Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

          Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек *******лж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн ******* Л.Мөнхцоож,

         улсын яллагч Т.Өсөхболд,

         шүүгдэгч Л.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Л.А-д холбогдох  эрүүгийн 19*******003470264 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, яс үндэс халх, ******* оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төр судлаач, хүний бага эмч мэргэжилтэй, Ховд аймгийн сумын ******* ******* багийн ******* ******* ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн сумын ******* ******* багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, Л.А

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

          Шүүгдэгч Л.А нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн ******* даргын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалтаар 2018 оны 09 дүгээр сард өөрт нь хариуцуулж олгосон БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Chongoing Hongli” маркийн улаан өнгийн мотоциклыг 2019 оны 06 дугаар сард Завхан аймгийн Дөрвөлжин сумын ******* багийн иргэн Т.*******ид 1700000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

        Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мотоциклыг зарахаар тохиролцоод мөнгө төгрөгөө аваагүй байсан учраас торгуулийн доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү. Би мотоциклыг зарахаар тохирсон боловч албан ёсоор мөнгө төгрөгөө аваагүй, зарахаар завдсан нь миний буруу, мотоциклыг захиргаанд буцаан өгсөн. Улсын хөрөнгийг зарахаар тохирсондоо гэмшиж байна.” гэв.

         Эрүүгийн 19*******003470264 дугаартай хавтаст хэргээс:

          1. Яллагдагч Л.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35-р хуудас/,

          2. Ажилчин, албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл /хавтаст хэргийн 73-р хуудас/,

          3. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл  /хавтаст хэргийн 110-113-р хуудас/,

          4. Ховд аймгийн сумын ******* даргын Тамгын газрын  Санхүүгийн албаны ******* С.*******ын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 120-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

          Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.Аийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шу******* ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан үнэлж дүгнэхэд

          Шүүгдэгч Л.А нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн ******* даргын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалтаар 2018 оны 08 дугаар сард хариуцуулж олгосон БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Hongli” маркийн мотоциклыг 2019 оны 6 дугаар сард Завхан аймгийн Дөрвөлжин сумын ******* багийн иргэн Т.*******ид 1700000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Мотоцикльд үзлэг хийсэн тухай “ Уг мотоцикл нь улаан өнгийн hongli нэртэй мотоцикль байх бөгөөд шатхуун хийх банкны баруун гар тал нь дотогшоо хонхойсон байв. ...Мотоцикль дээр байх арлын дугаарыг Л.Аийн эд хөрөнгийн тооллогод бүртгэлтэй байх мотоциклын арлын дугаартай тулгаж үзэхэд таарч байв. Мотоциклын км-ийн заалтыг үзэхэд дээд заалт нь 5301 км, доод заалт нь 913 км заасан байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хавтаст хэргийн 4-р- хуудас/,

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******ын /******* оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, ******* настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, сумын ******* даргын Тамгын газрын Санхүүгийн албаны ******* ажилтай, Ховд аймгийн сумын Урдгол багт оршин суудаг, Сандагийн *******/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...2018 оны 09 дүгээр сард сумын 6 багийн *******д улаан өнгийн hongli нэртэй мотоцикль олгож байсан. ...2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ******* даргын Тамгын газрын даргын тушаалаар эд хөрөнгө тоолох ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Жаргалант, Урдгол, Тахилт багийн ******* нар нь мотоциклийг үзүүлж тоолуулсан. ******* ******* багийн ******* ******* Л.Атэй холбогдоход Ховд аймагт ажлаар явж байгаа мотоцикль байгаа гэж байсан. ...Багийн ******* нарын эд хөрөнгийн бүртгэлд албаны мотоцикль бүртгэлтэй байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-р- хуудас/,

3.Гэрч С.Гантөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 10-р сард сумын ******* даргын Тамгын газрын эд хөрөнгийн бүртгэлд бүртгэж авсан. ...2018 оны жилийн эцсийн тооллогод 6 багийн ******* даргын мотоциклын тооллого явуулсан. ...Унаж ашиглаж байгаа байх би сайн хараагүй. /амаар/” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18-р- хуудас/,

4.Гэрч Т.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 6 дугаар сарын дундуур Л.Аээс улаан өнгийн hongli нэртэй мотоциклыг 1 сая төгрөг дээр хязаалан настай үхэр өгөхөөр бодож авсан. Би Л.Ад 3 сая төгрөг бэлнээр зээлчихсэн байж байгаад 2 сая төгрөгийг буцааж аваад 1 сая төгрөг авах үлдэгдэлтэй байсан. Тэгээд Л.Аээс авах ёстой 1 сая төгрөгийн оронд улаан өнгийн hongli нэртэй мотоциклыг нь аваад би Л.Ад нэг тооны бага настай үхэр өгөхөөр тохиролцсон байсан. Би Л.Ад үхрээ өгөөгүй байгаа. ...Миний мотоцикль л гэж хэлж байсан. ...Би 2019 оны 06 дугаар сарын дундуур сумын төвд ирж Л.Атэй уулзаж мотоцикль авч байсан. ...Би 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Дөрвөлжин сумын ******* багийн нутаг дэвсгэр “Цагаан тэмээт” гэх газарт байх хаваржааны амбаараасаа сумын төвд улаан өнгийн hongli нэртэй мотоциклыг авчирсан байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-р- хуудас/,

5.Гэрч Т.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би Л.Аээс мотоциклыг нь буцааж өгөөд мөнгөө эргүүлээд авсан. ...Надад, гомдол, сандал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-р- хуудас/,

6. 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Мотоцикль үнэлсэн тухай шинжээчийн “2019 оны 12 дугаар сарын  сарын байдлаар hongli маркийн мотоциклын үнэ цэнэ нийт 1820000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-р- хуудас/,

7. Яллагдагч Л.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 08 дугаар сарын сүүлээр бүх сумдын багийн ******* ******* нарт төрөөс hongli маркийн мотоцикл гардуулж өгсөн. Тэгээд би мотоциклоо аваад сумын төвд очоод орон нутгийн өмчид бүртгүүлээд албанд хэрэглэж байгаад 2019 оны 6 дугаар сарын 15-ны үед Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэн Т.*******ид албанд хэрэглэж байсан hongli маркийн мотоциклоо явдал хатуу, чанаргүй болохоор нь 1700000 төгрөгөөр тохироод 1000000 төгрөгийг бэлнээр аваад 4 настай монгол үхэр, 700000 төгрөгт авахаар тохироод үхрээ аваагүй байсан юм. Тэгээд сүүлд 2019 оны 12 дугаар сарын 13-ны үед мотоциклоо буцааж аваад мөнгийг нь эргүүлээд өгсөн. Одоо мотоцикл ******* даргын Тамгын газрын складанд байгаа”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-р- хуудас/,

8. Ховд аймгийн сумын ******* даргын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 216 дугаартай “Тус сумын иргэн Л.А нь ******* ******* багт байнга оршин суудаг. Ам бүл 5, ******* ******* багийн ******* *******ар ажиллаж байгаа нь үнэн болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-р- хуудас/,

9. 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай “...Хохирогч С.*******аас гаргаж өгсөн Ажлын хэсэг байгуулах тухай тушаал, тээврийн хэрэгслийн 2019 оны бүртгэл, ажилчин албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл зэргийг 10 цаг 30 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв” гэх мөрдөгчийн  тэмдэглэл /хавтаст хэргийн 71-р- хуудас/,

10. Ховд аймгийн сумын ******* даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/05 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал /хавтаст хэргийн 72-р- хуудас/,

11. сумын ******* ******* багийн ******* ******* Л.Аийн нэр дээр “21. Эд хөрөнгийн нэр Hongli мотоцикль, Код А-0022, үнэ 2299000, бүгд 2299000, хүлээн авсан 2018.03, эд хариуцагч Л.А гэх /гарын үсэг зурсан байна/” гэх  2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Ажилчин, албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл”-ийн хуулбар /хавтаст хэргийн 73-р- хуудас/,

12. Ховд аймгийн сумын Тээврийн хэрэгслийн 2019 оны “ Тээврийн хэрэгслийн төрөл Hongli, ашиглалтад орсон огноо 2018 оны 12 сар 31, нэг бүрийн үнэ 2299000, тоо ширхэг 6” гэх бүртгэл /хавтаст хэргийн 74-р- хуудас/,

13. Иргэний нэхэмжлэгч С.*******ын Ховд аймгийн Цагдаагийн газарт гаргасан “ ...Холбогдогч Л.А нь албаны мотоциклыг сумын ******* даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн тул одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт /хавтаст хэргийн 76-р- хуудас/,

14. Яллагдагч Л.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Надад албаны хэрэгцээнд тавьж өгсөн мотоциклын төмөр муу амаржин муу ширүүн явдалтай байсан болохоор зарж Даюун нэртэй мотоцикль авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 119-р- хуудас/,

15. Хохирогч С.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Аймгийн ИТХ-ын тогтоолыг үндэслэн 2018 оны 12-р сарын 31-ний өдөр үндсэн хөрөнгийн тээврийн хэрэгслийн бүртгэлд бүх мотоцикль өгсөн багийн ******* ******* нарын мотоциклыг бүртгэж авсан. Одоо бүртгэлтэй байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 120-р- хуудас/,

16. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3-р хуудас/ болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.А нь 2016 оноос Ховд аймгийн сумын ******* ******* багийн ******* *******ар томилогдон ажиллаж байхдаа 2018 оны 08 дугаар сарын сүүлээр  Ховд аймгийн төв талбайд зохион байгуулагдсан Ховд аймгийн сумдын багийн ******* ******* нарт мотоцикль гардуулан өгөх ажиллагаанд очиж багийн ******* ******* нарын хамт БНХАУ-д үйлдвэрлэсэн Hongli маркын мотоциклыг гардан авч, албан хэрэгцээндээ унаж хэрэглэж байгаад “явдал хатуу, чанаргүй” гэх шалтгаанаар 2019 оны 6 дугаар сарын 15-ны үед Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэн Т.*******ид 1700000 төгрөгөөр худалдаж, улмаар  цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээр мотоциклыг Т.*******оос буцаан авч Ховд аймгийн сумын ******* даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.А нь шүүх хуралдаанд “Би мотоциклыг зарахаар тохирсон боловч албан ёсоор мөнгө төгрөгөө аваагүй, зарахаар завдсан нь миний буруу, мотоциклыг захиргаанд буцаан өгсөн. Улсын хөрөнгийг зарахаар тохирсондоо гэмшиж байна. Торгуулийн доод хэмжээгээр ял өгнө үү гэж хүсэж байна” гэж мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч Л.А нь багийн ******* *******ар ажиллаж байхдаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн ******* ******* нарын албан хэрэгцээнд олгосон мотоциклыг байгууллагын эд хөрөнгийн бүртгэлд тоолуулсны дараа, албаны хэрэгцээнд өгсөн бусдын өмч гэдгийг мэдсээр байж  өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр “явдал хатуу, чанар муутай” гэх шалтгаанаар  Т.*******ид 1700000 төгрөгөөр худалдаж, мотоцклийн үнээс 1000000 төгрөгийг урьдын өгөх өглөгөд тооцуулах, үлдэгдэл 700000 төгрөгт нэг тооны үхэр авахаар тохиролцсон үйлдлийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Л.Аийг өөрийн албан ажлын хэрэгцээнд нь зориулан өгсөн мотоциклыг өмчлөгч сумын ******* даргын Тамгын газрын зөвшөөрөлгүйгээр бусдад 1700000 төгрөгөөр худалдан борлуулсан үйлдэл нь “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг хангасан, Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгчийн дээрх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх   тул шүүгдэгчийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн ******* ******* нарын албан хэрэгцээнд олгосон мотоицклийг Ховд аймгийн сумын Тамгын газар нь өөрийн хөрөнгийн бүртгэлдээ бүртгэхдээ хайнга хандсан, 2018 оны жилийн эцсийн  эд хөрөнгийн тооллогоор мотоциклыг биет байдлаар тооллого явуулаагүй, байгууллагын эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтанд хяналт тавиагүй  зэрэг нь уг гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болжээ.

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч С.******* нь “Л.А нь албаны мотоциклыг сумын ******* даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн тул одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг  хохирлыг бодит байдлаар төлсөн гэж үзлээ. 

          Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч Л.А урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 40-р хуудас/ нотлогдож байгаа ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Л.Аийн хувийн байдлын талаар гэрч Н.Баатархүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Л.А нь ******* онд Ховд аймгийн суманд Лувсан-Очир ахын дээрээсээ 4 дэх хүүхэд болж төрсөн доороо 4-н дүүтэй, Бага насаа сумын ******* ******* багт өнгөрүүлсэн. Ам бүл 5. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, цэргийн алба хаагаагүй. Говь-Алтай аймгийн Анагаахын дунд сургууль төгссөн бага эмч мэргэжилтэй, 2016 оноос ******* ******* багийн ******* *******ар ажиллаж байгаа, урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, улсаас авсан ямар нэгэн гавъяа шагнал аваагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-р хуудас/,

          Гэрч Б.Мандалбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бага эмч мэргэжилтэй, 2016 оноос хойш ******* ******* багийн ******* *******ар ажиллаж байгаа урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй хүн байгаа юм. ...Шу*******, даруу төлөв зантай цаг барьдаг залуу байгаа юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.

          Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгчийг гэм буруутайд тооцож,  шүүгдэгчид ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирлыг арилгасан нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Шүүгдэгч Л.Аийг Эрүүгийн 17.4 дүгээр зүйлд зааснаар 3000 нэгж 3000000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчид албадлагын арга хэмжээ хэрэглэх санал байхгүй. ******* даргын Тамгын газарт тус мотоциклыг хүлээлгэн өгсөн учраас хохирол төлбөр байхгүй. Уг хэрэгт тусгайлан гаргах иргэний нэхэмжлэлийн асуудал байхгүй, цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, торгох ял оногдуулах санал гаргасан тул хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол биелэгдтэл хэвээр үлдээж өгнө үү. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, Л.Аийн эзэмшлийн 500,000 төгрөг бүхий дансыг битүүмжилсэнийг торгох ял биелэгдтэл хэвээр үлдээх санал гаргаж байна” гэв.

          Шүүгдэгч Л.Аийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх  шу******* ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг биет байдлаар төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, улсын яллагчийн санал зэргийг тус тус харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулах нь зүйтэй байна.  

Иймд шүүгдэгч Л.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 2700000 төгрөгийн торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөдөлмөр эрхэлдэг байдлыг  харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлаж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.А нь өөрт нь албан ажлын хэрэгцээнд зориулан өгсөн мотоциклыг бусдад 1700000 төгрөгөөр худалдаж, улмаар мөнгийг нь Т.*******ид нь буцаан өгч мотоцклийг авч сумын ******* даргын Тамгын газарт өгсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар шүүгдэгчээс 1700000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

          Эрүүгийн 19*******003470264 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн  эд, зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохирлыг бодит байдлаар төлсөн, бусдад төлөх төлбөргүй иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкин дахь 5034405311тоот дансанд байрлах 500000 төгрөгийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/133 дугаартай тогтоолыг торгох ял болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  *******.1 дүгээр зүйлийн 1, *******.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, *******.6, *******.7 дугаар зүйл, *******.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, *******.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Л.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-г хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ад оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 2700000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй. 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Л.Ад  тайлбарласугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Аээс 1700000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

          6. Эрүүгийн 19*******003470264 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн  эд, зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирлыг биет байдлаар төлсөн, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкин дахь 5034405311 тоот дансанд байрлах 500000 төгрөгийг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/133 дугаартай тогтоолыг торгох ял, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.  

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т зааснаар шүүгдэгч Л.Ад оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Л.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ө.БАХЫТБЕК