Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

          Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа

         улсын яллагч З.Алтансолонго,

          хохирогч  Н.,

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жаргалсайхан,

          хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал,

        шүүгдэгч С.,

          шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар,

          Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.*******  дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт гийн д холбогдох эрүүгийн 203*******00000*******4 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын *******6-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, яс үндэс халх, ******* оны 0******* дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн т суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ******* ******* ХХК-ийн захирал ажилтай, Ховд аймгийн т сумын Магсаржав багийн ******* дүгээр ******* айлын ******* тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ПЯ7*******0*******30************** тоот регистрийн дугаартай, ******* овогт гийн ,

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

          Шүүгдэгч С. нь Ховд аймгийн т сумын багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Royal”нэртэй зочид буудлын тоот өрөөнд 2020 оны 0 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 0 дугаар сарын 29-ний өдөрт шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.той маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт модон сандлаар цохиж гавал ясны зүүн талын зулай хэсгийн цөмөрсөн хугарал, их тархины зүүн тал бөмбөлөгийн зулай, чамархай хэсгийг хамарсан цус хуралт, баруун нүдний дээд зовхи болон баруун гарын шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Эрүүгийн 203*******00000*******4 дугаартай хавтаст хэргээс:

          *******. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9-р хуудас/,

          2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн *******0-*******6-р хуудас/,

          3. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн *******7-*******9-р хуудас/,

          4. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 7-8-р хуудас/,

          . Хохирогч Н.ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27-р хуудас/,

          6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-3*******-р хуудас/,

          7. Гэрч Д.Хишигбаярын мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37-р хуудас/,

          8. Гэрч С.Цэцэгсүрэнгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39-р хуудас/,

          9. Гэрч Д.Бат-Очирын мэдүүлэг /хавтаст хэргийн 40-4*******-р хуудас/,

          *******0. Гэрч Д.Хуягбаатарын мэдүүлэг /хавтаст хэргийн 48-*******-р хуудас/,

          **************. Яллагдагч С., түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарын Ховд аймгийн Прокурорын газарт 2020 оны 09 дүгээр сарын *******4-ний өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт  /хавтаст хэргийн *******7*******-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

          Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С. нь Ховд аймгийн т сумын багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Royal” зочид буудлын тоот өрөөнд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.той сонгуультай холбоотой асуудлаар маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт модон сандлаар, нүүр хэсэгт гараараа тус тус цохиж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч Ховд аймгийн Бүсийн Оношлогоо эмчилгээний төв болон *******баатар хотын Гэмтэл согог, судлалын үндэсний төвд тус тус хагалгаанд орсон үйл баримт тогтоогджээ.            

          Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

          Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд

          Шүүгдэгч С. нь 2020 оны 0 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 0 дугаар сарын 29-ний өдөрт шилжих шөнө Ховд аймгийн т сумын багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Royal” зочид буудлын тоот өрөөнд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.той маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт модон сандлаар цохиж, гавал ясны зүүн талын зулай хэсгийн цөмөрсөн хугарал, их тархины зүүн тал бөмбөлөгийн зулай, чамархай хэсгийг хамарсан цус хуралтын голомт, баруун нүдний дээд, доод зовхи болон баруун гарын шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /*******967 оны ************** дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 3 настай, эрэгтэй, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Ховд аймгийн т сумын багт оршин суудаг, Нямаагийн / “...Тухайн үед намайг цохисон юм аа...Дөрвөлжин модон бор өнгийн түшлэгтэй сандлаар эхлээд нэг удаа цохиход би гараараа хаасан, дахиад цохиход миний толгойнд цохисон юм... Миний зүүн гар хөхөрсөн байсан, баруун нүд хөхөрсөн байсан, толгой зүүн орой хэсэгт цохиулснаа мэдэж байна....Миний толгой хааяа хатгаж өвдөж байгаа. Би хамт архи уусан, зодсон, гэмтэл авсныг мэдсэн хэрнээ орхиод явсан, цагдаагийн байгууллага, эмнэлэгийн байгууллагад мэдэгдээгүй тэнд байсан хүмүүст гомдолтой байна, нэхэмжлэх зүйлийг манай эхнэр мэднэ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Н.ийг аваад *******баатар хотод очиж 4 хоног эмчилгээ хийлгэсэн. Тэр хугацаанд нийт *******9239823 төгрөгийн хохирол учирсан, үүнээс баримтаараа 70**************72 төгрөг, баримтгүй боловч бодит байдлаараа гарсан *******2*******96******* төгрөг гарсан байгаа. Тухайн хохирлыг С. барагдуулсан байгаа. ...Тухайлбал өнөөдрийн байдлаар 8 сарын 02-нд төлөх ёстой байсан Төрийн банкны зээл төлөгдөөгүй байгаа тул Төрийн банкнаас шаардаж байна гэх мэт хүнд гэмтлийн улмаас хохирол, хор уршиг хэзээ арилахыг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-3*******-р хуудас/,

Гэрч Б.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2020 оны 0 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед *******баатар хотоос ирэхэд манай нөхөр гэртээ байхгүй байсан болохоор утас руу нь залгахад утас нь холбогдох боломжгүй байсан. Тэгээд маргааш өглөө нь би ажил дээрээ байж байхад Амарсанаа гэх залуу над руу залгаад Жагаа чи хаана байна, чамтай уулзах хэрэг байна гэж хэлсэн.Тэгэхлээр нь би ажил дээрээ байна гэж хэлээд утсаа тасалсан. Тэгтэл удалгүй Амарсанаа манай өрөөнд орж ирээд Жагаа чи тайван бай, сандарч болохгүй манай хэдэн нөхдүүд байж байгаад хоорондоо муудалцаад  ийг цохичихсон байна. Одоо эмнэлэг дээр байна. Хурдан эмнэлэг явъя гэж хэлэхээр нь би чи юу ярьж байгаа юм бэ, бие нь зүгээр юм уу, яагаад эмнэлэгт хүргэгдсэн юм бэ, надад яагаад хэлээгүй юм бэ, ухаантай байгаа юм уу гэж хэлэхэд цохисон байна гэж хэлээд намайг дагуулаад эмнэлэг явсан.” Гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33-р хуудас/,

Гэрч Б.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 0 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө “Royal”  буудал дээр ажил дээрээ байж байхад 23 цагийн үед гаднаас Бадрах, Ганболор гэх хоёр ах орж ирээд тоотыг авъя  гэж хэлэхэд нь би бичиг баримтыг авч бүртгээд тоот өрөөнд аваачиж оруулсан. Өрөөнд оруулчихаад би гарах гэтэл одоо Жаагий ирэх ёстой шүү хэлсэн. Тэгээд би өрөөнөөс гараад доошоо бууж байхад гаднаас Жагаа ах /жемынх гэдгээр танина/ зүүн гартаа нэг сагс жижиг устай, нөгөө гартаа хайрцагтай зүйлтэй гарч байсан. Араас хоёр эмэгтэй цүнхтэй зүйл барьчихсан орж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-р хуудас/,

Гэрч Д.Хишигбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...“Royal”  гэх нэртэй буудалд хамт явсан бүх хүмүүс орсон. Тэгтэл гаднаас Жагаа гэх ах цаасан хайрцагтай хоёр шил архи, нэг сагс ус авчихсан орж ирсэн. Тэгээд бид нар архиа уугаад сууж байхад Амараа Жагаа гэх хоёр хүн маргалдаж эхэлсэн, тэгээд маргалдаж байгаад Жагаа гэх ах Амараа гэх хүнд салаавч гаргахад Амараа гэх хүн уурлаж босч ирээд өрөөнд байсан түшлэгтэй модон сандал аваад шидсэн, тэгтэл тухайн шидсэн сандал нь Жагаа гэх хүний толгой хэсэгт цохисон байсан. Жагаа гэх хүний толгойноос цус гарсан тэгтэл Цэцэгсүрэн тэнд байсан хүмүүс алчуур авч ирээд толгой хэсэгт нь дараад тогтоож байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37-р хуудас/,

Гэрч С.Цэцэгсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд руу эргээд харахад духных нь зүүн талаас нь цус гарч байсан.Тэгээд бид нар 00-д дагуулж ороод цусыг нь угаалгасан. Тэр үед цус нь сайн тогтохгүй байсан тул алчуураар цусыг нь дарж тогтоосон.... ах ийн толгой хэсэгт түшлэгтэй модон сандлаар нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39-р хуудас/,

Гэрч Д.Бат-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд ийн толгойн зүүн талын духны дээд талаас нь цус гараад тогтохгүй болохоор нь бид нар угаалгын өрөөнд орж угааж, подволкоор нь дарж байгаад нойлын цаасаар арчиж тогтоогоод бүгдээрээ явахаар болж гарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-р хуудас/,

Гэрч Д.Хуягбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... ийн толгой тус газарт нь түшлэгтэй модон сандлаар нэг удаа цохисон, дахиад гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохисон байгаа, өөр зодож цохисон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-*******-р хуудас/,

Гэрч Т.Ганболорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд гэртээ очиж амраад маргааш өглөө нь *******0 цагийн үед хүүгээ үзүүлэхээр эмнэлэг дээр явж байтал зүс таних хүн танай найзууд хоорондоо зодолдоод эмнэлэг дээр ирчихсэн байна шүү дээ гэхээр нь сураглаад очиход гэмтлийн тасаг дээр , Амарсанаа, Бадрах нар ирчихсэн, гэмтлийн тасагт ухаангүй ирээд үзүүлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 0-р хуудас/,

Шинжээчийн 2020 оны 0 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаартай “*******. Н.ийн биед гэмтэл учирсан байна. 2 Н.ийн биед гавал ясны зүүн талын зулай хэсгийн цөмөрсөн хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийг хамарсан цус хуралтын голомт, гавал ясны зүүн талын зулай хэсэгт хагалгааны ором, хуйханд хагалгаа хийсэн шарх, баруун нүдний дээд, доод зовхи болон баруун гарын шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 3. Н.ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. 4. Н.ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой....6. Н.ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.*******.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” Гэх дүгнэлт /хавтаст хэргийн 7-8-р хуудас/,

Яллагдагч С.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед архи уугаад сууж байгаад бид хоёр сонгуулийн талаар маргалдсан. Тэр үед над руу салаавч гаргаад муу лалар энэ тэр гээд хараагаад байхлаар би уураа барьж чадалгүй нэг сандал аваад шидэж цохисон, бас намайг цохихоор нь би зөрүүлээд баруун нүд рүү нь цохисон, бусдаар зодож цохих шалтгаан байхгүй....Би тухайн үед буудлын өрөөнд байсан түшлэгтэй нэг хүний суух зориулалттай модон сандлаар цохисон, тухайн сандал газарт унасны дараа хүн суудаг тавцангийн ар тал хэсэг салчихсан харагдаж байсан, одоо энд байгаа гурван сандлын 2 тоогоор тэмдэглэсэн сандал мөн байна. ...Би Н.ийн биед хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64-р хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-*******4-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай 2020 оны 0 дугаар сарын 29-ний өдрийн “Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн т сумын багийн нутаг дэвсгэрт болсон байв....” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн *******-*******7-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай 2020 оны 0 дугаар сарын 30-ны өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 2*******-р хуудас/,

Хохирогч Н.оос гаргаж өгсөн эмчилгээний зардлын талаарх *******8 хуудас баримтыг хэрэгт хавсаргасан тухай мөрдөгчийн Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай 2020 оны 08 дугаар сарын **************-ний өдрийн тогтоол /хавтаст хэргийн 90-9*******-р хуудас/, хохирогч Н.ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх баримтууд /хавтаст хэргийн *******20-*******26-р хуудас/, 

Ховд аймаг дахь Цагдаагийн газарт Б.Жаргалсайханы 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан өргө******* /хавтаст хэргийн *******27-р хуудас/,

          Яллагдагч С. түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарын 2020 оны 09 дүгээр сарын *******4-ний өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Эрүүгийн 203*******00000*******4 дугаартай хэргийн яллагдагч С. нь прокурорын сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан бөгөөд ЭХХШТХ-ийн *******7.******* дүгээр зүйлд заасны дагуу өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна. ” гэх хүсэлт /хавтаст хэргийн *******7*******-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Иймд шүүгдэгч С.ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.ийн толгой хэсэгт модон сандлаар цохиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч С.ы үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн зарим хэсгийг нөхөн төлж зарим хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ.

          Хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь  гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 4673*******40 төгрөг нэхэмжилснээс /хавтас хэргийн 92-р хуудас/ 20000000 төгрөгийг шүүгдэгч сайн дураар нөхөн төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шүүгдэгчийн дансны хуулгаар тогтоогдож байгаа ба шүүгдэгч шүүх хуралдаанд *******7000000 төгрөгийн хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж тайлбар гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч үлдсэн хор уршгийг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

          Шүүгдэгч С. нь хохирогч Н.той маргалдаж улмаар хохирогчийн биед нь халдаж толгойн хэсэгт нь модон сандлаар цохиж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатайгаар үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн хэрэг учрал болох үед шүүгдэгч болон хохирогч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

          Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч С. урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 69-р хуудас/ нотлогдож байгаа ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.*******-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж,  мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч С.ы хувийн байдлын талаар гэрч Я.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай ах болох С. архи дарс уугаад байдаггүй, төлөв даруу зантай, үг дуу цөөнтэй, жижиг асуудал дээр уурлаад байдаггүй, аливаа зүйлд эд зүйгээр хандчихдаг, шударга зантай хүн байгаа юм. ...Ховд аймагт барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ************** ХХК-ийн захирал ажилтай. Өмнө нь 20*******2-20*******6 оны хооронд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Хөшөөт хөгжил сангийн захирал хийж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 2-р хуудас/,

          Гэрч М.Амарсанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай найз болох С. төлөв даруу зантай, хүнд тусархаг, үг дуу цөөнтэй, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, шударга зантай, ядарсан хүнд их тусархаг залуу байгаа юм. ...Ховд аймагт барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ************** ХХК-ийн захирал ажилтай. ...Ховд аймгийн т сумын *******0 жилийн 2 дугаар дунд сургуулийг *******99******* онд төгссөн. Дараа нь Завхан аймгийн Санхүү, эдийн засгийн техникумд сурч төгссөн. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4--р хуудас/ ************** ХХК-ийн захирлаар ажилладаг талаарх 0000*******9 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүгдэгчийн ХААН банкин дахь 8420676 тоот дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.

          Шүүгдэгч С.ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх  шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн зарим хэсгийг төлсөн, зарим хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал, зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагч, өмгөөлөгчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Иймд шүүгдэгч С.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний *******2000000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, шүүгдэгчийн хө*******мөр эрхэлдэг байдлыг харгалзан түүнд оногдуулсан арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний *******2000000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  шүүгдэгчид тус тус тайлбарлаж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ болон торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

          Эрүүгийн 203*******00000*******4 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан түшлэгтэй модон сандлыг эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч хохирол, хор уршигт 20000000 төгрөг төлсөн, *******7000000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн Ховд аймгийн т сумын Магсаржав багийн дугаар гудамжны 09 тоот хаягт байрлах Э-*******6*******7000236 улсын бүртгэлийн дугаартай *******000 м.кв газар, мөн хашаанд байрлах Ү*******6*******700*******669 тоот улсын бүртгэлийн дугаартай 69 м.кв хувийн орон сууцыг битүүмжилсэн прокурорын 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн /8 дугаартай тогтоолыг хор уршгийг нөхөн төлөх хүртэл хэвээр үлдээж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх  нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  *******7.4 дүгээр зүйлийн *******, дахь хэсэг, 36.******* дүгээр зүйлийн *******, 36.2 дугаар зүйлийн *******, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн *******, 2, 4, дахь хэсэг, 36.*******0 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

          *******. Шүүгдэгч ******* овогт гийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт гийн ыг арван хоёр мянган  нэгжтэй тэнцэх хэмжээний *******2000000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д зааснаар шүүгдэгч С.д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.д оногдуулсан арван хоёр мянган  нэгжтэй тэнцэх хэмжээний *******2000000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй. 

           . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч С.д  тайлбарласугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч С.д мэдэгдсүгэй.

          7. Хохирогч хохирол, хор уршигт 4673*******40 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 20000000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, *******7000000 төгрөгийн хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч үлдсэн хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

          8. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 203*******00000*******4 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ******* ширхэг түшлэгтэй сандлыг эзэмшигч нь болох Royal зочид буудалд буцаан олгож,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,  шүүгдэгчийн эзэмшлийн Ховд аймгийн т сумын Магсаржав багийн дугаар гудамжны 09 тоот хаягт байрлах, Э-*******6*******7000236 улсын бүртгэлийн дугаартай *******000 м.кв газар, мөн хашаанд байрлах Ү*******6*******700*******669 тоот улсын бүртгэлийн дугаартай 69 м.кв хувийн орон сууцыг битүүмжилсэн прокурорын 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн /8 дугаартай тогтоолыг хор уршгийг нөхөн төлөх хүртэл хэвээр үлдээсүгэй.

9. Шүүгдэгч С.д хүлээлгэсэн үүрэг, оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-47 дугаартай нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

*******0. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч С.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 

**************. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.******* дүгээр зүйлийн *******, 38.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн **************.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор  эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ө.БАХЫТБЕК