Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 00333

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ч.Батзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс

Шүүгдэгч П.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Бхолбогдох эрүүгийн 2038000000321 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

            Шүүгдэгч П.Бнь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын фейсбүүк зарын нэгдсэн группт иргэн Ш-н Фейсбүүк хаягаар буюу цахим хэрэгсэл ашиглан 30 хурагтай хонь үнэ тохирч зарна гэж зар тавиулан хохирогч Ч.Ц2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Ш-н Хаан банкны 5896078957 дугаартай дансаар 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч,

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд хохирогч Л.Э20 ямаа зарна гэж хэлээд 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Хаан банкны 5896060371 дугаарын дансаар 1.400.000 төгрөг,  23 ямаа өгнө гэж хэлээд 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1.610.000 төгрөгийг иргэн Э-н Хаан банкны 5896210909 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Бнь иргэн Ш-н Фейсбүүк хаягаар буюу цахим хэрэгсэл ашиглан 30 хурагтай хонь үнэ тохирч зарна гэж зар тавиулан хохирогч Ч.Ц 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Ш-н Хаан банкны 5896078957 дугаартай дансаар 3.000.000 төгрөгийг,

Хохирогч Л.Э 20 ямаа зарна гэж хэлээд 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Хаан банкны 5896060371 дугаарын дансаар 1.400.000 төгрөг, 23 ямаа өгнө гэж хэлээд 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1.610.000 төгрөгийг иргэн Э-н Хаан банкны 5896210909 дугаарын дансаар авч, “Залилах” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

 Хохирогч Ч.Ц Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-2-4х/,

- Хохирогч Ч.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ... Би 2020 оны 05 дугаар сарын 25 ний өглөө 10 цагийн үед Хөвсгөл аймгийн Жаргалант сумын зарын нэгдсэн групп рүү ороход О.Ш гэсэн Расеbook хаягаас 30 хурагтай хонь үнэ тохирч зарна гээд 98847899 гэсэн дугаар байхаар нь уг дугаар луу холбогдож асуухад Батаа гэж хүн байна аа надад 3 сая төгрөгийн хэрэг байна банкны мөнгө, өр зээлээ төлөх гэсэн юм гээд нэг настай эрэгтэй хүн надтай утсаар ярьсан. Би тэгэхээр нь та 30 хурагтай хонио 2 сая 500 мянгад өгөх үү? гэхэд чи 3 сая төгрөг болгочихоо би 30 хурагтай хонь дээр нэмээд 10 ишигтэй ямаа өгье гэхээр би Жаргалант сумын 3 дугаар багт байдаг хүргэн ах Хүрэлбаатар, эгч Мягмарсүрэн нартай утсаар холбогдож Батаа гэж танай нутгийн хүн 30 хурагтай хонь зарна гэж байна ямар хүн бэ? гэхэд Б гэдэг хүн байгаа наад хүн чинь насаараа мал малласан малчин хүн байгаа ах нь яриад лавлаад өгье гэж хэлээд манай ах Хүрэлбаатар Б гэх хүнтэй утсаар ярихад банкны өр зээл төлөх гээд мөнгөний хэрэг байна би 30 хурагтай хонио бэлчээрээр аваачиж өгсөн ч болно үгүй бол манай хотонд ирээд шилээд авсан ч болно гэж хүргэн ахад хэлсэн байсан. Тэгээд манай хүргэн ах надад Б гээд баараггүй хүн байна мөнгөний хэрэг болсон гэнээ гайгүй байхаа миний дүү мөнгөө өг өг гэхээр нь Б гэх хүнтэй эргэж холбогдож мөнгөө яаж шилжүүлэх вэ? гэхэд Ш гэх хүний данс руу 3 сая төгрөгөө шилжүүлчих гээд 5896078957 дугаар ын данс мессежээр явуулахад нь 5015310953 тоот данснаас 3 сая төгрөг бэлэн мөнгөний АТМ-ээс данс руу нь 2020 оны 05 дугаар сарын 25 ний өдөр 12 цаг 16 минутад шилжүүлсэн. Тэгээд маргааш нь Б гэх хүнтэй утсаар холбогдох гэхэд утас нь холбогдохгүй байхаар нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд ирээд 3 дугаар багийн нутаг “Агт” азар байх гэрт нь очиж уулзаад хонио авъя гэхэд эхнэр нь гээд нэг эмэгтэй хүн -зад хүнд чинь өөрийн гэсэн мал байхгүй гэр орондоо ирэхгүй  2, 3 сар гадуур тэнэж байгаад өчигдөр гэртээ ирсэн энэ хүнд өгөх мал байхгүй хандах газарт нь ханд өнгөрсөн шөнө намайг зодож дарамталсан гэж эхнэр нь хэлхээр нь би тухайн үед сумын цагдаа Батмягмарт мэдэгдэж Б гэх хүнийг эхнэртэй нь хамт цагдаа дээр авчирч уулзуулаад УБ хот руу ажилтай байсан тул яараад явсан. Б гэх хүн надад хэлэхдээ эхнэр хүүхэд уурлаад хонь өгөхгүй байна би авсан 3 сая төгрөгөө буцааж өгье гэхээр нь би УБ хотоос ирж буцах зардал 200,000 /хоёр зуун мянга/ төгрөг гарсан гэхэд би чамд өгөх мөнгөн дээрээ 200,000 /хоёр зуун/ мянган төгрөг нэмээд өгье дансаа өгчих гээд миний данс авч үлдсэн. Намайг Улаанбаатар хот руу явснаас хойш 2 хоногийн дараа данс руу чинь мөнгө орсон байна уу? гэж асуухаар нь надад мэдээлэл ирнэ миний дансанд мөнгө ороогүй байна гэхэд Б гэдэг хүн аан за за хүн мөнгө хийнэ гэсэн хийгээгүй байгаа юм байна гэж хэлээд утсаа тасалсан үүнээс хойш дахиж холбогдоогүй Б гэдэг хүн 38847899, 93220063 гэсэн 2 дугаартай энэ 2 дугаар нь холбогдохгүй болохоор нь 2020 оны 07 дугаар сарын 03 ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд ирж уулзаж боловч Б гэх хүн хэд хоногоос хүн мөнгө өгнө гээд бас л худлаа ярьж байна. Б гэдэг хүнтэй холбогдох гэж 98847899, 93220063 гэсэн 2 дугаар луу өдөр болгон залгахад холбогдохгүй байсан тул өөрөө дахин 200,000 гаруй мянган төгрөгийн зардал гарч байна. 2020 оны 05 дугаар сарын 29 ний орой Ш гэх хүнтэй уулзахад Б гэх хүн надаас гуйгаад байсан болохоор би өөрийнхөө Расеbоок хаягаас зар оруулж өгсөн гэж надад хэлсэн. Ш гэдэг хүнтэй Б гэх хүний эхнэр нь уулзаад чи бид нарын амьдралыг сайн мэддэг байж яах гэж зар оруулж өгсөн юм наад хүн чинь хэдэн сараар гадуур тэнэж яваад ирсэн бидэнд өгөх мал байхгүй гэж хэлээд уурлаж байсан. Би Ш гэдэг хүний 5896078957 данс руу 3 сая төгрөг шилжүүлсэн дээр нь УБ болон Жаргалант сумын хооронд хувийн машинаар 2 удаа явсан нийт зардал 400,000 /дөрвөн зуун/ мянган төгрөг нийлээд 3 сая 400 мянган төгрөгөөр Ш болон Б гэх хүнээр төлүүлж авмаар байна. ...”Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байна. Би Б гэх хүнээс бэлнээр 3 сая төгрөг авсан тул ямар нэгэн санал хүсэлт байхгүй гэх гэх мэдүүлэг /хх-н 9-10, 11-12х/,

Хохирогч Л.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ... Би Ш гэдэг хүнийг танихгүй. Харин Б гэх хүнийг танина. Эхнэр бид хоёр 2020 оны 01 дүгээр сард ямаа худалдаж аваах мөнгө тарааж байхад Б гэж хүн 2020 оны 01 дүгээр сарын 30 ний өдөр сумын төвд тааралдаад 20 ямааг 2020 оны 03 дугаар сарын 10 ний орчим өгье гэж хэлээд 1 сая 400 мянган төгрөг 5896060371 тоот дансанд хийлгээд тэр өдөртөө бэлнээр гаргуулж авсан байсан Уг данс нь Нина гэх хүний эхнэр нь данснаас бэлэн мөнгө болгон гаргаж өгсөн гэсэн. Дараа нь 2020 оны 01 дүгээр сарын 31 ний өдөр манай дүү Э 23 ямаа өгье гэж байна би өөрөө хариуцаад аваад өгье гэж хэлээд 1 сая 610 мянган төгрөг Энхтуяа гэх хүний 5896210909 тоот дансанд шилжүүлж авсан. Тэгээд заасан хугацаандаа өгөх ямаагаа өгөөгүй худлаа хэлээд одоог болтол малаа өгөөгүй.Надаас 2 удаа 3 сая 10 мянган төгрөг авсан түүнийгээ хүний данс руу шилжүүлж аваад өөрөө тэр даруйд нь бэлэн мөнгө болгон гаргуулж авсан байсан. Харин надад өгөх ямаа өгч чадахгүй боллоо гэхээр нь 2020 оны 05 дугаар сарын 04 ний өдөр гэрээ хийж манай сумын нотариатч Б гэх хүнээр баталгаажуулж авсан. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын сүүлээр байхаа миний ХААН банкны харилцах 5896157002 тоот дансанд 2 сая төгрөг шилжүүлсэн байсан. Одоо энэ хүнээс 1 сая 10 мянган төгрөг авна Бтай уулзах гэхээр гэртээ байхгүй хаана байгаа нь тодорхойгүй олдохгүй байгаа. Гэрт нь очиход эхнэр нь эхнээсээ надтай юм яриагүй одоо энэ хүн хаана юу хийж явааг би мэдэхгүй гэртээ ирэхгүй хэдэн сар болж байгаа өгдөг газар нь өгч шалгуул би энэ хүний өмнөөс ямаа өгөхгүй гэж хэлж байсан. Б гэх хүн хөдөө мал маллаж амьдардаг эхнэр хүүхэд нь байгаа өөрийн гэсэн малтай боловч эхнэр нь уурлаад өгөхгүй байгаа. Б гэх хүнтэй өөртэй нь ярих гээд утас руу нь залгахаар өөрөө утсаа авчхаад өөр хүн болж ярьдаг үгүй бол өөр хүнээр утсаа авхуулаад байхгүй байна тийм хүн энэ утсан дээр байхгүй гэж дандаа худлаа ярьж зугтаад байгаа. Би гомдолтой байна. би энэ хүнээс 1 сая 10 мянган төгрөгөө гаргуулж авмаар байна гэх мэдүүлэг /хх-н 16-17х/,

Гэрч М.М-нмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ... Би энэ хүнийг танихгүй. Манай нөхөр Цнь 2020 оны 05 дугаар сарын 25 ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын зарын нэгдсэн группт 30 хурагтай хонь зарна гэсэн зар оруулсан байна боломжийн үнэтэй бол утасны дугаар нь холбогдож хонь мал авах уу гэж нөхөр надаас асуугаад бид хоёр 98847899 гэсэн дугаар луу нь холбогдож Б гэх хүнтэй манай нөхөр Цутсаар ярьж 3 саяд 30 хурагтай хонь 10 ишигтэй ямаа авахаар тохирч Ш гэх хүний данс руу 3 сая төгрөг шилжүүлээд одоог болтол хонио ч аваагүй мөнгөө ч аваагүй нөхөр бид хоёр хохирч байна. ... Эдгээр хүмүүс хоорондоо ах дүүс гэсэн байхаа би сайн мэдэхгүй байна. Манай нөхөр Штай байнга утсаар ярьдаг харин Б гэх хүний утас нь холбогдохгүй удаж байгаа тул нөхөр бид хоёр өөрийн биеэр ирж уулзаж байна. Штай утсаар ярихаар Б гэх хүн Жаргалант сумын зарын нэгдсэн группт 30 хурагтай хонь үнэ тохирч зарна гээд зар оруулж өгөөч гэж гуйхаар нь би уг зарыг оруулсан нь үнэн надад хамаагүй. Б та нараас ирсэн 3 сая төгрөгийг миний дансаар шилжүүлж аваад 2 сая төгрөгийг нь хүний данс руу шилжүүлж 1 сая төгрөгийг нь бэлнээр авсан гэж Ш бидэнд хэсэн байгаа. ... Төв аймгийн Цээл суманд манай хүргэн дүү Доржготов мал маллаж амьдардаг тэгээд та хоёр хэдэн мал худалдаж аваад манай малтай нийлүүлчих би өсгөөд өгье гэж байсан болохоор нөхөр бид хоёр хоорондоо ярилцаад хэдэн мал худалдаж аваад малтай больё гэж бодоод мал худалдаж авахаар Б гэх хүнд 3 сая төгрөг өгөөд малаа ч авч чадахгүй мөнгөө ч авч чадахгүй Ш болон Б гэх хүмүүст залилуулж УБ хот Жаргалант сум хоёрын хооронд 2 удаа явж зардал чирэгдэл учирч байна.. .. гэх мэдүүлэг /хх-18х/,

Гэрч М.Х-нмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ... Цнь манай хадам дүү байгаа юм одоо Улаанбаатар хотод байдаг. Харин Б нь Хөвсгөл аймгийн Жаргалан сумын нутаг 3 дугаар багийн нутаг “Өвөр хүйтэн” гэх газарт байдаг манай нутгийн хүн.Б бид хоёрт ямар нэгэн ураг, төрөл садааны холбоо байхгүй харин Цманай эхнэр Мягмарсүрэнтэй эгч дүүсийн хүүхэд бид хоёр ураг төрөл садан хүмүүс. 2020 оны 05 дугаар сарын 20 ний орчим байхаа би яг хэдэнд байсан талаар сайн санахгүй манай хадам дүү Цтанай сумын Б гэх хүн Жаргалант сумын “Расеbоок” зарын нэгдсэн группт хонь зарна гээд зар оруулсан байна энэ хүн ямар хүн бэ? малтай юу гэж асуухад нь за би Б гэх хүнтэй утсаар ярьж асуухад мөнгөний хэрэг байна мал зарах нь үнэн үнэн би малаа хөлөөр нь дөхүүлж өгсөн ч болно үгүй бол өөрсдөө ирээд үзээд ав гэж надад хэлхээр нь би Цдүүд хэлээд энэ хүн найдвартай юм байна насаараа мал дагасан хүн байгаа юм мөнгө хэрэг болоод байна гэж байна мөнгө төгрөг байвал дансанд нь шилжүүлчихгүй юу гэж би ярьж байгаад чиний худалдаж авч байгаад хонийг Бгаас очоод авчъя гэж хэлсэн чинь манай дүү ЦБ гэх хүнд 3 сая төгрөг шилжүүлсэн байсан. Тэгээд одоог болтол худалдаж авсан малаа авч чадахгүй байна. Тэгсэн дараа нь Б малаа өгч чадахгүй болсон Цогт-Очироос авсан 3 сая төгрөгөө буцааж өгөхөөр болсон гэж надад хэлж байсан. ... 2020 оны 05 дугаар сарын сүүлээр Цогт-Очиртой гэрт нь очиж хонио авах гэхэд Б гэх хүний эхнэр нь энэ хүний мэдлийн мал манайд байхгүй гэр орондоо ирэхгүй хэдэн сар болж байгаа гэж хэлээд мал өгөөгүй. Дараа нь УИХ-ын сонгуулийн өдөр Бтай тааралдаад чи нөгөө хонио өгөхгүй юм уу? гэхэд би нэр дэвшигч Чимэдийн Батцогтоос мөнгө авахаар болсон хэд хоногоос Цогт-Очирын дансанд авсан мөнгөө шилжүүлнэ гэж хэлсэн үүнээс хойш бид хоёр уулзалдаагүй байна... гэх мэдүүлэг /хх-19х/,

Гэрч О.Ш-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ... Цгэх хүнийг танихгүй. Харин Б гэх хүнийг танина бид хоёр нэг нутгийн хүмүүс манай эмээгийн талаар надтай төрөл садны холбоотой. 2020 оны 05 дугаар сарын 25 ний өдөр би гэртээ Расеbоок орсон юм үзэж байтал манай гэрт Б ах орж ирээд 30 хурагтай хонь зарах гэсэн юм чи “Расеbоок”-т зар оруулж өгөөч гэхээр нь би өөрөө “Расеbоок”-т зар оруулж мэдэхгүй гэхэд зар оруулаад өгөх өөр хүн байна уу? гэж асуутал манай төрлийн нэг оюутан хүүхэд байгаа тэр хүүхдээр зар оруулах юм уу? гэхэд за тэгье гэж хэлээд байж байтал манайд Одонтунгалаг гэх эмэгтэй орж ирж таарсан тэгээд миний О.Ш гэсэн Расеbоок хаягаас Жаргалант сумын зарын нэгдсэн группт 30 хурагтай  хонь үнэ тохирч зарна гэсэн зарыг оруулаад Б өөрийнхөө 98847899 гэсэн утасны дугаарыг доор нь оруулсан тэгэхдээ Одонтунгалаг зар нь минийх биш шүү 98847899 дугаараар нь холбогдоорой гэж бичсэн. ... Энэ өдөр 10 цагийн орчим мал зарна гэж зар оруулсан өдөр 12 цаг өнгөрч байхад Б манай гэрт орж ирээд манай эхнэр Жаргалмааг дансаараа хүнээс мөнгө аваад өгөөч гэж гуйсан байсан гэтэл манай эхнэр над руу залгаад Б дансаар мөнгө авч өгөөч гээд надаас гуйгаад байна гэхээр нь би өөрийнхөө дансаар хэрэггүй байхаа миний дансны дугаарыг өгчих гэж хэлсэн тэгээд мал худалдаж авах гэж байгаа хүний гар утасны дугаар луу миний 5896078957 тоот дансыг 98950149 тоот утаснаас мессежээр явуулсан байсан. Удалгүй миний 5896078957 тоот дансанд 3 сая төгрөг орж ирсэн гэх мэдээлэл миний утсанд ирсэн.Тэгтэл мал худалдаж авч байгаа хүн нь өөртөө нь ярьсан байх Б нөгөө хүн мөнгөө шилжүүлсэн гэнэ чи данснаасаа мөнгө аваад өг гэж надтай ирж уулзсан. Би өөрийнхөө данснаас виза картаар АТМ-ээс 5896157002 гэсэн дансанд 2 сая төгрөг шилжүүлж үлдсэн 1 сая төгрөгийг АТМ-ээс бэлнээр гаргуулж авсан.Тэгээд Б нөгөө зарын дагуу 30 хурагтай хонио зарчихлаа гэж надад хэлсэн. ... Б надад ямар нэгэн мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй гүйлгээ хийсэн шимтгэл нь миний данснаас хасагдсан тухайн үед миний дансанд 112,000 /нэг зуун арван хоёр/ мянган төгрөг байсан. ... 2020 оны 05 дугаар сарын сүүлээр байхаа Бгаас хонь авах ёстой гээд УБ хотоос ирлээ гээд Цгэдэг хүн шөнө манай гэрт Б гэх хүний түүний эхнэртэй нь хамт манайд ирсэн. Цгэдэг хүн надтай уулзаад би Б гэх хүнээс хонь худалдаж авна гэж мөнгө өгсөн хүн байна. Бгийн гэрт очоод хонио авах гэхэд эхнэр хүүхэд нь уурлаад өгөхгүй байна та Ш гэж хүн мөн үү? би таны данс руу мөнгө шилжүүлсэн хүн байна Б мөнгөө өөрөө авсан уу? гэж асуухад нь тиймээ наад хүн чинь тухайн өдөр 2 сая төгрөгөө 5896157002 тоот дансанд миний данснаас шилжүүлээд 1 сая төгрөг бэлнээр нь авсан. Б гэх хүний эхнэр нь над руу чи бидний амьдрал ахуйг нь мэдэх байж яах гэж зар оруулж өгсөн юм гээд уурлаад байсан.Тэгэхээр нь би танай нөхөр урд өмнө наймаа хийгээд мал зараад явдаг байсан болохоор нь өөрөө мэдээд наймаа хийж байгаа өрхийн тэргүүн хүн байна гэж бодоод мал зарна гэх зарыг оруулж миний дансанд орж ирсэн 3 сая төгрөгийг нь авч өгсөн нь үнэн хэрэв би зарах малгүй хүн байсан бол юу гэж мал зарна гэж оруулж мөнгө авч өгөх билээ дээ гэж хэлсэн ... гэх мэдүүлэг /хх-н 20-21х/,

Шүүгдэгч П.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: ... Цгэх хүнийг танихгүй би 30 хурагтай хонь зарна гэж зар оруулсан тэгээд энэ хүн зарын дагуу надтай утсаар холбогдож бид хоёр наймаа хийнэ гэж ах нь танилцсан хүмүүс тэрнээс өөр ямар нэгэн ураг төрөл садан найз нөхдийн холбоо байхгүй. Ш бид хоёр нэг нутгийн хүмүүс манай аавын талаар төрөл садан хүмүүс. 2020 оны 05 дугаар сарын 25 ний өдөр Ш-н гэрт очиход Ш гэртээ байсан би ахдаа 30 хурагтай хонь зарна гээд “Расеbоок”-т зар оруулаад өгөөд гэж гуйхад өөрөө “Расеbоок”-т зар оруулж чадахгүй сайн мэдэх ч үгүй харин манай энд нэг оюутан хүүхэд байгаа тэр хүүхдээр та зараа “Расеbоок”-т оруулчих гэж хэлэхэд нэг хүүхэд О.Ш гэсэн “Расеbоок” хаягаас Хөвсгөл аймгийн зарын нэгдсэн группт 30 хурагтай хонь зарна гэж зар оруулсан би уг зарын доод талд нь ахынхаа 98847899 гэсэн Жи-Мобайлын дугаарыг оруулчих гэж хэлж өөрийнхөө дугаарыг зарынхаа доод талд оруулсан байгаа.

2020 оны 05 дугаар сарын 25 ний өдөр Жаргалант сумын зарын группт зар оруулсан өдөр хонь зарна гэсэн хүн мөн үү? та хаана байдаг хэн гэж хүн бэ? гэж надаас асуусан тэгээд бид хоёр хоорондоо танилцсан өөрийгөө Цгэдэг хүн байна гэж байсан.Тэгэхэд та 30 хурагтай хонио 2 сая 500 мянгад зарах уу? гэхээр нь ахад нь 3 сая төгрөг хэрэгтэй байна чи мөнгөө 3 сая төгрөг болгоод өгчих би чамд 10 ишигтэй ямаа нэмж өгье гэхэд Цудалгүй 3 сая төгрөг бэлэн болчихлоо би тантай наймаа хийе гэхэд нь Ш-н дансаар 3 сая төгрөг авсан.Цогт-Очироос шилжүүлж авсан мөнгөний 2 сая төгрөгийг Түмэнбаяр гэдэг хүнд машин авсан өрөндөө шилжүүлж 1 сая төгрөгийг бэлнээр Ш-н данснаас аваад 450,000 мянган төгрөгийг оюутан хүүхдээ шилжүүлээд үлдсэн 550,000 мянган төгрөгөө сумын төвийн дэлгүүрүүдэд тавьсан өрөө дараад үлдсэн мөнгөөр нь машиндаа бензин шатахуун хийгээд мөнгө дууссан эхнэртэй 20,000 мянган төгрөг өгөөд мөнгө дууссан.

Би ХААН банканд 3 сая төгрөгийн малчны зээлтэй байсан тул өөрийнхөө дансаар мөнгө шилжүүлж авахаар шууд суутгаад авчихдаг гэхээр нь өөрийн 5896026114 тоот дансаар авалгүй Ш-н дансаар Цогт-Очироос мөнгө шилжүүлж авсан.

Ц-т30 хурагтай хонио өгөх гэхэд манай эхнэр Н болон хүүхдүүд уурлаад та хэдэн малаа зарчихаар бид нар юугаараа амьдрах юм гэж эсэргүүцээд хонь өгөөгүй тул би Ц-тмөнгийг нь буцааж өгье гэж тохироод одоог болтол өгөөгүй байгаа нь үнэн. Би хонь зарна гэж зар оруулахдаа гэр бүлийнхэндээ хэлээгүй 30 хурагтай хонь зарна гэж наймаа хийчхээд гэртээ харихдаа эхнэртэй би хүнээс 3 сая төгрөг аваад 30 хурагтай хонь зарахаар боллоо гэж хэлэхэд би лав энд байгаа хэдэн малаасаа өгөхгүй чи өөрөө мэдэж байгаа юм байгаа биз гэж уурлаж байсан. 2019 онд манайх 4 үхэр 3 адуу 300 гаруй бог малтай байсан энэ жил з?д болоод 200 гаруй бог мал нь үлдсэн бод мал үлдээгүй бүгд зудад үхсэн. Өрх гэрийн тэргүүн нь би болохоор миний нэр дээр мал тоолуулсан байгаа.

Би Түмэнбаяр гэх хүнээс авсан УАЗ-496 маркийн машинаа зараад мөнгийг нь өгнө хэрэв 3 сая хүрэхгүй бол дээрээс нь хэдэн төгрөг олоод ямар ч байсан «Цогт-Очирын гомдлыг 2020 оны 07 дугаар сарын 06 ний өдрөөс өмнө барагдуулна хэрэв энэ хугацаанд Цогт-Очирын гомдлыг барагдуулахгүй бол би хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна. Би эхнээсээ залилан хийх гэж байгаагүй тэгтэл эхнэр хүүхэд мал зарахгүй гээд Ц-тмал өгөөгүй мөнгийг нь буцааж өгөх гэхээр одоо яг бэлэн мөнгө алга байна. ... гэх мэдүүлэг /хх-22-23х/,

Гэрч Т.Ж-нмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ... Би Б гэх хүнийг сайн танина энэ хүн манай нөхөртэй төрөл садан хүмүүс гээд манайд хаяа ирдэг байсан харин одоо манайд бүүр ирэхээ байсан. 2020 оны 05 дугаар сарын сүүлээр байхаа манайд ирээд манай нөхөр Ш-н Расеbоок хаягаас Хөвсгөл аймгийн зарын нэгдсэн группт 30 хурагтай хонь зарна гэж зар оруулж өгөөч гэж гуйгаад зар оруулсан гэсэн уг зарыг манай нөхөр өөрөө оруулаагүй дүү Одонтунгалагийг гуйж оруулсан гэсэн. Тэгээд энэ өдөр намайг гэртээ байж байхад Б гэх хүн манайд ирээд ахдаа ХААН банкны дансаа өгөөч хүнээс мөнгө авах гэсэн юм гэхээр та өөрөө ХААН банканд дансгүй юм уу? гэхэд надад данс байгаа би банканд өртэй болохоор суутгаад авчих байх чи дансаа өгчих гээд гуйгаад байсан. Тухайн үед манай нөхөр гэртээ байгаагүй тул би нөхрөөсөө асуугаад энэ хүн дансаа өгчих гээд байна яах уу? гэхэд өөрийнхөө дансыг өгөөд яах вэ тэгүүл миний дансыг өгчихгүй юу даа гэхээр нөхөр Ш-н ХААН банканд дах 5896078957 тоот дансыг өгсөн. Тэгтэл 2020 оны 05 дугаар сарын сүүлээр байхаа манай нөхөр Ш-н данс авснаас хойш 4-5 хоногийн дараа шөнө 23 цагийн орчим манай гэрт УБ хотоос явж байна гээд нэг залуу Б гэх хүнийг эхнэртэй нь дагуулсаар манайд ирж манай нөхөртэй уулзаад Б гэх хүнээс хонь авахаар мөнгө 3 сая төгрөг шилжүүлсэн хүн би байна гэж байсан. Тэгэхэд манай нөхөр Ш миний дансаар 3 сая төгрөг авсан Б гэх хүн 2 сая төгрөгийг хүний данс руу хийлгээд 1 сая төгрөгийг бэлнээр нь авсан надад мөнгө шилжүүлсэн баримт байгаа гэж хэлж байсан үүнээс өөр надад мэдэх юм алга байна. ... гэх  мэдүүлэг /хх-н24х/,

Гэрч Б.О-нмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ... Би Ш ах болон Б ах нарыг сайн танина энэ хоёр хүн манай Мөнхцэцэгийн талаар төрөл садан хүмүүс гээд манай эмээгийн гэрт ирдэг. 2020 оны 05 дугаар сарын 25 ний өдөр байхаа би Ш ахын гэрт өглөөгүүр ороход Ш ах зар оруулаад өгөөч гээд байна ахынхаар хаягаас 30 хурагтай хонь зарна гээд зар оруулчих гэхээр нь О.Ш-н Расеbоок хаягаас Хөвсгөл аймгийн зарын нэгдсэн группт 30 хурагтай хонь зарна гэж зар оруулсан тэгэхэд Ш ах хүний зар тул утсаар нь холбогдож асуугаарай гээд нэг Жи-Мобайлын дугаарыг уг зартай хамт оруулсан үүнээс өөр надад мэдэх юм алга байна. ... гэх мэдүүлэг /хх-н 25х/,

 Шүүгдэгч П.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй.  өмнө өгсөн мэдүүлэгдээ дэлгэрэнгүй ярьсан байгаа” гэх мэдүүлэг /хх-32х/ болон шүүхийн хэлэлцүүлэгт “... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Пүрэвжалын Бгийн Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-44х/,

- Хөвсгөл аймгийн Жаргалант Цагаан бургас багийн Засаг даргын “Тус багийн иргэн Пүрэвжалын Б /ре68031774/ нь ам бүл 3-лаа, эхнэр охины хамт багтаа байнга оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх- 45х/,

- Пүрэвжалын Бгийн иргэний мэдээлэл дэлгэрэнгүй лавлагаа /хх- 48х/,

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-47х/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад иргэдийн гэнэн итгэмтгий байдал, шүүгдэгчийн хууль зүйн болоод ёс суртахууны мэдлэг дутмаг байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч нараас авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Шүүгдэгч П.Бнь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Бнь шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын фейсбүүк зарын нэгдсэн группт иргэн Ш-н Фейсбүүк хаягаар буюу цахим хэрэгсэл ашиглан 30 хурагтай хонь үнэ тохирч зарна гэж зар тавиулан хохирогч Ч.Ц2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Ш-н Хаан банкны 5896078957 дугаартай дансаар 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, Л.Э20 ямаа зарна гэж хэлээд 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Хаан банкны 5896060371 дугаарын дансаар 1.400.000 төгрөг, 23 ямаа өгнө гэж хэлээд 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1.610.000 төгрөгийг иргэн Э-н Хаан банкны 5896210909 дугаарын дансаар авч “Залилах” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 хохирогч Ч.Цын Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-2-3х/, хохирогч Ч.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-9-10, 11-12х/, гэрч М.М-нмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-18х/, гэрч М.Х-нмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-19х/, гэрч О.Ш-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-20-21х/, шүүгдэгч П.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-30-32х/, болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Л.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-16-17х/, гэрч Т.Ж-нмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-24х/, шүүгдэгч П.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-30-32х/, болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,   зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчсөн хор уршигт зориуд хүргэж, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч П.Бнь шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх санаа зорилгыг агуулж, бусдыг хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн нь “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Иргэд өөрсдийн эд хөрөнгөндөө хайхрамжгүй хандах, бусдад хэт итгэх, шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна.

Шүүгдэгч П.Бгийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 3.310.000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч П.Бнь хохирогч Ч.Цт 3.000.000 төгрөгийн хохирол учруулснаа нөхөн төлсөн нь хохирогчийн мэдүүлэг /хх-12х/-аар тогтоогдож байна.

Харин хохирогч Л.Э3.010.000 төгрөгийн хохирол учруулснаас 2.000.000 төгрөгийг хохирогчийн Хаан банкны 5896157002 тоот дансанд төлж барагдуулсан нь хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч П.Бгаас Иргэний хуульд зааснаар хохирогч Л.Э1.010.000 төгрөгийг гаргуулж олгох нь зүйтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “цахим хэрэгсэл ашиглан, бусдыг хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан..” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанар, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөргүй байдал, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч П.Бнь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч П.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч П.Бг тэнссэн хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч П.Бд ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 7 /долоон/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэснийг, мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хохирогч Ч.Цт 3.000.000 төгрөг төлсөн, хохирогч Л.Эхэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэснийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч П.Бшүүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Жингийнхэн овогт Пүрэвжалын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цахим хэрэгсэл ашиглаж, бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч П.Б7 /долоо/ сарын  хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч П.Бг тэнссэн 7 /долоо/ сарын хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бнь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан, тэнссэн шүүгдэгч П.Бд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Бгаас 1.010.000 /нэг сая арван мянга/төгрөгийг даруй гаргуулж хохирогч Л.Эолгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бд шүүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,хохирогч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН