Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/351

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,

Улсын яллагч Д.Батзаяа,

Хохирогч Г.Б, Б.Өлзийжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр,

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М-ийн Бт холбогдох эрүүгийн 2038003430390 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Б нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны цагдаагийн тасгийн урд засмал замаар 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 21-79 УБН улсын дугаартай саарал өнгийн приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас 27-39 ХӨҮ улсын дугаартай Тоёота приус-20 загварын суудлын автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргаж уг автомашинд зорчиж явсан Г.Б-ийнбиед хүнд гэмтэл мөн жолоодож явсан Б.Ө-ийнбиед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Б Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны цагдаагийн тасгийн урд засмал замаар 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 21-79 УБН улсын дугаартай саарал өнгийн приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас 27-39 ХӨҮ улсын дугаартай Тоёота приус-20 загварын суудлын автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргаж уг автомашинд зорчиж явсан Г.Б-ийнбиед хүнд гэмтэл мөн жолоодож явсан Б.Ө-ийнбиед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038003430390 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “... 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр буюу бүтэн сайн өдөр 12 цагийн үед Хатгал тосгоны төвд байдаг  сум дундын цагдаагийн тасгийн урд талын хурд сааруулагч дээр миний охин Уранчимэгийн нэр дээр явдаг Мөнгөлөг саарал өнгийн 21-79 УНН улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад урд явж байсан улаан өнгийн приус-20 маркийн авто машины араас орчихсон юм. тухайн үед тасгийн цагдаа нар гарч ирээд үзлэг шалгалтыг хийж авсан. Би тухайн үед 4 настай, 6 настай хоёр хүүхдийн хамт явж байсан. тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан.  гэх /хх-8-9, 52-53х/,

Хохирогч Б.Ө-ийнмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 11 цаг өнгөрч байх үед аав Г.Б-ийнхамтаар би өөрийнхөө 27-39 ХӨҮ улсын дугаартай улаан өнгийн Тоёота приус маркийн суудлын авто машинтай Хатгал тосгоны цагдаагийн байрны урд талын хурд сааруулагчаар гарч явах үед 21-79 УБН улсын дугаартай саарал өнгийн Тоёота приус маркийн' суудлын тээврийн хэрэгсэл мөргөсөн ба тэр машиныг жолоодож явсан жолооч нь согтуу байсан. Тэр үед аав бид хоёр шоконд ороод балмагдаад юу болсныг мэдээгүй. Тэгтэл бид хоёрын машиныг мөргөсөн машинтай ах согтуу хажуугаар машинтайгаа өнгөрч явсан. Тэгээд аав бид хоёр машинаасаа гарч иртэл цагдаа нь гарч ирээд аав бид хоёр эмнэлэг явсан. Хатгал тосгоны төвд усан замаас Мөрөн сум тал руу хатуу хучилттай замаар явж байсан. 27-39 ХӨҮ улсын дугаартай улаан өнгийн Тоёота приус маркийн суудлын авто машиныг би өөрөө жолоодож явсан. Би тэр үед 5км цагийн хурдтай явж байсан. Миний биеийн хүзүүний үе хугарч мултарсан, миний хүзүү хөдлөхөө байсан. Би өөрөө эмчилгээ хийлгээгүй, аавыгаа л эмчлүүлэх гэж бодсон. Миний жолоодож явсан 27-39 ХӨҮ улсын дугаартай улаан өнгийн Тоёота приус маркийн суудлын авто машин Болдын Хишигжаргал гэж миний төрсөн эгчийн нэр дээр байдаг юм. Тэр машиныг Улаанбаатар хотоос аваад банк бус санхүүгийн байгууллагаар гаргуулсан юм. Би тэр машиныг 10,000,000 төгрөгөөр авч байсан. Би банк бус санхүүгийн байгууллагад сар бүр 437,000 төгрөг төлдөг. Миний машины хойд хэсэгт эвдрэл гэмтэл учирсан асахгүй байгаа. Би тэр мөргөсөн хүнийг танихгүй. Ухаан санаа баларттал мөргөсөн. Аав бид хоёр хоёулаа суудлын бүс зүүсэн явж байсан тулдаа л гайгүй зүйл болсон. Би маш их гомдолтой байна. Намайг хэдэн сар бүх зүйлийг минь нам зогсоосон. Би машинаараа наймаа хийж наашаа цаашаа явж банкны зээлээ хийдэг байсан. юуны түрүүнд би аавыгаа эмнэлгээр авч явж эмчилгээ хийлгэмээр байна. Мөн би өөрийн биеэ ч гэсэн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж Улаанбаатар хот орж эмчлүүлмээр байна. Эмчилгээний зардлыг тухайн осол гаргасан Б гэдэг хүнээр гаргуулж авмаар байна,энэ ослоос улмаас аав бид хоёр эмнэлгийн байгууллагаар явж өч төчнөөн мөнгө зарлагдсан,одоогоор хэдэн төгрөг зарлагдсанаа тооцоолж чадаагүй байгаа тул гарсан зардлыг тооцоолж бодсоны дараа нэхэмжлэх мөнгөн дүнгээ хэлнэ.Мөн тухайн Б гэдэг хүндэвтэр зэргийн гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол аав бид хоёрыг өөрсдийн мөнгөөр өөрсдийн зардлаар өөрсдөө авч явж эмчлүүлж үзүүлж шинжилгээ хийлгэж дүгнэлтийг гаргуулна. Би болон манай аав Г.Б, манай эгч Б.Хишигжаргал нар бүгд гомдолтой байгаа, аав болон манай эгч Б.Хишигжаргал бид гурав нэг байр суурьтай байгаа учраас би дахин мэдүүлэг өгч байна. Би болон манай гэр бүлийнхэн аав бид хоёрын эмчилгээний төлбөрөө нэхэмжилмээр байна. гэхдээ одоо хэдэн төгрөг нэхэмжлэхээ мэдэхгүй байгаа учраас би прокурорын шатанд аав бид нарт хэдий хэмжээний хохирол мөнгөн дүнгээр учирснаа би бичгээр гаргаж өгье гэх /хх-30-32, 33-34, 44-48х/мэдүүлэг,

Хохирогч Г.Б-ийнмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...  Би 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр би охин Б.Ө-ийн хамтаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хатгал тосгоны усан зам дээр хүнтэй уулзаад буцаад охины машинтай хамт явж байгаад цагдаагийн байрны урд талын -хурд сааруулагч дээгүүр гарах үед машины араас тас няс гээл мөргөсөн ба юу болсныг мэдэлгүй шокт ороод охин бид хоёр балмагдсан. Тэгээд машинаас гартал охин бид хоёрын машиныг мөргөсөн машин хажуугаар гараад зугтах гэтэл цагдаа Ганболд гарч ирээд тухайн согтуу жолоочийн түлхүүрийг авч саатуулсан тэгээд тэр согтуу эрэгтэй хүн тохирно гээд байсан ба тэр үед би охиныхоо хамтаар эмнэлэг явж эмчилгээ хийлгэсэн. Хатгал тосгоны төвд усан замаас Мөрөн сум тал руу хатуу хучилттай замаар явж байсан. Миний охин Б.Өмашиныг жолоодож бид хоёр хамт явсан. Миний охин их аажуухан машинаа жолоодож явсан. Хурдыг нь мэдэхгүй байна. Зогсох шахуу хурд сааруулагчаар давсан. Миний биеийн хүзүүний сэртэн хугарсан, тархи доргисон гэж эмнэлгээс оношилсон, эмнэлэгт 10 хоног эмчилсэн одоо зүгээр болохгүй байнга өвчин намдаах эм ууж байгаа. Миний сууж явсан машиныг саарал өнгийн приус-20 гэдэг машинтай үл таних эрэгтэй хүн мөргөсөн. Жолооч нь Б гэж эрэгтэй, хүн согтуу байсан. Би эрүүл мэнд, сэтгэл санаа, өмч хөрөнгөөрөө маш их хохирсон. Тухайн машиныг миний охин банкны зээлээр авсан байсан юм. Би гарсан бүх зардлаа нэхэмжилнэ. Гомдолтой байна.” гэх /хх-38-40, 49-51х/мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Б.Тэмүгэн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...   2020 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр Хатгал тосгонд ээжийн ажлын 'азар "Петровис” дээр байхад ээжийн утас руу Өлзийжаргал эгч утсаараа залгаад аав бид 2-ийг цагдаагийн урд талын хурд сааруулагч нь дээр явж байхад араас туу жолооч мөргөчихлөө гээд тасалсан. Тэр үед ээжийн ажил болох шатахуун түгээх станцан дээр түлшний машинууд ирчихсэн түлшээ буулгаж байсан тул ээж явах зав байхгүй байсан болохоор би ээжийн утсыг кармаалаад өвөө эгч 2 дээрээ хар хурдаараа гүйж ирсэн юм. намайг ослын газарт ирэхэд Өлзийжаргал эгч, Болд өвөө, нөгөө машины жолооч Б тэр 3 машинаасаа буугаад цагдаагийн тасгийн урд талын хөх өнгөтэй саравчинд сууж байсан.Болд өвөө маань толгой тархи эргээд байна гээд хүзүү нь тэнийхгүй тонгойчихсон байсан. Өлзийжаргал эгч шоконд ороод ухаан санаа нь орж гараад нэрээ хүртэл буруу хэлээд байсан. явж чадахгүй доголоод бас хүзүү нь гэмтсэн юм шиг байсан дараа нь Алаг-Эрдэнэ сумын Ренчин гэдэг бариачаар толгойгоо бариулсан тэгээд эмнэлэгт хэвтсэн. Одоо ч гэсэн хүзүү нь иргэхгүй шөнө орой унтаж чадахгүй бөөлжөөд байдаг. Өлзийжаргал эгч архи уугаагүй. Харин нөгөө машины жолооч нь согтуу байсан тухайн үед цагдаа үлээлгэж үзэхэд 1.97 хувьтай гарч байсан. Ганболд цагдаа 05 дугаар сарын 05-ний үед манай эгч Өлзийжаргалаас ирж мэдүүлэг авсан. Тэгээд тэрний дараа 2-оос 3 хоногийн дараа Б гэдэг 3эхнэртэйгээ ирсэн. Манай хашааны хаалга цоожтой байхад яаж орж ирсэн юм мэдэхгүй байна ууртай юм шиг ширүүн дээрэлхүү янзтай орж ирээд Б өвөөтэй ярихдаа өөрийнхөн машин дотор байсан 3 жоохон бага насныхаа хүүхдийг онгоцоор хот руу эмчилгээнд явуулчхаад ирлээ гэж ярьж байсан аа, Өлзийжаргал эгчид хэзээ эмнэлгээс гарсан юм та 2-ийн юу чинь өвдөөд байгаа юм яасан гэж ууртай ярьсан. Тэгсэн Бын эхнэр нь хохирлыг чинь барагдуулж өгч чадахгүй машиныг чинь аваад мөнгийг нь өгч чадахгүй гэж хэлээд гэрээс гарахдаа Б нь цагдаа, шүүхээрээ явж асуудлаа шийдье гэж хэлсэн. ” гэх /хх-42-43х/мэдүүлэг,

Гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цагийн орчим амралтын өдөр Хатгал тосгоны цагдаагийн тасаг дээр ирээд байж байхад цагдаагийн тасгийн урд засмал замын хурд сааруулагчаар гарч явсан улаан өнгийн 27-39 ХӨҮ дугаартай машин араас 21-79 УБН улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркийн машин ирж мөргөсөн зам тээврийн осол дээр миний бие очиж холбогдох ажиллагааг явуулж ажилласан. 27-39 хөү улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас 21-79 УБН дугаартай саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл хурд сааруулагч нь дээр мөргөж зогссон байдалтай байсан. Осол болсон газар очиход 27-39 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн Болд овогтой Өлзийжаргал жолоодсон урд суудал дээр Болд гэх хоёр хүн зорчиж явсан. Өлзийжаргал, Болд хоёр машинаасаа бууж ирээд юу болсон талаар машинаа тойрч харчхаад эмнэлгийн байгууллага руу явсан. 21-79 УБН тээврийн хэрэгслийг Б гэх хүн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хурд сааруулагч нь дээр 27-39 хөү дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн. Болд, Өлзийжаргал, нар машинаас бууж ирээд холбогдох бичиг баримтаа шалгуулаад хөл, гар хугарсан ил харагдах шарх сорвигүй байсан эмнэлгийн байгууллагад явж үзүүлэхээр явсан гэх мэдүүлэг /хх-58-59/,

Гэрч Д.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “энэ машин миний нэр дээр байдаг юм. би 2017 оны намар Улаанбаатар хотын авто машины захаас 14 сая төгрөгөөр худалдаж авч байсан юм. тэгээд машиныхаа зээлийг төлөхийн тулд худалдан авсан 21-79 УБН улсын дугаартай тоёота приус-20 маркийн машиндаа Даянкредит ХХК-д барьцаанд тавьж 5.000.000 төгрөгийн зээл авсан юм. тэгэхээр энэ машин миний эзэмшлийн машиныг манай нөхөр унаж яваад осол холбогдсон. Тухайн зээлээ төлж дуусаагүй 1 сая төгрөг дутуу байгаа.  ... Дараа нь Мөрөн суманд Болд гуайн гэрт өөрөө нөхөр Бын хамт очтол Өлзийжаргал 10.000.000 төгрөг өгөхгүй бол Улаанбаатар хотод эмчилгээ хийлгээд бүх зардлыг өөрсдөөр чинь гаргуулна мөн 10.000.000 төгрөгөө ч авна гэж хэлсэн.  ...” гэх мэдүүлэг /хх-60-61х/,

Гэрч П.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2020 оны 04 дугаар сарын 26-ны өдөр 2 приус 20 мөргөлдсөн гээд эмнэлэг дээр хүмүүс ирсэн.тэр үед нэг эмэгтэй ирсэн.Тэр эмэгтэйг үзэхэд нуруу өвдөнө толгой өвдөнө гэсэн зовуурьтай байсан. Мөн нэг хүүхэд үзүүлсэн.Нөгөө машиных нь 3 настай хүүхэд үзүүлэхэд бие нь хэвийн байсан.Өөр надад хүн үзүүлээгүй.Бусад нь аймаг руу ороод үзүүлнэ гэж байсан. Нэрийг нь мэдэхгүй байна. Лав л эмэгтэй хүн үзүүлсэн. Дуудлагын журнал дээр хэн хэн үзүүлсэн нь тодорхой байгаа. Архивд журнал нь байгаа гаргаж өгч болно.  ...” гэх мэдүүлэг /хх-62-63х/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-11х/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12х/,

Хэрэг учралын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13х/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-14х/,

Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-15-26х/

        Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 231 дугаартай:

  1. Б.Ө-ийнбиед хүзүүний С2-С6-р нугалмын их биед шахагдсан хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хүчтэй доргилтын үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүсгэгдээ.
  3. Б.Ө-ийнбиед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна. гэх /хх-66х/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнх 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 232 дугаартай:

  1. Г.Б-ийнбиед хүзүүний С2-С5-р нугаламд хугарал, С1 нугаламд нугаламд цууралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүсгэгджээ.
  3. Г.Б-ийнбиед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт  хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна.

Монгол Улс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ч.Э, М.А, Т.Н нарын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 998 дугаартай:

1.2.3.4.5. Хөвсгөл аймгийн ШША-ны шинжээч эмч М.Батмөнхийн 2020.4.27-ны өдрийн 232 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны толгой хүзүүний томограмм /1ш-СД/-д хүзүүний С2-С5-р нугаламд хугарал, С1 нугаламд цуурал тодорхойлогдохгүй байна.

6.Г.Б-ийнбиед суурь ясны хугарал, хүзүүний 3-р  нугалмын зүүн талын ламина дайрсан зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо.

7.Тогтоогдсон гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд авто ослын үед цохилт доргилтоос үүсэх боломжтой.

8. Дээрх суурь ясны хугарал нь гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэг, хүзүүний 3-р нугалмын зүүн талын ламина дайрсан зөрөөгүй хугарал нь 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

9. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. гэх /хх-79-81х/,

Монгол Улс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ундармаа, С.Чулуунсүх, Т.Сэлэнгэ нарын 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1093 дугаартай:

Хөвсгөл аймгийн ШШАлбаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020.04.29-ний өдрийн 231 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна.

  1. Б.Ө-ийнбиед хүзүүний С2-С2-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдсонгүй.
  2. Доргилтын улмаас хүзүүний С2-С6-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл үүсэх боломжгүй.
  3. Хүзүүний С2-С6-р нугалмын шахагдсан хугарал гэмтэл тогтоогдсон тохиолдолд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Б.Ө-ийнбиед тухайн үед тархи доргилт гэмтэл учирсан байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал доргилтын улмаас үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх /хх-102-106/х,

2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1426 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-114х/,

       Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батцэнгэлийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн магадалгаа:

  1. 21-79 УБН улсын дугаартай тоёота приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч /үнэмлэхийн дугаар 223152/ М.Б нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан Замын хөдөлгөөнд оролцогч аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.
  2. МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а дахь заасан (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тэврийн хэрэгсэл жолоодох
  3. 27-39 ХӨҮ улсын дугаартай приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яс жолооч /үнэмлэхийн дугаар 839205/ Б.Өнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
  4. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. гэх /хх-120-122/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

          Иргэний үнэмлэхийн лавлагаа, биеийн зураг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,Нийслэлийн Хан-Уул дүүргийн засаг даргын тодорхойлолт, Улсын бүртгэлийн хэлтсийн М.Бын эд хөрөнгө бүртгэлгүй гэх лавлагаа /хх-134-138/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038003430390 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Б нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны цагдаагийн тасгийн урд засмал замаар 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 21-79 УБН улсын дугаартай саарал өнгийн приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас 27-39 ХӨҮ улсын дугаартай Тоёота приус-20 загварын суудлын автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргаж уг автомашинд зорчиж явсан Г.Б-ийнбиед хүнд гэмтэл мөн жолоодож явсан Б.Ө-ийнбиед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч М.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Б.Т, гэрч Б.Г, гэрч Д.Ц, гэрч П.Цр нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-6р хуудас/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-11х/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12х/,

Хэрэг учралын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13х/,

 Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-14х/,

Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-15-26х/

      Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 231 дугаартай дүгнэлт /хх-66-67х/,

   Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнх 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 232 дугаартай дүгнэлт /хх-76-77х/

   Монгол Улс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ч.Э, М.А, Т.Н нарын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 998 дугаартай дүгнэлт /хх-79-81х/,

Монгол Улс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.У, С.Ч, Т.С нарын 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1093 дугаартай дүгнэлт /хх-102-106х/,

   2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1426 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-114х/,

         Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Б-н 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн магадалгаа /хх-120-122/, зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

         Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

         Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.

        Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч М.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

  Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, авто тээврийн төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

  Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

  Шүүгдэгч М.Б нь хохирогч Г.Б-ийнэрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Б.Ө-ийнбиед хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Г.Б, Б.Өнь эмчилгээний зардалд 1.656.750 төгрөг, хот хооронд зорчсон унааны зардалд 449.648 төгрөг, машины үнэлгээний үнэ 127.000 төгрөг, банкны зээл 3.059.000 төгрөг, машины бодит хохирлын үлдэгдэл 500.000 нийт 5.792.398 төгрөг нэхэмжилсэн байна. 

   Шүүгдэгч нь хохирогч Г.Б, Б.Өнарт машины эвдрэл гэмтлийн 2.000.000 төгрөгийг 5890464121 дугаарын дансаар, эмчилгээний зардалд 100.000 төгрөг нийт 2.100.000 төгрөгийг өгсөн байна.

   Хохирогч нар нь эмчилгээний зардалд 1.656.750 төгрөг нэхэмжилснээс 1.000.000 төгрөгийг, машины бодит хохирлын үлдэгдэл 500.000, машины үнэлгээний үнэ 127.000 төгрөг нийт 2.076.648 төгрөгийг шүүгдэгч М.Баас гаргуулж хохирогч Г.Б, Б.Өнарт олгож,

   Хохирогч Б.Өбанкны зээл сард 437.000 төгрөг төлдөг 7 сарын мөнгө 3.059.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч аль банканд хэдэн төгрөгийн зээлтэй эсэх, одоо үлдэгдэл хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй эсэх, өөрөө ямар ажил эрхэлж байсан хэрэгт авагдаагүй байх тул хохирогч Г.Б, Б.Өнарын нэхэмжилсэн банкны зээлийг шүүгдэгчээс гаргах үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн хохирогчийн эмчилгээний хохирол зардал болох 1.656.750 төгрөгөөс нотлох баримтын шаардлага хангаагүй 656.750 төгрөгийн баримтыг үнэлэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

   Хохирогч Г.Б, Б.Өнар нь цаашид гарах эмчилгээний зардал, болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч М.Баас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

  Шүүгдэгч М.Б нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-134х/-аар тогтоогдож байна.

        Шүүгдэгч М.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн дараа хохирогчид учруулсан хохирлыг зарим хэсгийг нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, хохирогчоос цаашид гарах гэм хорын хохирлыг төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал тогтоогдсон тул түүний хувийн байдлыг харгалзан М.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан төрөл, хэмжээний дотор болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн шүүгдэгч М.Бын №223152 дугаартай В.C.D.E ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх бүхий байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.

20380003430390 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

      Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарнууд овогт М-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М-ийн Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч М.Бт хяналт тавихыг Улаанбаатар хотын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2,3-т зааснаар шүүгдэгч М.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацаа тоолохыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Баас 2.076.648 /хоёр сая далан зургаан мянга зургаан зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж хохирогч  Б.Өлзийжаргал, Г.Б нарт даруй олгосугай.

          8. Эрүүгийн 2038003430390 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч М.Бын №223152 дугаартай В.C.D.E ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх бүхий байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Т.Цацралд даалгасугай.

          9. Эрүүгийн 2038003430390  дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.Баас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

         10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бт шүүхээс авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН