| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00208/и |
| Дугаар | 151/ШШ2017/00258 |
| Огноо | 2017-03-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 151/ШШ2017/00258
| 2017 оны 03 сарын 16 өдөр | Дугаар 151/ШШ2017/00258 | Зуунмод |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар баг, 1б-06 тоотод оршин суух О.Чанцалцэцэгт холбогдох,
Гэрээний төлбөр 270 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 03 өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Цэрэндулам нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “-“Жи мобайл” ХХК нь хариуцагч О.Чанцалцэцэгт NP10 төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180 000 төгрөг, аоланги 90 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэний дагуу 180 000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Одоо манай байгууллагаас нэхэмжилсэн алданги 90 000 төгрөгийг 50 хувиар багасгаж 45 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.
Хариуцагч О.Чанцалцэцэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ –Миний бие О.Чанцалцэцэг нь Жи мобайл ХХК-ийн нэхэмжилсэн алданги 45 000 төгрөгийг 2017 оны 04 сарын 01 өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч О.Чанцалцэцэгээс гэрээний төлбөр 270 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч О.Чанцалцэцэг нь 2017 оны 03 сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага 270 000 төгрөгөөс 180 000 төгрөгийг төлж барагдуулсан байх ба шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжилж буй алданги 45 000 төгрөгийг 2017 оны 04 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэж төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй байх тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8750 төгрөгийн 50 хувь болох 4375 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь буюу 4375 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, мөн хариуцагч О.Чанцалцэцэгээс 4375 төгрөгийг гаргуулж нийт 8750 төгрөгийг нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага гэрээний төлбөр 126629 төгрөгийг хариуцагч О.Чанцалцэцэг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 750 төгрөгийн 50 хувь болох 4 375 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь буюу 4 375 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, мөн хариуцагч О.Чанцалцэцэгээс 4 375 төгрөгийг гаргуулж нийт 8 750 төгрөгийг нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ