Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/173

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

          Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,

         улсын яллагч Э.Ууганзаяа,

          шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Т.А-д холбогдох эрүүгийн 20*******6000000215 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, яс үндэс захчин, ******* оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, ам бүл 5 нөхөр ******* хүүхдүүдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т.А,

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүгдэгчийн Т.А нь 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Б.******* рүү залгаж “танай харилцагч Урнаа байна” танайхаас гэрийн бүрээс, берзент авдаг хүн байна, хуримд явж байтал машин эвдрээд Манхан сум Ховд хоёрын хооронд зогсож байна, машины сэлбэг авах гэсэн чинь манай дүүд мөнгө байдаггүй, маргааш тань дээр очоод мөнгийг чинь өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 100000 төгрөгийг өөрийн 586*******099749 дугаарын дансанд шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Эрүүгийн 20*******6000000215 дугаартай хавтаст хэргээс:

          1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5-р хуудас/,

          2. Иргэн Б.Жаргалсайханы Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 6-р хуудас/,

          *******. Хохирогч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10-р хуудас/,

          4. Гэрч Б.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12-р хуудас/,

          5. Гэрч Б.*******гээс мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 1*******-14-р хуудас/,

          6. Яллагдагч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28-р хуудас/,

          7. Яллагдагч Т.Аийн ХААН БАНКНЫ депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 50, 52-р хуудас/,

          8. Яллагдагч Т.Аийн хохирогчид 100000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт, /хавтаст хэргийн 57-р хуудас/,

          9. Яллагдагч Т.Аийн Ховд аймгийн Прокурорын газарт 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт  /хавтаст хэргийн 65-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

          Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.А нь бусдад өгөх өрөө төлөхийн тулд хохирогч Б.******* рүү залгаж “танай харилцагч Урнаа байна танайхаас гэрийн бүрээс, берзент авдаг хүн байна, хуриманд явж байтал машин эвдрээд Манхан Ховд хоёрын хооронд зогсож байна, машины сэлбэг авах гэсэн чинь манай дүүд мөнгө байдаггүй, маргааш тань дээр очоод мөнгийг чинь өгье” гэж хүний нэрийг барьж утсаар ярьж хуурч, 100000 төгрөгийг ХААН банкин дахь өөрийн 586*******099749 дугаарын дансанд шилжүүлэн авсан үйл баримт тогтоогджээ.            

          Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

          Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Аийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, харьцуулан үнэлж, дүгнэхэд

          Шүүгдэгч Т.А нь Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Б.*******гийн ******* дугаартай гар утсанд өөрийн 894*******0402 дугаартай гар утсаар залгаж “танайхаас гэрийн бүрээс, берзент авдаг, танай харилцагч Урнаа байна” хэмээн хүний нэрийг барьж утсаар ярьж хуурч, 100000 төгрөгийг өөрийн ХААН банкин дахь 586*******099749 дугаарын дансанд шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

          Хохирогч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн / оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, настай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багт оршин суудаг, ийн *******/ “...2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр миний 94420699 дугаарын утас руу 894*******0402 дугаарын утас дохиод байхаар нь би залгахад нэг эмэгтэй байсан. Тэгээд утсаа аваад “би танайхаас гэрийн бүрээс, берзент авдаг танай харилцагч Урнаа байна, Манхан сумаас Ховд явж байгаад машин эвдрээд Манхан Ховд хоёрын хооронд зогсож байна, надад нэгж, байдаггүй, мөнгө шилжүүлээд сэлбэг авах гэсэн чинь манай дүүд мөнгө байдаггүй, та манай дүүгийн дансруу 100000 төгрөг шилжүүлээд өгөөч би маргааш тань дээр очоод мөнгийг чинь өгчихье” гээд дахин дахин утсаараа дохиод байсан. Би эхнэрлүүгээ чи энэ дансанд 100000 төгрөг шилжүүлээд өгчихөө хөдөө хээр машин тэрэг нь саатаад явж байгаа юм шиг байна гээд эхнэрийн данснаас 100000 төгрөг шилжүүлүүлсэн. Маргааш нь буюу 08 сарын 1*******-ны өдөр би нөгөө дугаар луу нь залгахад нэг хүн аваад манай ээж унтаж байна гэхээр нь утсаа тасалчихаад хэсэг зуур байж байгаад дахиад залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд утас руу нь мессеж бичээд мөнгөө хий гэх мэт зүйлийг бичээд 4-5 хоносон. Түүнээс хойш утсаа авахгүй алга болсон. Тухайн үедээ надад би танай харилцагч Урнаа байна гэж хэлж авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 1*******-14-р хуудас/,

Гэрч Б.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр надад “100000 төгрөг тэр данс руу хийчихээ, хөдөө хээр машин тэрэг нь эвдэрч саатаад ядарч яваа хүмүүс юм шиг байна, байн байн надруу дохиод байна” гэхээр нь би Г.Ариунбилэг гэх хүний 586*******099749 тоот дансанд 100000 төгрөг шилжүүлсэн. ...Мөнгө авснаас хойш 4-5 хоног холбоо барьж мөнгийг чинь өгнө гэж байсан, тэрнээс хойш холбоо бариагүй, ирж уулзаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12-р хуудас/,

Иргэн Б.Жаргалсайханы Ховд аймаг дахь Цагдаагийн газарт 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан “...Цагдаагийн байгууллагаас 894*******0402 дугаарын утасны эзэн болон 586*******099749 дугаартай данстай хүнийг олж тогтоож хуулийн хариуцлага тооцож, иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү" гэх гомдол  /хавтаст хэргийн 6-р хуудас/,

Гэрч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Урнаа гэх хүнийг харвал таньж магадгүй. Тухайн үед би утсаар ярьж мөнгө өгсөн болохоор яг ямар хүн байгааг мэдэхгүй, танихгүй.  ...Мөнгө авснаас хойш надтай 10 гаруй хоног холбоо барьж мөнгийг чинь өгнө гэж байсан.Тэрнээс хойш холбоо бариагүй, ирж уулзаагүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-р хуудас/,

Гэрч Ц.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай танил дүү болох Ариунбилэг надаа урьд өмнө мөнгө зээлж авсан байсан бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр “мөнгөө өгөөч” гээд ярьсан чинь тухайн өдрийн орой надруу залгаад миний данс асууж аваад дээрх дансанд 100000 төгрөг хийсэн. Удалгүй надруу дахин залгаж “мөнгийг чинь хийчихлээ шүү” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-р хуудас/,

Яллагдагч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 52 айлын байранд байрлах Гигант дэлгүүрт дүүгийнхээ оронд зогсож байгаад 100000 төгрөг дутаасан. Тэгээд би 12-ны өдөр найз Урнаагийн хамт Баруун бүс төв зах орж ******* гэдэг хүнээс манай найз Урнаа гэрийн бүрээс, өрх, гутал авсан. Тухайн үед тэр хоёр нэгнээ сайн таньдаг бололтой байсан. Орой 21 цагийн үед дэлгүүр дээрээ ирээд өөрийн утаснаас ******* рүү залгаад “Би Урнаа байна шаврын тохойн энд машин эвдэрчихлээ та дүүдээ 100000 төгрөг зээлж байгаач орой ороод өгье гэж хэлсэн. Тэгтэл аль Урнаа билээ гэхээр нь танаас гэрийн бүрээс, өрх худалдаж авсан Урнаа байна гэтэл за дансаа явуул гэхээр нь өөрийн дансаа явуулсан. 5-10 минутын дараа миний дансанд Болдоо зах гэсэн утгатай орлого орсон. Түүнийг би өрөндөө шилжүүлчихсэн. Би тухайн үед хүнээс мөнгө зээлэх гээд зээлэх хүн олдоогүй, дэлгүүрийн тооцоо хийх гээд цаг нь тулаад ийм зүйл хийсэн. Үүндээ их харамсаж байна. Тэгээд 2020 оны 09 сарын 29-ний өдөр 100000 төгрөгийг шилжүүлж өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28-р хуудас/,

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 20*******6000000215 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай ” тогтоол /хавтаст хэргийн 1-2-р хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5-р хуудас/,

Яллагдагч Т.Аийн ХААН банкин дахь 586*******099749 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 50-р хуудас/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 51-р хуудас/,

Иргэн Б.Жаргалсайханы ХААН банкин дахь 5845118289 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 52-р хуудас/,

Яллагдагч Т.Аринбилэгийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Миний бие Т.А нь 2020 оны 08 сарын 12-ны өдөр *******гээс 100000 төгрөгийг залилан авч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 65-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Залилах гэмт хэрэг нь зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг итгүүлэх, бодит байдлыг гуйвуулах, хуурч, мэхлэх гэх мэтээр бусдын эд хөрөнгийг, эд хөрөнгийн эрхийг үнэ төлбөргүй шилжүүлэн авдаг, хохирогч нь бусдад итгээд сайн дураар эд хөрөнгөө шилжүүлэн өгдөг бөгөөд шүүгдэгчийн өрөө төлөхийн тулд,  хүний нэрийг барьж утсаар ярин хохирогчийг хуурч мэхлэн дансаар дамжуулж 100000 төгрөг шилжүүлж авсан үйлдлийг хуурч, бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгчийн хүний нэрийг барьж утсаар ярин хохирогчийг хуурч мэхлэн дансаар дамжуулж 100000 төгрөг шилжүүлж авч, залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Т.Аийг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

          Шүүгдэгч Т.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирлыг биет байдлаар нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаархи дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ.         

  Гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******д 100000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд  шүүгдэгч нь 100000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирол төлсөн тухай мөнгөн шилжүүлгийн баримтаар /хавтаст хэргийн 57-р хуудас/, тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч бусдыг хуурч мэхлэн мөнгө шилжүүлж авч шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатайгаар гэмт хэргийг үйлдсэн, иргэдийн гэнэн итгэмтгий байдал, бусдад өрөө төлөхийн тулд амар хялбар аргаа мөнгө олгох гэсэн үйлдэл нь гэмт хэрэг гаргах шалтгаан нөхцөл болжээ.

          Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч Т.А нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 24-р хуудас/, нотлогдож байгаа ба “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Т.Аийн хувийн байдлын талаар гэрч Х.Ариунжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай найз болох Т.А нь зан харилцаа сайтай, хүнтэй мэнд устай явдаг, нийтэч байгаагаараа байдаг, хүнд тусархуу, аливаа юманд өөрийн юм шиг ханддаг. Айлын том хүүхэд дороо 4 дүүтэй. Хааяа архи хэрэглэдэг боловч зан ааш нь өөрчлөгдөж ямар нэгэн маргаан үүсгэдэггүй. Одоогоор цэцэрлэгт хүний оронд ажиллаж байгаа. Одоо нөхөр ******* хүүхдийн хамт амьдарч байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.

          Шүүгдэгч Т.Аийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх  шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Иймд шүүгдэгч Т.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 680000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, шүүгдэгчийн цалин, хөлс, хөдөлмөр эрхэлдэггүй байдлыг  харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  шүүгдэгчид тайлбарлаж, торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

          Эрүүгийн 20*******6000000215 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор шүүгдэгчийн эзэмшлийн  БНХАУ улсад үйлдвэглэгдсэн “SHARP” маркийн LCD зурагтыг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 5/61 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, *******6.1 дүгээр зүйлийн 1, *******6.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, *******6.6, *******6.7 дугаар зүйл, *******6.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, *******6.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Т.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д зургаан зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 680000 /зургаан зуун наян мянга/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

          *******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ат оногдуулсан зургаан зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 680000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй. 

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Т.Ат  тайлбарласугай.

          5.Эрүүгийн 20*******6000000215 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн “SHARP” маркийн LCD зурагтыг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 5/61 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т зааснаар шүүгдэгч Т.Ат оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Т.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.1 дүгээр зүйлийн 1, *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ө.БАХЫТБЕК