| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2020/0342/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/343 |
| Огноо | 2020-11-09 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/343
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О-н Бид холбогдох эрүүгийн 2038000000354 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О.Б нь 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Сэвсүүл” гэх газарт 33-87 ХӨА улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах хөдөлгөөн хийхдээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас машины ар талд байсан иргэн Л.О-гдайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Б нь нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Сэвсүүл гэх газарт 33-87 ХӨА улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах хөдөлгөөн хийхдээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн Л.О-гдайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000000354 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би машинаа Баатар ахын хашаанд оруулаад машинаараа ухарч байхад хүмүүс хүн дайрлаа гэж хашхирах шиг болсон, тэгэнгүүт би машинаа тэр доор нь зогсоогоод бууж хартал, би машиныхаа ар хэсгээр Баатар ахын хашааны хөндлөн модыг мөргөсөн байсан, намайг анх харахад талийгаач О ямар ч машинд мөргүүлсэн шинжгүй, зүгээр унтаж байгаа хүн шиг харагдаж байсан. Тэгэнгүүт хүмүүс Оыг хэвтэж байсан газраас өргөөд гэр лүү оруулж биеийг үзээд багийн эмчийг дуудаж үзүүлээд, мөн сумын эмч, цагдаа нарыг дуудсан, би тухайн үедээ Оыг ариа ч мөргөөгүй байх гэж бодсон. Би тэгээд аймгаас ирсэн цагдаа нартай хамт Мөрөн суманд ирээд талийгаач О нас барсан хэрэгт шалгагдаж байхдаа шинжээч эмчийн дүгнэлттэй танилцаад өөрийгөө талийгаач Л.О-гмөргөсөн байна гэж мэдсэн, тухайн үед тэр Баатар ахын хашаан дотор надаас өөр машин хөдөлгөөн хийгээгүй учраас би л талийгаачийг мөргөж амь хохироосон байгаа юм. Би санаандгүй хүний амь насыг хохироосондоо маш их харамсаж байгаа гэх /хх-26-27, 39х/,
Шүүгдэгч О.Б шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “... Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Ж-Б-нмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “... надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Санамсар болгоомжгүй байдлаас болж ийм зүйл болсон болохоор би гомдолгүй байна. Гомдолтой байлаа гээд босоод ирэх биш. Хүнээ алдчихаад ингэж суудаг над шиг хүн ховор байхаа ...” гэх /хх-23-25, 29-30х/мэдүүлэг,
Гэрч Г.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... найр 15 цагаас эхэлж 19 цагийн үед тарцгаасан юм. Тэгээд би орой тийшээ хэвтэж байтал юм тас няс хийх чимээ гараад би гэрээсээ гараад гүйцгээд очтол манай нутгийн Б машинаараа манай хашааг дайрчихсан байсан. би тэгээд Б дээр очоод яав чи гэж асуусан чинь Б Н эгчээ би танай хашааг дайрчихлаа гэж хэлсэн. Б хашаа мөргөчхөөд манай хашаа хажуу тийшээ налсан байсан, тэр тэр налсан хэсгийн доор нь талийгаач О хэвтээд унтаж байгаа шиг байсан. Би яг Б Оыг мөргөснийг бол хараагүй ...” гэх мэдүүлэг /хх-28х/,
Гэрч Д.Б-нмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... .орой 19-20 цагийн үед намайг гэрт сууж байтал гадаа машин хүн дайрлаа гэж хүүхдүүд хашхирахаар нь гартал манай эмгэн Нгийн холын хамаатан залуу болох Бийн цагаан өнгийн УАЗ-469-н ард талийгаач О 1м гаран зайд хашааны ёроолд унтаж байгаа бололтой хэвтсэн байсан. Хажуугаараа урагшаа харсан байдалтай хэвтэж байсан. Найранд ирсэн хүмүүс бараг л гарсан байсан. талийгаачийг хүүхдүүд манай гэрт оруулсан” гэх мэдүүлэг /хх-31-35/,
Гэрч Э.С-нмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би тэр үед шинэ айл Энхболд ахындаа байсан. хүүхдүүд хашхираад байсан. би ямар нэгэн зүйл хараагүй. Яг хэн хашхираад байсныг ч мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-36-38х/,
Иргэний хариуцагч Б.Г-нмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... Би 2010 онд 33-87 ХӨА улсын дугаартай 69 маркийн машинаа Алаг-Эрдэнэ сумын харьяат Эрдэнээ гэдэг хүнд зарсан юм. тэр үед миний зарсан машин цэнхэр өнгөтэй байсан. Тухайн үед би машинаа зарчхаад тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэрийг солиулаагүй юм. тэр л миний буруу болох байх. өөр надад ямар нэгэн буруу зүйл байхгүй гэж бодож байна ” гэх мэдүүлэг /хх-17-18х/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-6р хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-8х/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-11х/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 51-52-р хуудас/,
Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-53х/,
Цогцсын гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-41х/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Б-н2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 110 дугаартай:
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Ц-н2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 71 дугаартай:
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Б-н2020 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ослын үед 33-87 ХӨА улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч О.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна гэх мөрдөгчийн магадалгаа /хх-58-59х/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Иргэний үнэмлэхийн хуулбар, биеийн зураг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн баталгааны хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, /хх-69-72, 75х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2038000000354 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Б нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Сэвсүүл гэх газарт 33-87 ХӨА улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах хөдөлгөөн хийхдээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн Л.О-гдайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч О.Бийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Гэрч Г.Нгийн, гэрч Д.Баатарын, гэрч Э.С-н, Иргэний хариуцагч Б.Г-нмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-6х/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-8х/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-11х/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, /хх- 51-52х/,
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-53х/,
Цогцсын гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-41х/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Б-н2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 110 дугаартай дүгнэлт /хх-42-43х/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Ц-н2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 71 дугаартай дүгнэлт /хх-48х/, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Б-н2020 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн магадалгаа /хх-58-59х/, зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч О.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, авто тээврийн төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч О.Б нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон байх бөгөөд хохирогч Ж.Бат-Эрдэнэ нь шүүгдэгчийг хохирол төлсөн талаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.Б нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-69х/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн УАЗ-469 маркийн автомашины хойд талын 2 дугуйг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.Бид олгох, улаан өнгийн дохионы хагархай хэсгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарнууд О-н Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О-н Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч О.Бид оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч О.Бид хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 2038000000354 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн УАЗ-469 маркийн автомашины хойд талын 2 /хоёр/ дугуйг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц О.Бид олгох, улаан өнгийн дохионы хагархай хэсгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бид шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН