Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 02

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ц.Нэргүй   даргалж,

Нэхэмжлэгч Н.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Н.Б-н нэхэмжлэлтэй,  Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсд холбогдуулан гаргасан “Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс дэх Цоохүү овогт Н.Б-н төрсний бүртгэлийн лавлагааны мэдээлэл, иргэний үнэмлэхний төрсөн он, сар, өдрийг залруулахыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цоохүү овогтой Н.Б нь 1963 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын төрөх газар төрж Н.Б-г Өвөрхангай аймаг, Уянга сумын иргэний бүртгэл хариуцсан газар 1963 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 192 тоот дугаарт бүртгэж төрсөний гэрчилгээ олгосон байдаг. Улмаар Н.Б нь Өвөрхангай аймаг, Уянга сумын ЕБС-ын 7 дугаар анги төгсөж Уянга сумынхаа 5 дугаар бригадад мал маллаж байгаад 1984-1987 оны хооронд цэрэгт явсан байдаг.

Н.Б нь өндөр настны тэтгэвэрт орох гэтэл түүний 192 тоот дугаар бүхий төрсөний гэрчилгээ нь 1963 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн Н.Б эрэгтэй гэдэг боловч төрсөний бүртгэлийн 00/005017 тоот дугаар бүхий лавлагаа нь Н овогт Б нь 1963 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймаг, Уянга суманд төрсөнийг бүртгэв гэсэн байдаг. Харин Иргэний үнэмлэх нь Цоохүү овогт Н.Б тоот регистрийн дугаартай байдаг.

Ингээд Н.Б нь өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл түүний төрсөн он нь 1963 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн боловч иргэний үнэмлэхний төрсөн он cap, регистрийн дугаар зэрэг нь 1964 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн гэдэг. Н.Б-н төрсөн он cap нь зөрүүтэй байгаа учир 2018 онд өндөр настны тэтгэвэр тогтоолгох боломжгүй хохироход хүрээд байна.

Н.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н миний бие Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст "Н.Б-н төрсөний бүртгэлийн лавлагаанд нэр буруу бичигдсэн мэдээлэл, болон иргэний үнэмлэхний төрсөн он cap, регистрийн дугаар зэрэгт залруулга хийлгэх хүсэлт гаргаж тухайн хүсэлтэнд бичгээр хариу өгөхийг хүсэхэд, татгалзсан хариуг бичгээр өгхөгүй, шүүх шаардвал өгнө" шүүхийн журмаар нэхэмжлэл гаргана уу гэсэн хариу өгсөн.

Иймд Өвөрхангай аймаг дахь Улсын Бүртгэлийн Хэлтэс дэхь Өвөрхангай аймгийн Уянга суманд 1963 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 192 тоот дугаарт бичигдсэн Н овогтой Б гэсэн төрсөний бүртгэлийн лавлагааг, 1964 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн Цоохүү овогтой Н-н Б гэж бичигдсэн иргэний үнэмлэх зэрэг алдаатай баримт бичгийг Өверхангай аймаг, Уянга сумын терех газарт 1963 оны 11 дугээр сарын 25-ны едер терсен Цоохуу овогт Н.Б гэж төрсөний гэрчилгээнд бичигдсэний дагуу залруулахыг Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн дээрх мэдээлэлд залруулга хийхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай сумын Бадрал 5 дугаар багийн иргэн Н.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Аргуй авогт У.Н-н танай байгууллагад хандаж гаргасан нэхэмжлэлд дараахь тайлбарыг гарган хүргүүлж байна.

Н.Б нь 2018 оны 10 дугаар сарын 29 нд Улсын бүртгэлийн хэлстийн улсын бүртгэгч Ч.Наранжаргалаас 1963-11-25-ны өдөр төрсөн, хүүхдийн нэр Б, эрэгтэй, эцэг З.Н, эх Ц.Ц гэсэн бүртгэлийн төрсний 5017 тоот лавлагаа авсан байна.

Түүнчлэн Н.Б-н иргэний баримтын архивт хадгалагдаж байгаа 1987-11-22-ны өдөр олгосон Маягт-1 дүгээр маягтад 1963-11-25 нд төрсөн. 1987-11-20-нд олгосон ХААТР-1, 2001,2010 онд улаан паспортыг сольж олгосон ХААТР-21, 2010 онд шинэчилсэн бүртгэлд хамрагдсан ИУБ-31 маягтад Н-н регистрийн дугаартай гэж бичигдсэн байна.

Миний бие иргэний баримтын архиваас энэ тухай мэдээллийг дахин шүүж үзэхэд- Б гэсэн нэрийг Б болгон өөрчилсөн, 1963-11-25-ний өдөр төрснийг 1964-11-25 гэж өөрчилсөн тухай баримт байхгүй байгаа зэргээс үзэхэд нзг хүн гэж тодорхойлох боломжгүй байна.

2018 оны 6 сард шинэчлэгдэн батлагдсан Иргэний улсын бүртгэлийн хуульд Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийг дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Өмнөх 1999 онд батлагдсан одоо хүчингүй болсон Иргэний бүртгэлийн тухай хууль 31.1-д үрчлэлтийг бүртгэсэн бүртгэл, эцэг тогтоосны бүртгэл, иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчилсний бүртгэл, шүүхийн шийдвэр, 31.2-т хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр нэмэлт өөрчлөлт оруулна гэсний дагуу иргэний мэдээлэлд өөрчлөлт оруулна гэсэн Улсын бүртгэлийн хзлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн дарга, улсын ахлах бүртгэгч Д.О-н гаргасан тайлбартай санал нэг байна гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх хуралдаанаар “Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс дэх Цоохүү овогт Н.Б-н төрсний бүртгэлийн лавлагааны мэдээлэл, иргэний үнэмлэхний төрсөн он, сар, өдрийг залруулахыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Цоохүү овогт Н.Б нь Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс дэхь Өвөрхангай аймгийн Уянга суманд 1963 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 192 тоот дугаарт бичигдсэн Н овогтой Б гэсэн төрсөний бүртгэлийн лавлагааг, 1964 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн Цоохүү овогтой Н.Б гэж бичигдсэн иргэний үнэмлэх зэрэг алдаатай баримт бичгийг Өверхангай аймаг, Уянга сумын терех газарт 1963 оны 11 дугээр сарын 25-ны едер терсен Цоохуу овогт Н.Б гэж төрсөний гэрчилгээнд бичигдсэний дагуу залруулахыг Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн дээрх мэдээлэлд залруулга хийхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох нь төрсний гэрчилгээний хуулбар, иргэний паспортын хуулбаруудаар нотлогдож байна.

Харин Н.Б нь иргэний үнэмлэхийн лавлагаагаа  Өверхангай аймаг, Уянга сумын терех газарт 1963 оны 11 дугээр сарын 25-ны едер терсен Цоохуу овогт Н.Б гэж төрсөний гэрчилгээнд бичигдсэний дагуу буруу бичигдсэн байсан бөгөөд олон жилээр иргэний үнэмлэхийн олгохгүй хохироож иржээ.

Иймд нэхэмжлэгч Н.Б-н “Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс дэх Цоохүү овогт Н.Б-н төрсний бүртгэлийн лавлагааны мэдээлэл, иргэний үнэмлэхний төрсөн он, сар, өдрийг залруулахыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дугаарт  зааснуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний бүртгэлийн тухай хуучин хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дугаарт зааснуудыг баримтлан Цоохүү овогт Н.Б-г 1964 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Уянга суманд төрснийг бүртгэж төрсний бүртгэлийн лавлагааны мэдээлэл, иргэний үнэмлэхний төрсөн он, сар, өдрийг залруулахыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг засаж, залруулахыг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дүгээрт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1 дүгээрт зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.