Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/342

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ

Улсын яллагч Д.Батзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл

Шүүгдэгч Ү.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү-н Од холбогдох эрүүгийн 203800357040  дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ү.О нь 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ иргэн Г.Эмаргалдаж биед нь халдаж баруун бугалга, баруун шуу, баруун сарвуу, зүүн шуу, зүүн сарвуу, баруун гуя, баруун өвдөг, баруун зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ү.О нь 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр иргэн Г.Э маргалдаж биед нь халдаж баруун бугалга, баруун шуу, баруун сарвуу, зүүн шуу, зүүн сарвуу, баруун гуя, баруун өвдөг, баруун зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038003570405 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ. 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч Ү.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “...2020 оны 05 дүгээр сарын 31 -ны өдөр орой ажлаа тараад гэр лүгээ орсон чинь манай гэрт Э манай Б, Б, Б, Х нар байсан. Тэгээд Э-г хэрүүл хийгээд байсан болохоор Х манайхаас гараад явсан. Тэгээд намайг гэртээ ороход Э нь нөхөр Бтэйгээ хэрүүл хийгээд манай нөхөр Бийг алгадаад хэд хэдэн удаа түлхэж унагаагаад байсан мөн намайг цээж хэсэг рүү Э нь 1 удаа цохисон. Тэгэхээр нь миний уур хүрээд Э-г 2 удаа өшиглөөд гэрээсээ түлхээд гаргасан чинь гэрийн хаалга гаднаас Э цохиод өшиглөөд байсан. Тэгээд манай хаалгыг хүчтэй татангуут манай гэрийн хаалга онгойгоод Э нь дахин орж ирээд хэрүүл хийсэн. Э нь намайг янхан авгай надаар гэдсээ тэжээлгэж байгаа чи 2 нөхөр тэжээж чадахгүй муу хулгайч гэж намайг хэл амаар доромжилсон. Манай 4-р ангийн хүүхэд Ц-схүртэл Б ах нь танайд хоносон уу? Гэж хүртэл асууж байцаагаад явдаг хүн. ... Б, Б 2 согтуу байсан Б согтуу байсан байх. Би архи уугаагүй эрүүл байсан. Э-г Б, Б 2 ерөөсөө цохиж өшиглөөгүй, харин манай нөхөр Бийг алгадаад хэд хэд түлхэж унагаагаад байхаар нь миний уур хүрээд 2 удаа Э-г өшиглөсөн өөр зүйл болоогүй. ...” Би Э-гийн биед халдаж цохисон нь үнэн. Гэхдээ би өөрийн баруун хөлөөрөө Э-гийн баруун гуя нь тус газарт 2 удаа өшиглөж цохисон өөрөөр зодсон цохисон зүйл байхгүй. Харин Э миний баруун талын хөх цээж орчим 3 удаа гараарай цохиж мөн толгойн ард хэсэгт гараарай 2 удаа цохисон. ... Би тухайн үед эмнэлэгт үзүүлээгүй харин одоо хөх цээж орчим өвдөөд хөндүүр байгаа тул эмнэлэгт үзүүлмээр байна. Тухайн үед хөх цээж орчим жаахан хөндүүр байсан тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр 18 цагийн орчим гэрийнхээ цонхоор орж байгаад өвчтэй байсан цээжээ хөндсөн одоо хөх цээж орчим мөн баруун талын далан доогуур өвдөж байна. Би хүлээн зөвшөөрч байна энэ миний буруу уг нь Э өөрөө эхлээд намайг цохисон тэгэхээр нь би зөрүүлээд цохисон нь буруу боллоо би зүгээр цохиулчхаад цагдаагийн байгууллагад хандах байсан байна. ” ... гэх мэдүүлэг /хх-23-24, 25-26, 27-28х/,

Хохирогч Г.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр би Мөрөн сум руу хувийн ажлаар буцаад орой Бүрэнтогтох суманд гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалга онгорхой хаалганы нугас сулдсан байсан тэгэхээр нь хаалганы нугасаа хадаад нөхөр Бийг хайгаад дүү Батаагийнх нь гэрт нь очиж асуухад манайд ирээгүй гэсэн тэгээд доошоо уруудаад Бийн гэрт байгаа байх гэж бодоод очтол тэнд манай нөхөр Б, Б, Б 3 архи уугаад сууж байсан. Тэгээд би Бийг гэр орон онгорхой орхилоо цуг харья гэтэл Б би явахгүй гээд суугаад байхаар нь цамцнаас би татаад байж байтал би явахгүй зайл пизда минь гээд ширээн дээр байсан бахь над руу шидсэн. Уг бахь миний нуруу хэсэгт оносон. Тэгээд Б явахгүй гэж надтай хэрүүл хийгээд байж байхад Б босож ирээд намайг пизда минь гар зайл гээд миний толгойны дух хэсэгт баруун зүүн шанаа хэсэг рүү гараа атгаад 4-5 удаа цохисон мөн доогуураа намайг 5 удаа өшиглөсөн мөн дагз руу цохисон тэгсэн Б босож ирээд эмэгтэй хүнийг боль гээд салгаад байж байтал эхнэр нь О нь гаднаас орж ирээд намайг пизда минь зайлаач гээд намайг гараараа толгой руу ч цохиж хөлөөрөө өшиглөөд байсан тэгэхээр нь би хариу үйлдэл хийхгүй намайг зодож байгаа юм бол гээд нэг хоёр гурав гээд чангаар тоолж эхлээд 9 хүртэл тоолсноос хойш дахин намайг 4-өөс 5 удаа намайг цохиж өшиглөсөн. Ингэж О намайг цохиж өшиглөөд зодож байхад миний толгойн ар хэсэг дагз хэсэг рүү хүчтэй цохисон. Нөхөр Бийн нь цохилт нь эрэгтэй хүн болохоор бас хүчтэй цохиж байсан. Миний толгой өвдөөд идэж уусан юмаараа эргэж бөөлжөөд байгаа толгой маш их өвдөж байгаа, хөл гар бүх бие маш зовуурьтай байгаа. Өвчин намдаах эм, тариа хийлгэж байгаа. ... Б намайг цохиж, өшиглөөгүй ширээн дээр байсан бахь над руу 1 удаа шидсэн уг бахь миний нуруу хэсэгт оносон. Б нь хэл амаар доромжилж, дарамталдаг бүр ах дүү нараар чинь устгана гэж хүртэл намайг сүрдүүлдэг. Мөн О, Б нарт зодуулсандаа гомдолтой байна. Манай нөхөр Б нь Бийн эхнэр Отэй дотно харилцаатай байдаг болохоороо Бийн гэрт очиж тэр хүмүүстэй хуйвалдаж намайг ингэж зодуулсан гэж бодож байна. Бтэй энэ болсон явдлаас хойш уулзахад Б Б, Б, О нар нь нэг санаатай Б О хоёр хоёулаа нийлээд чамайг зодож цохиод байна гэж надад ярьсан. ...” Би өмнө шүүх хуралд оролцоно гэж мэдүүлэг өгсөн байгаа үүнийгээ залруулж хэлэхэд би шүүх хуралд оролцож чадахааргүй болсон тул би шүүх хуралд оролцохгүй. О гэх эмэгтэй манай нөхөр Бтэй 2018 оноос өнөөдрийг хүртэл дотно харьцаатай байсан. Хамгийн сүүлд 2019 оны 11 дүгээр сарын 15 ний өдөр манай нөхөр Б О гэх эмэгтэйн гэрт унтаж хоноод байж байхад нь би өөрийн нүдээр харсан. Энэ үед Оий нөхөр Б нь Хэнтий аймаг руу хонь хариулахаар явсан байсан энэ үед манай нөхөр эхнэртэй нь заваарч хоносон байсан. О нь манай нөхрийг гэртээ байж байхад нь утсаар дуудаад байдаг би тухайн үед нөхөртөө хандаж чи нэр нүүрээ бодооч гэхэд энэ эмэгтэй намайг дуудаад надаас салахгүй байгаа бид хоёр дотно харьцаатай нь үнэн би Сэлэнгэ аймгийн Хөтөл сум руу хамт явж амьдрахаар шийдсэн гэж өмнө ярьж байсан аа дараа нь 2020 оны 04 дүгээр сард манай нөхөр Б гэртээ буцаж ирээд би О гэх эмэгтэйгээс салсан энэ хүнтэй одоо ямар ч харилцаа байхгүй гэсээр согтуу ирэхээр нь би гэртээ оруулаагүй тэгээд манай хашаанд 2 хоносон байхаар нь би гэртээ оруулж. Тэгээд хэсэг хугацаанд гэртээ байж байгаад 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр намайг Мөрөн сум руу явсан хойгуур нөгөө О гэх эмэгтэйн гэрт очсон архи уусан байж байхад нь би Оий гэрт орчиж хэрүүл зодоон гарсан гол шалтгаан нь энэ байгаа юм. Надад 642.000 /зургаан зуун дөчин хоёр мянган төгрөгийн хохирол учирсан мөн эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирсон байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-14-16х, 17-19х, 20-21х/, 

Хохирогч Г.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор мэдүүлэхдээ: “ ... 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр аймгийн төв руу орж ирсэн юм. Өмнө нь манай нөхөр Ү.Огийнд нэг өвөл бараг өвөлжсөн юм. Ү.О нь нөхрийг маань гэртээ байж байхад утсаар дуудаад архи уулгаад гэртээ байлгадаг. 2020 оны 4 дүгээр сард нөхөр маань “би Ү.Отэй холбоотой байсан, одоо больсон, миний хань үүдээ онгойлгооч, энэ хүн намайг утсаар дуудаад байдаг, н.Нямдорж гэдэг хүнээр дуудуулдаг, би Ү.Отэй Хөтөл явах гэж байснаа больчихлоо, миний дээр гараач гээд дуудаад байдаг гэж хэлсэн. Би “үгүй, чамд ингэж доромжлуулахгүй” гэж хэлээд гэртээ оруулахгүй 3 хоносон юм. Ингээд 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр намайг Мөрөн сум руу явсан хойгуур Ү.Огийнд очсон. Гэрийн маань хаалга онгорхой, эзгүй байсан. Дахиад би Ү.Отэй уулзахгүй, харьцаагаа тасалсан, нөхрийг нь дээрэлхэж эр, эмийн харьцаанд орж байхгүй, чи л надад хэрэгтэй уучлаарай гэсэн юм. Тэр үед манай дүү нар Улаанбаатар хотоос ирж таарсан. Би болсон зүйлийн талаар дүүдээ хэлэхэд “за эгч, хүн өөрийнхөө бурууг ухаараад уучлал гуйгаад ирж байхад яах вэ дээ, 30 жил хамт амьдарсан байж хатуурхаад хэрэггүй гэж хэлсэн. Ингээд би нөхөртэйгөө нэг сар гаран хамт амьдарч байгаад аймгийн төв орж хэрэгтэй болоод нөхөртөө 2-уулаа явъя гэхэд үгүй, явахгүй гээд байсан юм. Ингээд би яваад манай нөхөр гэртээ үлдсэн. Орой гэртээ иртэл гэрийн хаалга онгорхой, нугас нь салчихсан байсан. Нөхрийгөө байшингийн хойно юм хийж байгаа юм болов уу гээд хайтал байгаагүй. Тэгээд хүнээс асуутал н.Бийнд байна лээ, өдөр архи ууж байсан гэхээр нь очсон юм. Намайг очиход н.Б, манай нөхөр, н.Саруул нар согтуу архи уусан бололтой  сууж байсан. Би нөхөртөө гэрээ онгорхой эзгүй орхисон байна, чи энд юу хийж байгаа юм, чи надад юу гэж хэллээ, би чамайг уучилсан, гэтэл чи энд ирээд сууж байдаг, архинаас болж хүнд зодуулсан байсан биз дээ гэж хэлсэн. Нөхрийг маань гэртээ байж байхад Ү.О дуудаад аваад явдаг. Манай нөхөр өмнө нь тэгж их архи уудаггүй байсан. Харин сүүлийн 2 жил Ү.О утсаар дуудаж авч явдаг. Надад нөхөр маань утасныхаа яриаг сонсгож байсан. Би нөхрөө тэндээс авч явах гэсэн. Гэтэл нөхөр маань явахгүй гээд суучихсан. Би нөхрөө хадаастай модоор цохисон зүйл байхгүй. Би Ү.Отэй хэрүүл хийе, зодоон хийе гэж очоогүй. Намайг Ү.О толгой руу өшиглөөд өшиглөсөн. Нөхөр нь хоолойг маань боосон. Намайг Ү.О нөхөртэйгөө хамжиж зодсон боловч одоо өөрөө зогсож байна. Манай нөхөр эмэгтэй хүнийг яах юм хэрэггүй гэж хэлсэн. Өмнө нь бас Ү.О миний гарыг шалны модоор гарыг маань хөхөртөл цохисон. Би сумын цагдаад хэлэх гэтэл эзгүй байсан. Манай нөхөр Ү.Отэй гэр бүлээс гадуур харилцаатай гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэр өдөр би Ү.Огийнхээс нөхрөө л авах гэж очсон. Миний хувьд Ү.Од зодуулснаас хойш байнга эмчилгээ хийлгэж байгаа. Даралтын болон зүрхний эм уудаг. Би эрүүл мэндээрээ хохирсон. Шөнө бүтэн нойртой хонож чадахаа байсан. Хөдөлмөрийн бүтээмжээ алдсан. Маш их гомдолтой байна гэв.

Гэрч Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дүгээр сарын 31-ны өдрийн орой би Бийн гэрт очсон юм. Тэгэхэд Бийн гэрт Б, Б, Саруул энэ 3 согтуу сууцгааж байсан. Тэгээд би тэнд тэд нартай юм яриад сууж байхад Г.Э гаднаас орж ирээд нөхөр Бтэй хэрэлдээд эхэлсэн. Тэгээд Э нь нөхөр Б рүү юм хум шидээд явъя гээд мод барьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь Б чи гар зайл гээд Э-г хоолойны цамц хэсгээс нь бариад чирч гаргах гээд байсан. Тэгсэн тэр айлын эзэн Б босож ирээд Э-г гар гээд гэрээсээ гаргах гээд түлхээд байсан. Тэгээд байж байтал Бийн эхнэр О гаднаас гэртээ орж ирээд чи дандаа ингэж хэрүүл хийж явдаг юм гар гээд Этай зууралдаад байсан тэгж зууралдаж байхдаа Э-гийн хөл рүү Отгонпүрэв өшиглөөд байсан яг хэд өшиглөснийг би мэдэхгүй байна. ... Б, Б 2 согтуу байсан ба Б нь их согтолттой байсан. Саруул бага зэргийн согтолттой байсан. Отгонпүрэв эрүүл байсан. Э-г Б, Б нар цохиж өшиглөөгүй. Б нь гар гээд Э-г гэрээс гаргах гээд хоолой хэсгийн цамцнаас зуураад байсан. Б нь гэрээсээ хүн чирч гаргах тэнхэлгүй согтсон байсан. Э-г харин Отгонпүрэв өшиглөөд байсан. Э орж ирж хэрүүл үүсгэсэн нөхөр Бтэй хэрэлдээд дараа нь Бтай хэрэлдээд тэгээд байж байтал Бийн эхнэр Отгонпүрэв гаднаас орж ирсэн. Тэгтэл Э нь Отгонпүрэвийг чи энэ Бийг гэрээсээ хөөж гаргаач чи Бтэй явалддаг биз дээ гээд Э нь Отгонпүрэв рүү дайраад дан бөгс бөөрний хэрүүл хийгээд байсан. ... Э нөхөр Бтэй хэрүүл хийгээд байсан тэрнээс өөр хэн нэгэн хүнийг зодож цохисон зүйл байхгүй. Бийн гэрт байхад Э-г О 2-3 удаа өшиглөж байсан мөн нөхөр Б нь цамцны энгэрээс нь татаад гар гээд байсан тэгж байснаа Б ширээн дээр байсан нэг зүйл аваад эхнэр Э руу шидсэн тэр нь ч Э-г оноогүй яг ямар зүйлээр шидсэн эсэх талаар би сайн мэдэхгүй байна. ” ... гэх мэдүүлэг /хх-29-30, 31-32х/,

Гэрч П.С-нмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дүгээр сарын 31-ны өдөр намын байрны үүдний самбар хадаж байсан юм. Тэгээд Б ахын гэрт ороод байж байтал Э орж ирээд Б болон Б нартай хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би Б ахын гэрээс явсан. .. Би тэр хоёрыг хэрэлдэж эхлэнгүүт гараад явсан. Э нь Отгонпүрэвийг янхан гээд байсан тэгээд би гараад явсан түүнээс хойш юу болсныг би мэдэхгүй байна. Тэр  2 уугаагүй эрүүл байсан. Харин Б, Б нар архи уусан байсан. ” ... гэх мэдүүлэг /хх-33-34х/,

Гэрч Л.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дүгээр сарын 31 -ны өдөр манай эхнэр Э нь Мөрөн сум руу хоол хүнсний зүйл цуглуулахаар явсан юм. Тэгэхэд нь би яахав  гэрээ цоожлоогүй онгорхой орхичхоод Ардын намын байран дээр очиж Бийн хамтаар жоохон засварын ажил хийгээд 16 цагийн үед дэлгүүрээс 1 том пиво аваад Бийн гэрт орж Бтай хувааж уугаад дараа нь дахиж 1 шил 0,5 литрийн хараа нэртэй архи авч Бийн гэрт Бтай хамт уугаад сууж байтал гаднаас Бат-Эрдэнэ ороод ирсэн дараа нь Хүрлээ орж ирсэн. бид 4 юм яриад сууж байтал гаднаас эхнэр Э орж ирэнгүүтээ чи янхан, банзалийндаа хүрээд ирээ юу гэж намайг хэл амаар доромжилж эхэлсэн тэгэхэд нь би чи айлд орж ирчхээд юу яриад байгаа юм гэсэн. Тэгтэл гаднаас Б ороод ирсэн тэгэхээр нь би Бг чи хов зөөлөө гэж Бтэй хальт хэрэлдсэн. Тэгээ байж байтал Бийн эхнэр Отгонпүрэв орж ирсэн юу болоод байгаа юм гэсэн. Тэгсэн манай эхнэр Э Отгонпүрэвийг чи муу янхан, гичий банзал гэж хэрүүл хийгээд байсан. Тэгснээ Э Бийн гэрээс гарж явснаа эргээд хадаастай пүрүс мод аваад орж ирснээ миний эрүү хэсэг рүү 1 удаа цохисон тэгэхлээр нь би тэр модыг нь бариад авсан чинь ширээн дээр тал шил архитай байсан архины шилийг аваад миний толгойны зүүн хэсэгт 1 удаа цохисон тэгээд Отгонпүрэв Э-г гэрээс гар гээд хөөгөөд түлхэхэд Э Отгонпүрэвийг алгадаад тэр 2 зулгаалдаад гэрээс гаргах үед тэр 2 нэг нэгнийгээ ганц нэг цохилцож өшиглөсөн байх. Дараа нь асуухад Отгонпүрэв Э-г 2 удаа өшиглөсөн өөр яагаа ч үгүй цохиогүй гэж байсан. Намайг Бийн эхнэр Отгонпүрэвтэй хардаад байдаг уг нь Отгонпүрэв бид 2-ын дунд ямар нэгэн харилцаа эр эмийн зүйл байхгүй. Намайг айлд сууж гаднаас орж ирж тэнд хэрүүл маргаан үүсгэж, намайг мод, архины шилээр цохиж танхайрч дээр нь тэр айлын хүмүүстэй хэрүүл маргаан хийж Бийг хүртэл алгадаж түлхэж унагааж тэр айлын эхнэр Отгонпүрэвийг хүртэл янхан, гичий доромжилсон. ” ... гэх мэдүүлэг /хх-35-37, 38-40х/,

Гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дүгээр сарын 31 -ны өдөр Би ардын намын байранд доторлогоо хийчхээд гэртээ байж байхад Б 1 том пиво бариад манайд орж ирсэн. Тэгээд Б бид 2 тэр пивыг хувааж уугаад дараа нь дахиж 1 шил 0,5 литрийн хараа нэртэй архи Б авсан тэгээд тэр архиа задлаад уугаад сууж байхад Бат-Эрдэнэ ах орж ирсэн тэгээд дараа нь Хүрлээ орж ирсэн тэгээд бид юм яриад сууж байтал Бийн Э орж ирээд ширээн дээр байсан тал шил архитай архины шилийг аваад Бийн толгой дээр цохисон Б яагаа ч үгүй зүгээр суугаад байсан . Дараа нь намайг сууж байхад миний толгой руу 2 удаа цохисон тэгэхээр нь би босоод ирсэн чинь намайг хойш нь түлхээд унагаасан. Тэгээд Э манайхаас гарангуутаа манай хашаан дотор байсан хадаастай пүрүс модыг авч эргэж орж ирээд нөхөр Бийг цохиод байсан тэгэх үед нөхөр Бийнх нь эрүү хэсэгт жоохон цус гарч байсан. Тэгээд байж байтал гаднаас манай эхнэр Отгонпүрэв орж ирсэн тэгсэн чинь Э нь манай эхнэрийг янхан, гичийгээр дуудаад хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгээд Э нь манай эхнэрийн толгой руу 1 удаа цохисон тэгэхэд нь манай эхнэр зөрүүлээд Э-гийн хөл рүү нь 2 удаа өшиглөсөн. Ийм л зүйл болсон. .. Э нь нөхөр Бтэйгээ манай эхнэр Отгонпүрэвийг явалддаг гэж хардаад байдаг юм. Б Отгонпүрэв 2-ын дунд ямар нэгэн эр эмийн асуудал байхгүй. Б нь надтай хар багаасаа надтай найз нөхөд манайхаар их орж гардаг бид 2 хаяадаа цуг архи уудаг юм. ... Эд гар хүрсэн хүн байхгүй Э харин нөхөр Б болоод намайг зодсон. Мөн дээр нь манай эхнэр Отгонпүрэвийг 1 цохиж аваад эхнэр Отгонпүрэвт хөл рүүгээ 2 удаа өшиглүүлж аваад манайхаас гарсан. Миний биед өвдөх зүйл үгүй. Шинжээч эмчид биеэ үзүүлэх шаардлагагүй. Э нь өөрийнхөө нөхөр Бийг манай эхнэр Отгонпүрэвтэй хардаж сумаар нэг гадуур хүн амьтанд яриад явдаг юм байна лээ. Дээр нь манай гэрт ирж хэрүүл маргаан үүсгэж, манай гэрт нөхөр Бийг зодож дээр манай эхнэр бид 2-ыг хүртэл зодож цохисонд гомдолтой байна. Эд хуулийн дагуу, арга хэмжээ авч өгнө үү гэх ... гэх мэдүүлэг /хх-38-40, 43-44х/,

Гэрч Ж.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дүгээр сарын 31 -ны өдөр би Б ахын гэрт ороход гэрт нь Б, Б 2 архи уусан сууж байсан. Тэгээд намайг ороод удаагүй байтал Бат-Эрдэнэ ах орж ирсэн. Араас Э дараа нь Б нар орж ирсэн. Э гаднаас хадаастай пүрүс мод авч орж ирээд Б ахыг цохиод подволк энэ тэрийг нь Э ураад хаясан харагдаж байсан. Тэгээд бүтэхгүй юм байна гэж бодоод Бат-Эрдэнэ ах бид 2 Бийн гэрээс гараад явсан. Бид 2-ыг гараад явж байхад Бийн эхнэр Отгонпүрэв зөрөөд гэр лүгээ орж байсан. Намайг Бийн гэрт байхад Э орж ирээд эхлээд Бтэй хэрүүл хийгээд модоор цохиод байсан дараа Бтай хэрэлдсэн над руу хүртэл хэрүүл хийх гээд юм хэлээд байсан би хэрэлдээгүй гараад явсан. ” ... гэх мэдүүлэг /хх-41-42х/,

Шинжээч эмч М.Б-нмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тиймээ би №477 тоот дүгнэлтийг гаргасан. Ү.Огийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжгүй байсан. Яагаад гэвэл хэрэг болсон гэх цаг хугацаа нь 2020.05.31- ний өдөр байсан гэсэн. Хэрэв энэ цаг хугацаанд үүссэн гэмтэл бол бороолж, эдгэрэлт өгсөн байх ёстой. Харин энэ гэмтэл нь рентген зургийг нь уншиж үзэхэд ойролцоогоор сүүлийн 2-4 хоногийн өмнө үүсгэгдсэн бороололт, эдгэрэлт үүсээгүй шинэ гэмтэл байсан. ... Шинжээч томилсон тогтоол дээр гэмтлийн зэрэг тогтоох асуулт байсан, дээрх гэмтэл нь хэдий цаг хугацааны хувьд тохирохгүй ч 1 ширхэг хавирганы цууралт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтийг гэмтэл нь хугацаагаар гаргасан. ” ... гэх мэдүүлэг /хх-55-56х/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Ц-н2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 302 дугаартай дүгнэлт /хх-47х/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Б-н2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 477 дугаартай дүгнэлт /хх-52х/  зэрэг баримтууд байна.

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 4 дүгээр багийн багийн Засаг даргын тодорхойлолт /хх-58х/,

Ү-н Огийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-60х/,

Ү-н Огийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-62х/,

2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-61х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038003570405 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ү.О нь 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ  иргэн Г.Эмаргалдаж биед нь халдаж баруун бугалга, баруун шуу, баруун сарвуу, зүүн шуу, зүүн сарвуу, баруун гуя, баруун өвдөг, баруун зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: 

-Хохирогч Г.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-15-16, 17-19, 20-22х/, 

Гэрч Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-29-30, 31-32х/,

Гэрч П.С-нмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-33-34х/,

Гэрч Л.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-35-37х/,

Гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-38-40х/,

Гэрч Ж.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-41-42х/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Ц-н2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 302 дугаартай дүгнэлт /хх-47х/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Ц-н2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 477 дугаартай дүгнэлт /хх-52х/, зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ү.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Ү.О нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ү.О нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 

Шүүгдэгч Ү.Огийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Г.Эгийн эмчилгээний зардал 873.950 төгрөгийн бодит хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ү.О нь хохирол 874.000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч Г.Эгийн  Хаан банкны 5894020556 дансанд шилжүүлсэн байх тул түүнийг хохирол төлсөн гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:         

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ү.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Ү.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-61х/-аар тогтоогдож байна.  

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ шүүгдэгч Ү.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон, түүнд  торгох ял, хохирогч хохирол төлбөрөө барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэв.

Шүүгдэгч Ү.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 Шүүх улсын яллагчаас гаргасан ялын саналд дүгнэлт хийн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч Ү.Од нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч Ү.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт гэрч Д.Бийн /хх-38-40/, гэрч Н.Бгийн /хх-29-32х/, гэрч П.С-н/хх-33-34х/, гэрч Л.Бийн /хх-35-37х/, гэрч Ж.Хын /хх-41-42х/ хуудаснуудад гэрчээр авсан мэдүүлэгт шүүгдэгч Ү.Ог Ү.Отгонпүрэв гэж бичсэн байгааг болон улсын яллагчаас тодруулахад шүүгдэгч Ү.Огийн нэрийг мөрдөгч нар буруу бичсэн гэснийг дурдаж цаашид хавтаст хэрэгт мэдүүлэг авахдаа оролцогчдын нэрийг зөв бичиж байхыг анхаарууллаа.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Онход овогт Ү-н Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү-н Ог 280 /хоёр зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газар болон Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

5. Хохирогч Г.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 874.000 /найман зуун далан дөрвөн мянга/ төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Од шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН