Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 744

 

 

 

 

 

 

 

 

    2020          11           09                                   2020/ШЦТ/744

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,   

улсын яллагч Н.Нарангэрэл,    

шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт М-ын  М-д  холбогдох эрүүгийн 2010018350958 дугаартай, 187/2020/0751/Э индекстэй хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ......... оны ..... дүгээр сарын .......-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, ........ ажилтай, ам бүл ....... хамт, Баянгол дүүргийн ...... дүгээр хороо,  ..... тоотод оршин суух, Х овогт М-ын  М  /РД:................... /    

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.М нь 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах , Альфа филтер ХХК-ийн байранд хохирогч Ч.С-т шаардлага тавьснаас болж маргалдан улмаар түүний нүүр лүү толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь дээд, доод уруулд шарх, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч М.М нь 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах , Альфа филтер ХХК-ийн байранд хохирогч Ч.С-т шаардлага тавьснаас болж маргалдан улмаар түүний нүүр лүү толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь дээд, доод уруулд шарх, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:   

1. Шүүгдэгч М.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Ч.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр ахлаж байсан М  гэгч залууд “таслагч зогсчихлоо” гэж хэлсэн чинь “хий нь хаагдсан байна” гээд намайг нэг пизда гээд доромжилсон. ...амралтын өрөөнд суугаад утсаа оролдож байхад М  хажуугаар гарахдаа миний утсыг хөлөөрөө шүргээд миний гар утас газар унасан. Тэгээд би босож ирээд “чи яаж байгаа юм бэ” гээд маргалдаж байтал намайг заамдаад, татаад миний уруул болон шүд рүү мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/

            3. Гэрч Ц.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өөрийнхөө ажил дээр ороод ирэхэд Содномбалжир буцаад офиссын өрөө рүү ороод ирсэн.  Мөнх-Эрдэнэтэй заамдалцаад зогсож байсан. Тэгсэн М  Содномбалжирийн уруул хэсэг рүү мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/

            4. Гэрч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Содномбалжир босож ирээд Мөнх-Эрдэнийн хананд шахаад түлхсэн. Тэгсэн М  уурлаад зууралдаад байж байхдаа Содномбалжирийг мөргөсөн. Тэгээд бид нар голоор нь орж салгасан чинь Соднобалжирийн буйлнаас нь юм уу цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/

            5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10601/-ний дүгнэлт:

            -Ч.С-ийн биед дээд, доод уруулд шарх, баруун дээд 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.

            -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдтанд нөлөөлөхгүй  /хх-ийн 31/

            6. Ч.С-ын Гэмтэл согог судлалын үндэсний төв болон бусад эмнэлгийн байгууллагад үзүүлсэн баримтууд /хх-55-58/

             7. Шүүгдэгч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Содномбалжирийн биед учруулсан гэмтэл нь миний духаараа мөргөөд үүсгэсэн гэмтэл, би хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. 

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/-аар тогтоогдлоо. 

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10601/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч М.М нь 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах , Альфа филтер ХХК-ийн байранд хохирогч Ч.С-т шаардлага тавьснаас болж маргалдан улмаар түүний нүүр лүү толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь дээд, доод уруулд шарх, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч М.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

 Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Ч.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хохиролд 1.200.000 төгрөг төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59, 63/, түүний хувийн байдал /...25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, Альфа филтер ХХК-нд үйлдвэрийн мастер ажилтай, ам бүл 3, эцэг, ахын хамт.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овогт М-ын  М-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.  

 М.М-д  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 Шүүгдэгч М.М-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

            1. Шүүгдэгч Х овогт М-ын  М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овогт М-ын  М-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.М-д  оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. М.М-д  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.     

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг М.М-д  сануулсугай.      

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.М-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.              

  

 

  

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР