| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2020/0725/Э |
| Дугаар | 721 |
| Огноо | 2020-11-02 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 721
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа,
улсын яллагч Б.Гүнсэл,
шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж С овогт С-ын А-д холбогдох эрүүгийн 2010012420796 дугаартай 187/2020/0725/Э индекстэй хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ......... оны .......дугаар сарын ........-нд Улаанбаатар хотод төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .......хамт, Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо, ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, С овогт С-ын А /РД:......................./
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.А нь 2020 оны 7 дугаар 02-ны өдөр өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Туулын 4-25 тоот хашаанд Байгаль орчин, аялал жуучлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаартай хамтарсан тушаалын гурав дугаар хавсралтаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д тус тус багтсан гидразин, зэсийн сульфат, давсны хүчил, азотын хүчил, хүхрийн хүчил зэрэг бодисыг үнэт эдлэлийг угаах, цэвэрлэх, өнгөлөх, зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан, зориулалтын бусаар ашигласан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч С.А нь 2020 оны 7 дугаар 02-ны өдөр өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Туулын 4-25 тоот хашаанд Байгаль орчин, аялал жуучлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаартай хамтарсан тушаалын гурав дугаар хавсралтаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д тус тус багтсан гидразин, зэсийн сульфат, давсны хүчил, азотын хүчил, хүхрийн хүчил зэрэг бодисыг үнэт эдлэлийг угаах, цэвэрлэх, өнгөлөх, зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан, зориулалтын бусаар ашигласан болох нь:
1. Шүүгдэгч С.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-11/
3. Иргэний нэхэмжлэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эдгээр химийн бодисууд нь Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас хиймийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрөл авч ашигладаг химийн хорт болон аюултай бодис мөн. Тухайн иргэн нь химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрөлгүйгээр химийн хорт болон аюултай бодисыг ашигласан байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А\365\396 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтаар химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтад орсон бодисууд юм. Эдгээр химийн хорт болон аюултай бодисуудыг ашиглах, худалдах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагууд Оросын холбооны улс, Бүгд найрамдах Хятад ард улсаас импортлон оруулж ирдэг. Уул уурхай болон бусад эрдэм шинжилгээний хүрээлэн, химийн үйлдвэр зэрэг газрууд болон бусад газарт өргөн хэрэглээгээр ашигладаг. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, харин химийн хорт болон аюултай бодисыг хадгалсан, худалдсан этгээдийг дахин ийм хэрэгт холбогдохгүй байхыг анхааруулах шаардлагатай...” гэсэн мэдүүлэг /хх-25/
4. Гэрч А.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аптансүх нь урт цагаанд дархан хийдэг байсан, бид ажпын шугамаар холбоотой танилууд байгаа, би 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр химийн хорт болон аюултай бодисын жагсаалтын ангилалд орсон гидрозин гэдэг 500 гр бодис 100.000 төгрөгөөр худалдсан...” гэсэн мэдүүлэг /хх-38/
5. Шинжлэх ухааны академи, хими, химийн технологийн хүрээлэнгийн шинжээчийн “...химийн хортой болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 117 дугаарт гидразин (№Н4), 560 дугаарт зэсийн сульфат (CuSO4), 484 дугаарт давсны хүчил HCI, 114 дугаарт азотын хүчил (HNO3), 408 дугаарт хүхрийн хүчил H2SO4 тус тус багтсан байна...” дүгнэлт /хх-44-48/
6. Монгол Улсын байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайд, эрүүл мэндийн спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар 08-ны өдрийн А/356/396 дугаартай тушаал, хамралтын хамт /хх-51-56/
7. Шүүгдэгч С.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргйин 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Уртцагаан гэх газар буюу ажпын байран дээрээ байж байтал бөөгийн зэс толийг алтаар бүрүүлнэ гэж утсаар ярьсан юм. Тэгээд удаачгүй манай ажил дээр хүрч ирээд 3 гр алт өгсөн, тэгээд бөөгийн 2 ширхэг толь өгсөн юм. Тэгээд би гэррүүгээ харьж хоёр толийг нь алтаар бүрэх зорилгоор ажил дээрээсээ явсан юм. Тэгээд гэртээ очоод нөгөө залуугийн өгсөн 3 гр алтыг уусгаад байж байтал цагдаа нар орж ирсэн юм. Би тухайн үед химийн бодис болох гидразин, зэсийн сульфат, давсны хүчил, азотын хүчил, хүхрийн хүчил зэргийг гэртээ байлгаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.А нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч С.А нь 2020 оны 7 дугаар 02-ны өдөр өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Туулын 4-25 тоот хашаанд Байгаль орчин, аялал жуучлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаартай хамтарсан тушаалын гурав дугаар хавсралтаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д тус тус багтсан гидразин, зэсийн сульфат, давсны хүчил, азотын хүчил, хүхрийн хүчил зэрэг бодисыг үнэт эдлэлийг угаах, цэвэрлэх, өнгөлөх, зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан, зориулалтын бусаар ашигласныг химийн хорт аюултай бодисыг хадгалсан, зориулалтын бусаар ашигласан гэм хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч С.Аийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар химийн хорт аюултай бодисыг хадгалсан, зориулалтын бусаар ашигласан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал /....47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С овогт С-ын А-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аэд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч С.Аэд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 500 граммын бор шилтэй хар өнгийн тагтай саванд хийсэн шингэн уусмал /гидразин/, цагаан өнгийн тагтай 1.5 литрийн багтаамжтай Сэлэнгэ гэх бичигтэй хуванцар савны дундуур хийсэн шингэн /зэсийн сульфат/, ногоон өнгийн тагтай 1 литрийн багтаамжтай цагаан өнгийн хуванцар савны ёроолд 150 грамм орчим хийсэн шингэн /давсны хүчил хоосон/, цагаан өнгийн тагтай, шилэн саванд хийсэн шар өнгийн шингэн /азотын хүчил/, Аляска гэх бичигтэй цэнхэр өнгийн 1 литрийн багтаамжийн саванд хийсэн шингэн уусмал /хүхрийн хүчил/, шар өнгийн тагтай 3 литрийн багтаамжтай хуванцар саванд хийсэн 1 литр орчим хийсэн ногоон өнгийн шингэн уусмал /зэсийн сульфат/, 20 литрийн цэнхэр өнгийн хуванцар саванд хийсэн 50 орчим грамм шингэн /давсны хүчил/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэсэн болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт С-ын А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар химийн хорт аюултай бодисыг хадгалсан, зориулалтын бусаар ашигласан гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С овогт С-ын А-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аэд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч С.Аэд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 500 граммын бор шилтэй хар өнгийн тагтай саванд хийсэн шингэн уусмал /гидразин/, цагаан өнгийн тагтай 1.5 литрийн багтаамжтай Сэлэнгэ гэх бичигтэй хуванцар савны дундуур хийсэн шингэн /зэсийн сульфат/, ногоон өнгийн тагтай 1 литрийн багтаамжтай цагаан өнгийн хуванцар савны ёроолд 150 грамм орчим хийсэн шингэн /давсны хүчил хоосон/, цагаан өнгийн тагтай, шилэн саванд хийсэн шар өнгийн шингэн /азотын хүчил/, Аляска гэх бичигтэй цэнхэр өнгийн 1 литрийн багтаамжийн саванд хийсэн шингэн уусмал /хүхрийн хүчил/, шар өнгийн тагтай 3 литрийн багтаамжтай хуванцар саванд хийсэн 1 литр орчим хийсэн ногоон өнгийн шингэн уусмал /зэсийн сульфат/, 20 литрийн цэнхэр өнгийн хуванцар саванд хийсэн 50 орчим грамм шингэн /давсны хүчил/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг С.Аэд сануулсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР