Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 0358

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж,

Улсын яллагч Б.О

            Шүүгдэгч Л.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.О-т холбогдох эрүүгийн ........ дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1991 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг урьд ял шийтгэлгүй, Л.О

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Л.О нь 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Б.О-ын толгойн тус газар чулуугаар цохиж, хуйханд шарх бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Л.Од-О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би гэрээсээ гарч тосгон явах гэж байтал О манайд орж ирээд намайг амбаар барилцаад өгөөч гэж гуйгаад байхаар нь би за, за тэгье гэж хэлээд гэрт нь очоод амбаарыг нь буулгах зуур О дэлгүүрээс 0.75 литрийн нэг шил архи авч ирэхээр нь тэрийг бид 2 хамт хувааж уучхаад амбаарын нүх ухаж байтал О ахиад дэлгүүр яваад нэг шил 0.5 литрийн архи авч ирээд түүнийгээ уугаад согтчихоод эхнэр болох Л.Б-ийг архи авч өг пизда минь гэж хэлээд 2-3 удаа гараараа эхнэрийнхээ гуя руу цохисон би О-т хандан чи яах гэж эхнэрээ цохиж байгаа юм бэ? гэтэл намайг О чи тэгвэл наад янхнаа авч суу гэж над руу орилсон. Тэгэхээр нь би О-ыг чи юу гээд хуцаад байгаа юм бэ? гэж хэлсэн чинь О над руу дөхөж ирээд зүүн шанаа руу нэг удаа цохихоор нь би 2-лаа хүүхдийн хажууд зодолдоод яах юм бэ? гарч ярья гээд хашаанаас нь гарсан. Гарангуут О над руу хувцсаа тайлаад дайраад байхаар нь би Од-О-ын гэдэс рүү нь 2 удаа цохисон чинь О одоо больё хөгшөөн гэхээр нь за, за больё гээд гэр лүү нь орох гэж байтал миний толгойны ар хэсэг рүү чулуугаар нэг удаа цохичхоод зугтаагаад алга болчихсон” гэсэн мэдүүлэг /хх 18 хуудас/

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №581 дугаартай: 1. Б.О-ын биед хуйханд шарх үүсжээ.

2.Дээрх гэмтэл нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэнийг нарийн тогтоох боломжгүй байна. Нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. 2020 оны 07 сарын 30-ны өдөр үүссэн байхаар байна” гэх дүгнэлт /хх 36-37 хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 09-11 хуудас/

-Л.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: Хуйханд үүсэн шархыг Б.О-ын биед би учруулсан гэсэн мэдүүлэг /хх 47-48 хуудас/

-Л.О-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 44, 47-48 хуудас/

-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 50 хуудас/ зэрэг   болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.         

  Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Л.О нь 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Б.О-ын толгойн тус газар чулуугаар цохиж, хуйханд шарх бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч Л.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Хохирогчид эмчилгээний зардал төлөгдсөн. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг чулууг устгах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай гэв.

            Шүүгдэгч Л.О нь 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр архи ууж согтуурсан үедээ, Б.О-ын толгойн тус газар чулуугаар цохиж, түүний хуйханд шарх үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.О-ын “миний толгойны ар хэсэг рүү чулуугаар нэг удаа цохичхоод зугтаагаад алга болчихсон” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.О-ын биед хуйханд шарх бүхий хөнгөн гэмтэл үүссэнийг тогтоосон шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.      

            Хохирогч Б.О нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Л.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Л.О нь учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.

            Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.