Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 998

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч О.Д, А.Т тэдгээрийн өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт О-ын Д, С овогт А-ийн Т нарт холбогдох эрүүгийн 2002003150276 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1000 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ам бүл 0, нарын хамт А дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байр 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй Х овогт О-ын Д /РД:0000000000/.

2. Монгол Улсын иргэн, 1000 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Г аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, ам бүл 2, эхнэр хүүхдийн хамт А дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байр 0000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй С овогт А-ийн Т /РД:0000000000/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч  О.Д нь А.Т-тай гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж бүлэглэн, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд мэдээллийн технологи, цахим хэрэгсэл ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан,

А.Т нь О.Д-тай гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж бүлэглэн, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд мэдээллийн технологи, цахим хэрэгсэл ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Д мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

  1. Гэрч Ц.Ц-ын:

“...би Хаан банканд 1 харилцах данстай миний дансны дугаар 000000000. Би 2020 оны 02 дугаар сарын 10-ны хавьцаа ХХХХХХ гэх нэртэй цахим хаяг руу “МOIL” гэсэн нэртэй хаяг нээгээд орж тоглож эхэлсэн. Түүнээс хойш дээрх дансыг мэддэг болсон. Би тухайн дансанд цахим покер тоглох гэж л шилжүүлж байсан миний бодож байгаагаар 23 орчим сая төгрөг шилжүүлж байсан. Тэгээд буцааж 5 орчим сая төгрөг авсан би хамгийн ихдээ 1.000.000 төгрөг хийдэг байсан, хамгийн багадаа 10.000 төгрөгөөр цэнэглэж тоглодог байсан би энэ оны 02 дугаар сарын 10-аас эхлэн 03 дугаар сарын 27-ний өдөр санаж байна тэгээд би дахиж тоглохоо больсон тэр ХХХХХХ ч хаагдчих шиг болсон, тухайн тоглоомонд эхлээд гар утас болон нөүтбүүкээр ХХХХХХ гэсэн цахим хаягаар нэвтэрч ороод өөрийн “МOIL” гэсэн хаягаар орохоор олон тоглоомын ширээнүүд үнийн дүнгээрээ өөр өөр байдаг тэгээд тухайн ширээнүүдээс нэг ширээг сонгоод 60.000 төгрөгөөр тоглодог ширээ, 100.000 тоглодог ширээ, 300.000 төгрөгийн ширээ гэсэн сонголтуудтай би эхэндээ 10.000 төгрөгийн ширээнд сууж тоглодог байсан тэгсэн удалгүй том ширээнд суудаг болоод тэгээд ихэвчлэн 100.000 төгрөгийн ширээнд суугаад өөрийн виртуал дансыг эхлээд админы өгсөн 5176177710 данс руу шилжүүлэхээр надад тоглох эрхтэй болгож миний виртуал дансанд тухайн цэнэглэсэн мөнгө орж ирдэг ингээд тухайн мөнгөөр хасаа худалдаж аваад покер тоглоом тоглодог за тэгээд хожсон тохиолдолд админ болох хүн рүү дотоод чатаар нь өөрийн дансны дугаар үнийн дүнг явуулахаар буцаагаад шилжүүлдэг энэ зарчмаар тоглодог...” гэх мэдүүлэг /1 хх 18-19/,

  1. Гэрч С.Ганбаатарын:

“... би Хаан банканд 2 харилцах данстай миний дансны дугаар 0000000000,000000000 гэсэн 2 харилцах данстай. Би 000000000 дансыг мэднэ 2020 оны 02 дугаар сарын эхээр цахимаар покер тоглодог байсан ХХХХХХ нэртэй тоглоомын виртуал данс цэнэглэдэг админы дансны дугаар байна. Би энэ дансыг Фейсбүүкээр тоглож болох сайт гэж сурталчлахаар нь 2020 оны 02 дугаар сард би одоо яг өдрийг нь санахгүй байна, өөрийн тоглох хэмжээгээр дансаа цэнэглэдэг тэр үеэс л дээрх дансыг мэддэг болсон, хамгийн ихдээ 1.000.000 төгрөг хийдэг байсан, хамгийн багадаа 50.000 төгрөгөөр цэнэглэж тоглодог байсан 3 дугаар сарын дундуур хаагдсан байхаа тэр хүртэл цэнэглэж байсан. Би өөрийн 000000000 гэсэн данснаасаа нийтдээ ойролцоогоор 10 орчим сая төгрөг шилжүүлсэн байхаа, Эхлээд гар утас болон нөүтбүүкээр ХХХХХХгэсэн цахим хаягаар нэвтэрч ороод өөрийн “S” гэсэн хаягаар орохоор олон тоглоомын ширээнүүд үнийн дүнгээрээ өөр өөр байдаг тэгээд тухайн ширээнүүдээс нэг ширээг сонгоод 60.000 төгрөгөөр тоглодог ширээ, 100.000 тоглодог ширээ, 300.000 төгрөгийн ширээ гэсэн сонголтуудтай би ихэвчлэн 100.000-300.000 төгрөгийн ширээн дээр суугаад өөрийн виртуал дансыг эхлээд админы өгсөн 0000000000 данс руу шилжүүлэхээр надад тоглох эрхтэй болгож миний виртуал дансанд тухайн цэнэглэсэн мөнгө орж ирдэг ингээд тухайн мөнгөөр хасаа худалдаж аваад покер тоглоом тоглодог за тэгээд хожсон тохиолдолд админ болох хүн рүү дотоод чатаар нь өөрийн дансны дугаар үнийн дүнг явуулахаар буцаагаад шилжүүлдэг энэ зарчмаар тоглодог…” гэх мэдүүлэг /1 хх 20-21/,

  1. Гэрч Д.Б-ийн

“...Би Хаан банканд харилцах данс эзэмшдэг миний данснууд нь 0000000000,0000000000 гэсэн 2 харилцах данстай. Би энэ дансыг мэднэ миний тоглодог байсан ХХХХХХнэртэй тоглоомын виртуал цэнэглэдэг админы дансны дугаар байна. Би энэ дансыг 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр анх тоглож эхлээд тэгээд энэ сайтыг мэддэг болсон. Би мөнгө шилжүүлж байсан ХХХХХХ нэртэй тоглоомын виртуал данс цэнэглэдэг байсан хамгийн багадаа 50.000 төгрөг дээд тал нь 200.000 төгрөг шилжүүлж тоглох эрхээ авч байсан нийтдээ ойролцоогоор 20.000.000 сая төгрөг шилжүүлээд алдсан. Би одоо хэзээ хэзээ шилжүүлж байснаа санахгүй байна шилжүүлдэг байсан 0000000000 дугаарын дансны хуулгаа авч байгаад нэг бүрчлэн шүүж байгаад хэлье, эхлээд гар утас болон неүтбүүкээр ХХХХХХ гэсэн цахим хаягаар нэвтэрч ороод өөрийн хаягаараа орохоор олон тоглоомын ширээнүүд үнийн дүнгээрээ өөр өөр байдаг тэгээд тухайн ширээнээс сонгоод 50-100 төгрөгийн үнэтэй ширээн дээр суугаад өөрийн виртуал дансыг эхлээд админы өгсөн 0000000000 данс руу шилжүүлэхээр надад тоглох эрхтэй болгож миний виртуал дансанд тухайн цэнэглэсэн мөнгө орж ирдэг ингээд тухайн мөнгөөр хасаа худалдаж аваад покер тоглоом тоглодог, хожсон тохиолдолд админ болох хүн рүү дотоод чатаар нь өөрийн дансны дугаар үнийн дүнг явуулахаар буцаагаад шилжүүлдэг энэ зарчмаар тоглодог гэх мэдүүлэг /1 хх 22-23/,

  1. Гэрч Б.М-ын:

“...би Хаан банканд 2 харилцах данс эзэмшдэг. 00000000,00000000 гэсэн 2 данс ашигладаг. би 000000000 дансыг мэднэ. Энэ дансыг 2020 оны 01 дүгээр сараас эхэлж Фейсбүүкээр мэддэг болсон манай найзууд ийм ХХХХХХ хаягаар ороод цахимаар покер тоглодог хаяг тэгээд л орж мэддэг болсон. Би Хаан банкны О.Д гэсэн эзэмшигчтэй 0000000000 дугаарын дансанд мөнгө шилжүүлж байсан. 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 10.000 төгрөг шилжүүлж эхэлсэн тэгээд 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд цахимаар покер тоглохын тулд өөрийн “M” гэсэн виртуал дансаа цэнэглэх зорилгоор шилжүүлсэн тэгээд тухайн данс руу хийгээд заримдаа буцаалт хийдэг данс нь 0000000000,000000000 гэсэн данснуудаас гүйлгээг хийдэг би нийтдээ 26 сая орчим төгрөг шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /1 хх 24-25/,

  1. Гэрч Т.О-ийн:

“...Би А.Т гэх хүнийг танина, О.Д гэх хүнийг бол танихгүй. Хаан банканд данстай, дансны дугаарыг бол санахгүй байна. Тухайн дансыг 2020 оны 03 дугаар сард манай эх Т-ийн төрсөн эгч Ц-ийн охин М-ийн төрсөн хүү А.Т Хаан банканд өөрийн нэрээр данс нээгээд өг гэхээр нь би интернэт банкаар тухайн дансыг нээж өгсөн. Одоо тухайн дансны дугаар, нууц үгийг бол санахгүй байна. Хаан банканд бүртгэлтэй 5700912142 тоот дугаарын дансаар 2020 оны 3 дугаар сарын 21-нээс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 137.000.000 төгрөг орсон талаар бол би мэдэхгүй, би тухайн дансыг хамаатны хүн болох А.Т-ыг гуйгаад байхаар нь нээж өгсөн. Хэзээ, хэдэн төгрөгийн гүйлгээ хийгдсэн талаар бол надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх 27/,

  1. Гэрч А.Э-ийн:

“...би О.Д, А.Т нарыг танина. 2019 онд намар намайг хүнээс мэдээд тэгээд над руу О.Д залгаад чамд төлбөр ашигладаг программ байгаа юм уу гэсэн тэгэхээр нь надад өөрийн хийсэн программ байгаа гэж хэлсэн чинь тэгвэл уулзах хэрэгтэй байна гэсэн тэгээд надтай ирж уулзаад гадаад улсын байгууллагаар покер тоглоомын сайт хийлгэж байгаа тэгээд төлбөр шалгадаг программыг үзмээр байна, хэрхэн ажилладаг вэ, манай покерт хэрхэн ажиллаж болох эсэхийг үзье гэсэн тэгсэн чинь манай покерын сайт хийж байгаа газар данс цэнэглэх, буцаалт хийх зэрэг холболтуудыг тэр гадаад улсын нөхдүүдээр хийлгэх гэсэн юм гэсэн тэгээд миний зөвхөн дансныхаа хуулгыг хардаг зохиосон программыг зүгээр сервер дээр байршуулаад хэрхэн ажиллах талаар нь зааварчлаад өгсөн. Тэгээд би 800.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5163076896 тоот дансаар авсан. Тэгээд дараа нь ажиллахаа больчихлоо гэж О.Д залгасан тэгэхээр нь би дахиж сайжруулаад дахин 800.000 төгрөгөөр зарсан дахиад дансаараа авсан тэгсэн О.Д энэ программ гүйлгээ хийдэг болгож болох уу автоматаар тэгэхээр нь би зөвшөөрөөд тухайн программ дээрээ сууж байгаад автоматаар гүйлгээ хийлгэдэг болгосон тэгээд 1.500.000 төгрөг дансаар авсан, тэгээд би 1 программыг зохиосон эх, кодыг өгөөд тэгээд бид нар дахиж харьцаагүй ээ. Би О.Д, А.Т нараас нийтдээ 3 сая орчим төгрөг программ зараад авсан. Би тэр покер тоглоом ажиллуулахад нь хамтарч тусалсан зүйл байхгүй, зөвхөн программыг зарж мөнгө авсан өөр ямар нэгэн мөнгө аваагүй...” гэх мэдүүлэг /1 хх 54-55/,

  1. Гэрч Н.А-ийн:

“...Т нь миний төрсөн том хүү харин Д гэх хүнтэй 2019 оны 11 дүгээр сард анх уулзаж манай хүү Д нар нэг зар сурталчилгааны чиглэлийн вэб хуудас нээж зарын компани хийх хэрэгтэй байна гэсэн тэгээд манай хүү төрийн албанд ажиллаж байгаа болохоор ааваа та нэр дээрээ О-тай хамтраад намайг нэг компани нээхэд хамтран оролцоод өгөөч ээ гэсэн би нэрийг нь сайн мэдэхгүй байна. Би Хаан банкны данс эзэмшдэг миний данс 00000000 гэсэн данс, өөр 0000000000 тоот дансыг эзэмшдэг. Би 000000000 тоот дансыг 2020 оны 1 дүгээр сард өөрийн ажлын данстай мөнгө төгрөг болон бусад зүйлийг холихгүй гэсэн үүднээс шинээр нээж өөрийн хүү Т-ад ашиглаж бай гэж хэлээд картын нууц дугаар болон картыг өгч үлдээсэн. Миний өөрийн компанийн 0000000000 дугаартай дансанд бол мэдээлэлтэй хариу, нөгөө данс бол ямар нэгэн мэдээлэл ирэхгүй. Хаан банкны 000000000 тоот дансанд 2020 он гараад хэдэн төгрөг орсон, хэдэн төгрөг гарсан эсэхийг мэдэхгүй ээ. Т л мэдэх байх уг нь тэр дансыг би манай компани надад байрны мөнгө болгож бага сагаар хийнэ гэж хэлсэн тэр мөнгийг оруулаад тэгээд байрандаа өгөөрэй гэж хэлээд үлдээсэн. Би Голомт банканд данс эзэмшдэг тэр нь миний өөрийн эзэмшлийн “З” ХХК-ний данс байгаа би одоо дансны дугаарыг нь мэдэхгүй байна. Мөн дахиад нэг данстай тэр дансаа би мэдэхгүй байна. Хаан банкны 000000000 тоот дансанд 0000000000 тоот данснаас нийтдээ 136 сая төгрөг шилжүүлсэн байна. Би энэ мөнгийг ёстой мэдэхгүй ээ, ямар учиртай мөнгө орж ирсэн болохыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх 58-59/,

8. Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 222- 234, 237-244/,

9. Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 246-250, 2 хх 01-07/,

10. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 04/1338 дугаартай:

“...танай албан бичигт дурдагдсан www.ХХХХХХ вэб сайт нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд Монгол Улсаас хандах хадалтыг хязгаарласан болно...” гэх албан бичиг, түүний хавсралт /2 хх 107-108/,

11. Мөрдөгчийн магадалгаа, түүний хавсралтууд /1 хх 80-89/,

12. Гэрч О.А-ийн:

“...Т нь манай их сургуулийн ангийн хүүхэд, Д гэх хүнийг танина тэрнээс бүтэн нэрийг нь мэдэхгүй ээ. Т-тай бол анх 2012 оноос хойш нэгнээ мэддэг болсноос болоод анх 2012 оноос хойш харилцаатай байгаа. Д гэх хүнтэй 2019 оны 03 дугаар сард Таар дамжуулж танилцсан. Т надад хэлэхдээ манай найз покер ажиллуулж байгаа тэгээд хүмүүсийн дансыг ашиглаж шилжүүлэг хийдэг. Тэгэхээр нэг дансыг сар ашиглахад 3.000.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Тэгээд дараа хоногийн эхний өдөр над руу залгаад тоглоомоо болихоор боллоо чи дансын гүйлгээгээ зогсоо гэж хэлсэн тэгэхээр нь би үгүй чи надад сар ашиглана тэгээд надад 3 сая төгрөг өгнө гэсэн биз дээ гэсэн чинь би түр зогсоож байгаа юм эхлээд зогсоогоодох гэж хэлэхээр нь би өдөр 2 цагийн орчим очоод дансаа хаалгахад 9.000.000 орчим төгрөг байсан тэгээд тэр мөнгийг нь энэ данс руу шилжүүл гээд нэг данс өгч байсан би одоо тухайн дансыг санахгүй байна, мөнгийг нь тэгээд тэр мөнгийг нь тэр данс руу нь шилжүүлээд өөрийн дансаа хаачихсан тэгээд 7 хоногийн дараагаас чи ажилуулах юм уу гэхэд 3.000.000 төгрөгөө 3 өдөр ашигласан өдөртөө хуваагаад би 300.0000 төгрөг өг гэж хэлсэн за гэж хэлээд таг болж байгаад байхаар нь өөрийн худалдаа хөгжлийн банкны 460026212 тоот данс руу би 500.000 төгрөг шилжүүлж авсан, Тэгээд дахиж харьцаагүй. Хаан банкны 0000000000 тоот данснаас 2020 оны 3 дугаар сарын 28-ны 1.000.000 төгрөг, мөн 19.800 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 975.920 төгрөгийг Т.О-ийн 000000000 тоот данс руу, 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 18.000.000, 20.000.000, 5.000.000 төгрөгийг Тын 00000000000 тоот данс руу шилжүүлсэн гэх гүйлгээнүүдийг мэдэхгүй байна би интернэт банкны нэвтрэх нэр кодоо өгөөд сольчихсон байсан юу болсон хэдэн төгрөг байгаа хэн рүү хэдэн төгрөг шилжүүлснийг би мэдэхгүй. Тэгээд над руу залгаад хаахаар боллоо дансаа хаалга тэгэхдээ дансанд байгаа 9 сая орчим гэдэг мөнгө нь 9.975.920 төгрөгийг шилжүүлснийг би өөрөө хийсэн бусдыг нь бол мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх 38/,

13. Яллагдагч А.Т-ын :

”... 2019 оны 11 дүгээр сард Д надтай холбогдоод компани байгуулахаар болсон чи надад бичиг баримтаа өгөөч гэхээр нь би тухайн үед аавынхаа нэр дээр компаниа байгуулъя гээд өөрийн аавынхаа бичиг баримтыг өгсөн, Д 2019 оны 11 дүгээр сарын үед цахим покерийн сайт ажиллуулах санаа дэвшүүлсэн би тэр үед энэ талаар ямар нэгэн мэдлэггүй байсан болохоор эхлээд оролцоогүй, ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Тэгсэн Д над руу залгаад төлбөр тооцооны программ хангамж зарж байгаа залуу байна чи тэр залуутай уулзаад ярилцаад өгөөч гэж гуйсан. Намайг программ хангамжийн мэдлэгтэй болохоор тэгж гуйсан юм. Тухайн хүнтэй уулзахад Э гээд 30 орчим насны залуу байсан ба түүнтэй уулзахад Хаан банкны дансны хуулга, гүйлгээ харуулдаг төлбөр тооцооны программ танилцуулсан. Би түүнийг хэрхэн ажилладаг талаар Д-д танилцуулаад тэгээд бид 3 салсан. Үүний дараагаар Д над руу яриад Оросын холбооны улсын “И” гэх компанитай цахим покерын программ хангамж худалдан авахаар болсон талаарх баримтаа над руу майл хаягаар илгээсэн гэж хэлсэн. Д-гийн надад даалгасан ажил болохоор интернэт банкны данснуудын нууц үг паспортыг солих нэг ёсондоо ашиглах, данс олгох ажил даалгасан. Би түүнд өөрийнхөө болон аавынхаа Хаан банкны дансыг ашиглах эрхийг өгсөн. 2020 оны 02 дугаар сарын үед бид хоёрын харилцах дансны хязгаар нь тулж байгаа тул дахин данс олж ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн таньдаг эгч болох Отгонтуяа гэдэг хүний Хаан банкны дансыг түүнд ашиглуулахаар өгсөн. Мөн Д бид 0000000000 дугаарын дундын данс нээсэн..." гэх мэдүүлэг /1 хх 81/,

14. Яллагдагч О.Д-гийн :

“... цахим покерын төв сервер нь Холбооны бүгд найрамдах Герман улс болон Оросын холбооны улсад тус тус байрлаж байсан. Одоо яг хаана байрлаж байгаа талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Миний зүгээс юу хийдэг вэ гэхээр А.Т бид хоёртой гэрээтэй байсан компанийн сервер рүү холбогдох программыг Тын ажиллуулж байгаа програмттай холбож өгдөг байсан. Энэ үйлдлээ би өөрийн гэртээ мөн гадуур явж байх үедээ хийдэг байсан. Гэртээ байхдаа компьютер дээрээсээ, гадуур байхдаа зөөврийн компьютероос хийчихдэг байсан. Би цахимд покер тоглоомоо тоглуулаад олсон мөнгөө Худалдаа хөгжлийн банкин дахь өөрийн дансанд байршуулдаг байсан. Энэ асуудал гарч ирснээс хойш миний дансыг битүүмжилсэн байгаа. Тухайн дансанд байгаа мөнгө бол миний ашиг олсон мөнгө. Миний ойлгож байгаагаар бол Э бид хоёрт худалдан борлуулсан гэх програм нь дансны зохицуулалтыг автоматжуулдаг программ байгаа. Үүнийг Т ашиглаж байсан. Энэ программыг хэрхэн яаж ашигладаг болохыг би сайн мэдэхгүй байна., Э бол программ зарсан болохоос биш бид нарын цахим тоглоом ажиллуулж байгаа асуудлыг бол мэдэхгүй. Цахим покер тоглуулсан гэж ашиг болгож түүнд мөнгө өгсөн асуудал байхгүй... гэх мэдүүлэг /1 хх 164-165/,

15. О.Д-гийн гадаад улс руу шилжүүлсэн свифт гүйлгээнүүдийн мемралын баримтууд, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны лавлагаанууд /2 хх 200-218/,

16. А.Т-аас гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /9 хх 108/,

17.О.Д-гаас гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /9 хх 109-110/,

18. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуорын тогтоолууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.Д, А.Т нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч О.Д, А.Т нар нь мэдээллийн технологи, цахим хэрэгсэл ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч О.Д, А.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Баярбаясгалан “Шүүгдэгч О.Д, А.Т нар нь гэм буруу дээр маргахгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Д, А.Т нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч  О.Д нь А.Т-тай гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж бүлэглэн, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд мэдээллийн технологи, цахим хэрэгсэл ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан,

А.Т нь О.Д-тай гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж бүлэглэн, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд мэдээллийн технологи, цахим хэрэгсэл ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь:

-Гэрч Ц.Ц, С.Г, Д.Б, Б.М, Т.О, А.Э, Н.А, О.А нарын мэдүүлэг,

-Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

-Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

-Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 04/1338 дугаартай албан бичиг, түүний хавсралт,

-Мөрдөгчийн магадлагаа, түүний хавсралтууд,

-О.Д-гийн гадаад улс руу шилжүүлсэн свифт гүйлгээнүүдийн мемралын баримтууд, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны лавлагаанууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Д, А.Т нар нь мэдээллийн технологи, цахим хэрэгсэл ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч О.Д, А.Т нартай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, тэдэнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нар нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүхээс шүүгдэгч нарт прокурор, яллагдагч нарын тохиролцсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан оногдуулсан торгуулийн ялыг 1 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч О.Д, А.Т нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч О.Д, А.Т нар нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 293 дугаар тогтоолоор шийдвэрлэж, тэдэнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсан байна.

Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч О.Д, А.Т нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурортой тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдуулж шийдвэрлэв.

-       Бусад асуудлаар:

Шүүгдэгч О.Д, А.Т нарыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурортой тохирсон ялыг оногдуулж, эрүүгийн 2002003150276 дугаартай хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн учир энэ хэрэгт хамааралтай гэж үзэн мөрдөн шалгах ажиллагааны явцад Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуорын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “иргэн Г.Ц /РД:00000000/-гын нэр дээр орон сууц байгуулах гэрээ байгуулсан “С” ХХК-ийн Ч дүүргийн 0 дугаар хороо, “А” хотхоны А блок, 00 дүгээр давхар, 0000 тоот хаягт байрлах 30,46 м.кв талбай бүхий орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” 1519 дугаар прокурорын тогтоол,

- Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “О.Д-н Худалдаа хөгжлийн банкны 0000000 дугаартай ам.долларын, 000000000 дугаартай төгрөгийн данснуудын мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавих тухай” 1455 дугаар прокурорын тогтоол, 

- Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Эд хөрөнгийн бүртгэлийн газарт Т.М-ийн өмчлөлд бүртгэлтэй, улсын бүртгэлийн 000000000000 дугаартай бүртгэлтэй, Х дүүргийн 00 дугаар хороо, Ц хотхоны 00 дугаар байрны 0000 тоот хаягт байрлах орон сууцны хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавих тухай” 1455 дугаар прокурорын тогтоол,

- Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “О.Д-н нэр дээр бүртгэлтэй, гэрчилгээний 0000000000 дугаартай, Улаанбаатар хот, Б дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороо, 00-р байр 00 тоот хаягт байрлах орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” 1496 дугаартай прокурорын тогтоол,

- Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Авто тээврийн үндэсний төвд Н.А-ийн нэр дээр бүртгэлттэй 00-00 УБС улсын дугаартай Тоёота Креста маркийн, 00-00 УНЛ улсын дугаартай Тоёота Халюкс маркийн тээврийн хэрэгслүүдийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох тухай” 1489 дугаартай прокурорын тогтоол,

- Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Улсын бүртгэлийн ерөнхий газарт “Э” ХХК-ний нэр дээр бүртгэлттэй үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” прокурорын тогтоол,

- Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Авто тээврийн үндэсний төвд “Э” ХХК-ний нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарлах тухай” 1518 дугаартай прокурорын тогтоолуудыг шүүх хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 ширхэг диск, 2 ширхэг хард диск, 1 ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Д, А.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: