| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2020/0178/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/172 |
| Огноо | 2020-10-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2020/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,
улсын яллагч Э.Ууганзаяа,
шүүгдэгч Б.Э,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Б.Э-д 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, яс үндэс халх, ******* оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар гудамж ******* тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын -ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний *******00000 төгрөгийн торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний *******00000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, нэмж нэгтгэн торгох ялын хэмжээг 1000000 төгрөгөөр тогтоосон, Б.Э,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч Б.Э нь хохирогч Ж.*******гийн хүү Ш.*******ийг “Хөвсгөл аймгаас бөө авч ирж харын аргаар эдгээнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 2*******0000 төгрөг, 8 дугаар сарын 12-ны өдөр 39700 төгрөг нийт *******99700 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 20360000001******* дугаартай хавтаст хэргээс:
1. Хохирогч Ж.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23-р хуудас/,
2. Гэрч Ш.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-р хуудас/,
3. Иргэн Ж.*******гийн ХААН банкны *******8*******236892 тоот дансны хуулга /хавтаст хэргийн *******-р хуудас/,
. Яллагдагч Б.Эгийн ХААН банкин дахь *******8*******366139 тоот дансны хуулга,
*******. Яллагдагч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 2*******-26-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э нь 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн хооронд хохирогч Ж.*******г “хүү Ш.*******ийг Хөвсгөл аймгаас бөө авч ирж харын аргаар эдгээнэ” гэж хуурч, хохирогчийн эзэмшлийн виза картыг ашиглан ХААН банкин дахь *******8*******236892 тоот данснаас өөрийнхөө ХААН банкин дахь *******8*******366139 тоот дансанд 2*******0000 төгрөг шилжүүлэн авсан, мөн АТМ-аас бэлэн мөнгө гаргаж авах, дэлгүүрийн пост машинд уншуулах зэргээр ******* удаагийн зарлагаар нийт *******99700 төгрөгийн гүйлгээ хийж хохирогчийг хохироосон үйл баримт тогтоогджээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Эг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд
Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт хохирогч Ж.*******г “хүү Ш.*******ийг Хөвсгөл аймгаас бөө авч ирж харын аргаар эдгээнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийн эзэмшлийн виза картыг ашиглан ХААН банкин дахь *******8*******236892 тоот данснаас өөрийнхөө ХААН банкин дахь *******8*******366139 тоот дансанд шилжүүлэх, АТМ-аас бэлэн мөнгө гаргаж авах зэргээр ******* удаагийн зарлагаар нийт *******99700 төгрөгийн гүйлгээ хийж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Гэрч Ж.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай хүү Ш.******* нь 2020 оны 08 дугаар сарын 02-ны орой нохойд хазуулж, тэрнээсээ болоод вакцин хийлгэж гэртээ байсан юм. ...Тэгээд Б.Э тухайн гэрт байхад надад хандаж таны хүүгээ харын аргаар эдгээж өгнө ээжээ, одоо Хөвсгөл аймгаас 3 том жийптэй, 3 майхантай ******* хүн ирж байгаа. Тэдгээр хүмүүс танай гэрийн урд талд танай хүүг бөөлнө. Танай хүү нэг сэхнэ, нэг бол үхэх болно гэж ярьсан. Тэгээд тус өдөр 17:*******0 цагт намайг дагуулж ХААН банкны АТМ дээр очиж миний тэтгэврийн картаас 2*******0000 төгрөгийг өөрийнхөө дансанд шилжүүлж авсан. Уг мөнгөөр Хөвсгөл аймгаас ирж байгаа хүмүүсийн бензиний зардалд өгнө гэж хэлсэн. ...Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 12-ны шөнө 02:00 цагийн үед Буянт сумын Цагаан эрэг багт ирж Хөвсгөл аймгаас ирж хүмүүс Талын буудалд 3 өрөө байр авна, тэр өрөөнүүдийн хоногийн мөнгө 1*******0000 төгрөг болж байна, болохгүй бол таныг аймгийн төвд дагуулж очоод харилцах картаас 180000 төгрөг гаргуулж аваад буцаад таныг гэрт чинь хүргээд өгье гэхээр нь би хөгшин хүн байна гэж хэлээд Б.Эгийн үгэнд итгээд ХААН банкны тэтгэврийн картаа өгч явуулсан. ...Би өөрөө Б.Эгаас харилцах картаа авч чадаагүй байсан. Тэгээд Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн - тоотод байрлах гэрт манай хотоос ирсэн хүү Ш.Бөхнаранд гэрийн түлхүүр, ХААН банкны тэтгэврийн картыг Мөнхөөд өгөөрэй гэж үлдээгээд явсан юм байна лээ.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8-р хуудас/,
Гэрч Ш.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2020 оны 08 дугаар сарын 0-ний орой Баруун бүсийн төв зах дээр байхад Б.Этай таарсан, тэгээд надаас танай гэр хуучин хаяг дээр байгаа юм уу гэж хэлээд явсан. Тэгээд тэр орой би гэртээ хоол хийгээд идсэний ард Б.Э согтуу манай гэрт орж ирсэн. Тэр өдрөөс хойш надтай хамт манай гэрт байрласан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-р хуудас/,
Хохирогч Ж.*******гийн /199 ооны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, настай, бүрэн дунд боловсролтой, малчин, Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багт оршин суудаг, Жамбын *******/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...3 өрөө авна надад 180000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлээд миний виза картыг авч яваад 2 хоног утас нь холбогдохгүй байсан. Тэгээд миний ХААН банкны картаас удаа дараа *******99700 төгрөг гаргаж авсан байсан. ...Манай хүү Ш.*******ийг ирж үзээгүй Б.Э нэг шөнө ирнэ гэж хэлээд надаар шөнөжингөө арц ургуулаад хоносон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23-р хуудас/,
Яллагдагч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд Ш.*******ийн ээж Ж.*******д манай таньдаг бөө нар Хөвсгөл аймагт байдаг нааш ирвэл шатахууны зардал мөнгө хэрэг болно гэж хэлээд дагуулаад захын дээд талын ХААН банкны АТМ дээрээс өөрийн *******8*******366139 тоот дансанд 2*******0000 төгрөг шилжүүлж авсан. ...Хөвсгөл аймгаас бөө хүмүүс ирээгүй, тухайн үед мөнгөний хэрэг гараад Ж.******* эгчид худал хэлж ХААН банкны картыг авсан.” Гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-р хуудас/,
Хохирогч Ж.*******гийн ХААН банкин дахь *******8*******236892 тоот дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 1-р хуудас/,
Шүүгдэгч Б.Эгийн ХААН банкин дахь *******8*******366139 тоот дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 17-р хуудас/,
2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тухай “...2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 17:*******0 цагт зарлага 2*******0000 төгрөг гарсан бөгөөд уг зарлагыг *******8*******366139 тоот дансанд шилжүүлсэн байх ба *******8*******366139 тоот данс нь Б.Эгийн эзэмшлийн данс байв. Хуулганы агуулга хэсэг дээр “*******ийн ээж *******гээс” гэж бичсэн байв. Мөн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр *******8*******236892 тоот данснаас нийт удаагийн гүйлгээ хийгдсэн бөгөөд ...03:17 цагт 1*******0000 төгрөг, 09: цагт 100000 төгрөг, 12:03 цагт *******0000 төгрөг, 1*******:1******* цагт 9700 төгрөгийн зарлага тус тус гарсан байв.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 18-19-р хуудас/,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 20360000001******* дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол /хавтаст хэргийн 1-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6-р хуудас/ шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Залилах гэмт хэрэг нь бодит байдлыг гуйвуулах, хуурч, мэхлэх гэх мэтээр бусдын эд хөрөнгийг, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг, хохирогч нь бусдад итгээд сайн дураар эд хөрөнгөө шилжүүлэн өгдөг бөгөөд шүүгдэгч Б.Эгийн “Хөвсгөлөөс бөө авчирч хүүг харын аргаар эдгээж өгнө, арц ургуул” хэмээн хохирогч Ж.*******г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогчийн картыг ашиглан дансанд шилжүүлэх, гүйлгээ хийх зэргээр *******99700 төгрөгийг зарцуулсан үйлдлийг бусдыг залилсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгчийн хохирогч Ж.*******г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийн эзэмшлийн картыг ашиглан ХААН банкин дахь данснаас нь өөрийнхөө ХААН банкин дахь дансанд шилжүүлэх, АТМ-аас бэлэн мөнгө гаргаж авах зэрэг ******* удаагийн гүйлгээгээр нийт *******99700 төгрөгийн гүйлгээ хийж зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын яллах дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Эг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Эгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.*******д *******99700 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн ХААН банкин дахь *******8*******236892 тоот дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /хавтаст хэргийн 1-р хуудас/ тогтоогдож байх тул шүүгдэгчээс *******99700 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.
Мөн шүүгдэгч нь хохирогчийг “бөө авчирч харын аргаар эдгээнэ” гэж хуурч, мөнгө шилжүүлэн авсан үйлдэл нь шунахай сэдэлтээр гэм буруугийн санаатайгаар гэмт хэргийг үйлдсэн бөгөөд иргэдийн итгэл үнэмшил, сүсэг бишрэл, бусдын эд хөрөнгийг хуурч мэхэлж авах гэсэн шунахай сэдэлт зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Э нь урьд нь залилах, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын -ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор /хавтаст хэргийн , 6-*******7-р хуудас/ тогтоогдож байх тул “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Э хувийн байдлын талаар гэрч О.Хүрэлцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Б.Э нь намбатай, ажилч, хөдөлмөрч зантай хүн байгаа юм. Эрүүл байхдаа заан ааш сайтай, согтохоороо хааяа гэртээ агсам тавьчих гээд байдаг зантай. Хааяа худал хэлээд байдаг. Б.Э нь ******* онд Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт төрсөн. Ховд аймгийн Жаргалант сумын Цаст Алтай ерөнхий боловсролын сургуулийг төгссөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн *******-30-р хуудас/,
Гэрч Э.Батзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Одоо Улаанбаатар хот, Баянгол дүүргийн ******* дугаар хороонд ээж Батчимагийн хамт амьдарч байгаа. Б.Э бага байхад ээж нь ааваас нь салсан гэж байсан. Амьдралын түвшин дунд зэрэг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгчийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1000000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 3 сар 6 хоногоор тогтоож, нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, *******99700 төгрөг гаргуулж хохирогчид олгох, шүүгдэгчид урьд авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих”, шүүгдэгчийн өмгөөлөгч нь “шүүгдэгч хохирлыг төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг харгалзан хорих ялыг тэнсэх, эсхүл торгох ял оногдуулах” санал тус тус гаргасан.
Шүүгдэгч Б.Эг шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд ял шийтгүүлж байсан хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өдөрт наймаас дээшгүй цагаар, 60 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т заасныг журамлан, тус шүүхийн 2020 оны 08 дугаар сарын -ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний *******00000 төгрөгийн торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний *******00000 төгрөгийн торгох ялыг тус тус нэмж нэгтгэн тогтоосон 1000000 төгрөгийн торгох ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 60 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 20360000001******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Эгаас *******99700 төгрөг гаргуулан хохирогчид олгож, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн 1, ******* дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, , ******* дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д 60 /зургаан зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.Эд тайлбарласугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Б.Эд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын -ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор нэмж нэгтгэн тогтоосон 1000000 төгрөгийн торгох ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
*******. Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, *******10 дугаар зүйлийн *******10.1-д зааснаар шүүгдэгч Б.Эгаас *******99700 /таван зуун ерэн есөн мянга долоон зуу/ төгрөг гаргуулан хохирогч Ж.*******д олгосугай.
6. Эрүүгийн 20360000001******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.-т зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК