| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2020/0172/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/167 |
| Огноо | 2020-10-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 2020/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч З.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Сартуул овогт Загдаагийн Болдбаатарт холбогдох эрүүгийн *******036000000*******13 дугаартай хэргийг *******0*******0 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, *******0*******0 оны 10 дугаар сарын 1*******-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 0*******-ны өдөр Говь-Алтай аймгийн ************** суманд суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн *******-*******6 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд *******00******* оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдэж, хохирогчтой эвлэрсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, З.Б,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч З.Б нь *******0*******0 оны дүгээр сарын *******1-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт иргэн М.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь халдаж зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хүзүүний зүүн урд хэсгийн зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Эрүүгийн *******036000000*******13 дугаартай хавтаст хэргээс: 1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1-р хуудас/, *******. Гэрч М.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 3-4-р хуудас/, 3. Яллагдагч З.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6-р хуудас/, 4. Гэрч М.Сувд-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9-р хуудас/, 5. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн *******0*******0 оны дүгээр сарын 07-ны өдрийн 7*******6 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 10-р хуудас/, 6. Хохирогч М.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17-р хуудас/, 7. Яллагдагч З.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн *******6-*******8-р хуудас/, 8.Яллагдагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргалын Ховд аймгийн Прокурорын газарт *******0*******0 оны дүгээр сарын 30-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 56-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч З.Б нь иргэн М.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хүзүүний зүүн урд хэсгийн зулгаралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч З.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан, үнэлж дүгнэхэд Шүүгдэгч З.Б нь *******0*******0 оны дүгээр сарын 0*******-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт иргэн М.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хүзүүний зүүн урд хэсгийн зулгаралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: Гэрч М.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... *******0*******0 оны дүгээр сарын 0*******-ны өдөр гэртээ байж байтал манай найз Үйтүмэн гэх залуу надруу яриад би Говь-Алтай аймгаас ирчихлээ хүрээд ир, буцаад гарах гэж байна гээд дуудсан. Тэгээд байгаа газар нь яваад очиход найз болох Үйтүмэн танихгүй 4 залуутай архи ууж байсан. Бид нарыг хамт сууж байхад Үйтүмэнгийн эхнэр нь залгаад байсан. Тэгээд би чи нутаг буцах гэж байгаа юм чинь одоо явчих, их согтсон байна шүү гэж хэлсэн. Тэгтэл нэг залуу нь намайг гараад ирдээ гээд дуудаад бид хоёр гараад хашааны буланд маргалдаад миний гэдсэнд хоёр удаа цохисон. Тэгээд би доошоо тонгойгоод өндийхөд миний нүүрлүү мөргөөд би газарт унасан. Тэгээд нөгөө залуу намайг хаячихаад яваад өгөхөөр нь би цагдаад дуудлага өгсөн. Би тэр залууг урд нь харж байгаагүй. Шалтгаан нь намайг чимээгүй суусангүй, Үйтүмэнг явуулах гэлээ гээд надтай маргалдаад намайг цохисон. Бид нар одоо хоорондоо эвлэрсэн бөгөөд санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 3-4-р хуудас/, Хохирогч М.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /******* оны 0******* сарын -ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******6- тоотод оршин суудаг, Мөнх-Эрдэнийн *******/ “...Одоо ямар нэгэн өвчин зовиур байхгүй. Бие хэвийн байгаа. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-р хуудас/, Шинжээчийн *******0*******0 оны дүгээр сарын 07-ны өдрийн 7*******6 дугаартай “1. М.*******ын биед гэмтэл учирсан байна. 1.М.*******ын биед зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хүзүүний зүүн урд хэсгийн зулгаралтууд гэмтлүүд тогтоогдлоо. *******. М.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. М.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. М.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. М.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын *******.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 10-р хуудас/, Яллагдагч З.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Миний хувьд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогч М.*******т 1*******00000 төгрөгийг төлж барагдуулсан. Өөр надад нэмж хэлэх зүйл байхгүй, бүх зүйлийг үнэн байдлаар нь ярьсан байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн *******7-*******8-р хуудас/, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын *******0*******0 оны дүгээр сарын *******1-ний өдрийн *******036000000*******13 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хавтаст хэргийн *******1-р хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1-р хуудас/, Яллагдагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргалын *******0*******0 оны дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Эрүүгийн *******036000000*******01 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн яллагдагч З.Б түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал бид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан эрхийнхээ дагуу дараах хүсэлтийг гаргаж байна. Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт *******0*******0 оны сарын 0*******-ны өдөр М.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь халдаж зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хүзүүний зүүн урд хэсгийн зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд яллагдагчаар татагдсан. Яллагдагч З.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч М.*******тай сайн дураараа эвлэрч хохиролд 1*******00000 төгрөгийг төлсөн тул хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 56-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч З.Бын хохирогч М.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хүзүүний зүүн урд хэсгийн зулгаралт бүхий гэмтэл үүсгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг хохирогчийн биед нь халдан нүүрэн тус газарт нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч З.Бын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирлын улмаас үүссэн хор уршгийг нөхөн төлсөн гэж дүгнэлээ. Шүүгдэгч З.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.*******ын биед хөнгөн гэмтэл учирсан бөгөөд эмчилгээний зардалд 1*******00000 төгрөгийг нөхөн төлсөн тухай хохирогч мэдүүлж /хавтаст хэргийн 5*******-р хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч З.Б нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн биед нь халдаж, нүүрэн хэсэгт нь гараараа цохисон үйлдэл нь гэм буруугийн санаатайгаар үйлдэгдсэн бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хооронд маргалдсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч З.Б урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 3*******-р хуудас/ нотлогдож байгаа ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.*******-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч З.Бын хувийн байдлын талаар гэрч М.Сувд-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр бид хоёр гэр бүл болоод 8 жил болж байна. Ам бүл-5, манай нөхөр З.Б нь архи, дарс нэг их хэрэглээд байдаггүй. Өөрийн хувийн том машинаар байнга замд явж байдаг. Яагаад ийм асуудалд холбогдсоныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8-р хуудас/ Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн Засаг даргын *******0*******0 оны дүгээр сарын 30-ны өдрийн 5*******7 дугаартай тодорхойлолт зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна. Шүүгдэгч З.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршгийг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал, зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч З.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлаж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв. Мөн эрүүгийн *******03000000*******13 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн эд, зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 1*******00000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.******* дугаар зүйлийн 1, *******, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, *******, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бт оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч З.Бт тайлбарласугай.
5.Эрүүгийн *******036000000*******13 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 1*******00000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.*******-т зааснаар шүүгдэгч З.Бт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч З.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК