Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 151/ШШ2017/00265

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 151/ШШ2017/00265

Зуунмод

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 151/2016/01367/и хэргийн индекстэй,

Төв аймаг, Зуунмод сум,  Баянхошуу 3 дугаар баг, 34-3 тоотод оршин суух Зүйлс овогт Цэрэндэжидийн Оюунчимэг /НЮ63071262/-ийн хүсэлттэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Оюунчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “-...Миний бие нь Төв аймгийн Зуунмод хотын Барилга угсралтын конторын харъяа Барилга материалын үйлдвэрт баазын бетон зуурмагын үзелд нь нормчиноор 1990 оноос 1995 он хүртэл ажилласан. БУК-ын захирал Б.Петр, жолоочоор ажиллаж байсан Д.Галсанбазар нарын мэдүүлэг, цуглуулсан нотлох баримыг үндэслэн миний барилга угсралтын конторт ажиллаж байсан 5 жилийн хугацааг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Оюунчимэг нь Төв аймгийн Зуунмод хотын Барилга угсралтын конторын харъяа Барилга материалын үйлдвэрт баазын бетон зуурмагын үзелд 1990 оны 01 сарын 02-ны өдрөөс 1995 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлээд Харин Ц.Оюунчимэгийн Төв аймгийн Зуунмод хотын Барилга угсралтын конторын харъяа Барилга материалын үйлдвэрт баазын бетон зуурмагын үзелд 1990 оны 01 сарын 02-ны өдрөөс 1995 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан байдлын талаар гэрч Б.Петр, Д.Галсанбазар нар мэдүүлж байгаа хэдий ч гэрчийн мэдүүлгийг давхар нотлох бичгийн нотлох баримт шүүхэд хангалттай ирүүлээгүй байна.

Иймд Ц.Оюунчимэгийг Төв аймгийн Зуунмод хотын Барилга угсралтын конторын харъяа Барилга материалын үйлдвэрт баазын бетон зуурмагын үзелд 1990 оны 01 сарын 02-ны өдрөөс 1995 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтооход ач холбогдолтой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр түүний ажиллаж байсныг тогтоох боломжгүй тулнэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нотлох баримтаа бүрдүүлж дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц.Оюунчимэгийн Төв аймгийн Зуунмод хотын Барилга угсралтын конторын харъяа Барилга материалын үйлдвэрт баазын бетон зуурмагын үзелд 1990 оны 01 сарын 02-ны өдрөөс 1995 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Оюунчимэгийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.МӨНХЦЭЦЭГ