Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 746

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил, 

улсын яллагч С.Оюунжаргал,    

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц  ,

шүүгдэгч У.Э , түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн /ҮД:0440/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж П  овогт У-ийн   Э-д    холбогдох эрүүгийн 2003000000304 дугаартай 187/2020/0710/Э индекстэй хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..... оны ...... дүгээр сарын .......-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, .....ажилтай, ам бүл ...... хамт Хан-Уул дүүргийн .... дугаар хороо ...... тоотод оршин суух, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 102 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 3 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн, П  овгийн У-ийн   Э /РД:......................./, 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч У.Э ийг 2020 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 21 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд талын замд “Тоёота Приус” маркийн 51-38 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин явган хүний гарцаар гарч явсан зорчигч 67 настай П.М мөргөж, амь нас хохироосон Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн,

Дээрх гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч У.Э ийг 2020 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 21 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд талын замд “Тоёота Приус” маркийн 51-38 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин явган хүний гарцаар гарч явсан зорчигч 67 настай П.М мөргөж, амь нас хохироосон Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн,

Дээрх гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь:    

1. Шүүгдэгч У.Э ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц  ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай төрсөн ээж 67 настай хүн байсан. Оройн 20 цаг 45 минут орчим над руу хүн залгаад ийм зүйл болсон байна гэж хэлсэн. Тэгээд очоод эмнэлэг аваад явсан. 8 дугаар сарын 31-ний орой буюу 22 хоногийн дараа нас барсан. 18.308.281 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/  

3. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-11/

4. Камерийн бичлэгт узлэг хийсэн тэмдэглэл /хх-19-25/

5. Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-16/

            6. Гэрч Г.М-ий мөрдөн шалгах ажиллагаан өгсөн: “...би явган хүний гарцнаас 100 орчим метр зайд явж байтал пид гэх чимээ сонсогдсон надад юм унаж байгаа юм шиг л сонсогдсон тэгээд би гарцан дээр алхаад ирсэн чинь замын хашлага дээр 60 насны эмэгтэй хүн нүүр нь цус болчихсон сууж байхаар нь очоод “та зүгээр үү та яасан юм бэ” гэж асуусан чинь тэр эмэгтэй “машинд мөргүүлчихлээ” гэж хэлэхээр нь 103 утсанд дуудлага өгсөн. Намайг очиход машины хөдөлгөөн нилээд сийрэг байсан зогсож байгаа машин харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

            7. Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн урд талд байдаг гэрлэн дохиогүй гарцан дээр ирсэн чинь нэг настай эмэгтэй хүн замын хажууд нүүр нь цус болчихсон хэвтэж байсан хажууд нь мөн нэг залуу цагдаа руу дуудлага өгөөд зогсож байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад хэвтэж байсан эгчийн хажууд байсан залуу “машин мөргөчих шиг боллоо” гэж хэлэхээр нь эмээгийн цусыг нь арчиж өгөөд жаахан гайгүй болохоор нь хүүхдийнх нь утсыг асуугаад залгаад болсон асуудлын талаар хэлээд залгаж дуудсан...” гэх мэдүүлэг /хх-40-41/

          8. Гэрч П.Ц  ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Мөнхөө гэдэг хүний хүүхэд мөн үү ээж чинь Хан- Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд талын гарцан дээр машинд мөргүулсэн байна яаралтай хүрээд ирээч” гэхээр нь би 3-4 минутын дараа уг газарт яваад очиход манай ээж яг гарцны хажууд хашлага шороон дээр хэвтэж байсан бөгөөд хажууд нь байсан 2 залуу нүүрний цусыг нь арчаад зогсож байсан..." мэдүүлэг /хх-33/

          9. Хохирогч П.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би замаар гарахдаа орчин тойрноо харж байгаад зам хөндлөн гарсан намайг харахад нилээд хол зайтай хар бараан өнгөтэй жижиг суудлын машин байх шиг байсан, мөн уг машины зүүн талын гэрэл харагдахгүй байх шиг байсан. Тэгээд би гарцаар алхаад зам хөндлөн гараад дуусчих шиг болсон чинь машин мөргөөд би газар уначихсан. Би машинд мөргүүлээд өндийгөөд харсан чинь намайг мөргөсөн машин ердөөсөө харагдахгүй алга бслчихсон байсан. Миний баруун мөрний хэсэг хугаралтай, 2 нүд хөхөрч хавдсан, хамар цөмөрсөн, нүдний ухархай нулимсны суваг тасарсан, аарцаг орчмоор хөхөрч хөндүүр зовиуртай байна” гэх мэдуүлэг /хх-31 -32/

          10. Хуний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 9181 дугаартай: “П.Мөнхөө-н биед баруун умдаг ясны дээд, доод салааны хугарал, баруун атгаал ясны далд хугарал, зүүи нүдний ухархайн дотор ханын хугарал. хамар ясны хугарал, зүүн нулимсны хүүдийн урагдал, зүүн, баруун зовхи, зүүн хацарт шарх, зулгаралт. цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун хөмсөг, хамрын нуруун: зүүн хацарт зулгаралт, зүүн тохой, зүүн эрхий хуруу, баруун ташаа, умдаг, зүүн шилбэ, баруүн, зүүн шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тоггоогдлоо. Дэзрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна" дугнэлт /хх-99-108/

          11. Цогцост хийсэн шуүх эмнэлгийн шинжээчийн 1821 дугаартай: “Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: Зам тэзврийн осол. 1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун атгаал ясны толгой хэсгийн бяцарсан далд хугарал, умдаг ясны баруун дээд, доод салааны далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, мэс заслын дараах байдал. нүүрэнд сорив /шарх/, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуу, зүүн шилбэ, умдагт цус хүралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо” дүгнэлт /хх-152- 164

          12. Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх- 112-115/

          13. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 89 дугаартай: “...Тоёота приус маркийн 51-38 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч У.Э  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг, 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах: хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах" гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэх магадлагаа /хх-116-117/

          14. Шинжээч эмч Т.Сэлэнгийн: “Баруун атгаал яс болон умдаг ясны хугарал нь судсыг гэмтээж бүлэн үүсгэж улмаар уушигны тараагуур болон жижиг салаа судсуудыг бөглөж хүндэрч нас барсан. Энэ хүндрзл нь дээрх хугарал гэмтлийн үед ихэнхи тохиолдлыг үүсдэг хүндрэл юм Эмнэлгийн эмчилгээ үйлчилгээтэй дээрх хүндрэл холбоогүй” гзх мэдүүлэг /хх-208/

          15. Шүүгдэгч У.Э ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 207/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

            Шүүгдэгч У.Э  нь урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 102 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 3 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн болох нь таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /238-239/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 142/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№9181/, цогцост хийсэн шуүх эмнэлгийн шинжээчийн 1821 дугаартай, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 89 дугаартай дүгнэлтүүд нь хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.  

Шүүгдэгч У.Э ийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ. 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.  

Учир нь шүүгдэгч У.Э ийг 2020 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 21 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд талын замд “Тоёота Приус” маркийн 51-38 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин явган хүний гарцаар гарч явсан зорчигч 67 настай П.М мөргөж, амь нас хохироосон Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн, дээрх гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан гэмт хэрэг үйлдсэн  гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

            Иймд шүүгдэгч У.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.       

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч У.Э ийн жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж тогтоовол зохино.   

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч У.Э  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц   шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...18.308.281 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/,  түүний хувийн байдал /...37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Хан-Уул дүүргийн хот тохижуулах газарт цэвэрлэгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П  овогт У-ийн   Э-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй.     

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П  овогт У-ийн   Э-ийг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 90 хоногийн хорих ялаар сольж, нэмж нэгтгэн, У.Э ийн нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 3 /гурав/ сарын хорих ялын хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан У.Э ийн эдлэх 3 /гурав/ жил 3 /гурав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч У.Э д иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг сд-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э ээс 18.308.281 /арван найман сая гурван зуун найман мянга хоёр зуун наян нэг/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц  т олгож шийдвэрлэх нь зүйтэй.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч П  овогт У-ийн   Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон,

            Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П  овогт У-ийн   Э-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П  овогт У-ийн   Э-ийг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 90 хоногийн хорих ялаар сольж, нэмж нэгтгэн, У.Э ийн нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 3 /гурав/ сарын хорих ялын хугацаагаар тогтоосугай.     

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан У.Э ийн эдлэх 3 /гурав/ жил 3 /гурав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. У.Э д иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг сд-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э ээс 18.308.281 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц  т олгосугай.      

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар У.Э ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд У.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай. 

11. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

12. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд У.Э д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР