Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Даваажаргал

Улсын яллагч Ууганзаяа

Хохирогч *******ь

түүний өмгөөлөгч Б.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ууганзаяаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч *******-д холбогдох эрүүгийн 2*******6000000005 дугаартай, 178/2*******9/*******50/Э/ индекстэй хэргийг 2020 оны ******* сарын 26- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 3 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, *******настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, |одоо хувиараа том оврын автомашин жолооддог, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт одоо Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоотод оршин суудаг, урьд 2*******9 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ялаар шийтгүүлж байсан *******

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

Яллагдагч ******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2*******9 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, 2*******9 оны 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох эхнэр А.*******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв. Шүүгдэгч ******* нь 2*******9 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, 2*******9 оны 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд хувийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр А.*******тэй маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Хохирогч А.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “..2*******9 оны 12 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед би ажлаасаа гараад гэртээ ирэхэд нөхөр ******* согтуу байсан. Би хоолоо хийчихээд 20 цаг өнгөрч байхад орондоо орсон. ******* байнга 21 цаг гэхэд орондоо орчихсон бай гэж шаарддаг учраас би эрт орондоо ороод бага хүүгээ хөхүүлээд унтуулаад буруу хараад хэвтэж байтал ******* “чи намайг тэвэрч хэвтсэнгүй, хэнтэйгээ өдөржингөө янхандаж, банзалдаж, хүслээ хангаж ирчихээд над руу харахгүй байгаа юм” гэхээр нь би хүүгээ хөхүүлж байна шүү дээ гэсэн. Миний бэлэг эрхтэн рүү 3-4 хуруугаа хийсэн. Хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орсон. Мөн дайрч давшлаад миний зүүн гарын бугуйнаас барьж байгаад мушгиж, нүүр рүү гараараа алгадсан. ...2*******9 оны 12 дугаар сарын 12-ны өдөр *******ийнхээс ажилдаа явсан. ..орой 17 цаг 30 минутын үед ажлаас гараад гэр рүүгээ орох уу яахав гээд алхаад явж байтал ******* нь над руу залгаад миний буруу хүрээд ир, хүүхдүүддээ хоол ундыг нь хийж өг гэхээр нь би итгээд гэртээ очсон. Намайг ороход ******* эрүүл байх шиг байсан, хоолоо хий гэхээр нь би түүнээс айгаад хоолоо хийж эхлэхэд чи ажлынхаа хувцастай хоол хийлээ;гээд нуруу руу цохисон. ..хоолоо аягалчихаад хоолоо ид гэтэл ******* чи намайг дээшээ гарах гэж байхад хоол ид гэж хэллээ гээд гүйж ирээд миний ам руу гараараа 1 удаа цохисон. Миний амнаас цус гарсан, тэгэхэд намайг газар хэвтүүлээд нэг хөлөөрөө хүзүү рүү гишгэж дарж байгаад толгой руу хэд хэдэн удаа өшиглөсөн.Үснээс зулгаад шат руу чирж нуруу, гэдэс руу өшиглөж зодсон.” “******* нь архи дарс уух болгондоо хэрүүл маргаан үүсгэдэг. Уугаагүй үедээ тогтуун хоол ундаа хийдэг. Бид 2 өнгөрсөн 9 сараас эхлэн гэр бүлийн маргаантай явж ирсэн. ******* нь гэр бүлийн харьцаанаас гадуур өөр нэг хүүхэнтэй яваад байгаа энэ талаар утасны бичлэг байгаа түүнийг сонсгохыг шүүхээс хүсэж байна. Би гомдолтой байна.”гэх мэдүүлэг /хх-8 хуудас/ Гэрч А.Болысбекийн “...Манай эгч *******той гэр бүл 5 жил болж байна. Эхний 2-3 жилд тайван сайхан амьдардаг байсан. Сүүлийн жилүүдэд согтуу ирэх болгондоо эгчид гар хүрдэг, байнга хэл амаар доромжилдог, бүх банкны картуудаа нуучихаад өгдөггүй, ажлаас нь гаргана гэж байнга дарамталдаг болсон.Тэр орой шөнжингөө зодож хонолоо би одоо яах вэ гэж хэлж байсан..” гэх мэдүүлэг /хх-13-14 хуудас/, Гэрч Э.Бадамцэцэгийн “..2*******8 оны 10 дугаар сарын сүүлээр байх Өвөрмонгол руу оюутнууд явуулах гээд А.******* ажил дээрээ; оройтоход нөхөр ******* ирээд А.*******ийг алгадаад аваад явсан. Ажил дээрээ оройтож болдоггүй яасан гэхээр нөхөр загнадаг гэж байсан. 2*******9 оны 12 дугаар сарын 13-ны өглөө зүүн шанаа нь хавдсан, зүүн нүд нь хөхөрсөн ирсэн..” гэх мэдүүлэг/хх-15 хуудас/, Гэрч Х.Айжаны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******той хөрш болоод 6 жил болж байна. Эхнэрийнх нь хэрүүл маргааныг байнга сонсдог. Харин ******* эхнэрээ зодож байгааг харж байгаагүй. 2*******8 оны сүүлээр А.******* манайд орж ирээд “танай нөхөр манай нөхөртэй хамт архи уугаад байна хор хийж өгвөл танай нөхөрт хамт өгнө шүү” гэж хэлээд утасаар хүртэл ийм мессеж явуулж байсан гэх мэдүүлэг./хх-18х/ Гэрч Ж.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...******* архи бүртээ энэ 2 хоорондоо маргалдаж, зодолддог, А.******* байнга *******ын ээж, аав, ах, эгч, дүү нарыг элдвээр хэлж доромжилдог. 2*******9 онд хулганы хор өгнө гэж хэлдэг байсан. 2*******8 онд хоолонд нь архинаас гаргадаг эм хийсэн гэж надад хэлж байсан. Тэгээд ******* эмнэлэгт хүргэгдэж байсан гэх мэдүүлэг.” Шинжээчийн 2*******9 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “..А.*******ийн биед гэмтэл тогтоогдлоо. А.*******ийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны зүүн хэсэгт цус хуралт, зүүн шанаа хэсэгт цус хуралт, хүзүүний зүүн урд хэсэгт сорви, баруун гарын шууны дотор дунд хэсэгт цус хуралт, зүүн гарын бугалганы гадна дунд хэсэгт цус хуралт, |зүүн бугалганы дотор дээд хэсэгт цус хуралт, баруун гуяны урд дунд хэсэгт цус хуралт, хэвлийн зүүн ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. А.*******ийн биед учирсан гэмтлүүд нь мохоо үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. А.*******ийн биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. А.*******ийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. А.*******ийн бэлэг эрхтэнд шарх, цус хуралт, зулгаралт зэрэг гэмтэл тогтоогдоогүй” гэх ******* дугаартай дүгнэлт/хх-26 хуудас/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлийн 5-д зааснаар хохирогч А.*******ээс шүүхэд хандаж гар утасны бичлэгтэй флашийг сонсгох талаар хүсэлт гаргасан ба шүүх хүсэлтийг хүлээн авч бичлгийг хэрэгт хамаарлтай, ач холбогдолтой эсэхийг шинжлэн судлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-д зааснаар уг бичлэгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй, хэрэгт ач холбогдолгүй тул дүгнэлт хийгээгүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан дээрх /бичлэгээс бусад/ нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгов. Шүүгдэгч *******, хохирогч буюу түүний эхнэр А.Айггүл нарын хооронд нийгэмд тогтсон гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, эцэг , эх ах, дүүгээ хүндэтгэх ёс, эхнэр, нөхрийн бие биенээ гэх хайр хүндэтгэл дутуу дульмаг, санхүү мөнгөний асуудлаас гадна өрхийн тэргүүн *******ын архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ гэр бүлийн гишүүдтэй зүй бус харьцдагаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл үүсдэг нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь 2*******9 оны 12 дугаар сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр А.*******тэй зүй бус харьцаж хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орсон мөн алгадаж, нурууруу нь зодож цохисон, 2*******9 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөн сүгтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ирэхэд нь хоолоо ид гэсэнээс болж хэрүүл үүсгэн эхнэрээ зодож хөнгөн гэмтэл учруулсан нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсон. Гэм буруугийн шүүх хуралдаандхохирогчийн өмгөөлөгч Б.Батсүх хохирогч А.******* нараас ******* нь урд өмнө байнга хүчирхийлэл үйлдэж байсан мөнгө төгрөг өгдөггүй, нэг төгрөг ч захиран зарцуулах эрхгүй байдаг. Энэ нь эдийн засгийн болон сэтгэл санааны дарамт үзүүлж байгаа нэг хэлбэр буюу гэр бүлийн хүчирхийлэлийн 4 хэлбэрийг байнга үйлддэг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2-т заасан харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэх зүйл ангиар давхар зүйлчлэгдэх тул хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэх санлыг хүлээн авах үндэслэлгүй болно. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-т “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэх тул шүүгдэгч *******ын 2*******9 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болон 2*******9 оны 12 дугаар сарын 12-ны өдөр болсон үйл баримт хэрэгт авагдсан тул шүүх хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно. Иймд шүүгдэгч *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр А.*******ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох үндэслэлтэй болно. Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******9 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ялаар шийтгүүлж байсан нь ЦЕГ-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-35х/, Шүүхийн шийтгэх тогтоолын хуулбраар /хх-36х/ гэрч Т.МайрамгүльХ.Зангар нарын мэдүүлгээр шүүгдэгч *******ын хувийн байдлын талаарх баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүйг,эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх ... гэх дүгнэлт, Хохирогчийн өмгөөлөгч Б.Батсүхээс:гэм бурууг хэлэлцэхэд хэргийг мөрдөн байцаалтанд буцаах санал гаргасан боловч шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруутайд тооцосон тул ямар нэгэн саналгүй болно. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал дүгнэлтэндээ: Шүүгдэгч ******* нь цаашад засарч хүмүүжэхээр архинаас гарах эмчилгээнд явж ажил хөдөлмөр эрхэлж, хүүхдүүдээ асрах талаар бодсон зүйл байгаа. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй болно.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөьшөөрч байгаа болно. Шүүхээс шүүгдэгч *******д Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт, тайлбар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******д 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан гийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 36.1, 36.2 36.6-36.8 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******-г 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д тайлбарласугай.

4.Шүүгдэгч ******* нь хэрэгт цагдан хохигдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар болон эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шүүгдэгч *******д оногдуулсан 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

6. Шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.ГАНТӨГС

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажаргал, Улсын яллагч Т.Өсөхболд, Шүүгдэгч А.Т Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч А.Т-д холбогдох эрүүгийн 2*******6000000*******0 дугаартай, 178/2*******9/*******61/Э/ индекстэй хэргийг 2020 оны ******* сарын 28-ны өдөр хүлээн авч 2020 оны ******* сарын *******-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр /Рашаант/ багийн 02 дугаар гудамжны 04 тоотод оршин суух хаягтай /Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр /Бичигт/ багийн 05 дугаар гудамжны 33 тоотод амьдардаг/, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, А.Т

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

Шүүгдэгч А.Т нь 2020 оны ******* сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 5-33 тоот хашаанд эхнэр Б.Нямсайхантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 5-33 тоотод оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэрэжил-барилгын засал чимэглэлчин, 1996 оны 10 сарын 28-ны өдөр төрсөн, 23 настай, эмэгтэй, ПЮ96102805 тоот регистрийн дугаартай/ Эмч овогт Батсуурийн Нямсайхан....... 2020 оны ******* сарын 08-ны өдөр би мөн нөхөр найзуудынхаа хамт архи ууцгаасан. Тэгээд шөнө 02 цагийн үед тарцгаасан. Тэгээд би гэрээ цэвэрлэж байтал намайг гэрээс зайл гэж хэлээд хоолой боогоод унагаасан. Тэгээд надтай хамт байсан Бадамцэцэг салгасан. Тэгэхээр нь би найзаа дагаад аавынх руу явсан. Аавынд ороод байж байтал араас нөхөр орж ирээд дандаа хүний амьдралд гай болдог гээд цээж рүү цохисон. Тэгээд цагдаа нар ирээд аваад явсан. Одоо надад санал хүсэлт, хохирлын талаар асуудал байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны ******* сарын 13-ны өдрийн ... Б.Нямсайханы биед гэмтэл тогтоогдлоо. Б.Нямсайханы биед зүүн нүдний дээд, доод зовхи болон, зүүн шанаа хэсгийг хамарсан цус хуралт, хэлний үзүүр хэсэгт зулгаралт, цээжний дээд дунд хэсэгт цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо. Б.Нямсайханы биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Б.Нямсайханы биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Б.Нямсайханы биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх 87 тоот дүгнэлт /хх-н 15 дугаар хуудас/ Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов Шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: Шүүгдэгч А.Т нь 2020 оны ******* сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 5-33 тоот хашаанд эхнэр Б.Нямсайхантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч А.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно. Шүүгдэгч А.Т нь 2020 оны ******* сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 5-33 тоот хашаанд эхнэр Б.Нямсайхантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар биеийн зүүн нүдний дээд, доод зовхи болон, зүүн шанаа хэсгийг хамарсан цус хуралт, хэлний үзүүр хэсэгт зулгаралт, цээжний дээд дунд хэсэгт цус хуралтууд гэмтэл... гэх хөнгөн гэмтэл учруулсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны ******* сарын 13-ны өдрийн 87 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Тын үйлдсэн дээрхи гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан... гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв. Шүүхээс шүүгдэгч А.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч А.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн 25 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. Шүүгдэгч А.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.Тын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжилсэн талаар баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг дурдаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй гэв. Шүүхээс шүүгдэгч А.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан хүсэлт зэргийг харгалзан, улсын яллагчийн санал болгосон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгч А.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Тд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Тд оногдуулсан 500000 төгрөгний торгох ялыг 5 сарын хугацаанд төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав. Эрүүгийн 2*******6000000*******0 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Т нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч А.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Т-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Т-д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн 2*******9000000*******0 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч А.Тд тайлбарласугай

6.Шүүгдэгч А.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС