Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/171

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

          Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож,

         улсын яллагч З.Алтансолонго,

          шүүгдэгч Ц.А,

         шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.5 дугаар зүйлийн дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Ц.Ад холбогдох эрүүгийн 2036000000209 дугаартай хэргийг 2020 оны 0 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 0 дугаар сарын 2-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, яс үндэс халх, ******* оны 08 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “******* *******” ХХК-нд борлуулагч ажилтай, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 205 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 45 дугаар зүйлийн 45.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг жилийн хугацаагаар тэнссэн, Ц.А,

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

          Шүүгдэгч Ц.А нь 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах Спортын ордны доторх тамирчдын хүлээлгийн сандал дээр Б.*******ын орхисон цамцны халаасанд байсан IPHONE X маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш *******00000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Эрүүгийн 2036000000209 дугаартай хавтаст хэргээс:

          . Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн -р хуудас/,

          2. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 22-23-р хуудас/,

          3. Гэрч Д.Идэрбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 3-4-р хуудас/,

          4. Насанд хүрээгүй гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8-р хуудас/,

          5. Гэрч Ш.Өлзийхутагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 2-3-р хуудас/,

          6. Гэрч Ц.Баярмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 4-5-р хуудас/,

          7. “Iphone X” маркийн гар утсыг хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 26-28-р хуудас/,

          8. “Iphone X” маркийн гар утсыг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 35-37-р хуудас/,

          9. Насанд хүрээгүй хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44-р хуудас/,

          0. Яллагдагч Ц.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-55-р хуудас/,

          . Яллагдагч Ц.А, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын Ховд аймгийн Прокурорын газарт 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт  /хавтаст хэргийн 88-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

          Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.А нь Спортын ордны доторх тамирчдын хүлээлгийн сандал дээр Б.*******ын орхисон цамцны халаасанд байсан IPHONE X маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж хохирогчид *******00000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар гар утасны сим картыг авч ашиглаж байгаад хохирогчид  буцааж өгсөн үйл баримт тогтоогджээ.                                         

          Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

          Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Аг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, харьцуулан үнэлж, дүгнэхэд

          Шүүгдэгч Ц.А нь 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах Спортын ордны доторх тамирчдын хүлээлгийн сандал дээр Б.*******ын орхисон цамцны халаасанд байсан IPHONE X маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу *******00000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

          Насанд хүрээгүй хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /******* оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, ам бүл 3, бүрэн дунд боловсролтой, -ийн дүгээр курсын оюутан, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт оршин суудаг, Баярболдын *******/ “... Би энэ өдөр зааланд тэмцээнд орж байгаад өөрийн гар утсаа алдсан.Тэгээд цагдаад хандсан бөгөөд гар утсаа олж авсан.  ...Надад ямар нэгэн гомдол, санал гэх зүйл одоо байхгүй бөгөөд Ц.Агаас ямар нэгэн нэхэмжлэх зүйл алга. Миний гар утсыг буцааж бүрэн бүтэн өгсөн байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-р хуудас/,

Гэрч Д.Идэрбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тус өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах Спортын ордонд сагсан бөмбөгийн тэмцээн үзэж байгаад ажлын хамт олонтойгоо хамт гараад Х club ороод хаахаар нь ажлын нэг ажилтны гэрт очиж суусан. ...Манай ажлын Ц.А гэдэг залуутай хамт гарсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 3-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах Спортын ордонд тэмцээнд орж байсан юм. Манай баг 2:30 цагийн үед тоглолтод гарах болоод би бие халаалтад гарахаар өөрийн өмсөж байсан нимгэн хар өнгийн спорт цамцныхаа халаасанд “Iphone xs max” маркийн гар утас, 2 ширхэг түлхүүр, бичиг баримт хийх хар өнгийн хэтэвч зэрэг эд зүйлээ хийгээд сэлгээний тамирчид суудаг сандал дээр тавиад тоглосон. ...Бид нарын дараа гарсан баг талбай дээр тоглож дуусах гэж байхад нь сэлгээний сандал дээр очиж үзэхэд цамц байхгүй байсан. Тэгээд гар утсаа хулгайд алдсанаа мэдсэн.  ...Алга болгосноо мэдээд 0 минутын дараа өөрийн дугаар луу залгахад холбогдох боломжгүй болсон байсан. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-р хуудас/,

Гэрч Ц.Өлзийхутагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд камерын бичлэг дээр байсан дүрс бичлэгийг Идэрбат гэх залууд нь үзүүлээд хажууд байсан хүнийг хэн болохыг асуухад манай ажлын Ц.А байна гэж хариулсан. Дараа нь Ц.Аг караокен дотроос гаргаж ирж уулзаад гар утас дээр байсан камерын бичлэгийг үзүүлэхэд сандарсан байдалтай “яасан юу болсон бэ” гэж асууж байсан. Тэгээд “гар утас хаана байна” гэж асуухад “машин дотор байна” гэж хариулаад машин дотроос утсыг аваад гарч ирсэн. Тухайн гар утас асаалттай байсан бөгөөд сим картыг нь асуухад “сим картыг нь аваад хаясан” гэж хариулсан.” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 2-р хуудас/,

Гэрч Ц.Баярмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Цамц хаана байна гэж асуухад цамц бичиг баримтууд гэрт байгаа гэж хариулсан. Өөрийг нь дагуулж гэрт нь очиход цамц гэрт нь биш цэнхэр цагаан судалтай гялгар уутанд хийгээд хашааны зүүн гар талын буланд хог дээр хаясан байсан. ...Тэгээд цамц, бичиг баримтуудыг авахуулаад цагдаагийн газарт дагуулж ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4-5-р хуудас/,

2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Спортын ордны хяналтын камерт үзлэг хийсэн талаарх “...Дараа нь 2:4 цагийн үед үзэгчдийн сандлаас сэлгээний тамирчдын сандал руу очиж сандал дээр байсан хар өнгийн цамцыг аваад цаашаа заалнаас гараад явсан байв.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 22-р хуудас/,

2020 оны 09 дүгээр сарын -ний өдрийн Эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тухай “... Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоотод оршин суух хаягтай Цэцэнбаатарын Ц.Агаас Iphone xs max маркийн гар утсыг Цагдаагийн газрын 308 тоот өрөөнд түр хураан авав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 26-28-р хуудас/,

Гар утас үнэлсэн тухай шинжээчийн “2020 оны 9 дүгээр сарын байдлаар дээрхи үнэлгээний зүйлийн үнэ цэнэ нийт *******00000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 3-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн талаарх “Iphone xs max” маркийн гар утсыг Б.*******т хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 35-37-р хуудас/,

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 5/26 дугаартай “Яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоол /хавтаст хэргийн 87-р хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн -р хуудас/,

Яллагдагч Ц.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний авч гарсан цамц хар өнгийн бэлтгэлийн цамц байсан бөгөөд халаасанд нь хар өнгийн “Iphone xs max” гар утас, 2 ширхэг түлхүүр, бичиг баримт хийх хавтас зэрэг эд зүйлүүд байсныг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-р хуудас/,

          Яллагдагч Ц.А, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Эрүүгийн хуулийн *******.5 дугаар зүйлийн -д заасан гэмт хэрэгт холбогдсон Ц.А гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчид төлөх төлбөргүй, прокурорын сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч цаашид учрах хор уршгийг ухамсарлаж ойлгож байгаа тул өөртөө холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 88-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг нь өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур хаягдсан, гээгдсэн эд хөрөнгийг олж авч ашиглан завшиж байгаа шууд санаатай үйдлээр илэрдэг.

          Шүүгдэгч нь *******00000 төгрөгийн үнэтэй гар утсыг бусдын өмч гэдгийг мэдэж байгаа мөртлөө авсан нь гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

          Иймд шүүгдэгч Ц.Агийн насанд хүрээгүй хохирогчийн сандал дээр орхисон цамцны халаасанд байсан IPHONE X маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг гээгдэл эд хөрөнгө буюу сандал дээр орхисон цамцны халаасанд байсан IPHONE X маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу *******00000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Ц.Агийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирлыг биет байдлаар нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэлээ.

  Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.*******т *******00000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд  шүүгдэгч нь гар утсыг биет байдлаар буцаан өгч 20000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь насанд хүрээгүй хохирогчийн “Ямар нэгэн нэхэмжлэх зүйл алга. Миний гар утсыг буцааж бүрэн бүтэн өгсөн байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-р хуудас/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид  хохирол хүлээлгэж өгсөн  тэмдэглэл, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгч Ц.А нь тамирчдын хүлээлгийн сандал дээр орхисон цамцны халаасанд байсан гар утас бусдын эзэмшил, өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж авч өөрийн мэдэлд шилжүүлсэн нь шунахай сэдэлтээр гэм буруугийн санаатайгаар үйлдэгдсэн бөгөөд хохирогчийн эд зүйлээ хараа хяналтгүй орхиж явсан хайхрамжгүй байдал, шүүгдэгчийн бусдын юмыг ашиглах гэсэн шунахай сэдэлт зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

          Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч Ц.А нь урьд ял шийтгүүлж байсан болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 6-р хуудас/, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 205 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор  нотлогдож байгаа ба “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Ц.Агийн хувийн байдлын талаар гэрч Н.Уртнасангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай найз эхнэр, 2 хүүхдийн хамт амьдарч байгаа.  ...Манай найз ямар нэгэн  хэрэгт орж байсан удаа байхгүй. Их даруу зантай бөгөөд ажилдаа их сайн залуу байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-р хуудас/, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 395 дугаартай тодорхойлолт зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.

          Шүүгдэгч Б.Ц.Аг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх  шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг биет байдлаар нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Иймд шүүгдэгч Ц.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, шүүгдэгчийн цалин, хөлс, хөдөлмөр эрхэлдэг байдлыг  харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  шүүгдэгчид тайлбарлаж, торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

          Эрүүгийн 2036000000209 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн  гар утсыг насанд хүрээгүй хохирогчид буцаан өгсөн, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогчид хохирлыг биет байдлаар  болон 20000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  *******.4 дүгээр зүйлийн , 5 дахь хэсэг, 36. дүгээр зүйлийн , 36.2 дугаар зүйлийн , 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн , 2, 4, 5 дахь хэсэг, 36.0 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          .Шүүгдэгч Ц.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй. 

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ц.Ад  тайлбарласугай.

          5.Эрүүгийн 2036000000209 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар утсыг хохирогчид буцаан өгсөн, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогчид хохирлыг биет байдлаар болон 20000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар шүүгдэгч Ц.Ад оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Ц.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дүгээр зүйлийн , 38.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ө.БАХЫТБЕК