Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/159

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

          Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,

         улсын яллагч З.Алтансолонго,

          шүүгдэгч Н.Б, өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2036000000201 дугаартай хэргийг 2020 оны 0 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 0 дүгээр сарын 30-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, яс үндэс өөлд, ******* оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, боловсрол-бүрэн дунд, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ******* багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Н.Б

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

          Шүүгдэгч Н.Б нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар-Ус нуур багийн нутаг дэвсгэрт 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас Т.*******той маргалдаж улмаар биед нь халдан тархи доргилт, дээд уруулд шарх, дээд эгнээний баруун 1 дүгээр шүдний булгарсан уналт, баруун нүдний  дээд, доод зовхи болон алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 хөмсөгний урд болон баруун шанаанд тус бүр зураас бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол

 

санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Эрүүгийн 2036000000201 дугаартай хавтаст хэргээс:

          1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн -р хуудас/,

          2. Хохирогч Т.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11-р хуудас/,

          3. Яллагдагч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20-р хуудас/,

          . Гэрч С.Цэрмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 1-17-р хуудас/,

          . Гэрч С.Амарсанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22-р хуудас/,

          6.Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 67 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 32-р хуудас/,

          6. Яллагдагчийн өмгөөлөгч Б.Ганзоригийн Ховд аймгийн Прокурорын газарт 2020 оны 0 дүгээр сарын 28-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт  /хавтаст хэргийн 66-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

          Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар-Ус нуур багийн нутаг дэвсгэрт 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас Т.*******той маргалдаж улмаар биед нь халдан тархи доргилт, дээд уруулд шарх, дээд эгнээний баруун 1 дүгээр шүдний булгарсан уналт, баруун нүдний дээд, доод зовхи болон алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 хөмсөгний урд болон баруун шанаанд тус бүр зураас бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан  үйл баримт тогтоогджээ.                                                         

          Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

          Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан, үнэлж дүгнэхэд

          Шүүгдэгч Н.Б нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар-Ус нуур багийн нутаг дэвсгэрт 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас Т.*******той маргалдаж улмаар биед нь халдан тархи доргилт, дээд уруулд шарх, дээд эгнээний баруун 1 дүгээр шүдний булгарсан уналт, баруун нүдний дээд, доод зовхи болон алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 хөмсөгний урд болон баруун шанаанд тус бүр зураас бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Т.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /******* оны 10 дугаар сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, зоо техникч мэргэжилтэй, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгийн -р хорооны усны - тоотод оршин  суудаг, ЦЖ610*******76 тоот регистрийн дугаартай, овогт ийн *******/ “... Би 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Эрдэнэбүрэн смын Хашаатын ам гэх газраас аав ээж хоёрыгоо аваад сумын лагерь дээр авчраад гэр барьж байтал Н.Б гэх залуу Портер машинтай их хуТухайн үед миний үүдэн шүд унасан, уруул сэтэрсэн, тэгээд эмнэлдэг дээр очиж уруулаа оёулсан. Би энэ залууд гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-1-р хуудас/,

Гэрч С.Амарсанаагийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр сумын төв дээр ээжийн гэр бариад зогсож байтал Н.Б гэх залуу ирээд зогссон. Тэгээд ******* нь машинаасаа бууж ирээд манай ээжтэй хэрэлдсэн. Тэгэхээр нь би чи ингэж болдог юмуу гэхэд надтай барилцаад авахаар нь би болио миний дүү гэж хэлсэн. Гэтэл манай хүргэн ах болох Т.******* ирээд бид хоёрыг болио гэж хэлсэн. Тэгээд би гэрийн зүүн талд туурга аваад зогсож байтал хүн орилох шиг болсон. Тэгээд яваад очиход Н.Б нь манай хүргэн ахын баруун гараараа нүүрэн тус газар нь цохисон байдалтай байхаар нь бид нар салгаад цагдаа дуудсан. Дараагаар нь хүргэн ах Т.******* цагдаад мэдэгдэнэ гээд машинаа унаад явсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22-р хуудас/,

Гэрч С.Цэрмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Эрдэнэбүрэн сумын лагерь дээр нөхрийн хамт ээжийнхээ гэрийг бариад зогсож байтал Н.Б гэх залуу машинтайгаа их хурдтай ирээд гэрийн баруун талд зогсоод машинаас буугаад миний төрсөн дүү С.Амарсанааг барьж аваад зодоод орилоод байхаар нь манай эмэгтэй дүү бид хоёр салгах гэтэл хүчрэгдэхгүй байсан. Тэгээд манай нөхөр ирээд та нар боль наад асуудлаа дараа нь бол гэж хэлж салгачихаад цаашаа гэрээ бариад явсан. Гэнэт араас нь очоод цохиод унагаасан. Бид нар очоод Н.Быг салгаад хөөсөн, тэгээд нөхрийн нүүр ам хамарнаас цус гоожоод хэсэг байж байгаад цагдаа дуудахаар явсан. ” гэх мэдүүлэг /08 дугаар сарын 27-ны өдрийн 67 дугаартай “1. Т.*******ийн биед гэмтэл учирсан байна. 2.Т.*******ийн биед тархи доргилт, дээд уруулд шарх, дээд эгнээний баруун 1-р шүдний булгаралт уналт, баруун нүдний дээд, доод зовхи болон алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 хөмсөгний урд болон баруун шанаан тус бүр зураас бүхий өнгөц зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 3.Т.*******ийн биед учирсан дээрх и гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. .Т.*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. .Т.*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй. 6. Т.*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2..1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” Гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-р хуудас/,

Яллагдагч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Т.*******ийн биед хөангөн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Т.******* нь манай ээжийн төрсөн эгийн нөхөр байгаа юм. Надаас эмчилгээний зардал гэж нэхэмжлээгүй. Би Т.******* ахаас уучлалт гуйсан. Би эмчилгээний зардалд 1270000 төгрөгийг төлж өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38-р хуудас/,

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 0 дүгээр сарын 01-ний өдрийн 2036000000201 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тоол /хавтаст хэргийн 1-р хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн -р хуудас/,

Иргэн Т.*******ийн Ховд аймаг дахь Цагдаагийн газарт 2020 оны 08 дугар сарын 2-ний өдөр гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 6-р хуудас/,

          Яллагдагчийн өмгөөлөгч Б.Ганзоригийн 2020 оны 0 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Эрүүгийн 2036000000201дугаартай хэргийн яллагдагч Н.Б нь прокурорын сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан бөгөөд ЭХХШТХ-ийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 66-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Иймд 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг хохирогчийн биед нь халдаж нүүрэн хэсэгт нь цохиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Н.Бын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирлын улмаас үүссэн хор уршгийг нөхөн төлсөн гэж дүгнэлээ.

          Шүүгдэгч Н.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.*******ийн биед хөнгөн гэмтэл учирсан бөгөөд эмчилгээний зардалд 1200000 төгрөгийг нөхөн төлсөн тухай хохирогч мэдүүлж /хавтаст хэргийн 6-р хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгч Н.Б нь хохирогчтой хувийн тарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн биед нь халдаж, нүүрэн хэсэгт нь гараараа цохисон үйлдэл нь гэм буруугийн санаатайгаар үйлдэгдсэн

          Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч Н.Б урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 2-р хуудас/ нотлогдож байгаа ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Н.Бын хувийн байдлын талаар гэрч Г.Баасансүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай найз Н.Б нь төлөв даруу зантай, дуу цөөтэй, ямар нэгэн илүү дутуу ааш араншингүй, хүнд тусархуу, ажилсаг хүүхэд байгаа. Бид хоёр нэг ангийг хамт төгссөн. ******* нь эцэг эхээсээ 3-уулаа нэг ах, нэг дүүтэй. 2012 онд Эрдэнэбүрэн сумын 10 жилийн сургууль төгссөн. Багаасаа эхэлж мал малласан, одоо бас хувиараа мал маллаж байгаа..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-р хуудас/,

          Гэрч Г.Жасрайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Н.Б бид хоёр ах дүүгийн хүүхдүүд байгаа юм. ******* нь эцэг эхээсээ 3-уулаа нэг ах, нэг дүүтэй. 2012 онд Эрдэнэбүрэн сумын 10 жилийн сургууль төгссөн. Би *******ыг архи ууж байхыг хараагүй. Одоо аав ээжийнхээ хамт ******* багт мал маллаж байгаа. /хавтаст хэргийн 27-28-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.

          Шүүгдэгч Н.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх  шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршгийг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал, зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.   11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 00000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Мөн шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  шүүгдэгчид тайлбарлаж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах зүйтэй байна.

          Эрүүгийн 2036000000201 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн  эд, зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 1200000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17. дүгээр зүйлийн 1, дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, , дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 00000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 00000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй. 

           . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Н.Бд  тайлбарласугай.

          6.Эрүүгийн 2036000000201 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 1200000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Н.Бд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-7 дугаартай нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11. дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ө.БАХЫТБЕК