Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/43

 

             

Биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ******* оны 3 дугаар сарын 27-ны  өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* дугаар /*******/ багийн нутаг дэвсгэр ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, *******,

            Холбогдох хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

            Яллагдагч ******* 2*******0 оны ******* дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэр дүгээр гудамжны тоот хашаанд байх иргэн Б.гийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуулдыг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч ******* нь 2*******0 оны ******* дугаар сарын 12-ны өдөр согтуурсан үедээ Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэр дүгээр гудамжны тоот хашаанд байх иргэн Б. гийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ таарамжгүй харьцааны улмаас Б.гийн нүүрэн хэсэгт цохиж улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

            1. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-******* хуудас/

            2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн хуудас/

            3. Иргэн Б. гийн 2*******0 оны ******* дугаар сарын 19-ний өдөр хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр өгсөн “...болсон үйл явдлыг огт санахгүй байна. Манай эхнэр Баярмаагийн хэлсэнээр, Эрдэнэбаяр намайг цохисон зодсон зүйл байхгүй. Харин хамт ирсэн нь миний дээд уруул хэсэгт гараараа цохиж гэмтээсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/

            4.Иргэн ******* 2*******0 оны ******* дугаар сарын 19-ний өдөр хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр өгсөн “...баруун гараараа зүүн эрүүнд нь 1 удаа цохисон. Өөр цохисон, зодсон зүйл байхгүй. Амнаас нь бага зэрэг цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/

            5.Иргэн М. Баярмаагийн 2*******0 оны ******* дугаар сарын 18-ны өдөр хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр өгсөн “...Эрдэнэбаяр нь надтай болон манай нөхөртэй зодолдсон зүйл байхгүй. Харин хамт ирсэн нь манай нөхөр болох тэй зодолдож уруулынх нь дээд хэсэгт 1 удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг  /хх-ийн 12 хуудас/

            6. Иргэн Н. Эрдэнэбаярын 2*******0 оны ******* дугаар сарын 17-ны өдөр хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр өгсөн “...гийн нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохисон” гэх мэдүүлэг  /хх-ийн 13 хуудас/

            7. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Тогтохын 2*******0 оны ******* дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаартай “...Б. гийн биед дээд уруулын дотор талд язарсан шарх, дээд уруулын гадна хэсэгт цус хуралт, дээд эрүүний үүдэн 3 шүдний 2 дугаар зэргийн хөдлөл, дээд эрүүний зүүн талын 2 дугаар шүдний цууралт гэмтэл тогтоогдлоо, Б. гийн биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17 хуудас/

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай , ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгов.

            Шүүгдэгч Б. нь согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шинжээч нарын дүгнэлтээр тогтоогдож байна.

            Шүүгдэгч ын нь согтуурсан үедээ 2*******0 оны ******* дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэр дүгээр гудамжны тоот хашаанд байх иргэн Б. гийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.гийн нүүрэн хэсэгт цохиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж улмаар иргэн Б. гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсон.

            Иймд шүүгдэгч ******* Монгол Улсын Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй болно. 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн  хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Шүүх хуралдаанд улсын яллагчаас:

            Шүүхээс шүүгдэгч ******* Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт  тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт, тайлбар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйчлэлийг зөвшөөрсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. од 550 нэгжтэй тэнцэх буюу 550.000 төгрөгөөр торгох ял оноож байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,  34.1, 36.2, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  үедээ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г таван  зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 550 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар торгох ялыг 3 сарын хугацаатай хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй  бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан *******-д мэдэгдсүгэй..

            4.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар болон эд хөрөнгө битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай

            5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч *******-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

            6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.