| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2020/0185/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/179 |
| Огноо | 2020-10-28 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2020/ШЦТ/179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож,
улсын яллагч З.Алтансолонго,
шүүгдэгч Х.Х,
шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Х.Х-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Х нь Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутаг дэвсгэр, “Талын ” гэх газарт 2020 оны 09 дүгээр сарын 9-ний өдөр ************** улсын дугаартай Аксент маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас замын хажуу руу унаж зам тээврийн осол гарган, зорчигч бага насны Х.*******гийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2036000000218 дугаартай хавтаст хэргээс:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1-р хуудас/,
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт тэмдэглэл /хавтаст хэргийн 3-9-р хуудас/,
3. ************** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-13-р хуудас/,
4. Цогцос хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 14-р хуудас/,
5. Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-р хуудас/,
6. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, бүдүүвч зураг /хавтаст хэргийн 20-21-р хуудас/,
7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32-р хуудас/,
8. Гэрч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн -28-р хуудас/,
9. Амь хохирогч Х.*******гийн цогцост шинжилгээ хийсэн Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын *******-ний өдрийн 50 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 76-78-р хуудас/,
10. Яллагдагч Х.Х, яллагдагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын Ховд аймгийн Прокурорын газарт 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 119-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Х нь Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутаг дэвсгэр, Талын гэх газарт 2020 оны 09 дүгээр сарын 9-ний өдөр өөрийн ************** улсын дугаартай Аксент маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцад замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гарган, зорчигч өөрийн охин Х.*******гийн амь насыг хохироожээ. Зам тээврийн осол гарах үед тээврийн хэрэгсэлд Х.Хын эхнэр Д.*******, дүү Х.*******, хүү Х.*******, охин Х.******* нар зорчиж явсан үйл баримт тогтоогджээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд
Шүүгдэгч Х.Х нь 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт байрлах “Талын ” гэх газарт ************** улсын дугаартай “Аксент” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б/ “хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 3.7 “жолоочид дараахь зүйлийг хориглоно а/ ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг тус тус зөрчсний улмаас тээврийн хэрэгсэл нь замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гарган, Х.*******гийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Зам тээврийн осол дээр тогтоосон “...Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутаг дэвсгэр Талын гэх нэртэй газар засмал зам дээр ************** улсын дугаартай автомашин жолоодон явсан жолооч К.Кулгелим /Холганат/ нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.4 б-д заасан “хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 3.7 а-д заасан “...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.3-т заасан “жолооч ... зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс замаасаа гарч онхолдож зам тээврийн осол гарсан байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21-р хуудас/,
Гэрч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө Эрдэнэт хотоос төрсөн ах Эрханатын гэрээс өглөө бэр эгч Д.*******, төрсөн ах Х.Х ахын 2 хүүхдийн хамт бид 5 ************** улсын дугаартай аксент маркийн тээврийн хэрэгсэлтэй гараад 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Хар үзүүрийн гүүрний хажуу талын Тэс гэсэн бичигтэй бензин колонкийн хажууд 02 цагийн үед ирж унтаад ...цагдаагийн постоор гараад нэлээн явж байтал амь хохирогч Х.******* хоол идмээр байна гэхээр нь замын хажуу талын зогсоол дээр зогсож байгаад цай хоол өгөөд хөдлөөд явж байтал жолооч талын дугуй хагарах шиг болсон, тэгээд замаас гараад машин унасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн -28-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 09-ний өглөө 08 цагийн үед бензин колонкийн хүнийг сэрээж бензин аваад хөдлөөд цагдаагийн постоор гараад нэлээн явж байтал манай охин Х.******* хоол идмээр байна гэхээр нь аав нь замын хажуу талын зогсоол дээр зогсож байгаад цай хоол өгөөд хөдлөөд явж байтал машин таг гэж дугараад хоёр талдаа замаас гарч явсан тэгээд юу болсон талаар мэдэхгүй. ...Би тээврийн хэрэгслийн арын суудал дээр 2 хүүхэдтэйгээ хамт сууж явсан. Хамгаалалтын бүс зүүгээгүй байсан, хамгаалалтын зүүдэг бүс байхгүй байсан. ...Надад ямар нэгэн гомдол санал алга байна. Санамсаргүй, болгоомжгүй байдлаас ийм зүйл болсон учраас надад нэхэмжлэх зүйл алга байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-р хуудас/,
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 743 дугаартай “1.Х.*******ын биед гэмтэл тогтоогдлоо. 2. Х.*******ын биед духны дунд дээд хэсэгт зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. 4. Х.*******ын биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 56-р хуудас/,
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын *******-ний өдрийн 50 дугаартай “1. Х.*******гийн гэх цогцост суурь ясны зүүн дунд болон ар хонхор, баруун талын ар болон дунд хонхор, дагз болон зүүн чамархай ясны бяцарсан хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн суурь хэсэг болон бага тархины суурь хэсгийн няцрал, дээд доод эрүүний хугарал, зүүн хацар ясны хугарал, хамар ясны хугарал, зүүн чамархайн булчинд цус хуралт, зулайн зүүн хэсэг болон зүүн чамархай хэсгийн хуйханы цус хуралт, духны хэсгийн цус хуралт, дух, хамар, зүүн хацрын урд хэсгийг хамарсан зулгаралт, духны зүүн баруун хэсэг болон баруун хацар хэсгийг хамарсан олон тооны жижиг зулгаралтууд, баруун доод эрүүний хэсэгт зулгаралт, зүүн эгэмний хэсэгт зулгаралтууд, хоолой хэсэгт зулгаралт, хэвлийн зүүн хажуу хэсэгт зулгаралтууд, баруун гарын сарвууны ар хэсэгт олон тооны жижиг зулгаралтууд, баруун далны доод хэсэгт зулгаралтууд, зүүн далны доод хэсэгт зулгаралт, баруун гарын бугалганы гадна дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Х.*******гийн цогцост учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Х.*******гийн цогцост учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Х.******* нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 76-81-р хуудас/,
Яллагдагч Х.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би гараад 2020 оны 9-р сарын 7, 8-ны өдрүүдэд бүтэн яваад 09-ний шөнийн 02 цагт Ховд аймгийн Манханы Тэс колонк дээр ирээд унтсан. ...Тэнд цай унд ууж 20-30 минут зогсож байгаад хөдөлсөн. Тэгээд зогсоолоос хөдлөөд 2-3 км явж байтал машины урд талд буюу жолооч талд нэг чимээ гарах шиг болоод машин хоёр талдаа савлаж байгаад унах шиг болсон. Тэгээд би хэсэг хугацааны дараа ухаан ороод сэртэл машины суудал дээрээ байсан бөгөөд хажууд сууж явсан манай дүү байхгүй байсан. Хойд суудал руу хартал эхнэр орилоод мөн манай бага хүүхэд уйлж байсан. Тэгээд дүү амь хохирогч хоёроо хайтал машины хойд талд газарт хэвтэж байсан. Манай хүүхэд нүүрээрээ газарлуу хараад хэвтэж байсан учраас өргөөд автал нүүр нь цус болсон байсан. Тэр үед манай хүүхдийн гар хөл нь чичрээд байсан. Манай хүүхэд 20-30 минут гар хөл нь жаахан чичрээд байж байгаад амьсгал хураасан. ...Эхнэр 2 хүүхэдтэй хойно сууж явсан. Би бүс зүүсэн үгүйг нь мэдэхгүй байна. Амь хохирсон манай хүүхэд миний ар талд сууж явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 94-р хуудас/,
2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1-р хуудас/,
2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тухай “...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт Талын гэх нэртэй газарт асфальтан хар зам дээр болсон байх ба ************** улсын дугаартай аксент маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл замын хажуу талруу унаж зам тээврийн осол гарсан байна.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 2-9-р хуудас/,
2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай “...Уг тээврийн хэрэгсэл нь ************** улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн байх ба уг тээврийн хэрэгсэл нь аксент маркийн Солонгос улсад үйлдвэрлэсэн Монгол улсад 2004 оны 12-р сарын 31-д орж ирсэн.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-15-р хуудас/,
2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Цогцос хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 14-р хуудас/,
2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Цогцосонд гадна үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 16-р хуудас/,
2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-19-р хуудас/,
Г-192 дугаартай Холганатын *******гийн нас барсны гэрчилгээ /хавтаст хэргийн 84-р хуудас/,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2036000000218 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хавтаст хэргийн 88-89-р хуудас/,
Шүүгдэгч Х.Хын дугаартай А, В ангиллын жолоочийн үнэмлэх /хавтаст хэргийн 101-р хуудас/,
Яллагдагч Х.Х, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт холбогдсон Х.Х миний бие гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч цаашид учирах хор уршгийг ухамсарлаж ойлгож, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байгаа тул өөртөө холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 119-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Х.Х нь зам тээврийн осол гаргах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 153 дугаартай “1. Х.Хын биенээс авсан гэх шингэн цус нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Х.Хын биенээс авсан гэх шингэн цусанд этилийн спирт илрээгүй.” гэх /хавтаст хэргийн 65-р хуудас/ дүгнэлтээр тогтоогджээ.
Жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үүрэгтэй бөгөөд тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож явах, аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах, ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигчийг тээвэрлэхгүй байх нь зам тээврийн ослоос сэргийлэх, ослоос гарч болох хохирлыг багасгах ач холбогдолтой юм.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д зааснаар замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх нь хөдөлгөөнд оролцож буй иргэний үүрэг бөгөөд шүүгдэгч Х.Х нь замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б/ хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7 “жолоочид дараахь зүйлийг хориглоно а/ ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон бөгөөд санамсар, болгоомжгүйгээр гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Х.Хыг ************** улсын дугаартай, “Аксент” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б, 3.7 а, 12.3 дахь заалтыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж, Х.*******гийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Х.Хын үйлдсэн гэмт хэргийн улмаас Х.*******гийн амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.******* “Надад ямар нэгэн гомдол санал алга байна. Санамсаргүй, болгоомжгүй байдлаас ийм зүйл болсон учраас надад нэхэмжлэх зүйл алга байна.” гэж мэдүүлж байх тул /хавтаст хэргийн 32-р хуудас/ шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Х.Х урьд нь гэмт хэрэгт холбогдож ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 99-р хуудас/ нотлогдож байгаа ба замын хөдөлгөөнд оролцох явцад болгоомжгүйгээр зам тээврийн осол гаргасан байх тул “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Хын хувийн байдлын талаар гэрч Х.Сайлауханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Х.Х нь зан ааш маш сайн, даруухан, дөлгөөн зан ааштай, хүнтэй харьцаа сайн, хүнтэй зөв боловсон харьцдаг. Ажилд сайн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй сайн залуу байгаа юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-р хуудас/,
гэрч Т.Манарханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Х.Х нь урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Х.Х хувиараа хөдөлмөр эрхэлдэг юм. Тодорхой эрхэлсэн ажилгүй, цэргийн алба хаагаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.
Шүүгдэгч Х.Хыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал, өмгөөлөгчийн санал зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Х.Хад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 8 сарын хугацаагаар тэнсэж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тэнсэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолж, тэнсэж үүрэг хүлээлгэсэн шүүгдэгчид хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн № дугаартай “А, В” ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-н тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 08 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Х.Хад тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Х.Хад сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6.Эрүүгийн 2036000000218 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Х.Хын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн № дугаартай “А,В” ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Х.Хад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК