| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2020/0053/э |
| Дугаар | 2020/ШЦТ/59 |
| Огноо | 2020-02-09 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд
Улсын яллагчаар М.Гансувд
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батбаатар
Шүүгдэгч Н.С нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Нямдоржийн Сэрдамбад холбогдох эрүүгийн 1934009660510 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич хоол үйлдвэрлэл үйлчилгээний мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамтаар Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Номт 10 дугаар байр 2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Төв аймгийн сум дундын шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг мөн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Н.С /РД:__840806514/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Н.С нь Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн Дэлгэрэхийн 2008 тоот хашаанд байх Н.Болор-Эрдэний байнга амьдардаг хувийн орон сууцанд 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэвтэрч, авдар дотроос нь Н.Болор-Эрдэний цүнхэн дотор байсан түүний 270.000 /хоёр зуун далан мянга/ төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан,
-Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн Дэлгэрэхийн 2008 тоот хашаанд байх Н.Болор-Эрдэний байнга амьдардаг гэрт 2019 оны 07 дугаар сард нэвтэрч, авдар дотроос нь түүний 200 000 /хоёр зуун мянга/ төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан,
-мөн давтан үйлдлээр яллагдагч Н.С нь 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг “Сант поул” бага сургуулийн хойд талд байх иргэн Г.Даваанямын байнга амьдрах зориулалттай гэрт хууль бусаар нэвтэрч 2 хос 4 ширхэг монетон ээмэг, шаазан хөөрөг, 20.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч, бусдад 373.760 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Н.С нь мэдүүлэхдээ: “Манай эхнэр байшин бариад 10 сард байшиндаа орсон. Тэгээд унтах санааатай байсан чинь эхнэрээсээ 20.000 төгрөг өгчих гэтэл өгөхгүй гэсэн. Тэгээд эхнэр гараад явсан хойгуур цүнхийг нь харахад онгорхой хэдэн төгрөг харагдаж байсан. Тэгээд би бүгдийг нь авсан. Хэд байсныг нь тоолоогүй. Тэгээд шөнө хонолгүй яваад хотод ирээд бүгдийг нь үрчихсэн. Тэгээд хотоос ээжрүүгээ яриад би Болороогийн цүнхнээс мөнгө авсан гэж хэлсэн. Гэтэл намайг цагдаагаас дуудсан. Тэгээд дуудсан цагт ирээрэй гэхээр нь эхнэрийн гэрлүү очтол хүн байхгүй болохоор цонхоор нь орсон. Тэгээд боодолтой мөнгө байсныг аваад архи авч уусан. Үлдсэн мөнгөнөөсөө хүмүүст тараасан. Би ээждээ болсон хэргийн талаар хэлсэн. Тэгээд намайг согтуу явж байтал байцаагч барьж аваад эрүүлжүүлэхэд хийсэн. Тэгээд байцаагч намайг уучлал гуй гэсэн би уучлал гуйгаагүй. Тэгээд Пүүжээ гэж хүний гэрт нь очтол хүн байхгүй байсан. Гэрийнх нь гадаа хятадын жижиг цоож өлгөөтэй байсан би тэр үед согтуу байсан болохоор цоожийг нь эвдэж ороод гэрийг нь сандаачаад 4 хос ээмэг болон даалинтай хөөрөгтэй хамт авч гараад танихгүй хүнд 20-30 мянган төгрөгөөр өгсөн. Тэгээд намайг намын хороонд байхад цагдаа яриад хаана байна гэж асуусан. Тэгээд би байгаа газраа зааж өгөхөд цагдаа ирж намайг аваад явсан. Гэхдээ би хөөргийг нь зараагүй байсан. Архи уухаараа ийм үйлдэл гаргаад байдаг. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 1-12 тал/, хохирогч Н.Болор-Эрдэний мэдүүлэг /хх-ийн 28, 30-31, 36-37 талууд/, гэрч Г.Хатмаагийн мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/, гэрч Ц.Сарантуяагийн мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/, гэрч С.Цэдэндоржийн мэдүүлэг /хх-ийн 44 тал/, шинжээчийн №150 дугаартай дүгнэлт /хх-ийн 61-64 тал/, хохирогч Г.Даваанямын мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 26 тал/, шинжээч үнэлгээчин Г.Амбасэлмаагийн гаргасан үнэлгээний тайлан, дүгнэлт /хх-ийн 68-75 тал/, гэрч О.Пүрэвдоржийн мэдүүлэг /хх-ийн 45 тал/, шүүгдэгчН.С-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 90-91, 94-95 тал/ болон шүүгдэгч Н.С-ийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.С нь Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн Дэлгэрэхийн 2008 тоот хашаанд байх Н.Болор-Эрдэний байнга амьдардаг хувийн орон сууцанд 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэвтэрч, авдар дотроос нь Н.Болор-Эрдэний цүнхэн дотор байсан түүний 270.000 төгрөгийг, мөн 2019 оны 07 дугаар сард нэвтэрч, авдар дотроос нь түүний 200.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан болох нь:
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 тал/
-Хэргийн газарт үзлэг хийсэн: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймаг Зуунмод сум 4-р баг, Дэлгэрэх 2008 тоот хашаан дотор 1 давхар байшинд үзлэгийг эхлүүлэв...Ертөнцийн зүгээр хойд зүгт харсан хөх өнгийн хашааны хаалгыг нээн дотогш ороход гурвалжин дээвэртэй 1 давхар шаргал өнгөтэй байшин түүний зүүн талд 0691 УНН улсын Сго\л/п маркийн тээврийн хэрэгсэл, түүний зүүн талд модон амбаар түлээний моднууд хашааны баруун талд байв...Хашаан дотор байх шаргал өнгийн гурвалжин дээвэртэй байшингийн урд талд байрших хоёр вакум цонхны хоёр дахь цонхыг түлхэж онгойлгосон байдалтай онгорхой байв...өрөөний урд талын вакум цонх онгойсон, өрөөний урд талд цонхны зүүн талд шаргал өнгөтэй хувасны шүүгээ байх бөгөөд шүүгээний хаалга онгойж дотор байсан хөнжил өмд хувцас гэх зүйлүүдийг гаргаж хөглөрүүлсэн байв...жижиг өрөөний...хувцасны шүүгээн дотор байсан хувцаснуудыг гаргаж хөглөрүүлсэн байв...авдар дотор байсан хар өнгийн цүнх, дээл гэх эд зүйлүүдийг гаргаж бусниулсан эм замбараагүй болгосон байв” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-12 тал/,
- Эй Жэй Жэй Эм ХХК-ийн “...цоож 3 ширхэг 9450 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 50-57 тал/
- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 87-89 тал/
- Шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №150 дугаартай: “...Адилтгалын шинжилгээнд тэнцэж буй 8 гэж дугаарласан гарын мөр нь санд М1Ч00341000105, 93156 дугаараар 2 удаа бүртгэгдсэн Н.Сэрдамбын баруун гарын алгаар үүсгэгдсэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 61-64 тал/
- Хохирогч Н.Болор-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Намайг 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Түргэний гүүрэнд айлд хоночихоод маргааш өглөө 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ээж Хатмаа, хүүхдүүд Нямцэнд, Наран гуравтай өглөө гэртээ иртэл гэрийн урд талын цонх онгойчихсон гэрийн хаалга онгорхой байсан. Тэгээд гэр лүү ортол хувцасны шүүгээнд байсан хувцаснууд бүгд гарчихсан гэр эмх замбараагүй болчихсон байсан. Тэгээд том өрөөнд байсан авдар онгойчихсон дотор байсан эд зүйлүүдийг авчихсан, миний улаан цүнхэнд байсан 270000 төгрөг алдагдсан байсан...Тэгээд надтай өмнө хамт амьдарч байсан Н.С+ын ээж над руу залгаад “өчигдөр манай хүү Н.С танай гэрт ороод мөнгө авчихсан гээд надад хэлж байна” гэж хэлсэн. Тэгээд мөнгө авсан хүнийг би мэдсэн...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Сэрдамбийн ээж миний хохирлыг барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,
- Түүний хохирогчоор 2 дахь удаагаа өгсөн: “...2019 оны 07 дугаар сард Төв аймаг Зуунмод сум 4 дүгээр баг Зүүндэлгэрт байх 2008 тоот хашаанд монгол гэрийн хаалганы цоож эвдэрчихсэн гэрт дотор байсан авдран дотроос 200 000 төгрөг алга болчихсон байсан. Яг хэдэн төгрөг байсан талаар би сайн санахгүй байна. Манайх тэр үед монгол гэрт амьдардаг байсан. Тэр үед хэсгийн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч Цэдэндорж Сэрдамбыг хулгай хийсэн байна гэдгийг олж өгсөн. Тэгээд би өмнө хамтран амьдарч байсан болохоор гомдол саналгүй гээд хэргийг шалгуулаагүй...Сэрдамбад манай гэрийн түлхүүр байхгүй. Би гэрийн түлхүүрээ өгч байгаагүй...Манай гэрт орох эрх байхгүй. Бид 2 хамтран амьдарч байгаад 2019 оны 2 сараас хамтран амьдрахаа больсон. Бид 2 гэрлэлтийн баталгаа байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,
-Гэрч Г.Хатмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2019.10.20-ны өдөр Түргэний голоос охин Болор- Эрдэнэ, зээ хүүхэд Нямцэнд, Наран 3-тай Төв аймаг Зуунмод сумы 4 дүгээр баг 2008 тоот хашаандаа ирэхэд хашааны хаалганы уяа тасарсан, байшингийн цонх онгойсон, байшин дотор байсан эд зүйлүүдийг бусниулсан, хувцаснуудыг тараасан, авдаран дотор байсан 250.000 төгрөг миний цүнхэн дотор байсан 20.000 төгрөг байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,
-Гэрч Ц.Сарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байтал Цагдаагийн газраас Цэдэндорж байцаагч над руу залгаад танай хүүхэд Сэрдамба хүүхдүүдэд мөнгө тараагаад такси бариад явж байна. Таны эд зүйлийг аваад зарж борлуулаад явж байгаа юм биш биз гэхээр нь надад авчихмаар бэлэн мөнгө байхгүй, хэнээс хаанаас мөнгө авчихсан юм бол гэж хэлсэн. Тэгээд намайг 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байтал Сэрдамба “би хүүхдээ алдчихсан би танд үнэнгээ хэлье” гэж хэлсэн. Тэгээд би “юу болсон юм бэ?” гэж асуухад би Н.Болор-Эрдэний гэрт ороод шүүгээний дээд талд байсан авдарны цоожийг эвдлээд Болор-Эрдэний цүнхийг ухсан чинь дотор нь мөнгө байсан. Тэгээд аваад гарсан гэж хэлсэн. Тэгээд би хэдэн төгрөг байсан юм, хүүхдийнхээ идэх юмыг хулгай хийчихээд хулгай хийсэн мөнгөө хүний хүүхдэд тараагаад чи хүн мөн үү? гэж хэлсэн. Тэгтэл Сэрдамба цүнхэн дотор нь 250 000 төгрөг байсан. Авсан мөнгөөрөө хүмүүстэй нийлж архи уусан гэж хэлж байсан. Тэгээд би 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Н.Болор-Эрдэний утас руу залгаж манай хүү Н.С танай гэрт ороод мөнгө авчихсан юм шиг байна гэж хэлсэн...Архины мөнгө олж архи уух гэж л мөнгө авсан байх гэж бодож байна...”, “2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Н.Болор-Эрдэнэтэй утсаар ярихад Н.Болор-Эрдэнэ надад хандан танай хүү Н.Сөмнө ч гэсэн манай гэрээс орж мөнгө авсан байсан. Би тэр талаар цагдаад мэдэгдээгүй одоо гомдолтой байна гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 07 дугаар сард Н.С гэрт нь орж мөнгө авсан байна гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/,
- Гэрч С.Цэдэндоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би тус өдөр өөрийн хариуцсан хороонд эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байтал хорооны оршин суугчид Н.С их хэмжээний мөнгө барьчихсан гудамжинд такси бариад хүүхдүүдэд мөнгө тараагаад явж байна гэж хэлсэн. Тэгээд би Сэрдамбын ээж Сарантуяа руу залгаж танай хүү Н.С таны мөнгө аваагүй биз гэж хэлж байсан...Би 2019 оны 07 дугаар сард мөн эргүүлийн үүргийг гүйцэтгээд явж байтал Сэрдамба архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн хэвийн бус 200000 гаран төгрөгийг биедээ авч явж байсан. Тэгээд хаанаас авсан юм бэ? гээд асуутал хамтран амьдарч байсан Н.Болор-Эрдэний гэрээс авсан юм гэж хэлсэн. Тэгээд Н.Болор-Эрдэнэд мэдэгдэхэд баярлалаа надад ямар нэгэн гомдол санал байхгүй гээд болсон асуудлыг цагдаагийн байгууллагад бүртгээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/,
- Шүүгдэгч Н.С-ийн мөрдөн байцаалтын шатанд ялладагчаар мэдүүлсэн: “Би 2019 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Төв аймаг Зуунмод сум Зүүндэлгэрт байдаг өмнө хамтран амьдарч байсан Н.Болор-Эрдэний гэрт хүн байгаа байх гэж бодоод очиход хүн байхгүй байсан. Тэгээд унтчихсан юм байх гэж бодоод хаалгыг нь тогшоод онгойлгохгүй байхаар нь байшингийн зүүн талын цонхыг түлхэхэд онгойчихсон. Тэгээд цонхоор ороод жижиг өрөөний буланд байдаг шүүгээнээс мөнгө хайсан боловч мөнгө байгаагүй, тэгээд цаад талын жижиг өрөөнд байсан хувцас хийдэг уутыг нээж бүгдийг нь гаргахад бас мөнгө байгаагүй. Тэгээд том өрөөлүү орж урагш харсан авдарны цоожийг нь эвдлээд авдарыг онгойлгоход хар өнгийн цүнх байсан. Тэр цүнхэнд 2 ширхэг 10000 төгрөг байсан тэрнийг аваад, нөгөө талд байсан авдарны цоожийг дэгээ төмрөөр эвдлээд бүх хувцасыг нь гаргахад нэг цүнхэн дотор 300000 орчим мөнгө байсан. Харин хэдэн төгрөг байсан талаар сайн мэдэхгүй байна. Би хурдан гарч явах гээд тоолж чадаагүй. Тэгээд тэр мөнгөнүүдийг аваад буцаж цонхоороо гараад хар хурдаараа замруу гүйгээд зам дээрээс нэг машинд сууж такси бариад дарга нарын шар гэх байранд очиж Нандигийнд орж архи ууж мөнгөө үрсэн. Тэгээд би ээж Сарантуяад утасаар залгаж ээжээ би Болор-Эрдэний гэрээс мөнгө хулгайлчихсан шүү гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хот орсон... Би тухайн үед байшингийн хаалгаар орсон гэж худал мэдүүлэг өгсөн надад гэрийн илүү түлхүүр байгаагүй. Би байшингийн зүүн талын цонхыг түлхэж байшинд орсон... Би худал мэдүүлэг өгвөл хүлээх хариуцлагыг ойлгож байсан. Би Н.Болор-Эрдэний гэрт өөр хүн орж хулгай хийсэн болгох гэж худал мэдүүлэг өгсөн...Би 2019 оны 07 дугаар сард Төв аймаг Зуунмод сум Зүүндэлгэрт хамтран амьдарч байсан Н.Болор-Эрдэний таван ханатай монгол гэрт хаалгыг нь эвдэлж ороод гэрийн хойморт байсан авдарны хаалганы цоожийг галын хайчаар хөшиж онгойлголд авдарны доод талд ягаан цүнхэнд байсан 200000 гаран төгрөгийг авсан. Яг хэдэн төгрөг байсан талаар мэдээгүй. Тэгээд тэр мөнгийг аваад хаалгыг нь түлхэж хаагаад гэрийн үүдний амбарны хаалгыг уяагаар уяад зугтсан. Тэгээд Төв аймаг Зуунмод сумын төв рүү орж хүмүүстэй архи уусан. Тэгээд байж байтал манай эхнэр Н.Болор-Эрдэнэ намайг орж хулгай хийсэн гэдгийг мэдчихсэн байсан. Тэгээд манай ээж Сарантуяа Н.Болор-Эрдэний хохирлыг барагдуулсан болохоор Н.Болор-Эрдэнэ цагдаагийн байгууллага мэдэгдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 тал/ зэргээр,
Шүүгдэгч Н.С нь давтан үйлдэлээр 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг “Сант поул” бага сургуулийн хойд талд байх иргэн Г.Даваанямын байнга амьдрах зориулалттай гэрт хууль бусаар нэвтэрч 2 хос 4 ширхэг монетон ээмэг, шаазан хөөрөг, 20.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч, бусдад 373.760 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 тал/
- Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн: “...Нямдорж овогтой Сэрдамбаас улаан өнгийн даалинтай, улаан өнгийн толгойтой, цагаан өнгийн шаазан шинэ цагийн хөөргийг хураан авч Гомбодорж овогтой Даваанямд хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл /хх-ийн 26 тал/,
- Эй Жэй Жэй Эм ХХК-ийн “...монетон ээмэг 1 нос 156.000 төгрөг, монетон ээмэг 1 хос 146800 төгрөг, хөөрөг 1 ширхэг 33320 төгрөг, даалин 1 ширхэг 17640 төгрөг, нийт 353.760 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 68-80 тал/
- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 92-93 тал/
- Хохирогч Г.Даваанямын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нөхөртэйгээ хамт гэрээ цоожлоод Улаанбаатар хот орчихоод орой 17 цагийн үед яваад иртэл манай гэрийн хаалганы цоожыг эвдлээд авдранд байсан зүйлсийг нь гаргаж хаяад дотор нь байсан манай нөхрийн шаазан хөөрөг даалинтай нь, миний 2 хос 4 ширхэг монетон ээмэг, бэлэн 20,000 төгрөг зэргийг аваад явсан байсан... би гомдолтой байна эд зүйлсийг олж өгнө үү гэж хүсэж байна...”, “...Миний хохирлыг барагдуулсан...Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35, 46 тал/,
- Гэрч О.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "... Би 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 12 цагийн орчимд хөгшинтэйгээ Улаанбаатар хотруу машины бүтээлэг авахаар явсан юм. Орой 17 цагийн орчимд ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг цохиж онгойлгоод авдранд байсан эд зүйлсийг гаргаж хаяад дотор нь байсан манай эхнэрийн 2 хос монетон ээмэг, миний цагаан өнгийн шаазан хөөрөг зэргийг аваад явсан байсан. Мөн 20,000 төгрөг авдранд дээлний завсар бэлнээр хийсэн байсныг аваад явсан байсан...манайхаар манай байгаа хашааны эзний хүү Н.С гэх хүн л орж гардаг өөр гадны хүн орж гардаггүй юм...” гэх мэдүүлэг /хх- ийн 45 тал/,
-шүүгдэгч Н.С-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...Би 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрээсээ гараад архи уухаар 6 дугаар баг Энхтайванд явган алхаж очоод нэг залуутай тааралдаад нөгөө найз минь дэлгүүрээс Морьтхангай гэх нэртэй 0,5 литрийн архи авч гарч ирээд бид хоёр зүүн тийшээ Зуунмод голын эрэг дээр очиж архиа хувааж уугаад нөгөө найзаасаа салаад нэг дүгээр баг Сент паул сургуулийн хойд талд байх манаач Пүрэвдорж ахын хашааг давж ороод авдаранд байсан улаан хайрцагтай бөгжний савнаас 2 хос 4 монетан ээмгийг нь аваад даалинтай хөөргийг нь аваад 20 мянган төгрөг аваад ингээд Энхтайванд очоод дахиад архи ууж байгаад нэг мэдэхэд тасарчихсан байсан. Нэг мэдэхэд гар утас дуугараад байхаар нь сэрээд авахад би Намын хорооны коридорт унтаж байсан. Ингээд цагдаа ирээд намайг аваад явсан...Би хохирлоо бүрэн барагдуулсан, ээжтэйгээ хамт явж хохирогчдоо 4 ширхэг ээмгийг нь Мөнгөнзавъяагаас авч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91, 94-95 тал/
-Эрүүгийн хэрэг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 115 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
ШүүгдэгчН.С-ийн үйлдсэн хүний байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар, нууцаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгох бөгөөд шүүгдэгч Н.С нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаварыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байсан тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэм буруутай гэж үзнэ.
Хулгайлах гэмт хэргийн зайлшгүй байх шинж нь гэм буруутанд үл хамаарах, түүнийг өөрөө захиран зарцуулах ямар ч эрхгүй бусдын эд хөрөнгийг хууль зөрчиж, нууц далд хэлбэрээр, хууль бусаар, шунахай сэдэлт зорилгоор, ямар ч үнэ төлбөргүйгээр өөрт болон бусад этгээдэд ашигтайгаар авах үйлдэл байдаг. Мөн гэм буруутай этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, орчин тойрны хүмүүст болон өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар авах, өөрийн үзэмжээр захиран зарцуулж буюу ашиг олох гэсэн зорилготой байдаг болно.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Н.С нь бусдын байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар хулгайлсан үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс хохирогч Н.Болор-Эрдэнэ, Г.Давааням нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй, хохирлоо барагдуулсан тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Н.С нь бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас “Шүүгдэгч Н.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаа хорих ял онодуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” ялын дүгнэлтийг,
- Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батбаатар нь “Сэрдамба нь 3-н удаагийн үйлдлээр хулгай хийсэн нь тогтоогдсон. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч хохирлыг бүрэн барагдуулсан. Айлын ганц хүүхэд. Ээжтэйгээ хамт амьдардаг. Хулгайн үйлдлээ ээждээ илчлэн хэлсэн байдаг. Мөн Н.С нь өөрийн ойр дотны хүмүүсээс хулгай хийсэн, энэ хэргийн нийгэмд учруулах хор уршиг бага байх тул ялыг хөнгөрүүлж өгнө үү ” гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Н.С-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгч Н.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэм буруугийн талаар маргаагүй, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг хэрэглэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч Н.С-ийг тухайн зүйл заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Н.С нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Сэрдамбийн 2020 оны 02 дугаар сарын 06-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 4 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь: