Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 694

 

 

 

 

 

 

   

 

 2020          10           22                                   2020/ШЦТ/694

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сугарзагд,   

улсын яллагч Б.Алтанцэцэг,     

хохирогч Э ,     

шүүгдэгч О.Ч , түүний өмгөөлөгч О.Чинхүсэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Х  овогт О-ийн   Ч   холбогдох эрүүгийн 210000000859 дугаартай 187/2019/0712/Э индекстэй хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, ........ оны ....... дугаар сарын ......-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, .....настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, .........ажилтай, ам бүл ...... хамт, Хан-Уул дүүргийн ...... хороо, .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х  овогт О-ийн   Ч    /РД:.........................../

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.Ч  нь 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Таван богд ХХК-ийн замын эсрэг талын байрны дунд иргэн Э той найзыг минь дээрэлхсэн гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчны мурийлт, хамрын хуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч О.Ч  нь 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Таван богд ХХК-ийн замын эсрэг талын байрны дунд иргэн Э той найзыг минь дээрэлхсэн гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчны мурийлт, хамрын хуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Шүүгдэгч О.Ч ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй....гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Хохирлоо нэхэмжилж байгаа....цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            3. Хохирогч Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2020 оны 9 дүгээр сарын 08-ны шөнө найз Нарандулам, Цэнд-Амар нарын хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Аварга сургуулийн хойно байрлах 10 жилийн сургуулийн орчмоор явж байгаад миний шээс хүрээд сургууль руу шээгээд зогсож байтал “боль” гэж хэлсэн. Тэгэхээр нь би чимээгүй шээгээд зогсоод байж байтал намайг дахиад “болиоч хөөе” гэж хэлсэн. Тэгээд би “уучлаарай больлоо” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Уг сургуулийн хашаагаар орж байсан машинаас 4 орчим залуу бууж ирээд маргалдаж байхад нэг шивээстэй залуу хажуу талаас орж ирээд миний хамар руу цохьсон. Тэр үед маш их цус гарсан. Тэгээд байж байтал өөр нэг залуу нүүр рүү 2 удаа алгадсан. Тэгээд би тухайн залуусын зургийг дарж эхлэхэд нэг нь миний гарыг цохиж утас газар унагааж дарсан зургийг устгасан. Шивээстэй залуу миний хамар руу цохих үед хамар хугарч цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/

            4. Гэрч Ж.Б- н  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнө би мотоциклтойгоо сургуулийн хашаа руу ортол үл таних хүүхэд сургуулийн барилга руу шээгээд зогсож байсан. Би иргэний хувиар задгай шээхээ боль гэсэн шаардпага тавьсан. Хажууд нь байсан найз нь ахаа уучлаарай, найзыгаа аваад явчихъя гэж хэлж байсан. тэр үед манай хоёр дүү машинтайгаа ирж таараад машинаасаа буугаад тэр хоёр залуутай маргалдаад унасан. Би больцгоо гээд хоёр гараа алдпаад зогсож байтал миний араас нэг гар орж ирээд уг хүүхдийг цохиход хамраас нь цус гараад унасан. Ч    гэдэг хүүхэд цохьсон байсан. ...миний зургийг дараад байхаар нь би чи зүгээр байгаа миний зургийг авч яах гэж байгаан гэж хэлээд нэг гарыг нь цохиж утсыг нь унагаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/

            5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10288/-ний дугаартай: ...Э ын биед хамар ясны хугарал, таславчны мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахтул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” дүгнэлт /хх-22-23/,

           6. Шүүгдэгч О.Ч ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. Э  гэх залуугийн биед хөнгөн хохирол учруулсандаа маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. 

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10288/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч О.Ч  нь 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Таван богд ХХК-ийн замын эсрэг талын байрны дунд иргэн Э той найзыг минь дээрэлхсэн гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчны мурийлт, хамрын хуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.  

Иймд шүүгдэгч О.Ч ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч О.Ч  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...цаашид гарах хохирлоо нэхэмжлэх хүсэлттэй байгаа...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал /....25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, Бодь сэтгэмж урлахуй ХХК-нд мужаан ажилтай, ам бүл 6, эх, дүүгийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х  овогт О-ийн   Ч   ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.     

Шүүгдэгч О.Ч т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

Хохирогч Э  нь баримтаар 499.200 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч О.Ч  төлж барагдуулсан болохыг тэмдэглэж, хохирогч Э  нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдъя.    

Шүүгдэгч О.Ч ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х  овогт О-ийн   Ч   ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х  овогт О-ийн   Ч   ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Ч т оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Шүүгдэгч О.Ч т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай. 

5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.     

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг О.Ч т сануулсугай.  

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Ч т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

   

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР