| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2020/0156/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/176 |
| Огноо | 2020-10-20 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | Т.Ө |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож,
улсын яллагч Т.Өсөхболд,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.,
шүүгдэгч С.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч Л.цэцэг, Ж.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 3 дахь хэсгэт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн дахь хэсгийн .1, .-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч С.Б-д холбогдох эрүүгийн 03600000017 дугаартай хэргийг *******0 оны 10 дугаар сарын *******-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, яс үндэс халх, ******* оны ******* дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, ******* банкны ******* салбарын харилцааны менежерээр ажиллаж байсан, ******* аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн ******* *******ь *******-******* байрны ******* тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, С.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч С.Б нь 018 оны 08 дугаар сард ******* банкны ******* салбарын харилцааны менежерээр ажиллаж байх үедээ иргэн Ч.-Эрдэнийн нэр дээр хуурамч материал бүрдүүлэн баримт бичиг ашиглан 10000000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт захиалан авч хувьдаа ашиглаж залилах,
018 оны 08 дугаар сарын ******* банкны ******* салбарын харилцааны менежерээр ажиллаж байх үедээ иргэн И.гийн нэр дээр баримт бичиг бүрдүүлсэн мэтээр хуурч 1000000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт захиалан авч хувьдаа ашиглаж залилах,
018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр ******* банкны ******* салбарын харилцааны менежерээр ажиллаж байх үедээ иргэн С.гийн нэр дээр баримт бичиг бүрдүүлсэн мэтээр хуурч 000000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт захиалан авч хувьдаа ашиглаж залилах,
018 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр ******* банкны ******* салбарын харилцааны менежерээр ажиллаж байх үедээ иргэн Н.гийн нэр дээр баримт бичиг бүрдүүлсэн мэтээр хуурч 000000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт захиалан авч хувьдаа ашиглаж залилах,
018 оны 01 дүгээр сарын -ны өдөр ******* банкны ******* салбарын харилцааны менежерээр ажиллаж байх үедээ иргэн Т.-ын нэр дээр хуурамч материал бүрдүүлэн баримт бичиг ашиглан 000000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт захиалан авч хувьдаа ашиглаж залилах,
017 оны 11 дүгээр сард ******* банкны ******* салбарын харилцааны менежерээр ажиллаж байх үедээ иргэн Д.гийн нэр дээр хуурамч материал бүрдүүлэн баримт бичиг ашиглан 000000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт захиалан авч хувьдаа ашиглаж залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ:
Эрүүгийн 03600000017 дугаартай хавтаст хэргээс:
1. Гэрч Б.ийн *******0 оны 06 дугаар сарын -ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 16-17-р хуудас/,
. Гэрч Г.Бат-Эрдэнийн *******0 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /-р хавтаст хэргийн 73-74-р хуудас/,
3. Гэрч Б.ийн *******0 оны 06 дугаар сарын -ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /-р хавтаст хэргийн 73-74-р хуудас/,
4. Яллагдагч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 11-116, 1-18, 01-03, 44-46, -р хавтаст хэргийн 1-, 138-139-р хуудас/,
. ******* банкны ******* салбарын захирлын *******0 оны 08 дугаар сарын 4-ний өдрийн 10/630 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичиг, хавсралтын хамт /-р хавтаст хэргийн *******-*******4-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал Шүүгдэгч С.Б нь 018 оны 08 дугаар сард ******* банкны ******* салбарын харилцааны менежерээр ажиллаж байх үедээ иргэн Ч.-Эрдэнийн нэр дээх хуурамч материал бүрдүүлэн баримт бичиг ашиглан 10000000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт захиалан авч хувьдаа ашиглаж залилах,

017 оны 11 дүгээр сард ******* банкны ******* салбарын харилцааны менежерээр ажиллаж байх үедээ иргэн Д.гийн нэр дээр хуурамч материал бүрдүүлэн баримт бичиг ашиглан 000000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт захиалан авч хувьдаа ашиглаж залилсан үйл баримт тогтоогджээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд
1. Шүүгдэгч С.Б нь 018 оны 08 дугаар сард ******* банкны ******* салбарын харилцааны менежерээр ажиллаж байх үедээ иргэн Ч.-Эрдэнийн нэр дээр хуурамч материал бүрдүүлж улмаар тухайн баримт бичгийг ашиглан 10000000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт захиалан авч хувьдаа ашиглаж, 466*******. төгрөгийг хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 1-р хуудас/,
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын *******0 оны 06 дугаар сарын 6-ны өдрийн /184 дугаартай “Эд зүйл хураан авах тухай тогтоол” /1-р хавтаст хэргийн 4-р хуудас/,
Эд зүйл хураан авсан тухай “******* банкны 018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн --- дугаартай Ч.- нэртэй кредит карт эзэмшигчтэй байгуулсан гэрээ, дугаартай кредит карт авах хүсэлтийг хураан авч тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл /1-р хавтаст хэргийн -р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...Би ******* банкинд 011 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа С.Бтой 01 онооос хойш хамт ажилласан. ...С.Б нь ******* банкинд харилцааны менежерээр ажиллаж байгаад *******0 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр ажлаасаа халагдсан юм. ...Мөн 018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 10000000 төгрөгийн эрхтэй зээлийн кредит картыг -Эрдэнийн нэр дээр дутуу материал бүрдүүлж -Эрдэнийн өмнөөс хуурамч гарын үсэг зурж авсан.Үүнийг - өөрөө аваагүй гэдэг юм. Одоо хүүгийн хамт 40806.3 төгрөг болсон байна. ...Кредит карт олгох журмын дагуу бизнестэй бол бизнесийн үйл ажиллагааг нотолгоожуулах баримт буюу дансны хуулга бусад үйл ажиллагаа явуулдаг зөвшөөрөл зэргийг харж хавсаргаж тогтмол орлоготой бол нийгмийн даатгалын лавлагаа цалингийн дансны хуулга, байгууллагын тодорхойлолт дээр үндэслэж зээлдэгчийн зээл даах эрсдэлийг үндэслэж төлбөр орлогын харьцаа хангуулан харилцагчийн хүсэлтэн дээр үндэслэж харилцааны менежерийн судалгааг хийж захирлын шийдвэрээр кредит картыг захиалан картын гэрээ байгуулж олгох журамтай байдаг. Гэтэл С.Б нь тухайн журмыг зөрчиж материал бүрдүүлэлт байхгүй хуурамч гарын үсэг зуран хүмүүсийн нэр дээр кредит зээлийн карт гаргуулан авсан байсан. ...******* банкинд учруулсан хохирлыг гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 1-р хуудас/,
Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...Мөн өөрийн найз ын -Эрдэнийн нэр дээр 018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 10000000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картыг хуурамч материал бүрдүүлэн зээл авч хувьдаа ашигласан. Ч.Лхагвэ- банкинд гаргасан тайлбартаа би зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, миний гарын үсэг биш гэдгээ хэлсэн. С.Б хуурамч материал бүрдүүлж авсан. Мөн энэ зээлэн дээр захирлын шийдвэр байхгүй буюу захирлын зөвшөөрөлгүй гаргаж авсан байгаа. Уг зээлийн хүү төлбөрийн үлдэгдэл 0777034 төгрөгний үлдэгдэлтэй байна.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 16-17-р хуудас/,
Гэрч Г.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Кредит карт олгох шийдвэрийг үндэслээд эдийн засагч нь программд картын захиалга үүсгэсний дараа би хянаж баталгаажуулдаг байсан.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 1-р хуудас/,
Гэрч Ч.-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид хоёр 10 жилдээ нэг ангид сурч байсан. Багийн найз байгаа юм. Би ямар ч зээлийн кредит карт авахаар хүсэлт болон материал гаргаж өгч байгаагүй. Би ******* банкинд энгийн харилцах карттай. ...Би ямар ч гэрээ болон хүсэлт дээр гарын үсэг зураагүй.С.Б нь -3 жилийн өмнө миний нэрээр сая төгрөгийн зээл авсан байсан. Тэгээд бага багаар төлж дуусгасан гэж байсан. Би огт мэдээгүй байж байгаад бүүр сүүлд мэдсэн.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн -р хуудас/,
018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Ч.-Эрдэнийн нэрээр байгуулсан гэх КР/64--- дугаартай Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ/1-р хавтаст хэргийн 40-р хуудас/,
Чулуунбаатарын -Эрдэнийн нэрээр бөгөлсөн гэх Кредит карт авах хүсэлт /1-р хавтаст хэргийн 41-р хуудас/,
Шинжээчийн *******0 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 60 дугаартай “ 1. Шинжилгээнд ирүүлсэн КР/64--- дугаартай кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ гэх баримтны гэрээ байгуулсан гэх хэсгийн Ч.- гэх хэсэгт зурагдсан, дугаартай кредит карт авах хүсэлт гэх баримтын үндсэн мэдээлэл гэх хэсгийн нэр гэсний ард хэсэг, харилцагч гэх хэсгийн овог, нэр гэсний ард хэсэгт, баталгаат гарын үсэг гэсний ард хэсэгт зурагдсан Ч.-Эрдэнийн гэх гарын үсэгнүүд болон харьцуулах загвараар ирүүлсэн Ч.-Эрдэнийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт туршилтын загварууд нь шинжилгээнд тэнцэнэ. . Дээрх шинжилж байгаа гарын үсэгнүүд нь Ч.-Эрдэнийн гарын үсэг биш байна.” гэх дүгнэлт, хавсралт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 46--р хуудас/,
Иргэн Ч.-Эрдэнийн нэр дээрх кредит картын хуулга /1-р хавтаст хэргийн 64-79-р хуудас/,
Яллагдагч С.Бын мөрдөн шалгах ажиллагаан өгсөн “...Надад мөнгөний хэрэгцээ гарсан учраас нэг ангид сурч байсан Ч.-Эрдэнийн нэр дээр 10000000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картыг өөрөө зөвшөөрөөгүй байхад нь буюу хэлэлгүй гарын үсгийг дуурайлган зурж хуурамч бичиг баримт бүрдүүлж зээл авсан юм. ...Бид хоёр Цаст-Алтай цогцолбор сургуульд 3-8 дугаар анги хүртэл хамт сурч байсан найзууд юм. ...Би -эс регистрийн дугаараа өгчих гэж аваад тэгээд зээлийн мэдээллийн сангаас лавлагааг авч мэдээллийг авсан. Ингэхдээ зээл авах гэж байгаагаа хэлээгүй.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 116-р хуудас/,
“Ч.- нийт зээлийн үлдэгдэл 466*******. төгрөг” гэх ******* банкны ******* салбарын захирлын *******0 оны 08 дугаар сарын 4-ний өдрийн 10/630 дугаартай албан бичгээр ирүүлсэн хохирлын тооцоо, /-р хавтаст хэргийн *******-34-р хуудас/,
. 018 оны 08 дугаар сарын ******* банкны ******* салбарын харилцааны менежерээр ажиллаж байх үедээ иргэн И.гийн нэр дээр баримт бичиг бүрдүүлсэн мэтээр хуурч 1000000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт захиалан авч хувьдаа ашиглаж, 396*******0.34 төгрөгийн хохирол учруулан, залилах гэмт хэрэг үйлдсэн нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...Би ******* банкинд 011 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа С.Бтой 01 онооос хойш хамт ажилласан. ...С.Б нь ******* банкинд харилцааны менежерээр ажиллаж байгаад *******0 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр ажлаасаа халагдсан юм. ...С.Б нь ******* банкинд харилцааны менежерээр ажиллаж байхдаа 018 оны 9-р сарын 4-ний өдөр өөрийн эхнэр И.гийн нэр дээр ямар ч материал бүрдүүлэлт байхгүй 1000000 төгрөгийн эрхтэй кредит карт захиалан авсан одоо тухайн 1000000 төгрөг хүүтэйгээ нийлээд 3677079.6 төгрөг болсон байна.”гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 1-р хуудас/,
Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...С.Б манай банкинд ажиллаж байх хугацаандаа 017 оны 11 дүгээр сард өөрийн эхнэр И.гийн нэр дээр ямарч материал захирлын шийдвэр байхгүйгээр 1000000 төгрөгийн эрхтэй Алтан карт захиалж авч 1000000 төгрөг хувьдаа ашигласан.Одоо зээл төлөлт нь хүүтэйгээ нийлээд *******18 төгрөг болсон байна. гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн *******4-р хуудас/,
Гэрч Г.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Бат-Оргилтой 014 оноос хойш хамт ажиллаж байгаа. С.Б нь 014 онд Баянбүрд төвд байх ******* банкны тооцооны салбарт анх ажилд орж байсан. Тэгээд 018 оноос хойш ******* банкны төв салбарт харилцааны менежерээр ажиллаж байсан. ...Кредит карт олгох шийдвэрийг үндэслээд эдийн засагч нь программд картын захиалга үүсгэсний дараа би хянаж баталгаажуулдаг байсан.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн *******7-*******8-р хуудас/,
Иргэн И.гийн нэр дээрх кредит картын хуулга /1-р хавтаст хэргийн 134-149-р хуудас/,
Яллагдагч С.Бын мөрдөн шалгах ажиллагаан өгсөн “...018 оны ******* дүгээр сард эхнэр И.гийн нэр дээр 1 сая төгрөгний зээлийн эрхтэй кредит карт захиалан авч зээл авсан. Тухайн үед энхэр И. мэдээгүй байсан. ...Захиралд огт хянуулаагүй хүмүүсийн нэрсийн жагсаалт дунд эхнэрийнхээ нэр оруулаад ахлах ажилтан Б.Бат-д хянагдаад явсан. ...Би эхнэр И.гийн нэр дээр карт захиалж 1000000 төгрөг авсанаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 17-р хуудас/,
“И. нийт зээлийн үлдэгдэл 396*******0.34 төгрөг” гэх ******* банкны ******* салбарын захирлын *******0 оны 08 дугаар сарын 4-ний өдрийн 10/630 дугаартай албан бичгээр ирүүлсэн хохирлын тооцоо, /-р хавтаст хэргийн *******-34-р хуудас/,
3. 018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр ******* банкны ******* салбарын харилцааны менежерээр ажиллаж байх үедээ иргэн С.гийн нэр дээр баримт бичиг бүрдүүлсэн мэтээр хуурч 000000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт захиалан авч хувьдаа ашиглаж 807197.******* төгрөгийн хохирол учруулан, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...Би ******* банкинд 011 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа С.Бтой 01 онооос хойш хамт ажилласан. ...С.Б нь ******* банкинд харилцааны менежерээр ажиллаж байгаад *******0 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр ажлаасаа халагдсан юм. ...Мөн өөрийн төрсөн дүү С. өөрөө анх 018 оны 9-р сарын 19-ний өдөр 800000 төгрөгийн зээлийн кредит карт авсаныг С.Б материал бүрдүүлэхгүй захирлын шийдвэргүй дур мэдэн картын эрхийг 000000 төгрөгөөр нэмэгдүүлж авсан, одоо хүү дээр нь нэмэгдээд 7978998.41 төгрөг болсон байгаа.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 163-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 161-р хуудас/,
Гэрч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...Би 800000 төгрөгний картаа ахдаа өгчихсөн байсан. Анх 800000 төгрөгний зээл авахдаа би өөрөө материал бүрдүүлж карт авсан. Энэ картаа тухайн үед өөрийн төрсөн ах С.Бдоо ашиглуулахаар өгсөн. Би 019 онд ******* банкнаас байрны зээл авах гээд Одонтуяа билүү Одончимэг гэдэг нэртэй эдийн засагч дээр очиход чиний нэр дээр сая төгрөгний зээлийн картны үлдэгдэлтэй байна гэж хэлсэн. Тэгээд миний карт сая төгрөгийн зээлтэй болсон. Ингээд Бат-Оргил ахаасаа асуусан чинь би дэлгүүртээ бараа татах гээд зээл нэмээд гаргачихсан юм, тэгж байгаад би төлөөд дуусгачихна гэж хэлсэн. Байрны зээл авах гэж очоогүй бол би энэ асуудлыг мэдэхгүй өнгөрөх байх байсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 163-р хуудас/,
Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С.Б нь төрсөн дүү нь Сайнбаярын гийн нэр дээр 018 оны ******* дүгээр сарын 19-ний өдөр 800000 төгрөгийн эрхтэй зээлийн картыг захирлын шийдвэртэйгээр олгож, 018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр сая төгрөгний эрхтэй болгож мөнгийг нь өөртөө ашигласан. Ингэхдээ захирлын шийдвэргүйгээр сая болгож өсгөсөн байгаа. Одоо зээлийн үлдэгдэл 74703 төгрөгний үлдэгдэлтэй байгаа” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 164-р хуудас/,
Гэрч Г.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Кредит карт олгох шийдвэрийг үндэслээд эдийн засагч нь программд картын захиалга үүсгэсний дараа би хянаж баталгаажуулдаг байсан.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 137-р хуудас/,
018 оны 10 дугаар сарын *******-ны өдөр иргэн С.гийн байгуулсан Кредид картын гэрээ /1-р хавтаст хэргийн 17-173-р хуудас/,
Зээл хүсэгч иргэний өргөдлийн маягт /1-р хавтаст хэргийн 174-177-р хуудас/,
Иргэн С.гийн нэр дээрх кредит картын хуулга /1-р хавтаст хэргийн 178-194-р хуудас/,
Яллагдагч С.Бын мөрдөн шалгах ажиллагаан өгсөн “... Би өөрийн төрсөн дүү С.гоос 018 оны 10 дугаар сарын үед ******* банкны Зэс картаас нь мөнгө аваад хэрэглэж байгаад өгье гэж хэлээд авсан. Картыг аваад би эхлээд 76000 төгрөг авч хэрэглэж байгаад дахин мөнгө хэрэг болохоор нь дүүгийн картын эрхийг нэмж 000000 болгож байгаад нэмж 400000 төгрөг авсан. Би тухайн үед дүүдээ хэлээгүй авсан. ” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 03-р хуудас/,
“С. нийт зээлийн үлдэгдэл 807197.******* төгрөг” гэх ******* банкны ******* салбарын захирлын *******0 оны 08 дугаар сарын 4-ний өдрийн 10/630 дугаартай албан бичгээр ирүүлсэн хохирлын тооцоо, /-р хавтаст хэргийн *******-34-р хуудас/,
4. 018 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр ******* банкны ******* салбарын харилцааны менежерээр ажиллаж байх үедээ иргэн Н.гийн нэр дээр баримт бичиг бүрдүүлсэн мэтээр хуурч 000000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт захиалан авч хувьдаа ашиглаж 910388.4 төгрөгийн хохирол учруулан, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...С.Бтой 01 онооос хойш хамт ажилласан. ...С.Б нь ******* банкинд харилцааны менежерээр ажиллаж байгаад *******0 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр ажлаасаа халагдсан юм. ...Мөн 018 оны 1-р сарын 03-ны өдөр 1000000 төгрөгийн эрхтэй кредит карыг иргэн нь материал бүрдүүлж аваад картаа хаалгахаар хүсэлтээ картын хамт өгсөнийг С.Б нь ямар ч материал бүрдүүлэлгүй захирлын шийдвэргүй картын мөнгөн дүнг өсгөж 000000 төгрөг гаргаж үүнийг иргэн өөрөө аваагүй байдаг. Одоо хүгийн хамт 899810.71 төгрөг болсон байгаа”гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 1-р хуудас/,
Гэрч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...Би С.Быг эртнээс танина. Бид нар 14-1 жил орчим нөхөрлөж байгаа. Одоо ч гэсэн найз нөхрийн холбоотой байдаг юм. С.Б урьд нь ******* банкинд эдийн засагчаар ажилладаг байсан ба би 018 оны дугаар сард бизнесийн зээл гэж 000000 төгрөгийн зээл аваад урьд ашиглаж байсан ******* зээлийн зэс карт 1000000 төгрөгийн хүү болох 30000 төгрөгийн хамт С.Бд бэлнээр “миний зэс картыг хаачихаарай” гэж хэлээд өгсөн юм. Тэгээд байж байтал -3 орчим сарын дараа миний 9*******7999 дугаарын утасанд ******* банкнаас “Таны зэс картын төлбөр хэтэрсэн байна, та төлбөрөө төлнө үү” гэсэн утга бүхий мессеж ирэхээр нь би С.Бын 99*******193 дугаарын утас руу залгаж асуухад С.Б “Би чиний зэс карт дээр чинь 000000 төгрөгийн зээл гаргаад авчихсан юм. Би дэлгүүрээ зараад буцаагаад хийчихнэ чи түр хүлээж байгаарай” гэхээр би С.Бтой найз болохоор ямар нэгэн гомдол гаргахгүйгээр орхисон юм.” Гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн *******-р хуудас/,
Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Мөн өөрийн найз Намиагийн гийн нэр дээр 017 оны 11-р сарын 0-ны өдөр 1000000 төгрөгийн эрхтэй кредит карт захиалж өгөөд, харилцагч буцаад картаа хаалгах хүсэлт гаргах үед нь буюу 018 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр картыг нь хаалгүй, картын эрхийг нь 000000 төгрөгний эрхтэй болгож өөртөө ашигласан. Энэ талаар харилцагч Н.д мэдэгдэлгүйгээр картын эрхийг нь дур мэдэн нэмэгдүүлэн мөнгийг нь өөртөө зээлийн картын материалыг ашигласан. Картын эрхийг нэмэгдүүлэхдээ захирылн шийдвэргүйгээр, өмнөх заалийн картны материалыг ашигласан байсан. Энэ зээлийн хүү, үндсэн төлбөрийн үлдэгдэл 899810 ” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 11-*******-р хуудас/,
Гэрч Г.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай төв салбарт банкир, 1 харилцааны менежер ажилладаг учраас хэн нь хэн гэдэг хүн дээр кредит карт захиалсаныг санах боломжгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 13-14-р хуудас/,
017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр иргэн Н.тай байгуулсан Кредид карт эзэмшигчийн байгуулах гэрээ /1-р хавтаст хэргийн 0-р хуудас/,
******* банкны 019 оны ******* дүгээр сарын 4-ний өдрийн 10/78 дугаартай мэдэгдэл хүргүүлэх албан бичиг /1-р хавтаст хэргийн 8-р хуудас/,
Иргэн Н.гийн нэр дээрх кредит картын хуулга /1-р хавтаст хэргийн 30-38-р хуудас/,
Яллагдагч С.Бын мөрдөн шалгах ажиллагаан өгсөн “...Надад тухайн үед мөнгө хэрэг болоод авсан. Би материалыг яаж бүрдүүлсэн гэхээр манай найз Н. нь урд өмнө нь 1 сая төгрөгийн эрхтэй карт аваад хэрэглэсэн байсан учраас материал нь надад байсан. Тэгэхээр нь би картын эрхийг 4000000 нэмж 000000 төгрөгийн эрхтэй болгож ашигласан байгаа.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 46-р хуудас/,
“Н. нийт зээлийн үлдэгдэл 910388.4 төгрөг” гэх ******* банкны ******* салбарын захирлын *******0 оны 08 дугаар сарын 4-ний өдрийн 10/630 дугаартай албан бичгээр ирүүлсэн хохирлын тооцоо, /-р хавтаст хэргийн *******-34-р хуудас/,
. 018 оны 01 дүгээр сарын -ны өдөр ******* банкны ******* салбарын харилцааны менежерээр ажиллаж байх үедээ иргэн Т.-ын нэр дээр хуурамч материал бүрдүүлэн баримт бичиг ашиглан 000000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт захиалан авч хувьдаа ашиглаж 76183.90 төгрөгийн хохирол учруулан, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...Би ******* банкинд 011 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа С.Бтой 01 онооос хойш хамт ажилласан. ...С.Б нь ******* банкинд харилцааны менежерээр ажиллаж байгаад *******0 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр ажлаасаа халагдсан юм. ...Мөн 018 оны 1-р сарын -ны өдөр иргэн -ын нэр дээр 000000 төгрөгийг С.Б нь дутуу материал бүрдүүлж иргэн -ын гарын үсэгийг дуурайлган зурж зээлийн кредит карт авсан байсан. Одоо хүүгийн хамт 783774.06 төгрөг болсон байна.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 1-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /-р хавтаст хэргийн 1-р хуудас/,
Эд зүйл хураан авсан тухай “...1.******* банкны 018 оны ******* дугаар сарын *******-ны өдрийн КР468-- дугаартай Т.- нэртэй кредит карт эзэмшигчтэй байгуулсан гэрээ, дугаартай кредит карт авах хүсэлт хураан авч тэмдэглэл үйлдэв.” Гэх тэмдэглэл /-р хавтаст хэргийн -р хуудас/,
Гэрч Т.-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би ******* банктай кредит карт ашиглах талаар гэрээ байгуулж гэрээн дээр гарын үсэг зураагүй. Харин кредит карт захиалах хүсэлт дээр гарын үсгээ зурж байсан.” гэх мэдүүлэг /-р хавтаст хэргийн 9-р хуудас/,
Гэрч Б.ийн мөрдөнд шалгах ажиллагаанд өгсөн “...Төмөрбаатарын - гэдэг найзынхаа нэр дээр 018 оны 1-р сарын -нд 000000 төгрөгийн эрхтэй зээлийн кредит карт захиалж мөнгийг нь хувьдаа ашигласан. Энэ зээлийн картын хувьд бичиг баримтын бүрдэл нь бүрэн боловч картыг нь үндсэн харилцагчид нь өгөлгүй найз нөхдийн холбоотой гэдгээрээ өөрөө мөнгийг нь хэрэглэсэн байдаг. Т.- манай банкинд гаргасан тайлбартаа энэ мөнгийг би ашиглаагүй ээ, С.Б төлөх ёстой, мөнгийг нь захиран зарцуулсан гэж хэлсэн. Энэ картын зээл, хүүгийн төлбөр 783774 төгрөг болсон байгаа.” гэх мэдүүлэг /-р хавтаст хэргийн 10-11-р хуудас/,
Гэрч Г.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай төв салбарт банкир, 1 харилцааны менежер ажилладаг учраас хэн нь хэн гэдэг хүн дээр кредит карт захиалсаныг санах боломжгүй байна. ...Кредит карт олгох шийдвэрийг үндэслээд эдийн засагч нь программд картын захиалга үүсгэсний дараа би хянаж баталгаажуулдаг байсан.” гэх мэдүүлэг /-р хавтаст хэргийн 13-р хуудас/,
Шинжээчийн *******0 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 61 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн --- дугаартай кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ гэх баримтны гэрээ байгуулсан гэх хэсгийн Т.- гэх хэсэгт зурагдсан, “кредит карт авах хүсэлт” гэх баримтын үндсэн мэдээлэл гэх хэсгийн нэр гэсний ард хэсэг, харилцагч гэх хэсгийн баталгаат гарын үсэг гэсний ард хэсэгт зурагдсан Т.-ын гэх гарын үсэгнүүд болон харьцуулах загвараар ирүүлсэн Т.-ын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загварууд нь шинжилгээнд тэнцэнэ. . Дээрх шинжилж буй гарын үсэгнүүд нь Т.-ын гарын үсэг биш байна.” гэх дүгнэлт, хавсралт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /-р хавтаст хэргийн 16-р хуудас/,
018 оны ******* дугаар сарын *******-ны өдрийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, Кредит карт авах хүсэлт8 /-р хавтаст хэргийн 30-38-р хуудас/,
Иргэн Т.-ын нэр дээрх кредит картын хуулга /-р хавтаст хэргийн 40-43р хуудас/,
Яллагдагч С.Бын мөрдөн шалгах ажиллагаан өгсөн “...Тухайн сая төгрөгийг бүгдийг нь би хувийн хэрэгцээндээ ашиглаад дуусгасан. Тухайн кредит картнаас би сая төгрөгийг бүгдийг нь авч ашигласан. ...Тиймээ хүний нэр ашиглан кредит карт захиалж, ашиглаж болохгүй гэдгийг мэднэ. Хуурамч бичиг баримт бүрдүүлж кредит карт захиалж мөнгийг ашиглаж хувьдаа захиран зарцуулсан аа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /-р хавтаст хэргийн 1--р хуудас/,
“Т.- нийт зээлийн үлдэгдэл 76183.90 төгрөг” гэх ******* банкны ******* салбарын захирлын *******0 оны 08 дугаар сарын 4-ний өдрийн 10/630 дугаартай албан бичгээр ирүүлсэн хохирлын тооцоо, /-р хавтаст хэргийн *******-34-р хуудас/,
6. 017 оны 11 дүгээр сард ******* банкны ******* салбарын харилцааны менежерээр ажиллаж байх үедээ иргэн Д.гийн нэр дээр хуурамч материал бүрдүүлж, улмаар тухайн баримт бичгийг ашиглан 000000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт захиалан авч хувьдаа ашиглаж, 9860797.13 төгрөгийн хохирол учруулсан, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...Би ******* банкинд 011 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа С.Бтой 01 онооос хойш хамт ажилласан. ... Мөн иргэн гийн нэр дээр 017 оны 11-р сарын 1-ний өдөр 000000 төгрөгийн эрхтиэй зээлийн кредит карт материал бүрдүүлж олгосон боловч зээлдэгч нь өөрөө аваагүй С.Б нь хүний нэр дээр зээлийн карт авч ашигласан байсан. Одоо тухайн мөнгө нь хүүгийн хамт 97*******9.83 төгрөг болсон байгаа” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 1-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /-р хавтаст хэргийн --р хуудас/,
Эд зүйл хураан авсан тухай “...******* банкын 017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн КР468688377379 Д.гийн нэртэй кредит карт эзэмшигчтэй байгуулсан гэрээ, R10006*******3 дугаартай кредит карт авах хүсэлт зэргийг хураан авч тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл /-р хавтаст хэргийн 60-р хуудас/,
Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 017 онд ******* банкнаас сая төгрөгийн зээл авч байсан болохоор тэр бичиг баримтууд банкин дээр байсан. С.Б тэр бичиг баримтыг ашиглаад сая төгрөгийн зээл авсан байсан. Намайг дуудаж гарын үсэг зуруулсан, бичиг баримт гаргуулан авсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /-р хавтаст хэргийн 71-7-р хуудас/,
Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өөрийн найз гийн гийн нэр дээр 017 оны 11-р сарын 0-ны өдөр 000000 төгрөгийн эрхтэй кредит карт захиалж мөнгийг нь хувьдаа ашигласан. Энэ зээлийн материал хуурамч байх. Яагаад гэвэл харилцагч Д. би материал бүрдүүлж өгөөгүй, картаа аваагүй гэсэн тайлбар банкинд гаргасан. Одоо зээлийн үлдэгдэл 97*******9 төгрөгний үлдэгдэлтэй байна.” гэх мэдүүлэг /-р хавтаст хэргийн 73-р хуудас/,
017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, Кредит карт авах хүсэлт /-р хавтаст хэргийн 81-8-р хуудас/,
Иргэн Д.гийн нэр дээрх кредит картын хуулга /-р хавтаст хэргийн 86-9-р хуудас/,
Яллагдагч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 017 оны 11 дүгээр сарын 30-нд Д.гийн нэр дээр сая төгрөгийн зээлийн эрхтэй карт захиалж авсан. Тухайн үедээ Д. өөрт нь мэдэгдэлгүйгээр Д.гийн гарын үсгийг зээлийн гэрээн дээр дурайлгаж зураад сая төгрөгийн эрхтэй кредит карт захиалж аваад хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан. ...Хуурамч бичиг баримт бүрдүүлж кредит карт захиалж мөнгийг нь ашиглаж хувьдаа захиран зарцуулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /-р хавтаст хэргийн 139-р хуудас/,
“Д.гийн нийт зээлийн үлдэгдэл 9860797.13 төгрөг” гэх ******* банкны ******* салбарын захирлын *******0 оны 08 дугаар сарын 4-ний өдрийн 10/630 дугаартай албан бичгээр ирүүлсэн хохирлын тооцоо /-р хавтаст хэргийн *******-34-р хуудас/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Залилах гэмт хэрэг нь бодит байдлыг гуйвуулах, хохирогчийг хуурч, мэхлэх, хуурамч бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх, албан тушаалын байдлаа ашиглах гэх мэтээр бусдын эд хөрөнгийг, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг идвэхтэй үйлдэлээр илэрдэг.
Залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн мөн хохирогчид учруулсан хохирлын хэмжээг харгалзан их хэмжээний хохирол учруулан залилсаныг хүндрүүлэх шинжид хамруулахаар хуульчилжэээ.
Шүүгдэгч С.Б нь ******* банкны ******* салбарын захиралтай 014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн байгуулсан 10/******* дугаартай Туршилтын хугацаагаар ажиллах хөдөлмөрийн гэрээгээр ******* Баянбүрд тооцооны төвд харилцааны менежерийн ажилд орж улмаар 01 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тус Баянбүрд тооцооны төвийн харилцааны менежерээр, 018 оны ******* дүгээр сарын 01-нээс ******* салбарт банкирээр тус тус томилогдон ажиллаж байгаад “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан” гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3-т зааснаар *******0 оны 01 дүгээр сарын 4-ний өдрөөр тасалбар болгон түүнийг харилцааны менежерийн албан тушаалаас чөлөөлсөн, гэмт хэрэг үйлдэх үед ******* банкны ******* салбарын харилцааны менежерээр ажиллаж байсан болох нь тус банкны Хүний нөөцийн удирдлагын газрын захирлын *******0 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн 3 дугаартай тушаал, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 8-83, -р хавтаст хэргийн 103-р хуудас/
******* банкны харилцааны менежер нь картын хүсэлт авах, захиалах олгох чиг үүрэгтэй болох нь тус банкны орон нутгийн харилцааны менежерийн ажлын байрны тодорхойлолтоор тогтоогджээ. /-р хавтаст хэргийн 98-р хуудас/,
******* банкны гүйцэтгэх захирлын 0******* оны 9 дугаартай тушаалаар баталсан Кредит картын үйл ажиллагааны журмын 3.10, .4-т харилцааны менежер нь кредит карт эзэмшигчийн материал дутуу, тавигдах шаардлага хангаагүй, судлагааны явцад кредит карт эзэмшигчийн орлого баримт материалаар баталгаажаагүй бол кредит карт олгохоос татгалзах эрхтэй, мөн кредит карт эзэмшигчтэй байгуулсан зээлийн эрх нээх гэрээг баталгаажуулж, нэгжийн харилцааны ахлах менежер, захирлаар хянуулахаар тус тус заажээ. /-р хавтаст хэргийн 104-111-р хуудас/
Өөрөөр хэлбэл харилцааны менежер нь кредит карт захиалах хүсэлт гаргасан иргэдийн материалыг бүрдүүлж, судалгаа хийж, карт олгох шалгуурыг хангаж байгааг хянуулж захиалгыг баталгаажуулсны үндсэн дээр кредит карт олгодог байна.
Шүүгдэгч нь кредит карт захиалах гэрээ, хүсэлтэд захиалагчийн гарын үсгийг дурайлган зурж, хуурамч материал бүрдүүлэн кредит карт захиалсан, эзэмшигчийн хаалгахаар өгсөн картын ашиглан бичиг баримт бүрдүүлсэн мэтээр хуурч зээлийн эрхийг нэмж карт захиалан гаргуулж авах, иргэдийн баримт бичгийг ашиглан кредит карт захиалан авч, улмаар тухайн кредит картаас гүйлгээ хийж өөрийн хэрэгцээнд ашиглах зэрэг бусдын эд хөрөнгийг хуурах, баримт бичиг ашиглах аргаар хууль бусаар шилжүүлэн авах үйлдэлдээ албан тушаалын байдал буюу харилцааны менежерийн албаны бүрэн эрхийг давуу байдал болгож ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгий хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцхоор заасан бөгөөд шүүгдэгчийн харилцааны менежерийн албаны бүрэн эрхийг ашиглаж 6 удаагийн үйлдэлээр хохирогчид 81110437 төгрөгийн хохирол учруулж залилсан үйлдлийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн дахь хэгсийн .1, .-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын яллах дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч С.Быг ******* банкны ******* салбарын харилцааны менежерийн албан тушаалын байдлаа ашиглаж, ******* банкины ******* салбарт их хэмжээний буюу 81110437 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж өгөхөө илэрхийлсэн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч С.Бын харилцааны менежер гэх албан тушаалаа ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатайгаар, иргэдийн итгэлийг ашиглаж амар, хялбар аргаар мөнгө олох, бусдын эд хөрөнгийг ашиглах гэсэн шунахай сэдэлтээр үйлдэгдсэн ба хувийн хэрэгцээнд болон эхнэрийнхээ ажиллуулдаг дэлгүүрт эргэлтийн хөрөнгө, санхүүгийн дэмжлэг шаардлагатай болсон, байгууллагын хяналт шалгалт сул зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн иргэн Ч.-Эрдэнийн нэр дээр 10000000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт захиалан авч 99300 төгрөгийн гүйлгээ хийснээс төлөгдөөгүй зээл, зээлийн хүү 466*******. төгрөг, иргэн И.гийн нэр дээр 1000000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт захиалан авч 17*******117.36 төгрөгийн гүйлгээ хийснээс төлөгдөөгүй зээл, зээлийн хүү 396*******0.34 төгрөг, иргэн С.гийн нэр дээр 000000 төгрөгийн зээлийн эрхтэй карт захиалан авч 4788.4 төгрөгийн гүйлгээ хийснээс төлөгдөөгүй зээл, зээлийн хүү 807197.******* төгрөг, иргэн Н.гийн нэр дээр 000000 төгрөгийн зээлийн эрхтэй карт захиалан авч 4947418 төгрөгийн гүйлгээ хийснээс төлөгдөөгүй зээл, зээлийн хүү 910388.4 төгрөг, иргэн Т.-ын нэр дээр 000000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт захиалан авч 490000 төгрөгийн гүйлгээ хийснээс төлөгдөөгүй зээл, зээлийн хүү 76183.90 төгрөг, иргэн Д.гийн нэр дээр 000000 төгрөгийн зээлийн эрхтэй карт захиалан авч 117304. төгрөгийн гүйлгээ хийснээс төлөгдөөгүй зээл, зээлийн хүү 9860797.13 төгрөг, бүгд 6 иргэний нэр
дээр кредит карт захиалан 440148 төгрөгийг хувьдаа ашиглаж, хохирогч ******* банкны ******* салбар нь үндсэн зээл 440148 төгрөг, зээлийн хүү 37*******0******* төгрөг, нийт 81110437 төгрөгийн хохирол нэхэмжилжээ. /-р хавтаст хэргийн 34-р хуудас/
Шүүх Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0%-иас хэтэрч болохгүй” гэж заасныг баримтлан шүүгдэгчээс нэр бүхий 6 иргэний нэр дээрх зээлийн эрхтэй кредит картаас гаргаж авч ашигласан 440148 төгрөг, зээлийн хүүд 700713 төгрөг, нийт 684*******141 төгрөг гаргуулан хохирогчид олгож, хохирогчийн иргэний нэхэмжлэлээс 1300896 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-/1-р хавтаст хэргийн 87-р хуудас/ тогтоогдож байгаа ба тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Бийн хувийн байдлын талаар гэрч П.Хүдэрчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай найз С.Б нь ******* оны ******* дүгээр сарын 14-ний өдөр ******* аймгийн Жаргалант суманд Саянбаяр гэдэг хүний дээрээсээ дахь хүүхэд болж төрсөн. Дээрээ 1 ах, 1 дүүтэй. Бага насаа ******* аймгийн Жаргалант сумд өнгөрүүлсэн, цэцэрлэгээр хүмүүсжэн. Одоо ******* аймгийн Жаргалант сумын ******* *******ь байран эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.Цэргийн алба хаагаагүй. Санхүү, эдийн засгийн дээд сургууль төгссөн, улсаа авсан ямар нэгэн гавъяа шагнал байхгүй. Урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 4-р хуудас/,
Гэрч Ц.Жаргалсүрэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бага насаа ******* аймгйин Жаргалант суманд өнгөрүүлсэн, цэцэрлэгээр хүмүүжсэн. 199-00 онд Цаст-Алтай цогцолбор сургуулийг бүрэн дунд боловсролтой төгсөж 00 онд Улаанбаатар хотод Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуульд элсэн орж нягтлан бодогч мэргэжлээр 0******* онд төгсөж ******* аймагт ирээд ганц хоёр жил ажилгүй байж байгаад барилгын компанид нягтлан бодогчоор очиж ажиллаж байгаад тэндээсээ гараад ******* банкинд эдийн засагчаар орж ажилласан. Одоо эхнэр хүүхдийн хамт ******* аймгийн Жаргалант сумын ******* *******ийн байранд амьдардаг, цэргийн алба хаагаагүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн -р хуудас/ ******* аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Засаг даргын *******0 оны 07 дугаар сарын 8-ны өдрийн дугаартай тодорхойлолт, *******6/00******* дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, /1-р хавтаст хэргийн 9-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар санал гаргасан тул эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, -д зааснаар ажлын хоногоор завсарлуулсан болно.
Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, арван гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 13000000 төгрөгийн торгох ял оногдуулж, шүүгдэгчээс 00000 төгрөгийн гаргуулан хохирол төлүүлэх хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх, хэрэгт эд мөрийн баримаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгийг торгох ял, албадлагын арга хэмжээг төлөх хүртээл хэвээр үлдээх, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх” санал, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, Л.цэцэг нар нь “шүүгдэгч хохирлыг төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, сахарын диабет өвчтэй, хүүхэдтэй тул хувийн байдлыг харгалзан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10000000 төгрөгийн торгох ял оногдуулах” санал тус тус гаргасан.
Шүүгдэгч С.Быг шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ урьд ял шийтгэгдэж байгаагүй, сахарын дибет өвчтэй гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн дах хэсгийн .1, .-т заасан үндсэн ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулах нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн дах хэсгийн .1, .-т зааснаар арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний *******000000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, шүүгдэгчийн цалин, хөлс, хөдөлмөр эрхэлдэггүй байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.
Мөн хохирлыг төлүүлэх зорилгоор шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөөс 440148 төгрөг гаргуулан хохирлыг төлүүлэхээр тогтоож, эрүүгийн 03600000017 дугаартай хэрэгт эрүүгийн 036000000176, 036000000178, 03600000017, 036000000177, 036000000173 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор шүүгдэгчийн эзэмшлийн Г161700*******71 дугаартай ******* аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн - тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, улсын бүртгэлийн Ү16170037******* дугаартай ******* аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлах Болорын -******* дугаар байрны ******* тоот орон сууцыг битүүмжилсэн ******* аймгийн Прокурорын газрын *******0 оны 08 дугаар сарын 0-ны өдрийн /9 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг торгох ял, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36. дугаар зүйлийн 1, , 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, , 4, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн дахь хэсгийн .1, .-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 3-т журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн дахь хэсгийн .1, .-д зааснаар шүүгдэгч С.Б-д арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний *******000000 /арван хоёр сая/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний *******000000 /арван хоёр сая/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Боос 440148 төгрөгийг албадан гаргуулж, хохирлыг төлүүлсүгэй.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн -д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч С.Бд тайлбарласугай.
6.Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, 497 дугаар зүйлийн 497.1, 10 дугаар зүйлийн 10.1-д тус тус зааснаар шүүгдэгч С.Боос 681*******141 төгрөг гаргуулан хохирогч ******* банкны ******* салбарт олггож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1300896 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Эрүүгийн 03600000017 дугаартай хэрэгт эрүүгийн 036000000176, 036000000178, 03600000017, 036000000177, 036000000173 дугаартай хэргүүдийг нэгтгэсэнийг дурдсугай.
8.Хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн Г161700*******71 дугаартай ******* аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн - тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний газар, улсын бүртгэлийн V16170037******* дугаартай ******* аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлах Болорын -******* айлын орон сууцны ******* тоотод байрлах орон сууц битүүмжилсэн ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын *******0 оны 08 дугаар сарын 0-ны өдрийн /9 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг торгох ял, эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
9..Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК