Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 151/ШШ2017/00237

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 151/ШШ2017/00237

Төв аймаг

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Төв аймгийн Зуунмод сум, 1 дүгээр баг Цэлмэг хотхон 12-а тоотод оршин суух Солоонбарга овогт Доржпаламын Мөнхзулын /РД:ХД84020162, утас:89937227 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Хөгжил хотхон 19-а тоотод оршин суух Алаг адуут овогт Цэрэндолгорын Сүхбатад /РД:ФА83092711, утас:89722793/ холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийн тэтгэлэг тогтоолгох, тэжээн тэтгүүлэх, амины орон сууцаа өөрийн нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Мөнхзул, хариуцагч Д.Сүхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Мөнхзул шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтдээ: “- Д.Мөнхзул миний бие нь Ц.Сүхбатаас гэрлэлт цуцлах хүүхдийн тэтгэлэг гаргуулж орон байрныхаа асуудлыг шийдвэрлүүлэхээр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Гэтэл охин Амина 2016 оны 09 сарын 27-нд төрсөн одоо 5 сартай болж байгаа учир нэхэмжлэлээ дараа дахин гаргана. Иймд шүүх миний нэхэмжлэлтэй асуудлыг нэхэмжлэлээсээ татгалзсанаар хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Мөнхзул нь хариуцагч Ц.Сүхбатад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийн тэтгэлэг тогтоолгох, тэжээн тэтгүүлэх, амины орон сууцаа өөрийн нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Мөнхзул нь ... охин Амина 2016 оны 09 сарын 27-нд төрсөн одоо 5 сартай болж байгаа учир...нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргажээ.

Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

1. Хариуцагч Ц.Сүхбатад холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийн тэтгэлэг тогтоолгох, тэжээн тэтгүүлэх, амины орон сууцаа өөрийн нэр дээр шилжүүлэх тухай хэрэгт нэхэмжлэгч Д.Мөнхзулын татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Мөнхзул нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.  

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

        ШҮҮГЧ                                         Л.МӨНХЦЭЦЭГ