| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2020/1100/Э |
| Дугаар | 1910 |
| Огноо | 2020-11-02 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 1910
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
улсын яллагч А.Сайнбаяр,
иргэдийн төлөөлөгч Э.Ганбүрэн,
насанд хүрээгүй хохирогч О.Энхзаяа, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Отгонжаргал, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Баасанжав,
гэрч С.Отгонзаяа, С.Энхтуяа, С.Энх-Оюун,
шүүгдэгч Ч.Б , түүний өмгөөлөгч Н.Ууганцэцэг, Д.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ч.Б т холбогдох эрүүгийн 2006 00000 1982 дугаартай хэргийг шүүх 2020 оны 9 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, тусгай дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
Дорноговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 15 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 104 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 20 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Ч.Б .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч Ч.Б нь 2014 оны 9 дүгээр сард Дорноговь аймгийн Айраг
суманд байх гэртээ тухайн үед бага насны /9 нас 9 сартай/ байсан О.Энхзаяагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн, мөн үеэс эхлэн удаа дараа дээрх үйл явдал давтагдсан бөгөөд хамгийн сүүлд 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Монгол” хотхоны 66ё байрны 49 тоотод арван найман насанд хүрээгүй хохирогч О.Энхзаяаг дахин хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: “…О.Энхзаяа нь манай эхнэрийн төрсөн дүүгийн хүүхэд юм. Намайг эзэнгүй байхад Зулаа нөхрөөсөө салаад дахиад хүүхэд гаргачхаад амьдрал нь хэцүү байхад манай эхнэр О.Энхзаяаг авч гар дээрээ өсгөж цэцэрлэг, сургуульд оруулаад манайд байдаг байсан. Би тэр үед ял эдэлж байсан. Би 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хорих ангиас суллагдсан. Тэгээд суллагдаад гараад ирсэн чинь миний огт хийгээгүй ийм хэрэгт хутгасан байхаар нь би гайхаад учрыг олохгүй л явж байгаа. О.Энхзаяа анх мэдүүлэг өгөхдөө анх 2014 оны 5 дугаар сарын 3-ны өдөр намайг хүчиндсэн гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Би тэрийг нь мэдэхгүй байгаа юм. Тэгээд “чи яг энийгээ санаж байна уу” гэхэд “санаж байна манай ангийн хүүхдийн төрсөн өдөр болоод тэгээд би орой нь ирээд гэртээ байж байхад ийм юм болсон” гэж хэлсэн байгаа юм. Би 5 дугаар сарын 3-ны өдөр байгаагүй. Би Хархоринд байдаг хорих ангид ял эдэлж байсан юм чинь яаж ийм хэрэг үйлдэх юм бэ гэж хэлсэн. Би мөрдөн байцаалтад мэдүүлэг өгч байхдаа энийг хэлсэн. Тэгсэн чинь мэдүүлэг нь өөрчлөгдөөд 9 сард болсон байхаа гэсэн байсан. Би ийм хэрэг хийгээгүй би 2014 оны 3 дугаар сард ял эдэлж байсан... Би энэ хэргийг хийгээгүй гэдэг дээр бүрэн тайлбар хийж намайг буруутгасан мэдүүлэг болгоныг шалгуулах хүсэлтэй байна. Яагаад гэвэл намайг хорьсон байсан. Дахиж мэдүүлэг аваагүй учраас нэмэлт тайлбар өгч өөрийгөө буруугүй гэдгээ нотолж чадаагүй байна. Хэрэг хийсэн үү гэхээр нь би хийгээгүй гэдэг мэдүүлэг л өгөгдсөн. Би шалгуулж ийм хэрэг хийгээгүй гэдгээ дахин шалгуулах хүсэлтэй байна. Надад хэнийг ч буруутгасан зүйл байхгүй. Зөвхөн нэмэлт мөрдөн байцаалт явуулж өөрийгөө энэ хэрэгт хамааралгүй гэдгийг үнэн зөвөөр нотлох боломж өгнө үү. Надад төрсөн сэтгэгдэл гэвэл хохирогч О.Энхзаяа, С.Отгонзул нар нь мөрдөн байцаагч Нандин-Эрдэнэд намайг энэ хэрэгт огт хамааралгүй гэсэн өргөдөл өгчхөөд буцаагаад авсан байдаг. Энэ нь цаанаас нь ямар нэг хүн нөлөөлсөн гэж үзэж байна. Хойд эцэг Пүүжээ нь ийм хэрэг үйлдсэн хэргийг хохирогч О.Энхзаяа, С.Отгонзул нарыг ятгаж айлган сүрдүүлж намайг хийсэн мэт ойлголт төрүүлж мэдүүлэг өгүүлсэн байж болзошгүй учир шалгаж өгөөч гэсэн хүсэлттэй байна. Яагаад гэхээр намайг буруугүй гэж тухайн үед байцаагчид мэдүүлэг өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа тэр мэдүүлгээ буцаагаад авсан байгаа юм. Би өөрийгөө дахиад шалгуулах хүсэлтэй байна. Үнэхээр миний хувьд ийм хэрэгт ял эдлэх надад хүндрэлтэй байна. Яагаад гэхээр би урьд нь бас хорих байгууллагад ороод ял эдлээд хүн шиг сайхан амьдарна гэсэн бодолтой л гарч ирсэн. Би энэ охиныг төрсөн охин шигээ л хайрлаж явсан. Үнэхээр гадуур тэнээд дийлдэхээ байхаар нь би бүр ээж, аавд нь авч ирж өгсөн гадуур тэнээд байна гэдгийг нь манай эхнэр бид хоёр хүүхдээ эмнэлэгт үзүүлээрэй гэж хэлсэн. Бүр айлд очоод унтах гээд оронд орсон байхад нь манай эхнэр багштай нь хайж явж байгаад ангийнх нь хүүхдүүдээс асууж байгаад олж авч ирж байсан. Тэгээд ээж нь эмнэлэгт үзүүлсэн зүгээр байсан. Жоохон доороосоо даарсан байсан гэж хэлж байсан. Намайг 3 дугаар сарын 14-ний өдөр авч явж “Монгол” хотхонд хүчиндсэн гэж байгаа юм. Би “Монгол” хотхоноор ороод гараад үнэхээр би энэ хүүхдийг хүчирхийлсэн бол надаас айж ичээд С.Энх-Оюун, ээждээ хэлж болох л байсан. Надаас айж байсан бол ээж, хойд эцэгтээ хэлж болох байсан. Би өөрөөс нь “асууя, уулзъя” гэсэн. Тэгэхэд Нандин-Эрдэнэ байцаагч намайг уулзах байтугай утсаар ч ярьж болохгүй шүү гэсэн. Тэгээд дахиж холбогдоогүй. Сая үүдэнд сууж байхыг нь харлаа. Би яагаад ингэж намайг ийм хэрэгт орооцолдуулж байгааг асуух хүсэлтэй байна. Намайг буруутгаж өгсөн мэдүүлэг болгон дээр дахин байцаалт өгөх хүсэлттэй байна. Надад ийм олон жилийн ялтай хэрэг дээр яллагдахад надад үнэхээр хэцүү байна. Би ийм жоохон хүүхэд хүчиндэх хүн биш би одоо 50 нас гарсан хүн. Миний санаанд багтахгүй байна. Би эхнэртэйгээ унтахад хүртэл хэцүүхэн л унтдаг. Би дахиж шалгуулах хүсэлтэй байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч О.Энхзаяа мэдүүлэхдээ: “...2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ээжийн төрсөн эгчийн нөхөр Ч.Б ах манай гэрээс ирээд намайг аваад явсан. С.Энхтайван ахын гэрийг заалгана гээд намайг аваад явсан. Тэгээд гэрийг заалгаад Ч.Оюунцэцэг гээд эгчийн гэрт намайг дагуулж орсон. Уг нь хувцас авна гээд орсон. Тэгээд хувцсаа аваад гарах гэсэн чинь “одоохон” гээд хажуу талын өрөөнд ороод өөрийнхөө хувцсыг тайлаад бас миний хувцсыг тайлаад миний дээр гараад хөдлөөд байсан. Анх 5 дугаар ангид байхад энэ үйл явдал бас болж байсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Отгонжаргал мэдүүлэхдээ: “…О.Энхзаяа нь 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүүхэд хамгаалах 108 байранд очсон. Тэгээд 3 дугаар сарын 20-ны өдөр Эх нялхсын эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн. Үүний дараагаар 4 дүгээр сарын 3-ны өдөр хамгаалах байранд буцаж очсон. Үүний дараа 4 дүгээр сарын 20-ны өдөр Халдварт өвчин судлалын төвд хэвтэж эмчлүүлсэн. Үүний дараа 4 дүгээр сарын 22-ны өдөр “Цөлийн санаа” төрийн бус байгууллагад шилжүүлж хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн. Яагаад гэвэл ураг төрлийн бэлгийн хүчирхийлэлтэй учраас хүүхэд маань өндөр эрсдэлтэй гэж үзээд бид нар хамгаалах байранд авч үйлчилгээ үзүүлсэн. Үүний дараа 7 дугаар сарын 1-ний өдөр ар гэрт нь дараа дахиад хүүхдэд байнгын ар гэрийн дарамт ирж байна гэсэн үүднээс 8 дугаар сарын 16-ны өдөр бид нар дахин хамгаалах байранд авч 8 дугаар сарын 21-ний өдөр хүчирхийллийн эсрэг төвд шилжүүлсэн. Нийт бид нар 88 хоног хамгаалах үйлчилгээ үзүүлж охинтой нийт 18 удаагийн уулзалт, ар гэрийнхэн хүмүүстэй 7 удаагийн уулзалт эрүүл мэндийн үйлчилгээнд 4 удаа хамруулж ажилласан. Хохирол төлбөр нэхэмжилнэ.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Энхтуяа мэдүүлэхдээ: “...Хохирогч энэ талаар нэг ч удаа ярьж байгаагүй. Энэ явдлын талаар сая 3 дугаар сарын 14-ны өдөр цагдаагаас мэдсэн. О.Энхзаяатай 2008-2017 он хүртэл байсан. Би төмөр замын буудалд жижиг буудлын жижүүр хийдэг байсан. Тэгээд 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл орон тооны цомхотголоор ажилгүй болсон. Энэ хугацаанд би өөр ажил хийгээгүй. Хохирогчийн ээжид гомдол саналгүй гэдэг бичиг хийж өгөөч гэж яриагүй. Харин юу болсон талаар асуусан. Тэгэхэд хүүхэд нь дуугараагүй, ээж нь дуугараагүй юу ч яриагүй. Тэгэхэд би хагалгаанаас дөнгөж гарсан байсан болохоор ярих тэнхэлгүй уйлж сууж байгаад гарсан. Би 2012 оноос эхлээд энэ хүүхэд худлаа яриад, хулгай хийгээд байхаар нь гуйж ярьж үзсэн. Багштай нь хүртэл гурвуулаа хамт сууж байгаад ярьж байсан. Би хүмүүжүүлэх гээд дийлээгүй. Тэгээд би 2017 онд ээжид нь хүлээлгэж өгсөн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Энх-Оюун мэдүүлэхдээ: “...Тухайн хэрэг болдог өдөр Ч.Б манайд О.Энхзаяатай хамт ирсэн. Тэгэхэд Ч.Б ах жоохон халамцуу О.Энхзаяа зүгээр явж байсан. Манай хүргэнээр машин бариулаад манай том ахын гэрт очно гэж байсан. Манай хүргэн гадуур ажилтай гээд удсан. Хүргэнийг хүлээгээд нэлээн орой явсан. Харанхуй болсон байхад явсан. Тэр өдөр О.Энхзаяа Батбаяр ах намайг хүчиндсэн гэж хэлсэн зүйл байхгүй. Тэгэхэд хохирогчийнд очсон. Гэр ойрхон болохоор би дүүгийнхээрээ орж гардаг. Нэг нь миний эгч нэг нь миний дүү болохоор би очсон. Тэгээд ийм асуудлыг үнэн зөвөөр шийдээд хүүхэд юм болохоор худлаа ярьсан байх гээд өргөдөл бичсэн. Тэгэхэд охин нь өөрөө бичсэн. Тэгээд манай дүү бичиж чаддаггүй болохоор би бичиж өгч өөрөө гарын үсэг зурсан. Агуулгыг нь манай том эгч би бас хэлж өгөөд тэгээд бичсэн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Отгонзаяа мэдүүлэхдээ: “...Та 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр О.Энхзаяа ухаан алдаад эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдээд эмнэлэг дээр очсон. Тухайн үед О.Энхзаяа юм яриагүй. Бие өвдөөд гээд эмнэлэг дээр ирсэн байсан. Тэгээд хүргэн ах Энхтайван гэж хүн хүчирхийлсэн би айгаад хэлж чадахгүй явсаар байгаад өдий хүрсэн гэж хэлсэн. Тэгээд түр тайвшруулаад юм асуухад энэ талаар хэлсэн. О.Энхзаяа нь гэрээсээ хоногоор явахаас сарын өмнө нэг утастай болсон байсан. Тэгээд ээж нь надад охиноо утсаар оролдоод хичээлээ хийхгүй байна гэсэн. Би тухайн үед өөрөө хөдөө байдаг хүн. Би тухайн үед утсыг нь хурааж авсан. Тэгээд өөрийнх нь чатаар гадаад нэртэй хоёр хүн дуудлага хийж орж ирж байсан. Шууд видео дуудлага хийгээд шалдан нүцгэн биеэ харуулаад байсан. Цаанаас нь орж ирж байсан хүн нь гадаад хүн байсан. Гадаад нэртэй байсан. Нэрийг нь цээжлээгүй. Тэгээд ийм юм орж ирээд байна гэж гэрийнхээ хүмүүст бүгдэд нь хэлж байсан.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас насанд хүрээгүй хохирогч О.Энхзаяагийн өгсөн мэдүүлэг /1хх-36-38, 39-49/, гэрч С.Отгонзулын өгсөн мэдүүлэг /1хх-50-54/, гэрч С.Отгонзаяагийн өгсөн мэдүүлэг /1хх-67, 68-69/, гэрч Ч.Оюунцэцэгийн өгсөн мэдүүлэг /1хх-70-72/, гэрч С.Отгонбаярын өгсөн мэдүүлэг /1хх-73-75/, гэрч Г.Баттүвшиний өгсөн мэдүүлэг /1хх-76-79/, насанд хүрээгүй гэрч Б.Алтанзулын өгсөн мэдүүлэг /1хх-80-83/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 3751 дугаартай дүгнэлт /1хх-104-105/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, хугацаа сунгах тогтоол, мөрдөгчийн санал /1хх-1-7/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-8-17/, Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 603 дугаартай дүгнэлт /1хх-120-121/, Баянзүрх эмнэлгийн албан бичиг, яаралтай тусламж үйлчилгээний хуудас /1хх-200-202/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн албан бичиг /1хх-203/, насанд хүрээгүй хохирогч О.Энхзаяагийн нас тоолсон тэмдэглэл /1хх-204/, насанд хүрээгүй хохирогч О.Энхзаяагийн төрсний гэрчилгээний хуулбар /1хх-205/, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээ /1хх-210/, гэрч Г.Энхсаруулын өгсөн мэдүүлэг /1хх-89-93/, Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 575 дугаартай дүгнэлт /1хх-123-126/, О.Энхзаяагийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-208/, Ч.Б ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-212/, Улаанбаатар Төмөр замын барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн тодорхойлолт /2хх-23/, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /2хх-31/, гэрч С.Энхтуяагийн өгсөн мэдүүлэг /2хх-63/, С.Энхтайвангийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-157/, С.Отгонзулын Нийслэлийн Цагдаагийн Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гаргасан хүсэлт /2хх-60/, шинээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын тушаал 1, хуудас хохирол нэхэмжилсэн баримт 8 хуудас нийт 9 хуудас зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ
хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ч.Б нь 2014 оны 9 дүгээр сард Дорноговь аймгийн Айраг суманд байх гэртээ тухайн үед бага насны /9 нас 9 сартай/ байсан О.Энхзаяагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн, мөн үеэс эхлэн удаа дараа дээрх үйл явдал давтагдсан бөгөөд хамгийн сүүлд 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Монгол” хотхоны 66ё байрны 49 тоотод арван найман насанд хүрээгүй хохирогч О.Энхзаяаг дахин хүчиндсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч О.Энхзаяагийн өгсөн: “...Би 2007 оноос хойш 3 настайгаасаа 2018 он хүртэл нагац эгч С.Энхтуяагийн Дорноговь аймгийн Айраг суманд гэрт нь байдаг байсан. Би ээжийн эгч С.Энхтуяагийн нөхөр болох Ч.Б ахтай хамгийн анх Дорноговь аймгийн Айраг суманд 5 дугаар ангид буюу 2014 оны 5 дугаар сарын 3-ны өдөр байх бэлгийн харьцаанд орж байсан. Миний санаж байгаагаар тэгж санагдаад байна. Би тухайн үед Ч.Б ахын гэрт нь Ч.Б ын ахын эхнэр С.Энхтуяа бид гурав хамт амьдардаг байсан. Тэр өдөр С.Энхтуяа эгч өөрийн ажил болох зочид буудал руугаа явчихсан байсан. Харин би орой орондоо ороод унтаж байхад Ч.Б ах гаднаас орж ирээд миний хажуугаар хувцсаа тайлаад миний унтаж байсан. Оронд ороод ирэхээр нь би сэрээд “та хувцсаа өмсөөч” гэхэд “энэ хоёулангийнхан дунд үлдэнэ шүү, эгч нартаа битгий хэлээрэй” гэсэн. Миний дээр гараад өмсөж байсан подволк болон турсикийг хүчээр тайлаад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнээ хийхээр “боль” гээд хэлсэн чинь юм хэлэхгүй байсан. Би тухайн үед босох гэсэн чинь миний дээрээс гараараа дарсан байсан учраас дийлэхгүй байсан. Миний дээр гараад хөдлөөд байсан чинь бэлэг эрхтнээс цус гарсан. Тэгсэн Ч.Б ах орны хажуу талд байсан салфетик аваад миний цусыг арчаад гаргаад хог руу хаячихсан. Ч.Б ах хувцсаа өмсөөд гэрээс гараад яваад өгсөн. Тэр үед цаг харахад 00 цаг өнгөрч байсан. Ч.Б ах тэр шөнө 04-05 цагийн хооронд гэртээ ирсэн. Харин би өглөө нь 08 цагт хичээлдээ явсан. Ч.Б ах гэртээ унтаад үлдсэн. С.Энхтуяа эгч ажлаасаа ирээгүй байсан. Би С.Энхтуяа эгчид хэлэх гэсэн чинь айгаад хэлж чадаагүй. Би одоо яг он сарыг нь сайн санахгүй байна. Миний одоо санаж байгаагаар Ч.Б ах ямар ч байсан хорих ангиас гараад удаагүй л байсан. Харин Ч.Б ах намайг 2014 оны зуны амралтаар Улаанбаатар хотод ээж С.Отгонзул дээр ирчихсэн байх үед хорих ангиас суллагдлаа гээд эхнэр С.Энхтуяагийн хамт ирж байсан. Тийм болохоор 2014 оны 5 дугаар сард энэ асуудал болоогүй байх. Харин би түрүүн хэлсэнчлэн 2014 оны 9 дүгээр сард хичээл орсны дараа энэ асуудал болсон байх. Би яг он сарыг нь тэдний өдөр гэж хэлж чадахгүй байна. 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 40-103 тоот гэртээ ирсэн. Гэтэл манай нагац ах Ч.Б манай гэрт ирсэн. Би С.Энхтайванаар өмдний доод талыг хасуулна, гэрийг нь мэдэхгүй учир намайг заагаад өг гээд цагаан өнгийн машинд суулгаад аваад явсан. Ч.Б ах замаараа “гэрээс орж юм аваадахъя” гээд төрсөн эгч Ч.Оюунцэцэгийн гэрээс орж гэрийн түлхүүрээ авсан. Тэгээд намайг “хамт орж юм аваад гаръя” гээд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Монгол” хотхоны 66ё байрны 49 тоот гэртээ дагуулаад орсон. Гэртээ ороод Ч.Б ах миний хувцсыг тайлах гэхээр нь би тайлуулахгүй гээд хориглотол намайг ор руу түлхэж хэвтүүлээд миний хувцсыг хүчээр тайлсан. Тэгээд өөрийнхөө хувцсыг тайлаад миний дээр гарч хэвтээд бэлгийн харьцаанд орохыг шаардахаар нь би “үгүй” гэж хориглосон. Тэгтэл хүчээр миний үтрээ рүү бэлэг эрхтнээ хийсэн. Тэгээд 15-20 бэлгийн харьцаанд орсны дараа боссон.” /1хх-36-38, 39-49/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Отгонзулын өгсөн: “...О.Энхзаяа нь 7 дугаар ангиа төгсөөд Дорноговь аймгийн Айраг сумаас Улаанбаатар хотод над дээр ирсэн. Би одоо хэдэн он байсныг нь сайн мэдэхгүй. Тэр үед надад хэлэхдээ ээж нь давсгаар өвдөөд байна гэж хэлсэн. Тэгэхэд нь би доогуураа дараад тэгсэн юм болов уу гэж бодоод үзүүлэх гэж байгаад чадаагүй явуулсан. Тэр үедээ надад О.Энхзаяа нь Ч.Б ах миний хөх оролдоод байна гэж хэлсэн. О.Энхзаяаг тэгж хэлэхээр нь С.Энхтуяа эгчид хэлсэн. О.Энхзаяа надад хэлэхдээ 2020 оны 3 дугаар сарын 13-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Монгол” хотхоны 66ё байрны 49 тоотод төрсөн дүү Отгончимэгийн хүүхэд Боргилын гэрч О.Энхзаяаг шатаах хувцас авъя гэж дагуулж ороод лифтний хажууд үнсээд, цай уулгаад жижиг өрөөнд дагуул оруулаад бүх хувцсыг нь тайлаад дотоожийг нь тайлах гэхэд эсэргүүцэхэд “маяглаад бай гичий минь хүссэн хүсээгүй чи үзнэ ш дээ” гээд ор дээр хэвтүүлээд хүчиндсэн, Ч.Б ахаас цагаан өнгийн зүйл гарсан. Тэрийгээ арчаад байсан” гэж хэлсэн...Тэгээд О.Энхзаяагаас яагаад гадуур тэнээд байгаа талаар асуутал намайг 13 настай байхад буюу 5 дугаар ангид байхаас эхлээд Батбаяр ах хөдөө Дорноговь аймагт байхад оролдоод хүчиндсэн тухайн үед би айгаад хэнд ч хэлээгүй. тэрнээс хойш байнга ийм үйлдэл гаргадаг байсан...Манай гэрт С.Энхтуяа, эгч С.Энх-Оюун нар ирээд О.Энхзаяагаар гомдол санал байхгүй. Ийм зүйл болоогүй гэдэг талаар өргөдөл бичээд өгөөч гээд байсан. Тэгэхээр нь би “үгүй” гэж хэлсэн чинь “бичээд өгчих” гээд гуйгаад байхаар нь би бичиж өгөөгүй. Тэгсэн өөрсдөө бичээд надаар гарын үсэг зуруулж авсан. Тэгээд надад 500.000 төгрөг өгөөд явсан. Надад мөнгө төгрөг авах ямар ч сонирхол алга. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдүүлмээр байна.” /1хх-51-52, 57-58/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч О.Урангоогийн өгсөн: “...Би сарыг нь сайн санахгүй байна. Цагаан сарын өмнө байх О.Энхзаяа эгч, Нандиа гээд манай 9 настай дүү, С.Энхтуяа эгч, Ч.Б ах бид нар Айраг сум руу явсан. Бид нар тэнд очоод 5-6 хоног байсан. Харин очоод 2-3 хонож байхад Энхтуяа эгч ажилдаа явсан. Харин Ч.Б ах орой ажилтай байсан мөртөө байн байн гэрт орж ирээд байсан. Тэгээд орой Нандиа бид хоёр жижиг өрөөнд орондоо байж байхад Ч.Б ах “унтаач юугаа хийгээд унтахгүй байгаа юм бэ” гээд явсан. Тэгсэн чинь том өрөөнд О.Энхзаяа эгч болиоч яах гээд байхаар нь босоод нууцаар хартал Ч.Б ах О.Энхзаяа эгчийн орон дотор орчихсон хөх дэлэнг нь бариад байсан. Тэгэхээр нь би буцаад ор руугаа явсан.” /1хх-86-88/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Энх-Оюуны өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр дүү нараасаа О.Энхзаяаг С.Энхтайван, Ч.Б нар хүчиндсэн талаар мэдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Тэгэхэд О.Энхзаяаг шүүх эмнэлэгт үзүүлээд шөнө 02 цаг өнгөрч байхад С.Энхтайванг гэрээс нь цагдаа нартай очиж авахаар явсан. Тэгэхэд оёдлын газартаа С.Энхтайван ах согтуу архи уусан хаалга тайлахгүй байхаар нь хамтран амьдрагч Цэцэгмааг гэрээс нь дуудаж түлхүүр авхуулаад хаалга нь онгойлгоод ортол өрөөгөөр нь нил цус болчихсон С.Энхтайван өөрөө гараа зүсчихсэн байсан.” /1хх-100-101/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 3751 дугаартай дүгнэлтэд:
1. О.Энхзаяагийн биед механик гэмтэл тогтоогдсонгүй.
2. Шүүх биологийн шинжилгээгээр О.Энхзаяагийн үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй.
3. Шүүх бактериологийн шинжилгээгээр О.Энхзаяа нь 1 дүгээр бүлгийн цустай бэлгийн замын халдварт өвчингүй байна.” /1хх-104-105/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 3804 дугаартай дүгнэлтэд:
1. Ч.Б ын нь О/I/ бүлгийн цустай байна.
2. Ч.Б нь хурьцал үйлдэх чадвартай.
3. Ч.Б нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.” /1хх-109-110/ гэх дүгнэлт,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 603 дугаартай дүгнэлтэд:
5. Ч.Б нь хэрэг үйлдэх үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочирдон давчидсан гэх баримт шинж үгүй байна.
6. Ч.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
7. Ч.Б т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” /1хх-120-121/ гэх дүгнэлт,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 575 дугаартай дүгнэлтэд:
1. О.Энхзаяа нь гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. О.Энхзаяа нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн хувьд F43.25. Дасан зохицолтын эмгэгийн сэтгэл хөдлөл, төрх үйлийн өөрчлөлтийн холимог хэлбэртэй болсон байна.
2. О.Энхзаяа нь одоо сэтгэцийн хувьд F43.25. Дасан зохицолтын эмгэгийн сэтгэл хөдлөл, төрх үйлийн өөрчлөлтийн холимог хэлбэртэй байна.
3. О.Энхзаяагийн дээрхи сэтгэцийн байдал нь бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөнөөс үүссэн байх боломжтой. О.Энхзаяад одоогоор сэтгэл хөдлөл, төрх үйлийн өөрчлөлтийн холимог хэлбэр илэрч байна.
4. О.Энхзаяа нь сэтгэцийн хувьд одоо F43.25 Дасан зохицолтын эмгэгийн сэтгэл хөдлөл, төрх үйлийн өөрчлөлтийн холимог хэлбэртэй байна. О.Энхзаяа нь болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.” /1хх-124-126/ гэх дүгнэлт,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-1хх8-17/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-18/,
Амбулаториор эмчлүүлэгчийн карт /1хх-133-141/,
Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /1хх-201/,
Насанд хүрээгүй хохирогчийн насыг тоолсон тухай тэмдэглэл /1хх-204, 206-207/,
Насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар /1хх-205/,
Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт /1хх-210-211/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-233-239/,
Шүүгдэгч Ч.Б ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах
хуудас /1хх-212/ зэргээр тогтоогдсон болно.
Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл мөрдөгч дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхээс тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Б т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Батсүхийн зүгээс гаргасан: “...Хохирогчийн олон янзаар мэдүүлдэг. Хэрэг болсон өдрийг 2014 оны 5 дугаар сарын 3-ны өдөр найзын төрсөн өдөр болсон. Тэр өдөр Ч.Б нь С.Энхтуяа эгчийг ажилдаа явсан хойгуур намайг хүчиндсэн гэж мэдүүлсэн байдаг. Өнөөдөр 9 сар болоод л яваад байна. Ийм эргэлзээтэй байдлаар шийдвэрлэх хэцүү байна. Хохирогч хэргийг бодит үнэн зөвөөр ярих ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол тухайн мэдүүлэг дангаар нотолж чадахгүй гэж заасан байдаг. Хохирогч О.Энхзаяа олон янзаар мэдүүлдэг тэрийг нотлох хүн байхгүй. Гэрч нараас асуухад ийм асуудал өмнө яригдаагүй мэдээгүй гэж байна. Тэгэхээр энэ хэрэг нотлогдохгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллаж байна. Гэтэл энэ нь 12 жилээс бүх насаар нь хорих ялтай хүнд зүйл анги. Ял оногдуулна гэхээр нотлох баримтаар нотлогдохгүй байгаа учир шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж гэм буруугүйд тооцуулах саналтай байна. Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч яллагдагчийн гэм буруутай үйлдэлд эргэлзээ төрөх юм бол шүүгдэгчид ашигтай шийдвэрлэнэ гэж заасан байдаг.” гэх тайлбар, өмгөөлөгч Н.Ууганцэцэгийн зүгээс гаргасан: “...Шүүгдэгчид холбогдох хэргийг түүнд ашигтайгаар шийдвэрлүүлэх, энэ хэрэг нотлогдон тогтоогдсон зүйл байхгүй байна гэдэг үндэслэлээр цагаатгах байр суурьтайгаар оролцож байна. Сая мөрдөн байцаалтын явцад 14 цагийг 11 цаг гэж алдсаныг гарсан техникийн алдаа гэж байна. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаа хэт нэг талыг барьж Ч.Б ыг яллахад чиглэсэн ажиллагаа голдуу хийгдсэн байгаа юм. Тэр ч утгаараа 14 цагийг 11 цаг гэж бичиж байна. Тэнд ороод ийм удаан байсан гэдэг ойлголтыг шүүхэд болон энэ хэрэгт хавсаргах ийм уур амьсгалтайгаар явагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдал нотлогдоогүй. Бид нар бүгд л хүүхдийн эрхийг нэн түрүүнд тавих талаар ухамсарладаг. Гэхдээ ганц хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгчийн хувь заяаг шийдвэрлэж болох юм уу гэдэг асуудал дээр шүүх болон хуульч бид нар маш нарийн нягталж ажиллах ёстой гэж хуульд байдаг. О.Энхзаяагийн 5 удаагийн мэдүүлгийг би бүгдийг нь шинжлэн судлуулахаар дурдсан байгаа. О.Энхзаяа эхлээд мэдүүлэгтээ 5 дугаар сарын 3-ны өдөр манай Эндгэрэл найзын төрсөн өдөр байсан маш сайн санаж байна гэж мэдүүлдэг. Тэр 5 дугаар сарын 3-ны өдөр нь Ч.Б азаар шоронд байж таардаг. Хэрэв Ч.Б 5 дугаар сарын 3-ны өдөр нь шоронд байгаагүй бол одоо яллах дүгнэлтэд 5 дугаар сарын 3-ны өдөр гээд явж байгаа. Ганцхан хүүхдийн мэдүүлгээр ажилласан байгаа юм...Бүх ажиллагааг бүрэн хийгээгүй. Хэн хэзээ, яаж хүчиндсэн гэдгийг тогтоох ёстой дутуу ажиллагаа хийсэн хэрэг байна. Энэ хэргийг буцаах боломжгүй гэж үзэх юм бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгөөч.” гэх дүгнэлт тайлбарыг гарган мэтгэлцэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч О.Энхзаяагийн өгсөн: “...Миний санаж байгаагаар тэгж санагдаад байна. Би тухайн үед Ч.Б ахын гэрт нь Ч.Б ын ахын эхнэр С.Энхтуяа бид гурав хамт амьдардаг байсан. Тэр өдөр С.Энхтуяа эгч өөрийн ажил болох зочид буудал руугаа явчихсан байсан. Харин би орой орондоо ороод унтаж байхад Ч.Б ах гаднаас орж ирээд миний хажуугаар хувцсаа тайлаад миний унтаж байсан. Оронд ороод ирэхээр нь би сэрээд “та хувцсаа өмсөөч” гэхэд “энэ хоёулангийнхан дунд үлдэнэ шүү, эгч нартаа битгий хэлээрэй” гэсэн. Миний дээр гараад өмсөж байсан подволк болон турсикийг хүчээр тайлаад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнээ хийхээр “боль” гээд хэлсэн чинь юм хэлэхгүй байсан. Би тухайн үед босох гэсэн чинь миний дээрээс гараараа дарсан байсан учраас дийлэхгүй байсан. Миний дээр гараад хөдлөөд байсан чинь бэлэг эрхтнээс цус гарсан... Тэгээд намайг “хамт орж юм аваад гаръя” гээд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Монгол” хотхоны 66ё байрны 49 тоот гэртээ дагуулаад орсон. Гэртээ ороод Ч.Б ах миний хувцсыг тайлах гэхээр нь би тайлуулахгүй гээд хориглотол намайг ор руу түлхэж хэвтүүлээд миний хувцсыг хүчээр тайлсан. Тэгээд өөрийнхөө хувцсыг тайлаад миний дээр гарч хэвтээд бэлгийн харьцаанд орохыг шаардахаар нь би “үгүй” гэж хориглосон. Тэгтэл хүчээр миний үтрээ рүү бэлэг эрхтнээ хийсэн. Тэгээд 15-20 бэлгийн харьцаанд орсны дараа боссон.” /1хх-36-38, 39-49/ гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Отгонзулын өгсөн: “...О.Энхзаяа надад хэлэхдээ 2020 оны 3 дугаар сарын 13-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Монгол” хотхоны 66ё байрны 49 тоотод төрсөн дүү Отгончимэгийн хүүхэд Боргилын гэрч О.Энхзаяаг шатаах хувцас авъя гэж дагуулж ороод лифтний хажууд үнсээд, цай уулгаад жижиг өрөөнд дагуул оруулаад бүх хувцсыг нь тайлаад дотоожийг нь тайлах гэхэд эсэргүүцэхэд “маяглаад бай гичий минь хүссэн хүсээгүй чи үзнэ ш дээ” гээд ор дээр хэвтүүлээд хүчиндсэн, Ч.Б ахаас цагаан өнгийн зүйл гарсан. Тэрийгээ арчаад байсан” гэж хэлсэн...Тэгээд О.Энхзаяагаас яагаад гадуур тэнээд байгаа талаар асуутал намайг 13 настай байхад буюу 5 дугаар ангид байхаас эхлээд Ч.Б ах хөдөө Дорноговь аймагт байхад оролдоод хүчиндсэн тухайн үед би айгаад хэнд ч хэлээгүй. тэрнээс хойш байнга ийм үйлдэл гаргадаг байсан...Манай гэрт С.Энхтуяа, эгч С.Энх-Оюун нар ирээд О.Энхзаяагаар гомдол санал байхгүй. Ийм зүйл болоогүй гэдэг талаар өргөдөл бичээд өгөөч гээд байсан. Тэгэхээр нь би “үгүй” гэж хэлсэн чинь “бичээд өгчих” гээд гуйгаад байхаар нь би бичиж өгөөгүй. Тэгсэн өөрсдөө бичээд надаар гарын үсэг зуруулж авсан. Тэгээд надад 500.000 төгрөг өгөөд явсан. Надад мөнгө төгрөг авах ямар ч сонирхол алга. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдүүлмээр байна.” /1хх-51-52, 57-58/ гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч О.Урангоогийн өгсөн: “...Би сарыг нь сайн санахгүй байна. Цагаан сарын өмнө байх О.Энхзаяа эгч, Нандиа гээд манай 9 настай дүү, С.Энхтуяа эгч, Ч.Б ах бид нар Айраг сум руу явсан. Бид нар тэнд очоод 5-6 хоног байсан. Харин очоод 2-3 хонож байхад С.Энхтуяа эгч ажилдаа явсан. Харин Ч.Б ах орой ажилтай байсан мөртөө байн байн гэрт орж ирээд байсан. Тэгээд орой Нандиа бид хоёр жижиг өрөөнд орондоо байж байхад Ч.Б ах “унтаач юугаа хийгээд унтахгүй байгаа юм бэ” гээд явсан. Тэгсэн чинь том өрөөнд О.Энхзаяа эгч болиоч яах гээд байхаар нь босоод нууцаар хартал Ч.Б ах О.Энхзаяа эгчийн орон дотор орчихсон хөх дэлэнг нь бариад байсан. Тэгэхээр нь би буцаад ор руугаа явсан.” /1хх-86-88/ гэх мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-1хх8-17/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-18/, амбулаториор эмчлүүлэгчийн карт /1хх-133-141/, яаралтай тусламж үйлчилгээний хуудас /1хх-201/, насанд хүрээгүй хохирогчийн насыг тоолсон тухай тэмдэглэл /1хх-204, 206-207/, насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар /1хх-205/, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт /1хх-210-211/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-233-239/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3751, 3804 дугаартай дүгнэлтүүд, Шүүх сэтгэц эмгэг судлалын 575, 603 дугаартай дүгнэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирол нэхэмжилсэн баримт болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримт зэргээр шүүгдэгчийн гэм буруу хангалттай нотлогдон тогтоосон байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Б т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Б ын 2014 оны 9 дүгээр сард Дорноговь аймгийн Айраг суманд байх гэртээ тухайн үед бага насны /9 нас 9 сартай/ байсан О.Энхзаяагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн, мөн үеэс эхлэн удаа дараа дээрх үйл явдал давтагдсан бөгөөд хамгийн сүүлд 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Монгол” хотхоны 66ё байрны 49 тоотод арван найман насанд хүрээгүй хохирогч О.Энхзаяаг дахин хүчиндсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Энэ хэргийн хохирогч нь бага насны хүүхэд хүүхэд байна. Хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал зөрчигдсөн байх ба хүний амьдралын нарийн асуудалд хамаарах учраас энэ гэмт хэргийг үүсэх, хянан шалгахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журам тогтоож, энэ тухай мэдээллийг задруулахгүй байх зорилгоор хянан шийдвэрлэх шүүх хуралдаан хаалттай явагдаж болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол” гэж хуульчилсан байдаг.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д “энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэдэгт бага насны хүүхэд гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэнийг ойлгоно.
Мөн шүүгдэгч С.Энхтайван холбогдох хэргийг шүүгдэгч Ч.Б ын 2014 оны 9 дүгээр сард Дорноговь аймгийн Айраг суманд байх гэртээ тухайн үед бага насны /9 нас 9 сартай/ байсан О.Энхзаяагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн, мөн үеэс эхлэн удаа дараа дээрх үйл явдал давтагдсан бөгөөд хамгийн сүүлд 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Монгол” хотхоны 66ё байрны 49 тоотод арван найман насанд хүрээгүй хохирогч О.Энхзаяаг дахин хүчиндсэн гэх хэргээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3-д “хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно.” гэх үндэслэлээр хэргээс тусгаарлан шийдвэрлэсэн тогтоол үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг тусгаарлагдсанаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн этгээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх, ял завших боломжгүй учир шүүгдэгч Ч.Б ын хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгтээ зайлшгүй хариуцлага хүлээх учиртай.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Ч.Б ын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж шүүхээс дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нэхэмжилсэн эмчилгээний зардал, гэм хорын зардалд нэхэмжилсэн 824.750 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ч.Б аас гаргуулж насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.
Мөн насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Ч.Б т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д заасан заасан хорих ялыг оногдуулж, биечлүүлэн эдлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс яллагдагчаар цагдан хоригдсон ба нийт 135 хоног цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий диск 1 ширхгийг архивд хэрэг хадгалах хугацаа дуусах хугацаа дуустал үлдээхээр тогтов.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2, 38 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Б ыг “ үргэлжилсэн үйлдлээр хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Ч.Б т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д заасан зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Ч.Б т оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Ч.Б ын цагдан хоригдсон 135 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Ч.Б аас 824.750 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч О.Энхзаяа болон түүний хууль ёсны төлөөлөгчид олгосугай.
6. Бага насны хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сидиг хавтаст хэргийн архивд хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ч.Б т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Э.ЧИНГИС
ШҮҮГЧИД С.ПҮРЭВСҮРЭН
Д.МӨНХТУЯА