| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2020/0180/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/177 |
| Огноо | 2020-10-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож,
улсын яллагч З.Алтансолонго,
шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Ж.Д-дхолбогдох эрүүгийн *******06000000*******11 дугаартай хэргийг *******0*******0 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, *******0*******0 оны 10 дугаар сарын *******0-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, яс үндэс дөрвөд, ******* оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ам бүл , боловсрол-дээд, мэргэжил-зам гүүрийн инженер, ******* ХХКомданид нарийн бичгийн даргын ажилтай, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн *******ын ******* дугаар ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух, хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж.Д,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч Ж.Д нь Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт *******0*******0 оны 08 дугаар сарын *******-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.*******той маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт халдаж биед нь зүүн нүдний ухархайн доод хана болон дотор хананы хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, зүүн нүдний дээд зовхины баруун хэсэгт зулгаралт, зүүн шанааны дээд хэсэгт зулгаралт, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Эрүүгийн *******06000000*******11 дугаартай хавтаст хэргээс:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6-р хуудас/,
*******. Гэрч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8-р хуудас/,
. Гэрч Ж.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10-р хуудас/,
. Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны *******0*******0 оны 09 дүгээр сарын 0-ны өдрийн 717 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 11-р хуудас/,
5. Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны *******0*******0 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 7************** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 16-р хуудас/,
6.Хохирогч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн *******8-*******-р хуудас/,
6. Гэрч Б.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 1-*******-р хуудас/,
7.Гэрч Л.Ачнарангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн --р хуудас/,
8.Яллагдагч Ж.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 5-7-р хуудас/,
9.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 55-р хуудас/,
10.Эд зүйл, бичиг баримт, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 61-р хуудас/,
11.Хохирогч Б.*******ийн хохирлын тооцоо, холбогдпох баримтуудын хамт /хавтаст хэргийн 6*******-69-р хуудас/,
1*******.Яллагдагч Ж.Дгээс хохирогчид эмчилгээний зардалд шилжүүлсэн мөнгөн шилжүүлэгийн баримт /хавтаст хэргийн 79-80-р хуудас/,
1.Яллагдагч Ж.Дгийн Ховд аймгийн Прокурорын газарт *******0*******0 оны 09 дүгээр сарын *******-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 81-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Д нь Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт *******0*******0 оны 08 дугаар сарын *******-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.*******той маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт халдаж биед нь зүүн нүдний ухархайн доод хана болон дотор хананы хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, зүүн нүдний дээд зовхины баруун хэсэгт зулгаралт, зүүн шанааны дээд хэсэгт зулгаралт, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Дг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан, үнэлж дүгнэхэд
Шүүгдэгч Ж.Д нь Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт *******0*******0 оны 08 дугаар сарын *******-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.*******той маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт халдаж биед нь зүүн нүдний ухархайн доод хана болон дотор хананы хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, зүүн нүдний дээд зовхины баруун хэсэгт зулгаралт, зүүн шанааны дээд хэсэгт зулгаралт, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /******* оны 08 сарын *******6-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн - тоотод оршин суудаг, ПЮ8608*******67******* тоот регистрийн дугаартай, овогт ийн *******/ “... Би *******0*******0 оны 08 дугаар сарын *******-ны өдөр үеэлүүдтэйгээ хамт Бишрэл каракоед сууж байсан. Тэгээд бид нарын сууж байсан газар хаах болоод би гараад 00 орчихоод буцаад гараад ирэхэд коридорт залуу зогсож байсантай таарсан. Нэг залуу нь надаас энэ залууг танихуу гэхээр нь би аа танина гэж хэлэхэд тэр өндөр залуу нь чамаас юм асуугаад байгаа юм бишүү гэхээр нь би тэр залууд хандаж бацаан чинь дуугүй байгаарай гээд хуруугаараа заасан чинь миний хурууг мушгисан. Тэгээд манай өрөөнд сууж байсан хүмүүс гарч ирээд бид нарыг салгаад явуулсан. Бид нар өрөөнөөсөө гараад ирэхэд нөгөө өндөр залуу үүдэн дээр зогсож байхаар нь би ах захаа мэдэж харьцаарай гэж хэлсэн чинь тэр надад хандаж би чамтай харьцахгүй гөлөг минь мөрөөрөө яваарай гээд гараараа далайх шиг болохоор нь зөрүүлээд цохих гэтэл намайг гараараа зүүн нүдний ухархай хэсэгт цохисон. Тэгээд зугтаад явсан. Одоо би Улаанбаатар хотод очиж хагалгаанд орох гэж байгаа учраас хохирлоо гаргуулж авна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн *******8-*******-р хуудас/,
Гэрч Б.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би *******0*******0 оны 08 сарын *******-ны өдөр би нөхрийн хамт болон дүү нарын хамт каракоед сууж байсан. Орой ******* цаг болоод манай нөхөр бие засах гээд гараад явсан. Удалгүй коридорт манай нөхөр залуутай муудалцаад зогсож байхаар нь салгасан. Удалгүй тэндээсээ гараад ихэрэд нөгөө залуу манай үүдэн дээр зогсоод манай нөхөртэй маргалдаад байхаар нь манай нөхөр далайсан чинь хажуу талаас нь дүү нар боль гэхэд тэр залуу тас гээд миний нөхрийн нүүрэн тус газарт цохисон. Тэгээд тэр залууг байж бай гэтэл хуцалгүй байж бай гээд зугтаад явсан. Манай нөхрийн нүүр нь тэр чигтээ хавдсан. Тэгээд хамар болон нүднээс нь цус гоожсон байсан. Маш их гомдолтой байна.. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 1-*******-р хуудас/,
Гэрч Л.Ачнарангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би *******0*******0 оны 08 дугаар сарын *******-ны өдөр ажил дээрээ ажлаа хийж байхад бороо орсон. Тэгээд гадна гаргаж тавсан байсан хавтангуудаа оруулах гээд үеэл ах г дуудсан. Бид хоёр хамт хавтангууд оруулчихаад ахыг өнөө орой хоёулаа жаахан дуулж суухуу гэхэд ах за гээд зөвшөөрсөн. Тэгээд ажлын газрын нэг ахын хамт бид хоёр Бишрэлт караоке орсон. Тэнд ороод 1 цаг дуулчихаад хаах цаг боллоо гэхээр нь сунгах боломж байна уу гэхэд дуусчихлаа гэхээр нь харих гээд ажлын ах түрүүлээд гарсан. ах бид хоёр араас нь гараад явж байтал түрүүлээд гарсан ажлын ах коридорт хоёр ахтай маргалдаж байхаар нь больцгоо гээд салгасан. Тэгээд гараад гадна гараад тамхи татаж байтал нөгөө ах гарч ирээд г дуудахаар нь хамт яваад очиход тэр залуу амандаа юм хэлж байгаад цохиод авсан. Тэгээд цохиод авах шиг болоод бөөн бужигнаан болоод тарцгаасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн --р хуудас/, /09 дүгээр сарын 0-ны өдрийн 717 дугаартай “1. Б.*******ийн биед зүүн нүдний ухархайн доод хана болон дотор ханаы хурагал, хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зүүнм нүдний доод зовхинд зулгаралт, зүүн нүдний дээд зовхины баруун хэсэгт зулгаралт, зүүн шанааны дээд хэсэгт зулгаралт, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдин няцрал гэмтэл тогтоогдлоо. *******.Б.*******ийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, дээрхи учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. . Б.*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. . Б.*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын *******..1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” Гэх дүгнэлт /хавтаст хэргийн 1*******-р хуудас/,
Яллагдагч Ж.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би *******0*******0 оны 08 дугаар сарын *******-ны өдөр дүү болон Ачнаран, хамт ажилладаг гэрэлт-Од нарын хамт караокед суусан. Тэгээд цаг дуусаад гарах гэж байхад Ачнаран, гэрэлт-Од хоёр коридороор гарах гээд явж байтал ганцог гэдэг хүнтэй тааралдаад маргалдахаар нь больцгоо гэсэн чинь ******* миний гарнаас татаад өрөөлүүгээ татаад байхаар нь цамц суналаа гэхэд намайг хараагаад байсан. Тэгтэл өрөөнөөс манай нутгийн ах гарч ирээд бид нар учир зүйгээ олоод гарсан. Бишрэлтийн үүдэн дээр байж байтал тэдгээр залуус гарч ирээд нөгөө залуу намайг гөлөг чинь наашаа хүрээд ир ална гэж дуудахаар нь хажууд нь зогсож байсан Ачнаранг аваад явах гээд хажуулд нь очиход ганцог миний шанаа хэсэгт гараараа цохиод авсан. Би өөрийгөө хамгаалах гээд *******ийн нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тухайн үед учир зүйгээ олох гээд уучлал гуйх гээл цохих гээд байхаар нь би яваад өгсөн. Би эмчилгээний зардалд *******0000 төгрөгийг төлж өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7-р хуудас/,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын *******0*******0 оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн *******06000000*******11 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тоол /хавтаст хэргийн 1-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5-р хуудас/,
Иргэн Б.*******ийн Ховд аймаг дахь Цагдаагийн газарт *******0*******0 оны 08 дугар сарын *******-ны өдөр гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 6-р хуудас/,
Яллагдагч Ж.Дгийн *******0*******0 оны 09 дүгээр сарын *******-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан Миний бие Б.*******ийн биед хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн барагдуулсан тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 81-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг хохирогчийн биед нь халдаж нүүрэн хэсэгт нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Дгийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирлын улмаас үүссэн хор уршгийг нөхөн төлсөн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Дгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******ийн биед хөнгөн гэмтэл учирсан бөгөөд эмчилгээний зардалд *******0000 төгрөгийг нөхөн төлсөн тухай хохирогч мэдүүлж /хавтаст хэргийн 8*******-р хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Д нь хохирогчтой хувийн тарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн биед нь халдаж, нүүрэн хэсэгт нь гараараа цохисон үйлдэл нь гэм буруугийн санаатайгаар үйлдэгдсэн
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ж.Д нь урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 55-р хуудас/ нотлогдож байгаа ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.*******-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.Дгийн хувийн байдлын талаар гэрч Ж.Ганцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай төрсөн дүү болох Ж.Д нь зам гүүрийн мэргэжлээр Хятад улсад төгссөн. Одоо эх эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Зан аашийн хуьд сэргэлэн цовоо, найз нөхөд болон хамт олондоо нэр хүндтэй. Аливаа зүйл сэтгэлээсээ ханддаг. Гэр бүлийн болон орчны хүмүүжил сайтай сэхээтэн гэр бүлээс гаралтай хүүхэд байгаа, архи дарс хэрэглэдэггүй, хааяа тамхи татдаг..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58-р хуудас/,
Гэрч Д.Өрнөхдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ж.Д нь нийтэч зантай, нөхөрсөг, хүнийг ялгаварлаж харьцдаггүй, хүнд тусархаг, хүнтэй хэл амаа амархан ойлголцдог. *******01******* онд Хятад улсад сургууль төгсөж ирээд одоо нэг компанид ажиллаж байна. Архи дарс хэрэглэдэгүй.. /хавтаст хэргийн 59-60-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.
Шүүгдэгч Ж.Дг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршгийг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал, зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна. 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 50000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүнд оногдуулсан торгох ялыг сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Мөн шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлаж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах зүйтэй байна.
Эрүүгийн *******06000000*******11 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн эд, зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид *******0000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 1, 6.******* дугаар зүйлийн 1, *******, дэх хэсэг, 6.6, 6.7 дугаар зүйл, 6.8 дугаар зүйлийн 1, *******, , 5 дахь хэсэг, 6.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 50000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дд оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 50000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ж.Дд тайлбарласугай.
6.Эрүүгийн *******06000000*******11 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид *******0000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Ж.Дд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-57 дугаартай нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Ж.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК