| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2020/0353/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/344 |
| Огноо | 2020-11-10 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Батзаяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/344
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,
Улсын яллагч Д.Батзаяа,
Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л-н Бт холбогдох эрүүгийн 2038005550417 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, “Бавууз” овогт Л-н Б РД:/РБ00232538/-т холбогдох,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Л.Б нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын иргэн Э.Э-с2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 10 төлөг өгнө гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 650.000 төгрөг шилжүүлэн авч залилан иргэн Э.Э-т650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Б нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын иргэн Э.Э-с2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 10 төлөг өгнө гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 650.000 төгрөг шилжүүлэн авч залилан иргэн Э.Э-т650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038005550417 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хот Баянгол дүүргийн хорооллын эцэс гэх газар түрээсийн байрандаа байж байгаад ломбардад тавьсан байсан утасны хугацаа дуусаад мөнгө олох санаатай Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нэгдсэн зар луу ороход мал авна гэсэн зар байхаар нь уг 86388395 гэсэн дугаар руу өөрийн барьж байсан 86230627 дугаартай утсаар ярьж М.Тбайна би 10 тооны төлөг өгье гэж хэлэхэд заа за дансаа явуул гэхээр нь би найз Сумьяабазарын 5453870244 дугаартай дансыг явуулсан. Хэсэг хугацааны дараа уг төлөг авна гэж зар тавьсан хүн над руу залгаж 650.000 төгрөг хийлээ хэд хоногоос очоод авна гэхэд би за гэж хэлээд утсаа тасалсан. Дараа би найз Сумьяабазар луу залгаж дансанд чинь мөнгө орсон уу гэхэд орсон байна юун мөнгө юм гэж асуухад нь би манай ах хийсэн чи над руу шилжүүл гэхэд над руу шилжүүлсэн. Тэгээд би дахин найзтайгаа холбогдоогүй байж байгаад 2020 оны 9 дүгээр сарын 20-ны үед уулзсан. Мал зарна гэсэн хүнтэй дахин холбогдоогүй 10 тооны төлөг ч өгөөгүй. Би Энхбаатар гэх хүнийг танихгүй. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын цахим хуудсанд мал төлөг авна гэсэн байхаар нь холбогдож төлөг өгнө гэж хэлээд мөнгө авсан. Э.Эгэх хүнээс 10 тооны төлөг өгнө гэж хэлээд 650.000 төгрөг авсан. Надад Энхбаатар гэх хүнд өгөх өөрийн 10 тооны төлөг байхгүй. Малтай юм шиг ярьж мөнгө аваад хэрэгцээндээ зарцуулсан. Би Энхбаяр гэдэг хүнд хохирлыг бүрэн төлж барагдуулан уучлалт гуйсан. Би ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна гэх. /хх-13-14, 26-27х/,
Хохирогч Э.Э-нмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 04-ний өглөө Арбулаг сумын нэгдсэн цахим сүлжээнд төлөг авна гэсэн зарын байршуулаад удаагүй байтал 86230627 дугаартай утсаар Мягмардоржийн Түмээ байна би 10 төлөг өгий ах надад 650,000 мянган төгрөг өгчих гэхээр нь би тухайнд үед нь өмнө нь өгч байсан болохоор за гээд дансаа явуул гэхэд хэсэг хугацааны дараа 86230627 дугаараас хаан банкны 5753870244 дугаартай данс байхаар нь би сумынхаа хаан банк руу очиж уг дансыг хэлтэл Хүрэлхүүгийн Сумьяасүрэн хаян гарч ирэхээр уг данс руу 650,000 мянган төгрөг шилжүүлчхээд өнөөх 86230627 дугаар залгатал мөнгө орсон маргааш ирээд 10 тооны төлгөө аваарай гэсэн. 2020 оны дугаар сарын 05-ны өглөө босоод гэрээсээ гараад шууд Түмээгийнд очоод 10 тооны төлгөө авъя гэтэл Түмээ уурлаад юу яриад байгаа юм би танаас мөнгө аваагүй гэхээр нь би тэр үед үл таних хүнд залилуулснаа мэдсэн. Тэгээд 86230627 руу залгатал утас нь холбогдохгүй байсан.Б надад 650.000 төгрөгийн хохирлыг өнөөдөр бэлнээр бүрэн барагдуулсан. Одоо надад гомдол байхгүй. Нэхэмжлэл зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-9-10, 11-12х/
Гэрч Х.С-нмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай найз Б нь 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Миний хаан банкны 5753870244 дугаарын данс руу 650.000 төгрөг хийгээд буцаагаад авсан ямар учиртай мөнгө хийсэн гэдгийг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-15-16х/
Гэрч М.Тмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 15-ны үеэр байх яг 08 дугаар сарын хэдний өдөр гэдгийг одоо санахгүй байна. Энэ үед миний нэрээр нэг хүн Энхбаатар гэдэг хүнээс 650,000 төгрөг авсан байсан. Удалгүй яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна. Намайг малдаа яваад гэртээ ирсэн чинь манай гэрт Энхбаатар гэх эхнэртэйгээ ирээд 10 төлөг, 3 эр ямаа авъя гэж манай эхнэрт хэлчхээд явсан байхаар нь би араас нь өөрөө очиж уулзаад “та юу яриад байгаа юм, мөнгө төгрөг танаас ерөөсөө аваагүй, би таны дугаарыг мэдэхгүй” гэж хэлсэн чинь “аан тэгж байгаад болно биз” гэсэн. Би “та тэр хүнээ олоорой, тэр хүнээ олоод надтай уулзуулаарай” гэж хэлсэн чинь “за” гэж хэлээд дахиж холбогдож уулзаагүй. Би гомдолтой байна. Хүний нэрийг барьж хүнээс мөнгө авснаар болж миний нэр төр унасан. Би нэр төрөө сэргээлгэмээр байна ....” гэх мэдүүлэг /хх-17-18х/
Гэрч Ө.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр Э.Энь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Арбулаг сумын цахим зар дээр мал авна гээд гар утасны дугаараа тавьсан байсан. Тэгсэн чинь Түмээ гэдэг нэртэй нэг залуу 86230627 дугаартай утсаар залгаад 10 төлөг өгнө та над руу 650,000 төгрөг хийчих гэхээр нь би 5753870244 дугаартай данс руу Хаан банк орж 650,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд маргааш өглөөний нь манай нөхөр Түмээ гэдэг хүний 10 төлөг авах гээд гэрт нь очсон нь тийм асуудал байхгүй би тэгж яриагүй, миний нэрийг барьж хүн худлаа хэлсэн байна гэж хэлсэн. Тэгээд 86230627 дугаартай гар утас руу залгахаар авахгүй байж байгаад сүүлдээ блок хийсэн байсан. Мөнгө авсан залуу өнөөдөр манай нөхөр бид 2-той уулзаад уучлалт гуйгаад 650,000 төгрөгийг буцааж өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-20-21х/,
Бэлэн мөнгөний орлогын баримт, хаан банкны орлогын мэдүүлэг /хх-35х/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Л.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бор гол багийн засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30-33х/, хохирогч Э.Энь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-34х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2038005550417 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын иргэн Э.Э-с2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 10 төлөг өгнө гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 650.000 төгрөг шилжүүлэн авч залилан иргэн Э.Э-т650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Л.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Э.Э-н/хх-9-10, 11-12х/, гэрч Х.С-н/хх-15-16х/, гэрч М.Т/хх-17-18х/, гэрч Ө.М-н /хх-20-21х/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-38х/,
Хохирогч Э.Э-ннь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогчийн зүгээс хайхрамжгүй хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Залилах гэмт хэргийг шүүгдэгч Л.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршигт зориуд хүргэж, хариу төлбөр хийх зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч төөрөгдүүлэн эд хөрөнгийг залилж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Л.Б нь хохирогч Э.Э-т650.000 төгрөгийн хохирол учруулснаа нөхөн төлж, хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Л.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-33х/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Л.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон өмгөөлөгч нарын саналд дүгнэлт хийн, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 500 / таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгч Л.Б нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2038005550417 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч “Бавууз” овогт Л-н Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л-н Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Тэгшжаргал нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Л.Бын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бт шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН