Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 151/ШШ2017/00218

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 151/ШШ2017/00218

Төв аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел Плазад байрлах “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Зуунмод сум, 1 дүгээр баг, 18-3 тоотод оршин суух М.Жаргалтогтоход холбогдох, гэрээний төлбөр 80480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2016 оны 12 сарын 20 өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-М.Жаргалтогтох нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дараа төлбөрт Postpaid BC -20К үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91944442 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл М.Жаргалтогтох нь гэрээний үүргээ үл биелүүлж 91944442 дугаарын 2015 оны 9 дүгээр сарын байдлаарх төлбөр 106480 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7.1.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. М.Жаргалтогтоход төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд төлбөрийн үлдэгдэл болох 106.480 төгрөг үүнээс гэрээний 7.1.2-д заасны дагуу барьцаа 30.000 төгрөгийг хасч үлдэгдэл 76.480 төгрөг, нотариатын зардалд 4.000 төгрөг, нийт 80.480 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч М.Жаргалтогтох нь шүүхэд гаргасан тайлбартаа: “-Миний бие М.Жаргалтогтох нь “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаж, нэхэмжлэлийн шаардлага 91944442 дугаарын тооцоо 80 480 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 03 сарын 10-ны өдөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг ойлгосон болно” гэжээ.

                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь,  хариуцагч М.Жаргалтогтохоос гэрээний төлбөр 80 480 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч М.Жаргалтогтох нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, “Скайтел” ХХК-ийн нэхэмжилж буй гэрээний төлбөр 80 480 төгрөгийг  2017 оны 03 сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

 Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй байх тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн 4 550 төгрөгийн 50 хувь болох 2 275 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь буюу 2 275 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, мөн хариуцагч М.Жаргалтогтохоос 2 275 төгрөгийг гаргуулж нийт 4 550 төгрөгийг нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага гэрээний төлбөр 80 480 төгрөгийг хариуцагч М.Жаргалтогтох нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн 4 550 төгрөгийн 50 хувь болох 2 275 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь буюу 2 275 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, мөн хариуцагч М.Жаргалтогтохоос 2 275 төгрөгийг гаргуулж нийт 4 550 төгрөгийг нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.

3. Иргэний  хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн  75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                   ШҮҮГЧ                                         Л.МӨНХЦЭЦЭГ