| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00178/и |
| Дугаар | 151/ШШ2017/00249 |
| Огноо | 2017-03-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 151/ШШ2017/00249
| 2017 оны 03 сарын 14 өдөр | Дугаар 151/ШШ2017/00249 | Төв аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Төрийн банкны нэхэмжлэлтэй,
Төв аймаг, Зуунмод сум, 2 дугаар баг, Ланс, Энгэр 1-10 тоотод оршин суух Н.Баярцэнгэл, Б.Цэрэннадмид нарт холбогдох
Зээлийн гэрээний төлбөр 5 363 909.11 төгрөг гаргуулах, 2014 оны 11 сарын 05-ны өдрийн №787 тоот зээлийн болон хавсралт №2 барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 сарын 09 өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Зээлдэгч Ө.Баярцэнгэл, Б.Цэрэннадмид нар нь 2014 оны 11 сарын 05-ны өдөр Зуунмод тооцооны төвөөс №787 тоот зээлийн гэрээ байгуулан 11 800 000 төгрөгийн зээлийг сарын 1.8%, жилийн 21.6%-ийн хүүтэй, 36 сарын хугацаагаар, өрхийн хэрэгцээндээ зориулахаар гэрээт цалингийн зээл авсан.
Зээлийн барьцаанд цалин, зурагт, хөргөгч, 5 ханатай гэр, гэрийн эд хогшил бүгдийг тавьсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 5.1.1 дэх заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсан. 5.1.2 заалтад тусгагдсанаар зээлдэгчийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн болон түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан байна. Банкны зүгээс буцаан дуудах мэдэгдэл өгсөн боловч хариуцагч янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж, зээлээ өлөхгүй байна. Иймд зээлийн гэрээнй дагуу 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхийн нэхэмжлэлийг гаргаж байна.
Ө.Баярцэнгэл, Б.Цэрэннадмид нараас зээлийн үндсэн төлбөрийн өр 5 086 925.13 төгрөг, зээлийн хүүгийн өр 265 797.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 686.91 төгрөг, нотариатын хөлс 6 500 төгрөг, нийт 5 363 909.11 төгрөг, үүргийн гүйцэтэлийг хангуулахаар 2014 оны 11 сарын 05-ны өдрийн №787 тоот зээлийн болон хавсралт №2 барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ө.Баярцэнгэл нь шүүхэд гаргасан тайлбартаа: “-Өлзийсайханы Баярцэнгэл би Батдэлгэр овогтой Цэрэннадмидтай хамтарч Төрийн банкны Төв аймаг дахь салбараас 3 жилийн хугацаагаар өрхийн хэрэгцээнд зориулж цалингийн зээл авсан. Би ажлаас халагдаж ажилгүй болсон тул цалингийн зээлээ төлж чадахгүй хугацаа хэтрүүлсэн. Баярцэнгэл би найзтайгаа хамт улирлын чанартай мужааны ажил хийх гэж байгаа тул зээлийн үлдэгдлийг сард 200 000 төгрөг төлж, ажил эхэлсэн тохиолдолд сард 500 000-600 000 төгрөгөөр зээлийн эргэн төлөлт хийх болно. Ажил 3 сарын 28-ны өдрөөс эхэлсэн тул энэ сард 200 000 төгрөг төлж, дараа сараас 500 000-600 000 төгрөг төлнө.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Төрийн банк нь, хариуцагч Ө.Баярцэнгэл, Б.Цэрэннадмид нараас зээлийн гэрээний төлбөр 5 363 909.11 төгрөг гаргуулах, 2014 оны 11 сарын 05-ны өдрийн №787 тоот зээлийн болон хавсралт №2 барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Ө.Баярцэнгэл, Б.Цэрэннадмид нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Төрийн банкны нэхэмжилж буй зээлийн гэрээний төлбөр 5 363 909.11 төгрөгийг сар бүр төлөлт хийж төлж барагдуулна гэжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй байх тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100 773 төгрөгийн 50 хувь болох 50 386.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 50 хувь буюу 50 386.5 төгрөгийг Хас банк дахь Татварын хэлтэсийн 5001196835 тоот данснаас гаргуулж, мөн хариуцагч Ө.Баярцэнгэл, Б.Цэрэннадмид нараас 50 386.5 төгрөгийг гаргуулж нийт 100 773 төгрөгийг нэхэмжлэгч Төрийн банкинд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний төлбөр 5 363 909.11 төгрөгийг хариуцагч Ө.Баярцэнгэл, Б.Цэрэннадмид нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100 773 төгрөгийн 50 хувь болох 50 386.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 50 хувь буюу 50 386.5 төгрөгийг Хас банк дахь Татварын хэлтэсийн 5001196835 тоот данснаас гаргуулж, мөн хариуцагч Ө.Баярцэнгэл, Б.Цэрэннадмид нараас 50 386.5 төгрөгийг гаргуулж нийт 100 773 төгрөгийг нэхэмжлэгч Төрийн банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ