| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2020/0188/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/186 |
| Огноо | 2020-11-06 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүгч Б.Гантөгс, Ө.Бахытбек нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,
улсын яллагч З.Алтансолонго,
иргэдийн төлөөлөгч Л.Нэргүй,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг,
шүүгдэгч *******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн, шүүгдэгч *******-д холбогдох эрүүгийн 2036000000167 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн *******-******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Булган аймгийн *******-******* сумын ******* багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, *******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн *******т сумын багийн нутаг дэвсгэр голын хөвөөнд 2020 оны 07 дугаар сарын 11-нээс *******-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд бага насны хүүхэд буюу ******* нас, ******* сар, ******* хоногтой Л.г майхан дотор хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2036000000194 дугаартай хавтаст хэргээс:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 2-7-р хуудас/,
2. Л.гийн нас тоолсон тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 111-р хуудас/,
3. Л.гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-11-р хуудас/,
4. Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-30-р хуудас/,
*******. Гэрч О.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-р хуудас/,
6. Гэрч Х.Цэцэгсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-34-р хуудас/,
7. Гэрч О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-р хуудас/,
8. Гэрч Э.Пүрэвбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-р хуудас/,
9. Гэрч Л.Сүхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-р хуудас/,
*******. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23-р хуудас/,
11. Насанд хүрээгүй хохирогч Л.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-р хуудас/,
*******. Шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 607 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн *******0-р хуудас/,
13. Шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 4*******06 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 168-170-р хуудас/,
14. Шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 4114 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 168-170-р хуудас/,
1*******. Гэрч Л.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-46-р хуудас/,
16. Гэрч Б.Баттуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43-р хуудас/,
17. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 113-р хуудас/,
18. Эрсдэлт нөхцөлд байгаа, гэмт хэргийн хохирогч Л.д үзүүлэх хариу үйлчилгээ үзүүлэх төсөв, насанд хүрээгүй хохирогчийн сэтгэл зүйн дүгнэлт /хавтаст хэргийн 222-223-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд шүүгдэгч ******* нь архи, согууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн *******т сумын багийн нутаг дэвсгэр голын хөвөөнд 2020 оны 07 дугаар сарын 11-нээс *******-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд бага насны хүүхэд буюу ******* нас, ******* сар, ******* хоногтой Л.г майхан дотор хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тухай 2020 оны 07 дугаар сарын *******-ны өдрийн “...Хэрэг учрал болсон гэх майхны баруун хэсгийн тасалгаанд улаан шар өнгийн хивс дэвсэгдсэн, аяллын эвхэгдсэн мөнгөлөг өнгийн хөнгөн гудас байх ба гэмт хэрэг үйлдэгдсэн гэх тасалгааны урд байх цэгийг А үсгээр тэмдэглэв. ...Мөн майхны баруун хаалга хэсэгт хивсний зах дээр ногоон өнгийн гялгар савалгаатай нойтон сальфетка байх ба дэргэд нь зүлгэн дээр хэрэглэсэн сальфетка 4 ширхэг байсныг эд мөрийн баримтаар хэргийн газрын үзлэгээр хураан авч 2 тоогоор тэмдэглэв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 2-7-р хуудас/,
2. Хүний биед үзлэг хийсэн тухай 2020 оны 07 дугаар сарын *******-ны өдрийн “...Л. нь биеийн ерөнхий байдлаар нь ил харагдах ямар нэгэн шарх сорвигүй ба бэлэг эрхтний орчмыг их эмч Х.Цэцэгсүрэнгээр үзүүлэхэд бэлэг эрхтэн орчим болон нимгэн цавь хэсэгт улайсан бага зэрэг цус шүүрсэн байдалтай байгааг тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-11-р хуудас/,
3. Эд зүйлд үзлэг хийж хураасан тухай “...Хохирогч Л.гийн өмсөж явсан өмдөнд үзлэг хийхэд хаана үйлдвэрлэсэн, өмсгөл тодорхойгүй резинэн бүслүүртэй, урд талдаа 2 далд халаастай, бичигтэй, ар талдаа бичиггүй, ягаан өнгийн өмд байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-16-р хуудас/,
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Боодог болж байх хооронд манай нөхөр О., бид 3 дэлгүүр явж нийслэл нэртэй 1******* ширхэг лаазтай пиво, 0.7******* граммын Соёрхол нэртэй архи, 3 хүүхдэд 3 ширхэг жижиг ундаа аваад голын хөвөөнд байрлах майханд очиход боодог болсон гаргаж байсан. ...Удалгүй ******* би явж унтлаа гэж босож яваад манай хүүгийн унтаж байсан машин руу очиж асаагаад бид хэдийн хажууд авчирч тавьж байсан. Удалгүй ******* минут орчмын дараа би бусад хүмүүсээс ******* яасан бэ гэж асуухад машиндаа унтаж байгаа байлгүй гэж хэлсэн. ...Намайг *******г асууснаас хойш 4-******* минутын дараа Э.Пүрэвбат “хүүхэд уйлж байна манай хүүхэд биш эмэгтэй хүүхэд уйлж байна” гэж надад хэлэхэд би майхан руу явж орсон. Намайг майхан руу явж ороход ******* нь хөнжлөөрөө өөрийгөө битүү хучсан байдалтай манай охин Л.г буруу тийш харуулж хүзүүдэж тэвэрсэн байхаар нь хучсан байсан хөнжлийг нь татаж сөхөж харахад манай охины өмд болон дотуур хувцсыг шувталсан байхаар нь би *******г хойшоо татаж охиноо тэвэрч аваад 2 цавиных нь завсраар гараа хийж үзэхэд гуяыг нь дагуулаад шингэн зүйл урсаж байсан. Би хүүхэд оролдсон байна гэж орилоод цус юм болов уу гээд майхнаас гараад гэрэлд харахад цус биш үрийн шингэн урсаж байсан. Хүмүүс бүгд арай үгүй байлгүй дээ гэхээр нь би дахиж цавиных нь завсараар гараа хийж хүмүүст харуулж үрийн шингэн байгаа биздээ гэж үнэрлүүлсэн бүгд тийм байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21-р хуудас/,
*******. Насанд хүрээгүй хохирогч Л.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би ээж аавтайгаа хоол идэж сууж байгаад унтсан. Ээж аав намайг майханд унтуулсан. Майхан дотор нөгөө ах ороод ирсэн миний амыг дараад би бүтэх гэж байсан. Тэр ах намайг чанга тэвэрсэн өвтгөөд байсан. Миний тамхи шээхэд өвдөөд байсан. Одоо өвдөхгүй байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-р хуудас/,
6. Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би тухайн үед *******гийн араас татахад манай охины өмд шувтарчихсан үрийн шингэн асгарчихсан байсан юм чинь өмдөө тайлсан байсан байх.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-р хуудас/,
7. Гэрч Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмэгтэйчүүдийн их эмч Х.Цэцэгсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хүүхэд айж цочсон байдалтай, хүүхдийн нимгэн цавь орчим жижиг улаан зураастай, гадна бэлэг эрхтэн бүтэн, бэлгийн их уруулыг болгоомжтой сөхөж харахад 1 цаг ******* цагийн орчимд урагдсан, гадна талаараа тойроод улаан шарх үүссэн, бага зэрэг цус шүүрч байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32-р хуудас/,
8. Гэрч О.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай эхнэр Д. босоод майхан руу гүйж ороод чарлаад Бондой энэ Амаа чинь хүүхэд оролдсон байна гэж манай эхнэр Д. орилоод майхнаас охиноо тэврээд гараад ирэхэд нь бүгд арай үгүй байлгүйдээ гэхэд манай эхнэр Д. нь охин гийн цавь руу гараа хийгээд гаргаад ирэхэд гар дээр нь шингэн зүйл гараад ирэхэд нь би итгэж өөрийн 8831*******98 дугаарын утаснаас *******2-т залгаж дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-р хуудас/,
9. Гэрч Э.Пүрэвбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*******г босоод явахаар нь машин эргүүлээд тавьчих гэж хэлсэн. ...Би Д.ийг “ уйлаад байна орж ав” гэж хэлсэн. Д. нь майхан руу ороод хүүхдээ тэвэрч гарч ирээд хүүхэд оролдоод байгаа юм биш үү л гэж хэлээд шууд О. цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-р хуудас/,
*******. Гэрч О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д. охиныхоо унтаж байсан майхан руу ороод “хүүхэд оролдсон байна” гээд охиноо тэвэрсэн майхнаас гарч ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-р хуудас/,
11. Гэрч Л.Сүхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хүүхэд уйлж байна гэхэд М.Пүрэвбат нь манай хүүхэд биш байна, эмэгтэй хүүхэд байна гэхэд Бондойгийн эхнэр Д. манай хүүхэд байна гээд майхан руу түрүүлж ороод орилж хашхираад уйлсан, хүүхэд оролдсон байна гээд хүүхдээ тэвэрсэн гарч ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-р хуудас/,
*******. Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай “ 1.Хохирогч Л.гийн биед үзлэг хийхэд ямар шинж тэмдэгтэй байсан талаар их эм Х.Цэцэгсүрэнгийн бичиж өгсөн бичгийг 2020 оны 07 дугаар сарын *******-ны өдрийн 02 цаг ******* минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл, их эмч Х.Цэцэгсүрэнгийн 2020 оны 7 дугаар сарын *******-ны өдрийн бичиг /хавтаст хэргийн 37-38-р хуудас/,
13. Шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “1. Л.гийн охин хальс гэмтсэн байна. 2. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Л.гийн охин хальс нь 1, ******* цагийн байрлалд гэмтсэн байна. 3. Л.гийн бэлгийн бойжилт нь насандаа тохирсон хэвийн явагдаж байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн *******0-р хуудас/,
14. Шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 608 дугаартай “1. Л.гийн биед гэмтэл учирсан байна. 2. Л.гийн биед хэвлийн баруун хажуу болон баруун гарын сарвууны ард тус бүр цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Л.гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 60-р хуудас/,
1*******. “ПЮ14283*******1 регистрийн дугаартай, ын 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн” гэх 840*******00608 дугаартай насанд хүрээгүй хохирогч Л.гийн төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 1*******-р хуудас/,
16. Насанд хүрээгүй хохирогч Л.гийн насыг тоолсон талаарх “2020 оны 7 дугаар сарын *******-нд ******* нас, ******* сар, ******* хоногтой байсан байна.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 111-р хуудас/,
17. Шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 4111, 41******* дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн холбогдогч *******гийн биеэс авсан гэх бинтэнд бэхжүүлсэн хатаасан цус нь АВО системээр В /III/ бүлгийн харьяалалтай байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Л.гийн биеэс авсан гэх 2 ш арчдас дээр эр бэлгийн эс илэрсэн. 3. Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Л.гийн биеэс авсан гэх №1, №2 гэж дугаарласан наалдац дээр эр бэлгийн эс илэрсэн. 4. Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Л.гийн үтрээ болон гуя хэсгээс бэхжүүлж авсан гэх №1, №2 гэж дугаарласан бинтүүд дээр эр бэлгийн эс илэрсэн.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 163-р хуудас/,
18. Шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 4*******06 дугаартай “1. Л.гийн үтрээнээс авсан гэх 2 ширхэг хөвөн бамбартай арчдас, Л.гийн үтрээ гуя орчмоос авсан гэх 3 ширхэг марльд шингэсэн арчдас дээр илэрсэн эр бэлгийн эсийн Ү хромосомын ДНХ-ийн тогтоц нь *******гийн гэх цусны Ү хромосомын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх дүгнэлт, дүгнэлтийн хавсралт /хавтаст хэргийн 168-169-р хуудас/,
19. Шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 4114 дугаартай “1. Л.гаас хураан авсан гэх ягаан өнгийн дотоож, ягаан өнгийн өмд, *******гээс хураан авсан гэх шаргал өнгийн дотоож нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Л.с хураан авсан гэх дотоож, *******гээс хураан авсан гэх дотоож тус тус дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрч байна. Л.с хураан авсан гэх өмдөн дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй. 3. Илэрсэн үрийн шингэн эр бэлгийн эс нь Ү хромосомын ДНХ-ийн тогтоцоороо *******гийн гэх цусны Ү хромосомын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх дүгнэлт, дүгнэлтийн хавсралт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 186-189-р хуудас/,
20. Эд зүйлд үзлэг хийж хураасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн *******-13-р хуудас/,
21. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д., гэрч Х.Цэцэгсүрэн, гэрч О., Э.Пүрэвбат, О., Л.Сүхбат нарын мэдүүлгүүдээр 2020 оны 07 дугаар сарын 11-ний шөнө Ховд аймгийн *******т сумын багийн нутаг дэвсгэр, голын хөвөөнд О., Э.Пүрэвбат, О., Л.Сүхбат, Д., *******марсайхан нар нь боодог хийж, улмаар дэлгүүрээс авчирсан архи, пиво ууж сууж байхад шүүгдэгч унтаж амарна гэж босоод явсан, хүүхэд уйлах чимээгээр ээж нь буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д. майхан дотор ороход ******* нь охин Л.г тэвэрч хэвтсэн байдалтай байсан, улмаар О. цагдаад дуудлага өгснөөр хэргийн газрын үзлэг, эмчийн үзлэг болон шинжээчийн дүгнэлтээр бага насны хүүхэд Л.гийн охин хальс 1, ******* цагийн орчимд гэмтсэн, мөн түүний үтрээ болон гуя хэсгээс авсан арчдасаас эр бэлгийн эс илэрсэн бөгөөд тухайн эр бэлгийн эс нь ДНК-ийн шинжилгээгээр шүүгдэгч *******гийн эр бэлгийн эстэй тохирсон, гэмт хэрэгт өртөх үед насанд хүрээгүй хохирогч Л. ******* нас, ******* сар, ******* хоногтой байсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Насанд хүрээгүй хохирогч Л. нь 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, гэмт хэргийн хохирогч болох үед ******* нас, ******* сар, ******* хоногтой болох нь 840*******00608 дугаартай насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 1*******-р хуудас/, мөрдөгчийн нас тоолсон талаарх “2020 оны 7 дугаар сарын *******-нд ******* нас, ******* сар, ******* хоногтой байсан байна” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 111-р хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Хууль зүйн ойлголтоор 14 хүртэлх насны хүнийг бага насны хүүхдэд хамруулан үздэг бөгөөд гэмт хэрэгт өртөх үед насанд хүрээгүй хохирогч Б. нь ******* нас, ******* сар, ******* хоногтой байсан, насанд хүрээгүй хохирогчийн охин хальс гэмтэж, биеэс эр бэлгийн эс илэрсэн нь бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн үндсэн шинжийг би болгосон гэж үзнэ.
Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гэдгийг хохирогчийн биеийн аль нэг хэсэгт болон, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бэлэг эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгох бөгөөд хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхэд Эрүүгийн хуулийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдэхийг шаардахгүй байхаар хуульчилжээ.
Өөрөөр хэлбэл хохирогчийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон үйлдлийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдсан гэж үзнэ.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 1,62 %-ийн согтолттой байсан нь 2020 оны 07 дугаар сарын *******-ны өдрийн Согтолтыг тодорхойлох тэмдэглэлээр /хавтаст хэргийн *******6-р хуудас/ тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч *******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 4-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгч *******г архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* нас, ******* сар, ******* хоногтой бага насны хүүхэд Л.г хүчиндэж, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бага насны хүүхэд Л. нь эрүүл мэндээрээ хохирч, охин хальс нь гэмтэж, хэвлийн болон баруун гарын сарвууны ард тус бүр цус хуралт гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн *******0, 168-169, 186-188-р хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санааны хохирол *******000000 төгрөг, Эрсдэлт нөхцөл байгаа, гэмт хэргийн хохирогч Л.д үзүүлэх хариу үйлчилгээний хөлс гэх 7762*******00 төгрөг, өмгөөллийн хөлс *******00000 төгрөг тус тус нэхэмжилснээс шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “хохиролд нэхэмжилсэн 8762*******00 төгрөгийг ял эдэлж байх хугацаандаа төлнө” гэж мэдүүлснийг үндэслэн түүнээс Иргэний хуулийн 497, *******0******* дугаар зүйлийн 1-д зааснаар 7762*******00 төгрөг, өмгөөллийн хөлс *******00000 төгрөг, нийт 8762*******00 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэлээ.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өмгөөлөгчид 2000000 төгрөгний хөлс төлсөн нь 2020 оны ******* дугаар сарын 30-ны өдрийн тасалбараар нотлогдож байгаа боловч өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нь шүүх хуралдаанд “Надад *******00000 төгрөгийн өмгөөллийн хөлсийг хүүхдийн байгууллагаас гаргаж өгсөн. Эцэг, эх нь надад *******00000 төгрөг өгсөн.” гэж тайлбарлаж байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн өмгөөллийн хөлснөөс *******00000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй.
Насанд хүрээгүй хохирогч Л. нь сэтгэл зүйн хувьд түгшүүрийн түвшин өндөр, цаашид томчуудад ялангуяа эрэгтэй хүмүүст итгэх итгэл алдах, бэлгийн зан үйлийн эмгэгтэй болох, хүчирхийллийн дараах цочрол буюу гэмтлийн дараах стресст эмгэг үүсэж болзошгүй талаар сэтгэл зүйч 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлтэд дурдсан байна.
Иймээс хэдийгээр насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан сэтгэл, санааны эдийн бус хохирлыг мөнгөөр үнэлж баршгүй боловч бага
насны хүүхэд Л. нь ******* нас,******* сар, ******* хоногтой байх үедээ бэлгийн эрх чөлөө, эрүүл мэндээрээ хохирсон, хүчирхийлэлд өртсөний улмаас хохирогчийн эцэг, эх, сэтгэл, санаагаар хохирсон байдлыг харгалзан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс шүүгдэгчээс нэхэмжилсэн сэтгэл санааны хохиролд *******000000 төгрөг нэхэмжилсэнээс хүүхдийн байгууллагаас хохирогчид үзүүлэх сэтгэлзүйн хичээлд шаардагдах төлбөрийг үндэслэн *******000000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож, *******000000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.
Харин хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-/ хавтаст хэргийн 113-р хуудас/ тогтоогдож байгаа ба эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь ял шийтгэгдэж байгаагүй, Булган аймгийн *******-******* сумын Ерөнхий боловсролын сургуулийг төгссөн, цэргийн алба хаасан болох нь гэрч Б.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Миний төрсөн хүү ******* нь ******* оны *******-р сарын 27-ны өдөр Булган аймгийн *******-******* сумын эрүүл мэндийн төвд айлын 2 дахь хүүхэд болж төрсөн. Цэцэрлэгээр хүмүүжээд Булган аймгийн *******-******* сумын ******* жилийн сургуульд ороод онд ******* дугаар анги төгсөөд 20******* онд цэргийн албанд яваад Улаанбаатар хотын *******0 дугаар ангид цэргийн алба хааж халагдсан. ...Тамхи татдаг, хааяа нэг пиво уудаг, өмнө нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-р хуудас/, *******-******* сумын Ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлын 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаартай тодорхойлолт, Цэргийн үнэмлэхний хуулбар / хавтаст хэргийн 1*******, *******7-130-р хуудас, / зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Б.Баттуяагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-р хуудас/, Булган аймгийн *******-******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №/ дугаартай тодорхойлолт хэрэгт цугларсан байна.
Шүүгдэгч ******* нь хэрэг хариуцах чадвартай, сэтгэцийн хувьд эрүүл болох нь шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаартай “1. ******* нь сэтгэцийн хувьд эрүүл. 2. ******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 3. ******* нь хэрэг хариуцах чадвартай” гэх дүгнэлтээр /хавтаст хэргийн **************-*******6-р хуудас/ тогтоогджээ.
Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн 2020 оны 7 дугаар сарын *******-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 118 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан эд зүйлийг устгах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй” гэх дүгнэлт, санал, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат нь “Шүүгдэгч ******* гэм буруугийн асуудал дээр маргадаггүй. Шүүгдэгч нь өөрийнхөө гэм буруугийн асуудал дээр маргахгүй, хохирлоо нөхөн төлнө гэдгээ хэлж байгаа. Шүүхээс гарсан 13762*******00 төгрөгийг ял эдэлж байх хугацаандаа төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Ял хүндрүүлэх нөхцөл байдлаар үйлдсэн гэж харагдахгүй байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өмнө ял шийтгэгдэж байгаагүй, төлөв даруу залуу байсан гэдгийг гэрч нар мэдүүлж байгаа. Гэм буруугийн асуудал дээр маргахгүй байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар ******* жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгөхийг хүсэж байна.” гэх дүгнэлт, санал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нь “ шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, хохирогчид учирсан хохирол 6762*******00 төгрөг үйлчилгээний зардал 2000000 төгрөг, сэтгэл санааны хохирол *******000000 төгрөгийг төлүүлэхээр шийтгэх тогтоолд тусгаж өгнө үү” гэх санал, дүгнэлт тус тус гаргасан.
Шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ урьд ял шийтгэгдэж байгаагүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Мөн Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн *******8 дугаартай захирамжаар 2020 оны 07 дугаар сарын *******-ны өдрөөс *******г сэжигтэнээр баривчилж, шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн *******9 дугаартай захирамжаар 2020 оны 7 дугаар
сарын 14-ний өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хоригдсон ба түүний нийт цагдан хоригдсон 117 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор тогтов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирүүлсэн шүүгдэгч *******гийн хэрэг учрал өмсөж явсан гэх саарал өнгийн дотоож 1 ширхэг, насанд хүрээгүй хохирогч Л.гийн өмссөн гэх цагаан өнгийн дотоож 1 ширхэг, ягаан өнгийн өмд 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, ******* дахь хэсэг, 36.******* дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 4-т заасан хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******-д 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 16 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 117 /нэг зуун арван долоо/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
*******. Эрүүгийн 2036000000167 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн саарал өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн дотоож 1 ширхэг, ягаан өнгийн өмд 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдугай.
6. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, *******0******* дугаар зүйлийн *******0*******.1-д зааснаар шүүгдэгч *******гээс 13762*******00 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.т олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол *******000000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧИД Б.ГАНТӨГС
Ө.БАХЫТБЕК