Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/53

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс лж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн Нарантуяа

Улсын яллагч Т.Өсөхболд

Өсвөр насны шүүгдэгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч д холбогдох эрүүгийн 2*******6000040042 дугаартай хэргийг 2020оны ...дугаар сарын ...-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн ант  суманд төрсөн, ******* настай эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн ант сумын ******* дугаар /*******/ багийн ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух хаягтай, /Ховд аймгийн ант сумын ******* дугаар /*******/ багийн ******* дугаар айлын орон сууцны ******* тоотод амьдардаг/, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч ын нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн сумын нутаг дэвсгэрт тус сумын нөөцийн өвснөөс 420 боодол өвсийг худалдан авахдаа өвсний үнийг өвсийг худалдан борлуулсаны дараа өгнө гэж хэлж авч яваад өгөлгүй залилах гэмт хэрэг,  

2017 оны ******* дугаар сард Ховд аймгийн Мянгад сумын Гахайт багийн нутаг дэвсгэрт иргэн Б.ын  200 боодол өвсийг худалдан авахдаа өвсний үнээс 900.000 төгрөгийг данс руу нь шилжүүлнэ гэж авч яваад өгөлгүй залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

            Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

 

                

                 Гэрч Ховд аймгийн сумын даргын Тамгын газрын эрх зүйн ажилтан Ж.Бумбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, ...420 боодол өвсийг 1 бүрийн 3.000 төгрөгөөр бодож аваад гэх хүн мөнгийг нь өгөхөөр болсон, ... энэ өдрөөс хойш холбоо бариагүй. Тухайн өвсийг Мөнххайрхан суманд зараад мөнгийг нь авсан байсан боловч манайд тухайн мөнгийг өгөөгүй”  гэх мэдүүлэг /хх-15х/

                 Гэрч Б.Батболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..., гэдэг 2 хүн Ховд аймгийн Булган суманд аймгийн нөөцийн өвс бэлдэж байгаа гэхээр нь би , гэдэг 2 хүнээс өвс авсан юм, гэх данс руу би өвсний мөнгө хийсэн, ... нөхрөө дагаад ирчихсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-16-18х/

                 Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр сумын ээс 400 боодол өвс нэг бүрийн үнийг 2.000 төгрөгөөр бодож авсан, ...манай компани баруун таван аймгийн өвсний нөөц бүрдүүлэх ажил хийдэг” гэх мэдүүлэг /хх-19-21х/

                 Ховд аймгийн сумын М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...420 боодол өвс ачсан байсан. Би хамааг өвсний мөнгөө хэзээ яаж өгөх юм бэ? Гэхэд Мөнххайрхан  суманд буулгаад энэ өвснийхөө мөнгийг нь өгчихөөд ахиад 500 боодол өвс авна гэж хэлээд аваад явсан, ...манайхаас урьд өмнө өвс авч байсан. Мөнгийг нь өгөхгүй удаашруулж барьцаа өгч байж авсан тухай Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-22-23х/

                 Эд зүйлс үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх-25х/

                 Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны ******* дугаар сарын 20-ны үед манай гэр Ховд аймгийн Мянгад сумын Гахайт багт өвөлжиж байхад гэх эмэгтэй нөхрийнхөө хамтаар ирээд өвс авч явж байсан. Тухайн үед надад мөнгөний хэрэг гарч байсан болохоор гэх эмэгтэйтэй очиж уулзаад нэг боодол өвсийг 5.000 төгрөгөөр бодоод нийт 200 боодол өвс өгсөн. Тухайн үед гэх эмэгтэй надад бэлэн 400.000 төгрөг байна авч байх уу? гэж асуухаар дансандаа хийлгээд авья гэж бодоод бэлэн 100.000 төгрөг авсан. Тухайн үед би гэх эмэгтэйд өөрийн эгч Б.Сэргэлэнгийн  дансыг нь өгч байсан. Тухайн үед надад энэ миний дугаар гээд гэсэн дугаар өгч байсан боловч тухайн дугаар нь холбогдохоо байсан. Би уулзах гээд Ховд аймгийн төвд ирээд дугаар луу нь залгадаг боловч дугаар нь холбогдохгүй юм. Өвс өгснөөсөө хойш одоог хүртэл гэх эмэгтэйтэй уулзаагүй. гэх хүнд өвс өгч байхад бид хоёрын хажууд манай эхнэр Т., гэх эмэгтэйгийн нөхөр нь гэх залуу байсан. Би гэх эмэгтэйгээ 900.000 төгрөг авах ёстой.” гэх мэдүүлэг /хх-61х/

                 Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би Б. гэх хүнээс 2017 оны ******* дугаар сарын 20-ны үед байхаа Ховд аймгийн Мянгад сумын Гахайт багаас өвс авч явж байтал 200 боодол өвс дутаад Гахайт багт оршин суух иргэн Б. гэх хүнээс ярьж байгаад тохироод 200 боодол өвс авсан юм, ...би Б.д тухайн үед 100.000 төгрөг бэлэн өгсөн.” гэх мэдүүлэг /хх-63-64х/

                 Гэрч Л.Бадамхорлоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би иргэн нь Б. гэх хүнээс 2017 оны ******* дугаар сарын 20-ны үед Ховд аймгийн Мянгад сумын Гахайт багаас өвс авч явсан гэж сонссон. нь Б.аас 200 боодол өвсийг 1 сая төгрөгөөр бодож авсан талаар мэднэ, ...тэр өвсний мөнгийг нь Б. намайг авчих гэж хэлсэн юм. Би Б.ын малчны зээлийн мөнгийг нь өмнөөс нь хийчихсэн юм гэж хэлэхэд нь би Б.аас өвс авсан нь үнэн би өвсөө ачиж яваад унагаагаад бас их хохирол амссан. Би нэг зээл хөөцөлдөж байгаа тэр бүтчих юм бол мөнгийг нь өгнө гэж хэлээд явсан дахиж гэх хүнтэй уулзаагүй.”  гэх мэдүүлэг /хх-65-66х/

                 Эд хөрөнгө үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх-69х/

 

                 Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгов.

Яллагдагч ын нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн сумын нутаг дэвсгэрт тус сумын нөөцийн өвснөөс 420 боодол өвсийг худалдан авахдаа өвсний үнийг өвсийг худалдан борлуулсаны дараа өгнө гэж хэлж авч яваад өгөлгүй залилах гэмт хэрэг,

 2017 оны ******* дугаар сард Ховд аймгийн Мянгад сумын Гахайт багийн нутаг дэвсгэрт иргэн Б.ын  200 боодол өвсийг худалдан авахдаа өвсний үнээс 900.000 төгрөгийг данс руу нь шилжүүлнэ гэж авч яваад өгөлгүй бусдын эд хөрөнгийг хуурч залилах гэмт хэрэг тус тус үйлдэлдсэн хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг эд хөрөнгийг хуурч залилах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй болно.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

                Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч ын д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүхээс шүүгдэгч ын ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 550 нэгж буюу  550,000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна. Шүүгдэгчид албадлагын арга хэмжээний талаар  хэрэглэх ямар нэгэн санал байхгүй. Энэ гэмт хэргийн хохирогч иргэний нэхэмжлэгч Б., Ж.Бумбат нар нь нэхэмжилсэн ямар нэгэн хохирол төлбөр байхгүй. Энэ хэрэгтээ холбоотой гаргасан иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал байхгүй. Шүүгдэгч д 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл байхгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгч д авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна. шүүгдэгч ын эзэмшлийн Ховд аймгийн ант сумын ******* багт байрлах ******* айлын орон сууцны ******* тоотын 2 өрөө байрыг битүүмжилсэн ба эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх саналтай байна.  Хэрэгт хураагдсан эд мөрийн баримт байхгүй.гэх дүгнэлт.

Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгчөөс: Зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй байхгүй. ын хувьд нилээн хүнд өвчтэй болсон өнөө маргаашгүй Улаанбаатар хот явж нарийн шинжилгээ хийлгэх хэмжээнд хүрсэн. Хувь хүний эрүүл мэндийн байдалтай холбоотой учраас дэлгэрэнгүй ярих шаардлагагүй гэж үзэж байна. Өнөөдрийн нөхцөл байдлын хувьд ын хувьд торгуулийн ялыг төлөхөд нилээн бэрхшээлтэй байгаа. Улс орон дэлхий нийтэд гарсан хорио цээрийн дэглэмтэй холбоотой бүх хүний орлого буурсан. Торгох ялын доод хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж 6 сарын хугацаатай төлөхөөр шийтгэх тогтоолдоо тусгаж өгнө үү? гэв. 

                Шүүхээс шүүгдэгч ын д Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд эрүүгийн хуулийн шу ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт, тайлбар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйчлэлийг зөвшөөрсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ын д таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган /500.000/ төгрөгөөр торгох ял оногдуулж торгох ялыг шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

                Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,шүүгдэгчийн эзэмшлийн Ховд аймгийн ант сумын ******* багт байрлах ******* айлын орон сууцны ******* тоотын 2 өрөө байрыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжилэх прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

                Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч -г таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган /500.000/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар торгох ялыг 6 сарын хугацаатай хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч д мэдэгдсүгэй.
  4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүгдэгчийн эзэмшлийн Ховд аймгийн ант сумын ******* багийн ******* айлын ******* тоот 2 өрөө байр битүүмжилсэн прокурорын 2020 оны ******* дугаар сарын 02-ны өдрийн 05/21 дугаартай тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
  5. Шүүгдэгч д авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гарган авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.