Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2

 

       Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж, 

        Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн Б.Бы нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Сүхбаатар аймгийн Зд холбогдох

        Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/80 тоот “Б.Быг ажлаас халах тухай” захирамжийг  хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3.580.000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Борхүү, түүний өмгөөлөгч Ж.Цээсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн З Ж.Эын Б/80 тоот захирамжаар  ажлаас халагдсан болно.Энэхүү захирамж хууль бус гэж үзэж байна.

       1.Урьдчилан сонсох ажиллагаа хийгдээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй..Тус хуулийн 27.4, 27.4.1, 27.4.2, 27.4.3, 27.4.4, 27.4.5, 27.4.6 эдгээр зүйл заалт бүгд байхгүй. 27.5 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг явуулах оролцогчийн тайлбар санал гаргах боломжийг хангасан байх гэсэн боломж хангаагүй, 27.6 сонсох ажиллагааны явц үйл ажиллагааны талаар тэмдэглэл хөтөлж гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна. 27.7 сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэрт  заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй. 28.1-д заасан сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй гэсэн заалт хэрэгжээгүй.

       2.Захирамжийн үндэслэх хэсэгт Сүхбаатар аймгийн “Ж”-ын дарга Б нь Төсвийн тухай хуулийг зөрчиж 2017 оны санхүүгийн тайланд хязгаартай дүгнэлтийг авсан гэсэн. Би хязгаартай дүгнэлт авсан нь үнэн боловч үүний улмаас урьд нь “Сануулах” арга хэмжээ авагдаж байсан. Байгууллагын нягтлан бодогч жил болгон 14-15 сая төгрөгийг идсэн талаар дотоод хяналтаараа илрүүлснийхээ төлөө сануулах арга хэмжээ авсан. Нэг зөрчил дээр 2 удаа арга хэмжээ авч болохгүй.

       3. Ажилтнаа зодоод Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хэргийн шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны 141 дүгээр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бөгөөд торгуулийн ялаа өдий хүртэл биелүүлээгүй гэсэн.  Үүнийг 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд торгуулийг төлсөн гэдгийг прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нотолсон байгаа. Энэ нь ажлаас халах үндэслэл болохгүй. 

        Байгууллагын өмч хөрөнгийг бусдад ашиглуулсан, үрэгдүүлсэн зөрчил гаргаж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчиж байгууллагад хохирол учруулсан нь Сүхбаатар аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 31-03/58 дугаартай актаар тогтоогдсон зэрэг ноцтой зөрчлүүд гаргасан тул гэж байна. Энэ аудитын дүгнэлт ямар үндэслэлтэй юм бэ, Би энэ аудитын дүгнэлттэй танилцаагүй. Аудитын дүгнэлт энд явж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би дүгнэлттэй танилцаад хүлээн зөвшөөрсөн бол гарын үсэг зурсан байх ёстой. Намайг ажлаа өгснөөс хойш гарсан актыг энэ хэрэгт хийх боломжгүй гэж бодож байна. Би танилцаад өөрөө тайлбараа өгөөд буруугүй гэдгээ нотолсон байх ёстой гэтэл одоо ингээд явж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

       Төрийн алба бол улс төрийн эрх ашиг болсон. Энэ бол улс төрийн явуулга байгаа. Өмнө нь 11 дүгээр сарын 25-ны өдөр томилогдоод хагас бүтэн сайн өдөр өнгөрөөд 1 дэх өдөр нь буцаад халагдсан. Шүүхийн шийдвэрийг тэгж биелүүлдэг юм уу, арай дэндүү улс төржиж байна.  

      Өнөөдөр Цээсүрэн гэх хүн Иргэдийн хурлын төлөөлөгч, ардчилсан намын бүлгийн гишүүн, намчирхах нь хуульчийн ёс зүйд нийцдэг юм уу, харамсалтай байна. 

      Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д зааснаар “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” энэ нь ямар үндэслэлээр, 40.1.5 “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон”, “Ж” театрын хөдөлмөрийн дотоод журмын 12.2.3, 12.2.4 заалтууд гэсэн байна.       

      Энэ журам зөвхөн байгууллага дотроо хүчин төгөлдөр байна. Бүхэл бүтэн хууль зүйн хэлтэстэй Тамгын газар ямар мөнгөөрөө өмгөөлөгч хөлсөлж байгаа талаараа тайлбар тавиарай. Үр дүнгийн гэрээ байгуулаагүй учраас дүгнээгүй гэсэн. Аймгийн З надтай үр дүнгийн гэрээ байгуулаагүй юм чинь яаж ажлаас халах үндэслэл болох вэ гэв. 

      Хариуцагчийн итгэмжлэгчдсэн төлөөлөгч Д.Борхүү шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна, 9.1.2-д боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал хамаарна гэж заасан байна.

       Иймд “Ж” театрын даргын албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах тул төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөхгүй бөгөөд үр дүнгийн гэрээ дүгнээгүй болно.Шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж байна гэв.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өмгөөллийн гэрээгээр оролцож байгаа. Өмгөөллийн ажиллагаа явуулахад улс төрийн нөхцөл хамаагүй, хэрэгт гэрээ авагдсан байгаа би улс төржүүлээгүй. Энэ бол нэг төрийн албан хаагчийн халагдсан асуудал байгаа. 

      Бы хувьд ажлаасаа нэг халагдаад Сүхбаатар аймаг дахь иргэний хэргийн анхан шүүхийн шийдвэрээр буцаж томилогдсон байдаг. Аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/80 дугаар захирамжаар энэ хүнийг ажлаас халсан байгаа. Б нь өмнө нь арга хэмжээ авагдаж байсан,  Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсний дагуу энэ хүн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа. Ноцтой зөрчил гэж ямар зөрчлийг хэлэх вэ гэдэг талаар Монгол улсын Дээд шүүхийн тайлбар байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэж байна. Та театрын дарга учир байгууллагын дотоод журамд хамаарагдах ёстой. Энэ журмын 12.3-д байгууллагын орлого, эд хөрөнгийг дур мэдэн хувьдаа авч ашигласан, үрэгдүүлсэн, шамшигдуулсан, 12.4-д төрийн албан хаагчийн ёс зүйн журам зөрчсөн, уран бүтээлчийн ёс зүйд үл нийцэх ноцтой үйлдэл хийсэн ийм фактуудаар таныг ажлаас халсан байгаа. Аудитын дүгнэлтийн хувьд та танилцах ёстой, аудит дүгнэлтээ гаргаад таныг буруутай гээд Засаг даргын орлогч танд сануулах арга хэмжээ авсан байгаа.

       Ажил үүргийн хувьд Төрийн албаны тухай хуулиараа төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарагддаг хэдий ч үр дүнгийн гэрээ байгуулдаг гэдгээрээ захиргааны хэргийн шүүх шийдээд явж байна. Гэхдээ үр дүнгийн гэрээ байгуулсан нь Төсвийн тухай хуулиараа төсөв захиран зарцуулах эрхтэй. Төсвийн удирдах ажилтантай үр дүнгийн гэрээ хийдэг. Сонсох ажиллагаа явуулаагүй гэж байна. Өөрөө нэхэмжлэлээ  тайлбарлахдаа 2 хоногийн өмнө намайг ажлаас халах гэж байгаа гэдгийг хүмүүсээс мэдсэн  гэж ярьдаг. Энэ хүн мэдсэн байна, заавал сонсох ажиллагаа явуулах шаардлага байхгүй гэж үзэж байна Б 2 жил даргын албан ажлыг хашсан.  Энэ хүн ажилдаа ямарч хариуцлагагүй, хайнга хандаж байсан. Мөн нярав аа зодож хөнгөн гэмтэл учруулсан ёс зүйгүй байдал гаргасан гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Б.Быг тухайн албан тушаалд томилогдон ажиллаж байхад нь төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцэж, Төрийн албаны салбар зөвлөлөөс санал болгон нэр дэвшүүлсэн үндэслэлээр Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн “Б.Быг ажилд томилох тухай” Б/47 тоот захирамжаар “Ж” Хын даргын албан тушаалд 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдөр томилжээ.

        Б.Бы иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Сүхбаатар аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 61 тоот захирамжаар Б.Б нь аймгийн Зтай үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах ажилтан учраас уг нэхэмжлэл иргэний хэргийн шүүхэд харьяалагдахгүй тул хэргийн харьяаллын дагуу захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж  хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснээр Б.Б нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасныг шүүх буруутгах үндэслэлгүй юм.

      Учир нь: Ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтоос үзэхэд Хын дарга нь төсвийн шууд захирагч, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан, албан тушаалын ТҮСУ-9 зэрэглэлтэй, мөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааны зүйл нь нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн байх бөгөөд аймгийн Засаг даргын захирамж нь захиргааны актын шинжийг бүрэн агуулсан, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж байсан, талуудын харилцааг Соёлын тухай хууль болон Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан байх тул Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан гэж үзэж, холбогдох нэхэмжлэлийг хэлэлцсэн болно.

  Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/80 тоот захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5,  131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 11/26, СБА-2018/58/СТА-ТШЗ дугаартай албан шаардлага, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 279 тоот албан бичгийг үндэслэн “Ж”  театрын дарга Б.Б нь төсвийн хуулийг зөрчиж 2017 оны санхүүгийн тайландаа “хязгаартай санал” дүгнэлтийг авсан, мөн ажилтнаа зодож Эрүүгийн хуулийн 11.6 дахь зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2018/ШЦТ/141 дүгээр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бөгөөд торгуулын ялаа өдий хүртэл гүйцэтгээгүй, байгууллагын өмч хөрөнгийг бусдад ашиглуулсан, үрэгдүүлсэн зөрчил гаргаж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчиж байгууллагад хохирол учруулсан нь Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 31-03/58 дугаар актаар тогтоогдсон зэрэг ноцтой зөрчлүүд гаргасан үндэслэлээр 2018 оны 11 дүээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон Б.Быг театрын даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

      Дээрх ажлаас халах тухай захирамжид дурдагдсан  төсвийн хуулийг зөрчиж 2017 оны санхүүгийн тайландаа “хязгаартай санал” дүгнэлтийг авсан зөрчилтэй нь холбогдуулан Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” А/155 тоот захирамжаар Хын дарга Б.Бд “сануулах” шийтгэл ногдуулсан байх тул нэг зөрчилд давхардуулан сахилгын арга хэмжээ тооцсоныг буруу гэж үзлээ.

      Харин бусад нэхэмжлэгч Б.Бы байгууллагын өмч хөрөнгийг бусдад ашиглуулж, үрэгдүүлж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчиж байгууллагад хохирол учруулсан зөрчил нь хэрэгт авагдсан Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн “Төлбөр төлүүлэх тухай” 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 31-03/58 дугаар актаар тус байгууллагын даргаар ажиллаж байсан Б.Б нь 326.2 мянган төгрөгийн шанз хөгжим бусдад ашиглуулж дутагдуулсан, 900.0 мянган төгрөгийн үнэ бүхий суурин компьютер дутагдуулж  нийт 1226.6 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон баримтаар, мөн ажилтнаа зодож хөнгөн гэмтэл учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан Сүхбаатар аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2018/ШЦТ/141 дүгээр шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.

      Ийнхүү нэхэмжлэгч Б.Б нь Хын даргаар ажиллах хугацаандаа байгууллагын эд хөрөнгийг дутагдуулж, үрэгдүүлсэн зөрчил гаргасан нь санхүүгийн улсын ахлах байцаагчийн актаар мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр болсон Сүхбаатар аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2018/ШЦТ/141 дүгээр шийтгэх тогтоолоор нотлогдож байх тул түүнийг ажлаас халсан  маргаан бүхий захиргааны актыг  зорилгодоо нийцсэн гэж үзлээ.

      Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.Б нь төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцэж, Авилгатай тэмцэх газрын дүгнэлтээр, Төрийн албаны салбар зөвлөлөөс санал болгон нэр дэвшүүлснээр Хын даргаар томилогдон, хариуцагч аймгийн Зтай үр дүнгийн гэрээгээр ажилладаг болох нь тогтоогдсон тул аймгийн З, Хын даргыг томилж, чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийг биш харин уг асуудлыг нарийвчлан зохицуулж, өөрт нь эрх олгосон Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д “..., аймаг, нийслэлийн соёлын байгууллагын дарга, захирлыг ... аймаг, нийслэлийн З, ... тус тус томилж, чөлөөлнө” заалтыг хэрэглэх бөгөөд Хын дарга нь Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан  байх тул Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн холбогдох заалтыг баримтлан шийдвэрээ гаргах байжээ.

      Захиргааны байгууллага буюу аймгийн З ажлаас халах шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй гэж нэхэмжлэгч маргадаг. Хариуцагч талаас сонсох ажиллагаа хийснээ нотлох баримтаа ирүүлээгүй учраас сонсох ажиллагаа хийгээгүй гэж үзэж болох ч энэ нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөх үр дагавар үүсгэх буюу маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ.

      Учир нь: Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.2-д “хаяглагдсан этгээдэд захиргааны актын үндэслэл тодорхой, ойлгомжтой байгаа, эсхүл бодит нөхцөл байдал болон хууль зүйн үндэслэлийг өмнө нь мэдэж байсан бол;” гэж зааснаар шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байх тул Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэлтэй байх бөгөөд энэхүү үндэслэл нь нэхэмжлэгчид тодорхой ойлгомжтой байгаа, энэ нөхцөл байдлыг өмнө нь мэдэж байсан гэж үзэхээр байна.

    Хэрэгт авагдсан Сүхбаатар аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар нэхэмжлэгч Б.Б нь ажилгүй байсан хугацааны цалин 713963 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Сүхбаатар аймгийн З нь Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/52 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Быг Засаг даргын захирамж гарсан өдрөөс эхлэн Хын даргын үүрэгт ажилд буцаан томилохоор эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.Уг шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Б.Быг ажилд томилох тухай” Б/73 тоот захирамж гарсан бөгөөд шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон  тул нэхэмжлэгч Б.Бы ажилгүй байсан хугацааны цалин 3.580.000 төгрөг гаргуулах шаардлагадаа 2018 оны 08 дугаар сарын 02-ний өдрөөс 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх цалинг хамааруулан нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

      Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Б нь хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдож, маргаан бүхий захиргааны акт нь зорилгодоо нийцсэн байх тул түүний гаргасан нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Зд холбогдох, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн Б.Бы “Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/80 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 3.580.000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

      2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.БАЯРЦОГТ