| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2020/0181/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/178 |
| Огноо | 2020-10-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Ө |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Р.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 20*******000000222 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 1-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 20-ны хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ам бүл 1, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Р.Н,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч Р.Н нь 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт 0 дугаар гудамжны тоот хашаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Д.*******г зодож, биед нь дагзны баруун дээд хэсгийн шарх, зүүн чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн доод эрүүний хэсгийн цус хуралт, зүүн гарын сарвууны ар хэсгийн зулгаралтын сорвинууд, зүүн гарын сарвууны ар хэсгийн цус хуралт, баруун гарын шууны гадна доод хэсгийн цус хуралт, цээжний зүүн хажуу талын доод хэсгийн цус хуралтууд, хэвлийн зүүн хажуу хэсгийн цус хуралт, хэвлийн зүүн урд хэсгийн цус хуралт, цээжний баруун урд талын доод хэсгийн цус хуралт, баруун гарын бугалганы дотор дунд хэсгийн цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Эрүүгийн 20*******000000222 дугаартай хавтаст хэргээс: 1. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 2-р хуудас/, 2. Шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн -р хуудас/, *******. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 41-42-р хуудас/, 4. Хохирогч Д.*******гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 2-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Н нь гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Д.*******г зодож, биед нь олон тооны шарх, сорви үүсгэн хөнгөн гэмтэл учруулж, бие махбодын хүчирхийлэл үйлдсэн үйл баримт тогтоогджээ. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд Шүүгдэгч Р.Н нь 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэр 0 дугаар гудамжны тоотод байрлах гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Д.*******г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, биед нь дагзны баруун дээд хэсгийн шарх, зүүн чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн доод эрүүний хэсгийн цус хуралт, зүүн гарын сарвууны ар хэсгийн зулгаралтын сорвинууд, зүүн гарын сарвууны ар хэсгийн цус хуралт, баруун гарын шууны гадна доод хэсгийн цус хуралт, цээжний зүүн хажуу талын доод хэсгийн цус хуралтууд, хэвлийн зүүн хажуу хэсгийн цус хуралт, хэвлийн зүүн урд хэсгийн цус хуралт, цээжний баруун урд талын доод хэсгийн цус хуралт, баруун гарын бугалганы дотор дунд хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: Хохирогч Д.*******гийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн /******* оны 0 дугаар сарын 2-ны өдөр төрсөн, настай, ам бүл 2, бүрэн дунд боловсролтой, Ховд аймгийн Жаргалант сумын багт оршин суудаг, Даваажавын *******/ “...Би 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 22 цагийн үед гэртээ байж байсан чинь надтай хамт амьдардаг ******* согтуу ирээд толгой хэсэгт сандлаар цохисон, цээж хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. ...Би *******тэй хамтран амьдраад 2 жил болж байна. Миний цээж хэсэгт өвдөж байна, бас хоёр гар өвдөж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 2-р хуудас/, Шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1 дугаартай “1. Д.*******гийн биед гэмтэл тогтоогдлоо. 2. Д.*******гийн биед дагзны баруун дээд хэсгийн шарх, зүүн чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн доод эрүүний хэсгийн цус хуралт, зүүн гарын сарвууны ар хэсгийн зулгаралтын сорвинууд, зүүн гарын сарвууны ар хэсгийн цус хуралт, баруун гарын шууны гадна доод хэсгийн цус хуралт, цээжний зүүн хажуу талын доод хэсгийн цус хуралтууд, хэвлийн зүүн хажуу хэсгийн цус хуралт, хэвлийн зүүн урд хэсгийн цус хуралт, цээжний баруун урд талын доод хэсгийн цус хуралт, баруун гарын бугалганы дотор дунд хэсгийн цус хуралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл тогтоогдлоо. *******. Д.*******гийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 4. Д.*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн -р хуудас/, Хохирогч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний зүүн хавирга руу дэвсэж олон тооны хөхрөлт үүсгэж мөн баруун талын хавирганы хажуу хөхөрч няцарсан, зүүн талын хацарт сандлаар цохиж хөхрүүлэн түлхэж унагааж толгой хагалсан, хүзүү боож хумсны ором оруулсан зүүн гарын чигчий хурууны ар талаас хазаж шүдний ором оруулсан. ...Би гомдолтой байна. Харин нэхэмжлэх зүйл алга байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-1-р хуудас/, Яллагдагч Р.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр би дугаар жилийн барилга дээр ажиллаж байгаад ажлаа тараад харьж яваад Эрхэмбаяр гэдэг ахтай таарсан. Эрхэмбаяр ах нэг том шилтэй архи задлаад тэр архийг хужаа 24 айлын ойролцоо бид хоёр хувааж ууж дуусаад бид хоёр салаад тэгээд би хамтран амьдрагч Д.*******гийн гэрт очоод *******г зодож цохиод тэгээд эрүүлжүүлэх байранд ирсэн. ” гэх мэдүүлэг /хавтаст 24-р хуудас/, “Хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ бага гэх” Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 41-42-р хуудас/, Зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал /хавтаст хэргийн 10-р хуудас/, Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоол /хавтаст хэргийн 11-р хуудас/, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын *******0-ны өдрийн 20*******000000222 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол /хавтаст хэргийн 19-р хуудас/, Хохирогч Д.*******гийн Ховд аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 1-р хуудас/ шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Р.Н, хохирогч Д.******* нар нь 2018 оноос хамтран амьдарч байгаа болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэр бүлийн хүчирхийлэлд хамруулахаар заасан ба шүүгдэгч Р.Нгийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хамтран амьдрагч Д.*******г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг мөн хуулийн дугаар зүйлийн .2.-д заасан хүний эрүүл мэндэд гэм хор учруулсан бие махбодын хүчирхийлэл үйлдсэн гэж үзнэ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ. Иймд шүүгдэгч Р.Нгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Д.*******г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаар хохирогч Д.*******гийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч хор уршиг нэхэмжилсэн баримтаа гаргаж өгөөгүй, “нэхэмжлэх зүйлгүй” гэж /хавтаст хэргийн 1-р хуудас/ мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч хохирлын улмаас үүссэн хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн хангуулах эрхтэйг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийн биед нь халдаж хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатайгаар үйлдэгдсэн бөгөөд хэрэг учрал болох үед шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Р.Н нь урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 2-р хуудас/ нотлогдож байгаа ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч хохирогчийн биед олон тооны шарх үүсгэж зодож гэмт хэрэг үйлдсэн байх тул “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. Мөн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Р.Нгийн хувийн байдлын талаар гэрч Ц.Батчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Р.Н ах ******* оны дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Дарви суманд ******* гэдэг хүний хүүхдийн дахь нь болж төрж байсан. Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулийг бүрэн дунд боловсролтой төгссөн, мэргэжилгүй. Одоо Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоотод оршин суудаг. Цэргийн албыг 198*******-198 оны хооронд зэвсэгт хүчний ******* дугаар ангид хаасан. Улсаас авсан гавъяа шагнал байхгүй, урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй хүн байгаа юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4-р хуудас/ хэрэгт цугларсан байна. Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11. дугаар зүйлийн 2-т зааснаар 00 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, сарын хугацаагаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж, хохирогч хор уршиг нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх” санал гаргасан болно. Шүүгдэгч Р.Нг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулах нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Р.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өдөрт наймаас дээшгүй цагаар, зургаан зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 4 сарын хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна. Мөн ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ял оногдуулах учиртайг, шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид тус тус тайлбарлаж, шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв. Эрүүгийн 20*******000000222 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1 дүгээр зүйлийн 1, *******.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, *******., *******. дугаар зүйл, *******.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, *******.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-д зургаан зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Р.Нд тайлбарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .******* дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.*******-т зааснаар шүүгдэгч Р.Нлд 4 /дөрөв/ сарын хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Р.Нд мэдэгдсүгэй.
. Хохирогч хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
. Эрүүгийн 20*******000000222 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч Р.Нд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-45 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Р.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.1 дүгээр зүйлийн 1, *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК