Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/188

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******туяа

улсын яллагч Т.Өсөхболд,

шүүгдэгч ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч -д холбогдох эрүүгийн 2036000000229 дугаартай хэргийг  2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын *******-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй , эрхэлсэн ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоотод оршин суух хаягтай, ам бүл 1, урьд Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн шүүхийн 1996 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 104 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор *******гийн ******* нэрээр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 1998 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 149 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 20******* оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 3 жилийн хорих ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 02 сарын 17-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан ба ******* оны 11 сарын 29-ний өдөр овог, нэрээ өөрчилж, *******гийн ******* гэх болсон ба *******гийн ******* нэрээр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 09 сарын 19-ний өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2020 оны 03 сарын 09-ний өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2020 оны ******* сарын 26-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын багийн  нутаг дэвсгэрт байх иргэн Т.гийн байшингийн цонхыг түлхэж онгойлгон хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хүүхдийн цүнх 1 ширхэг, хавар намрын куртик 1 ширхэг, том хүний цамц 1 ширхэг, гараар хатгаж оёсон дэрний уут 2 ширхэг, орны аравч 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Т.д 340000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед согтуу байсан. Ховд аймгийн Буянт суманд нэг айлын мал маллаж байгаад архи уугаад согтуу явж байгаад хажуугаар нь явж байгаад түлхсэн чинь онгойсон гэв.

Эрүүгийн 2036000000229 дугаартай хавтаст хэргээс:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2-р хуудас/,

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэр зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-6-р хуудас/,

3. Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 7-р хуудас/,

4. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 08-09-р хуудас/,

5. Хохирогч Т.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь иргэн Т.гийн байшингийн цонхыг түлхэж онгойлгон дотогш нэвтэрч хүүхдийн цүнх, хавар намрын куртик, том хүний цамц, гараар хатгаж оёсон дэрний уут, орны аравч зэрэг эд зүйлийг хулгайлан авч явж байгаад дуудлагын дагуу очсон цагдаагийн албан хаагчид баригдсан үйл баримт тогтоогджээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд

Шүүгдэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Т.гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхыг түлхэж онгойлгон хууль бусаар нэвтэрч хүүхдийн цүнх 1 ширхэг, хавар намрын куртик 1 ширхэг, том хүний цамц 1 ширхэг, гараар хатгаж оёсон дэрний уут 2 ширхэг, орны аравч 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Т.д 340000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Буянт сумын багийн нутаг дэвсгэрт байх 4х6 метрийн харьцаатай цагаан өнгийн ертөнцийн зүгээр зүүн урагш харсан байшин байв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-6-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан талаарх 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “... орж эд зүйл авсан гэх байшингаа гараараа зааж харуулав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-9-р хуудас/,

Хохирогч Т.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн / оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин Ховд аймгийн Буянт сумын багт оршин суудаг, Тилеухан / “...2 авдрыг ухаад хувцас хунар цацсан байсан. Гялгар уутанд хийгээд хадгалсан бичиг баримт тараагаад хаясан байна. ...Хөнжлийн гараар оёосон хатгамал уут 2 ширхэг, алга болсон байна. Манай хүүхдийн цүнх, миний куртик алга болсон байна, өөр яг уг алга болсныг сайн мэдэхгүй байна.”  гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 13-14-р хуудас/,

Гэрч Т.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...7 хоногийн өмнө эргэхдээ бүрэн бүтэн байсан. Хулгай орсныг сонсоод 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байшингаа хархад цонхонд панер хадсан байсан панерыг татаад авсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14-р хуудас/,

Эд зүйлд үнэлгээ хийсэн талаарх шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “1. Хүүхдийн цүнх 1 ширхэг 20000, хавар намрын куртик 1 ширхэг 30000, том хүний цамц 30000, гараар хатгаж оёсон дэрний уут 2 ширхэг 160000, орны аравч 100000, 2020 оны 09 дүгээр сарын байдлаар дээрх эд зүйлийн нийт үнэ цэнэ 340000 төгрөг болохыг тодорхойлов” дүгнэлт /хавтаст хэргийн 24-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 24-р хуудас/,

Яллагдагч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Буянт сумын төвд гэдэг айлын хашаанд өвс буулгаж байгаад архи уусан.Тэгээд тэднийхээс орой 16 цагийн үед ганцаараа гараад сумын төвөөс хойшоо яваад гүүрээр гараад явж байтал нэг цагаан өнгийн байшин цоожтой байхаар нь цонхыг харсан чинь нэг панераар хаасан уг панер нь хоёр цоорхойтой байхаар нь хуруугаа хийж байгаад татсан чинь онгойсон.Тэгэхээр нь цонхоор нь тухайн байшинруу явж ороод авдрыг уудлаад хүүхдийн цүнх, хавар намрын куртик, том хүний цамц, гараар хатгаж оёсон дэрний уут, орны аравч зэрэг эд зүйлийг хулгайлж аваад буцаад цонхоор гараад байшингийн эгц урд талд явах гэж байтал хэсгийн төлөөлөгч ирээд намайг бариад авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2-р хуудас/,

2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2036000000229 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хавтаст хэргийн 31-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон  хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу бэхжүүлсэн,  энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг ...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол... гэж тодорхойлсон ба тухайн гэмт хэргийг хүн байнга амьдрах байшинд нэвтэрч үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ... энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол... гэж хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.

Өөрөөр хэлбэл бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн л бол хохирол учирсан эсэхээс үл хамааран хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ. 

Шүүгдэгчийн хохирогчийн эзэмшлийн байшингийн цонхонд хадсан панерыг татаж дотогш нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдлийг  хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн хууль бус нэвтрэлт гэж үзнэ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан талаар мэдүүлж байгаа ба байшин цоожтой байгааг, бусдын орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч болохгүй гэдгийг мэдсээр байж цонхонд хадсан панерыг татаж дотогш нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдлийг шунахайн сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатайгаар хулгайлах гэмт хэргийг хүсч үйлдсэн гэж үзлээ. 

 Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үл баримттай тохирсон, шүүгдэгч нь хулгайлсан эд зүйлийг хохирогчид буцааж өгсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн 340000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хулгайлагдсан эд зүйлийг буцаан өгч хохирлыг биет байдлаар төлсөн  болох нь хохирогчийг хүсэлтээр /хавтаст хэргийн 94-р хуудас/ нотлогдож байх тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

           Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байсан болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн шүүхийн 1996 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 104 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 1998 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 149 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 20******* оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоол, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 02 сарын 17-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоол, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 09 сарын 19-ний өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2020 оны 03 сарын 09-ний өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2020 оны ******* сарын 26-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоолоор тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 51-93-р хуудас/

Мөн хохирогчид учирсан хохирлыг биет байдлаар нөхөн төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгч ийн хувийн байдлын талаар гэрч Т.Долгорсүрэнгийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... нь ******* оны 08 дугаар сарын *******-ны өдөр *******гийн дээрээсээ 4 дэх хүүхэд болж Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. Доороо нэг дүүтэй, бага насаа Жаргалант суманд эцэг эхийн гар дээр өссөн. Жаргалант сумын 10 жилийн дунд сургуульд сурч 8-р анги төгссөн. Гэр бүл болж байгаагүй, бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн, цэргийн алба хаагаагүй. Ам бүл 1. Ганцаараа амьдардаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-р хуудас/ баримт хэрэгт цугларсан байна.

Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн / дугаартай ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаагаар  *******гийн *******г Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 82 дугаартай захирамжаар ******* оны 11 дүгээр сарын 29-ний өдөр овгийн *******гийн ******* болгон нэрээ өрчилсөн байна. /хавтаст хэргийн 42-р хуудас/

Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтэндээ “шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил, 4 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчил цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах” санал, шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ “шүүгдэгч хохирлыг төлсөн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ” талаар тус тус санал гаргасан болно.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх  шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн  шүүгдэгч өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирлыг төлж барагдуулсан, улсын яллагч, өмгөөлөгчийн санал дүгнэлт, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэг буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй болох нь Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн даргын 2020 оны 01/1033 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг журамлан, шүүгдэгч өд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан буюу Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны ******* дугаар сарын 26-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан ялд нэмж нэгтгэн тогтоосон 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон  /720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял : 8 цаг= 90 хоног, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял : 8 цаг= 30 хоног/ энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн  шүүгдэгчийн эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 4 сарын хугацаагаар тогтоов.

Шүүгдэгч өд оногдуулсан 1 жил, 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирлыг биет байдлаар төлсөн, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд зааснаар -д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч өд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны ******* дугаар сарын 26-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан ялд нэмж нэгтгэн тогтоосон 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өд оногдуулсан 1 жил, 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн 20360000002229 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчжил цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ө.БАХЫТБЕК