| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2020/0187/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/181 |
| Огноо | 2020-11-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2020/ШЦТ/181
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,
улсын яллагч Э.Ууганзаяа,
шүүгдэгч М.У,
шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.У-д холбогдох эрүүгийн 2036000000225 дугаартай хэргийг 2020 оны 10 сарын 26-ны өдөр хүлээн авч 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Мон******* Улсын иргэн, ******* оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн ******* сумын ******* дүгээр /******* *******/ багт оршин суух хаягтай, урьд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2*******8 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ял, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ял, мөн шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, М.У,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч М.У нь 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт архи, согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар зодож 2 чихний хэнгэрэг хальс цооролт, тархи доргилт, хамар ясны зүүн талын хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанаа, хамрын нуруу, дээд, доод уруул, эрүү, хүзүүний урд болон 2 хажуу хэсэг, цээж зүүн бугалга, зүүн ташаа, 2 гуя, шилбэний дотор хэсгүүдэд тус бүр цус хуралт, мөн дээд уруул, эрүү, хүзүүний 2 хажуу, цээж, 2 хөхөнд тус бүр өнгөц зулгаралт, хэвлийн доод хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Эрүүгийн 2036000000225 дугаартай хавтаст хэргээс:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2-р хуудас/,
2. Хохирогч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 3-4-р хуудас/,
3. Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 773 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 7-р хуудас/,
4. Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 722 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 16-р хуудас/,
5.Хохирогч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12-р хуудас/,
6.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 38-р хуудас/,
7.Яллагдагч М.У түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан, үнэлж дүгнэхэд
Шүүгдэгч М.У нь 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар зодож биед нь 2 чихний хэнгэрэг хальс цооролт, тархи доргилт, хамар ясны зүүн талын хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа, хамрын нуруу, дээд, доод уруул, эрүү, хүзүүний урд болон хоёр хажуу хэсэг, цээж зүүн бугалга, зүүн ташаа, 2 гуя, шилбэний дотор хэсгүүдэд тус бүр цус хуралт, мөн дээд уруул, эрүү, хүзүүний 2 хажуу, цээж, 2 хөхөнд тус бүр өнгөц зулгаралт, хэвлийн доод хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн / ******* оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн ******* сумын ******* дүгээр багт оршин суух хаягтай, гийн *******/ “... Би 2020 оны 09 сарын 22-ны өглөө 07:******* минутын орчимд хүүхдээ аваад хичээлд нь хүргэх гээд гэрээс гартал урдаас Учирболд ороод ирсэн. Тэгээд миний толгой руу олон удаа цохиод хамраас цус гараад хажуу айлд цагдаа дуудаад өг гэж хэлсэн боловч гараад зугтаачихсан. Тэгээд хажуу айлын охин ээжрүүгээ ярьсан байна. Удалгүй ээж нь ирээд би хувцсаа сольж өмсөөд *******-40 минутын үед ажил руугаа явж байтал цаад талын хашааны хажууд машинаа тавиад намайг хүлээж зогсож байгаад намайг чирээд машиндаа суулгаад Бугат Үзүүрийн тэнд очоод хүзүүг боож 2-3 удаа усанд шидэж живүүлж усан дотор намайг толгойгоор дарж гэдэс рүү хэд хэдэн удаа цохисон. Би арай гэж аргалж гуйж байж 18.00 цагийн үед *******оос наашаа явж айлд байсан хүүхдүүдээ авч гэртээ ирсэн. Тэгээд намайг хүүхдүүдээ гэртээ оруулчхаад хурдан гарч ир гээд гэж дарамтлахаар нь буцаж гарч ирээд машинд нь сууж үүр цайхад гэртээ орж ирээд хүүхдүүдээ хичээл сургуульд нь явуулаад гэртээ ирж хэвтэж байгаад Хоньчин гуай дээр ирж толгойгоо бариулаад босдог болоод өргөдөл бичиж байна. Учирболд бид хоёр багадаа үерхдэг байсан бөгөөд хэл амнаас болоод тус тусын амьдралтай болсон. Тэгээд 4-5 өмнө тааралдаад түүнээс хойш надаас салахаа байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 3-4-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Н.Мөнгөншагайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 09 сарын 22-ны өглөө манай ээж манай дүүг хичээлд нь хүргэж өгөх гээд явсны дараагаар манай хажуу айлын ******* эгчийн гэрт нэг хүн ирээд зодоод байх шиг орилоод байхаар нь би ээж рүүгээ залгаад ******* эгчийн гэрт нэг хүн ирээд ******* эгчийг зодоод байх шиг байна гэж хэлсэн. Тэгээд би хаалгаа онгойлгоод харсан чинь нэг эрэгтэй хүн гараад явж байсан. Тэгтэл ******* эгчийн хүүхэд над дээр гүйж ирээд таныг ээж дуудаж байна гэхээр нь гэрт нь орсон чинь ******* эгчийн хамарнаас нь цус гоожсон, үс нь сэгсийсэн байдалтай чиний утсанд нэгж байна уу гэхэд би байхгүй гэж хэлээд гэртээ байж байтал манай ээж ирсэн. Тухайн үед манай хашаанд би ******* эгчийн том хүүхэд сүүлд манай ээж ирсэн. ******* эгчийг зодсон хүн согтуу байх шиг байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-р хуудас/,
Гэрч Д.Алдархишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 09 сарын 22-ны өглөө хүүхдээ хичээлдээ хүргэж өгчхөөд буцаж явж байтал манай охин надруу залгаад ******* эгчийн гэрт ******* эгчийг хүн цохиод байх шиг байна уйлаад байна би айгаад хаалгаа цоожилсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би алхаад гэртээ ирж явтал манай хашаанаас Уугий гэдэг залуу гараад явж байхаар нь энд юу болоод байгаа юм гэсэн чинь юу ч болоогүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд гэрлүүгээ орсон чинь манай охин айсан байсан. Тэгээд *******ийг ороод харсан чинь *******ийн хамарнаас цус гарсан, цохиулсан байдалтай байсан. Гэртээ эргэж орж ирээд байж байтал манай хашааны үүдэн дээр нөгөө Уугий гэдэг залуу машинтайгаа ирээд *******ийг дуудаад байхаар нь яагаад хүний амгалан тайван байдал алдагдуулаад байгаа юм гэхэд би уулзмаар байна гэж хэлэхээр нь би хаалгаа хаасан чинь яваад өгсөн..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч М.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 09 сарын 22-ны өглөө манай ээж манай дүү бид хоёртой гэрээс гартал урдаас Учирболд ах согтуу ирээд манай ээжийг цохиод авсан. Би тэгээд шууд хичээлдээ явсан цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна. Манай ээжийн нүүрлүү шууд цохисон. Тухайн үед халамцуу байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-р хуудас/,
Шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 773 дугаартай “1. Д.*******ийн биед гэмтэл учирсан байна. 2. 2 чихний хэнгэрэг хальс цооролт, тархи доргилт, хамар ясны зүүн талын хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанаа, хамрын нуруу, дээд, доод уруул, эрүү, хүзүүний урд болон 2 хажуу хэсэг, цээж зүүн бугалга, зүүн ташаа, 2 гуя, шилбэний дотор хэсгүүдэд тус бүр цус хуралт, мөн дээд уруул, эрүү, хүзүүний 2 хажуу, цээж, 2 хөхөнд тус бүр өнгөц зулгаралт, хэвлийн доод хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 3. Д.*******ийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Д.*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Д.*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 6. Д.*******ийн биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 7-р хуудас/,
Яллагдагч М.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 09 сарын 22-ны өглөө ******* суманд хадлан хийж байгаад аймгийн төвд согтуу орж ирээд айлын хашаанаас өөрийн дүүгийн автомашиныг аваад шууд *******ийнд очоод гэрлүү орох гэтэл ******* хүүхдүүдээ дагуулаад гэрийнхээ таамбараар гарч ирж тааралдаад бид хоёр тэнд маргалдсан. Тухайн үед *******тэй барилцаж аваад унасан тэр үед *******ийн уруул язарсан байдалтай байсан. Тэгээд би найзынх руу явж байтал надруу залгаад би цагдаа дуудлаа хүрэд ир гэхээр нь эргээд яваад очиход доороос Алдархишиг эгч ирж таараад та нар яагаад маргалдаад зодолдоод байгаа юм гэж хэлсэн тэгээд би тэндээс хөдлөөд найзынх руугаа явж байтал ******* надруу залгаад хүрээд ир гэхээр нь буцаад явж байтал Шавар гэрийн тэнд явж байхаар нь очоод машиндаа суулгаад Бугат үзүүрийн ******* дээр очиж машинд байсан тал шилтэй архиа уугаад *******тэй маргалдаад зогсож байгаад ******* руу хамтдаа унасан. Тухайн үед би хоёр удаа алгадсан. Тэгээд тэндээ байж байгаад орой буцаж аймгийн төв орж ирчхээд хүүхдүүдийг нь гэрт нь хүргэж өгөөд унтуулчхаад талруу гарч хоночхоод өглөө гэрт нь ирж буулгасан. Өмнө нь ******* надруу залгаад тэнээд алга болчихлоо гээд уурлаад байхаар нь би архи ууж очоод маргалдаад цохисон. Бид хоёр хамтран амьдрахаа болиод хагас жил орчим болж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24-р хуудас/,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 10 сарын 08-ны өдрийн 2036000000225 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хавтаст хэргийн 19-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1-р хуудас/,
Иргэн Д.*******ийн Ховд аймаг дахь Цагдаагийн газарт 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 2-р хуудас/,
Яллагдагч Б.Учирболд, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нараас Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 61-р хуудас/ шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Уын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын яллах дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч М.Уыг хохирогч Д.*******ийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирлын улмаас үүссэн хор уршгийг нөхөн төлсөн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч М.Уын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******ийн биед хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирогч хохирол нэхэмжилсэн баримтыг ирүүлээгүй байх тул учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн биед нь халдаж зодсон үйлдэл нь гэм буруугийн санаатайгаар үйлдэгдсэн бөгөөд шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.У урьд нь гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэгдэж байсан болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 55-р хуудас/ Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2*******8 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоол, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор /хавтаст хэргийн 40-54-р хуудас/ тус тус нотлогдож байгаа ба эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Уын хувийн байдлын талаар гэрч Ш.Пүрэвхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М.У нь миний ачийн хүүхэд байгаа юм. Айлын томын удаах хүүхэд байгаа юм. ******* суманд төрж өссөн. Эцэг эхийнхээ гар дээр хүмүүжсэн. ******* сумын 10 жилийн сургуульд сурч төгсөөд бүрэн бус дунд боловсролыг эзэмшсэн цэргийн алба хаасан эсэхийг мэдэхгүй байна. Одоо ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Урд нь гэмт хэрэгт холбогдож байсан. Хүүхэд нь угийн төлөв томоотой, хааяа архи уугаад байх шиг байгаа юм. Учирболд нь өөрийн гэсэн байртай.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-р хуудас/ хэрэгт цугларсан байна.
Шүүгдэгч М.Уыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд ял шийтгүүлж байсан хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.Уод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 680000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүнд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, мөн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.
Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах учиртайг мөн шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тус тус тайлбарлаж, шүүгдэгчид хүлээлгэсэн үүрэг, торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2036000000225 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн эд, зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.У-д зургаан зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 680000 төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Уод оногдуулсан зургаан зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 680000 төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Уод гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч М.Уод тайлбарласугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч М.Уод сануулсугай.
7. Хохирогч учирсан хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн 2036000000225 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шүүгдэгч М.Уод хүлээлгэсэн үүрэг, оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч М.Уод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК