Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/132

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч П.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч П.О-д холбогдох эрүүгийн 2036000000163 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, яс үндэс захчин, ******* оны 0******* дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумд төрсөн, ******* настай, эрэгтэй, ам бүл *******, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн *******-******* тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, П.О

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч П.О нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Д.*******тэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцад маргалдаж улмаар Д.*******гийн биед халдаж зүүн хацар зүүн завьжинд шарх, шарх орчмын эдүүдэд хаван хавдар, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Эрүүгийн 2036000000163 дугаартай хавтаст хэргээс:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4-р хуудас/,

2.Хохирогч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10-р хуудас/,

3.Шүүгдэгч П.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22-р хуудас/,

4. Шүүгдэгч П.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10-р хуудас/,

*******. Шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн *******40 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 16-р хуудас/,

6. Хохирогч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 07-08-р хуудас/,

7. Яллагдагч П.*******ийн 2020 оны 06 сарын 29-ний өдрийн Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 40-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар П.******* нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 09-10 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт иргэн Д.*******гийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар “архи авч өг гэж нэхсэн, авч өгсөн архийг голсон” гэх шалтгаанаар хооронд маргалдаж П.******* нь Д.*******гийн толгойн нүүрэн хэсэгт гараараа цохиж зүүн хацар зүүн завьжинд шарх, шарх орчмын эдүүдэд хаван хавдар, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэсэн үйл баримт тогтоогджээ Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч П.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд Шүүгдэгч П.******* нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өглөө 09-10 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт иргэн Д.*******тэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар “архи авч өг гэж нэхсэн, авч өгсөн архийг голсон” гэх шалтгаанаар хооронд маргалдаж П.******* нь Д.*******гийн толгойн нүүрэн хэсэгт гараараа цохиж зүүн хацар зүүн завьжинд шарх, шарх орчмын эдүүдэд хаван хавдар, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: -Хохирогч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Б и Отгоотой уулзахаас өмнө нэг шил 0,7******* литрийн архийг хоёулаа хувааж байсан тэгээд Отгоотой тараад нэг шил 0,******* литрийн Хараа гэх архийг Отгоотой хувааж уусан....Миний уруулын зүүн дээд хэсэгт гараа атгаж байгаад 1 удаа цохисон, өөр цохисон зодсон зүйл байхгүй.... Тухайн үед миний зүүн дээд уруулын дотор талд ялзарч цус алдсан байсан, одоо эмчилгээ хийлгээд эдгэрсэн байгаа.... Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй бид 2 эв зүйгээ олж, эвлэрсэн, миний хохирлыг П.******* бүрэн барагдуулсан байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8- р хуудас/, -Хохирогч Д.*******ийг мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “2020 оны 6-р сарын 29-ний өдөр өглөө 10 цагийн үед найз болох Гантөмөр гэх залуутай Хараа 0,******* л гэх архи хувааж уугаад Гантөмөр яваад өгсөн. Тэгэхээр нь би гэрийн ойролцоо байх дэлгүүрт яваад ортол зүс таних Отгоо гэх залуу зогсож байхаар нь мэнд мэдээд нэг шил Хараа архи авч манай гэрт орж бид хоёр хувааж уусан. Тэгээд бид хоёр дахиад дэлгүүр орсон бөгөөд дэлгүүр дотор яг юу гэж маргасан талаараа санахгүй байна. Отгоогийн хэлснээр намайг архи авч өг гэж нэхсэн тэгээд маргалдсан гэж хэлсэн. Тэгээд нэг мэдэхэд Отгоо миний зүүн дээд уруул хэсэгт гараа атгаж байгаад нэг удаа цохиж байсан /аль гараараа цохисон талаар санахгүй байна/ би өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлсэн хэрэглэсэн байсан болохоор цааш нь юу болсон талаар сайн санахгүй байна, нэг мэдэхэд эмнэлэг дээр тариа хийлгэж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10-р хуудас/, -Шүүгдэгч П.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... Би авч өгсөн архи голохоор нь баруун атгаж байгаад зүүн хацар хэсэгт нь 2 удаа цохисон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. ...Би маргааш өдрөөс нь эхлэн *******г дагуулж яваад шаардлагатай гэх шинжилгээнүүдийг нь өгч, эм тариа авч өгч эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд хэвтүүлсэн өдрөөс хойших бүх хоол цайг нь зөөж өгсөн. Өөрөөс нь ямар ч мөнгө гаргаагүй. Надаас нийт *******3*******000 төгрөгийн зардал гарсан байгаа. Одоо бид хоёрын дунд хохирлын ямар нэгэн маргаан байхгүй. Бид хоёр эвлэрч эв зүйгээ олсон байгаа... Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна, дахин хүний биед гар хүрч болохгүй гэдгийг маш сайн ойлголоо” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22-р хуудас/, -Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн *******40 дугаартай “ Дүгнэлт: 1. Д.*******гийн биед гэмтэл учирсан байна. 2. Д.*******гийн биед зүүн хацар, зүүн завьжинд тус бүр мэс заслын оёдол тавигдсан шархнууд, шарх орчмын эдүүдэд хаван хавдар, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 3. Д.*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4. Д.*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. *******. Д.*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй. 6. Д.*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 16-р хуудас/, -Яллагдагч П.*******ийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “ Миний бие П.******* нь найз болох Д.*******тэй маргалдаж улмаар цохиж биед нь гэмтэл учруулж өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Д.*******гийн хохирлыг бүрэн барагдуулсан тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 40-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Шүүгдэгч П.*******ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед Д.*******тэй маргалдаж улмаар толгойн нүүрэн хэсэгт гараараа цохиж зүүн хацар зүүн завьжинд шарх, шарх орчмын эдүүдэд хаван хавдар, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Иймээс шүүгдэгч П.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.*******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч П.*******ийг хохирогч Д.*******гийн толгойн нүүрэн хэсэгт гараараа цохиж зүүн хацар зүүн завьжинд шарх, шарх орчмын эдүүдэд хаван хавдар, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ. Хохирогч Д.******* нь хохирол, хор уршиг нэхэмжилсэн талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бид 2 эв зүйгээ олж эвлэрсэн, миний хохирлыг П.******* бүрэн барагдуулсан байгаа” гэх мэдүүлгээр /хавтаст хэргийн 8-р хуудас/ тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч П.******* хохирогч Д.******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед “архи авч өг гэж нэхсэн, авч өгсөн архийг голсон” гэх шалтгаанаар хооронд маргалдаж улмаар шүүгдэгч хохирогчийн биед нь халдаж нүүрэн тус газарт гараараа цохиж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатайгаар үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч П.******* урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 26-р хуудас/, хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн 6.******* дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч П.*******ийн хувийн байдлын талаар гэрч Ж.Нямсүрэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай нөхөр болох П.******* нь тайван дөлгөөн зантай, хүнтэй олон юм яриад байдаггүй, хүнд тусархаг, хүнд үгүй гэж хэлж чаддаггүй, нөмөр нөлөөтэй, сайн хань байгаа юм. Манай нөхөр урьд өмнө нь ямар нэгэн байдлаар гэмт хэрэг болон зөрчилд холбогдож шалгагдаж байгаагүй ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62-р хуудас/, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 284 дугаартай “Тус багийн иргэн Пүрэвжав овогтой ******* нь ам бүл *******, эхнэр хүүхдийн хамт ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суудаг болохыг тодорхойлов“ гэх тодорхойлолт зэрэг нотлох баримт хэрэгт авагдсан байна. Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд: Шүүгдэгч П.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчид таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулан, хохирогч хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үлдээх саналтай гэв. Шүүхээс шүүгдэгч П.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд ял шийтгүүлж байгаагүй, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг төлж барагдуулсан, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан хүсэлт зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан *******00000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлав. Эрүүгийн 2036000000163 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, ******* дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон       

                                                          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгний торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч П.О-д тайлбарласугай.

*******. Эрүүгийн 2036000000163 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.О нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч П.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ө.БАХЫТБЕК