| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2020/0062/э |
| Дугаар | 2020/ШЦТ/57 |
| Огноо | 2020-02-05 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2020/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд
-улсын яллагчаар М.Гансувд
-өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Одонцэцэг
-өсвөр насны шүүгдэгч Д.Л нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүвдүүд овогт Дашдаваагийн Лхагва-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1934004850522 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Эрдэнэ сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд Хүнд механизмын операторчин мэргэжлээр 3 дугаар ангид суралцдаг, ам бүл 8, хүргэн ах, эгч, дүү нарын хамтаар Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багийн нутаг Сэрвэнгийн 9-191 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Х овогт Д.Л /РД:___01311411/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Өсвөр насны яллагдагч Д.Л нь бусадтай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 25-ны орой Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн дотуур байрны гадна насанд хүрээгүй Г.Өнөболдыг зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Д.Л мэдүүлэхдээ: “2019 оны 05 сарын 25-нд Гандан дээр найзуудтайгаа утсаар тоглоод сууж байсан гаднаас Тэлмэн орж ирээд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв ороод ирье гэхээр нь би хамт явсан. Гэтэл Булгантамир мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс хэдэн хүүхэд дуудаж гаргаж ирээд Тэлмэн, Анх-Эрдэнэ 2 зодолдсон. Тэгээд хүүхдүүд хоорондоо зодолдоод маргалдаад байсан. Тэгэх үед нь би өмнө нь Өнөболд нь манай дүүг дээрэлхээд байсан гэж сонссон учраас Өнөболдыг цохисон. Гэтэл Анх-Эрдэнэ хажуунаас ирээд цохисон. Би Өнөболдын нүүрлүү өшиглөсөн“ гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Насанд хүрээгүй хохирогч Г.Өнөболдын мэдүүлэг /хх-ийн 55-57 тал/, шинжээчийн №401 дугаартай дүгнэлт /хх-ийн 78-79 тал/, өсвөр насны шүүгдэгч Д.Лхагваэрдэний шагнал урамшуулал авч байсан талаарх баримтууд /хх-ийн 104-110 тал/, гэрч Б.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 6-7, 64 тал/, насанд хүрээгүй гэрч Г.Тэлмэнгийн мэдүүлэг /хх-ийн 66-67 тал/, насанд хүрээгүй гэрч Д.Л-ийн мэдүүлэг /хх-ийн 68-69 тал/, насанд хүрээгүй гэрч Б.Алтаншагайгийн мэдүүлэг /хх-ийн 70-71 тал/, насанд хүрээгүй гэрч Ц.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 72-73 тал/, гэрч С.Булгантамирын мэдүүлэг /хх-ийн 74-75 тал/, Б.Анх-Эрдэнэ яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 90-91 тал/, өсвөр насны шүүгдэгч Д.Лхагва-Эрдэний яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 86-87 тал/, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Л-ийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 68-69 тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч Д.Л нь бусадтай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 25-ны орой Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн дотуур байрны гадна насанд хүрээгүй Г.Өнөболдыг зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Өсвөр насны шүүгдэгч Д.Л-ий ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.
Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Насанд хүрээгүй хохирогч Г.Өнөболдын “хамар ясны хугарал“ гэмтлийг бусадтай бүлэглэн учруулсан өсвөр насны шүүгдэгч Д.Л-ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул насанд хүрээгүй хохирогч Г.Өнөболдын биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Өсвөр насны шүүгдэгч Д.Л нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон,Д.Л-ий бүлэглэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул өсвөр насны шүүгдэгч Д.Л-ийг бүлэглэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Мөрдөн байцаалтын шатанд өсвөр насны шүүгдэгчД.Л, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Одонцэцэг нар нь насанд хүрээгүй хохирогч Г.Өнөболдод хохиролд 1.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10 тал/, шүүхээс насанд хүрээгүй хохирогч Г.Өнөболд болон түүний асран хамгаалагч Б.Ганасайханд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “хохиролд 1.000.000 төгрөг авсан, гомдол санал байхгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хохирол төлбөргүй, өсвөр насны шүүгдэгч Д.Л нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-улсын яллагчаас “өсвөр насны шүүгдэгч Д.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэл ял оногдуулах” ялын дүгнэлтийг гаргасан байна.
Өсвөр насны шүүгдэгч Д.Л-ий холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Өсвөр насны шүүгдэгч Д.Л-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.
Өсвөр насны шүүгдэгч Д.Лнь Б.Анх-Эрдэнэтэй бүлэглэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан хэдий ч Д.Лхагваэрдэнэ нь 2001 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн байх ба гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 06 сар 10 хоногтой байсан ба 18 насанд хүрээгүй байсан болох нь өсвөр насны шүүгдэгч Д.Лхагваэрдэний нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 08 тал/, хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 35 тал/ болон сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 32-34 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт зааснаар “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” журмыг баримтлан ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Иймд өсвөр насны шүүгдэгч Д.Л-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүнд оногдуулсан 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар хийлгэхийг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Д.Л нь Б.Анх-Эрдэнэтэй бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Г.Өнөболдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэдий ч эрүүгийн 1934004850522 дугаартай өсвөр насны шүүгдэгч Д.Л, Б.Анх-Эрдэнэтэй нарт холбогдох хэргээс Б.Анх-Эрдэнэд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй” гэж заасан үндэслэлээр прокурорын шатанд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №06 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон болохыг дурдах нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, өсвөр насны шүүгдэгч Д.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2, 18.3,36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь: