Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Гантуяа Улсын яллагч Т.Өсөхболд Хохирогчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох 178/**************/0032/Э индекстэй, эрүүгийн *******36000000023 дугаартай хэргийг ************** оны 02 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 7 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой тэсэлгээчин мэргэжилтэй, ам бүл 5 аав, ээж эгч дүүгийн хамт Ховд аймгийн Жаргалант сум ******* багийн *******-******* тоотод оршин суудаг, одоо Зэвсэгт хүчний ******* дүгээр ангид тэсэлгээчин ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал үгүй, хэрэг хариуцах чадвартай, *******.

Холбогдох хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

Яллагдагч ын нь согтуурсан үедээ ************** оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс ************** оны 1 дүгээр сарын 11-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн нутаг, “Мөнх таван эрдэнэ” нэртэй дэлгүүрийн урд талын засмал зам дээр *******-******* ХОҮ улсын дугаартай приус-******* заварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5а, б, г, 3.7а, 12.2 дахь хэсгийг тус тус зөрчсөний улмаас иргэн С.ы амь нас хохирсон, мөн яллагдагч ******* гэмт хэрэг гарсан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуулдыг хянан хэлэлцэв. Шүүгдэгч ын нь согтуурсан үедээ ************** оны 1 дүгээр сарын 10- ны өдрөөс ************** оны 1 дүгээр сарын 11-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн нутаг, “Мөнх таван эрдэнэ” нэртэй дэлгүүрийн урд талын засмал зам дээр *******-******* ХОҮ улсын дугаартай приус-******* заварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5а, б, г, 3.7а, 12.2 дахь хэсгийг тус тус зөрчсөний улмаас иргэн С.ы амь нас хохирсон, мөн яллагдагч ******* гэмт хэрэг гарсан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь 1.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-10 хуудас/ 2.Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 11-12 хуудас/ 3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн *******- 17 хуудас/ 4.Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ************** оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 5/05 дугаартай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 19-21 хуудас/ 5.Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 24 хуудас/ 6.Хохирогч Н. -ын “...Манай талийгаач ээжийг ******* гэдэг залуу приус-******* маркийн тээврийн хэрэгсэлтэй согтуу явж байгаад мөргөж амь насыг нь хохироосон байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/ 7. Иргэний нэхэмжлэгч С. ын “...*******-******* ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний тээврийн хэрэгсэл байгаа юм. ...надад гомдол, санал нэхэмжлэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 хуудас/ 8. Гэрч Д.Энхзулын “...************** оны 1 дүгээр сарын 10-ны өдөр би Ариунболд, Баяр-Эрдэнэ хоёртой уулзахаар болоод би найз Нараагийн хамт өөрийнхөө аавын машинтай явж байгаад Домбот дээр бид нар уулзаад Ариунболд, Баяр-Эрдэнэ хоёрыг аваад паркын доод талын А, Б байрны гадна очоод машинаа үлдээчихээд би ******* руу утсаар яриад “Чи найзыгаа доошоо дөхүүлээд өгөөч” гэсэн чинь хажуудаа Сүхбат гэдэг найзтайгаа цагаан өнгийн приус-******* маркийн тээврийн хэрэгсэл унаж ирсэн. Тэгэхээр нь бид 4 суугаад Бишрэлт төвийн гадаа буугаад найзтайгаа яваад өгсөн. Тэгээд бид 4 Бишрэлт орсон чинь өрөө байхгүй байсан. Тэгэхээр нь WINNERS ороод нэг цаг караоке аваад дуулж байгаад би Цэцэгээ гэдэг эгчийгээ дуудсан чинь хүрээд ирсэн. Тэгээд байж байтал араас нь орж ирээд тэгээд караокены цаг дуусаад бид нар тэндээс гараад манай Нараа гэдэг найз гэрлүүгээ явсан. Үлдсэн хэд үргэлжлүүлж уухаар болоод Мөнхтулгын машинд суугаад Намарзангийн доод талд байдаг дэлгүүр лүү Ариунболд, Баяр-Эрдэнэ бид гурав ороод 0.75 граммын хоёр Соёрхол архи, Сэнгүр нэртэй 2.5 граммын пиво нэг спрайт, нэг панта ундаа тэгээд нэг Калтан берг нэртэй лаазтай пиво, 2 самар авч гарч ирээд машинд суугаад Цэцэгээ эгч бид хоёр 30 айлын хажуу талын 27 дугаар байранд байдаг найз бандийнхаа гэрт орчихоод гарч ирээд буудал орж уухаар болоод Ховд, Өргөө зочид буудал орж өрөөний үнэ асуусан чинь үнэтэй байхаар нь буцаад найз бандийнхаа гэрт Цэцэгээ эгч бид хоёр орсон чинь манай найз банди унтаж байсан. ..Мөнхтулгын аавынх нь машин..” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуудас/ 9. Гэрч Н.Энхтуяагийн “...************** оны 1 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ байж байгаад шөнийн 01 цагийн үед гараад уурын зууханд гал түлэх гэж явж байгаад эгчийнх рүү харсан чинь гэрэлтэй байхаар нь тэднийд явж очтол эгч нэг ахтай хамт нэг шил архи уугаад сууж байсан. Тэгээд надад эгч уучих гэж хэлээд 3 рүнк архи хийж өгөхөөр нь би уугаад юм яриад сууж байгаад архи нь дууссан чинь тэр хөгшин ах талийгаач хоёр дахиад нэг пиво уучихаад унтъя гэхээр нь би дэлгүүр хаачихсан байгаа гэсэн чинь эгч би мэдэж байна гэж хэлээд бид гурав ар араасаа цувж гараад даамангаар гарахад тэр эрэгтэй ах ард шээгээд үлдэх шиг болсон. Тэгээд эгч миний урд би араас нь явж байгаад бүдэрч унасан чинь намайг хурдан яв гэж хэлээд дуудахаар нь би босоод эгч дээр очоод сугадалцаж авах гэж байтал цагаан өнгийн машин ирээд бид хоёрыг мөргөөд би эгчээс нилээн зайтай шидэгдсэн байхаар нь мөлхөөд эгч дээр ирсэн чинь эгч засмал зам дээр толгойноос нь цус гарч зүсэгдсэн байдалтай байхаар нь дахиад машин ирээд дайрчихаж магадгүй гэж бодоод талийгаачийг чирээд засмал замаас гаргачихаад даахгүй болохоор нь Лхагвасүрэн ахын хаалгыг цохиж сэрээгээд эгчийг машин дайраад зугтчихлаа гэж хэлсэн чинь Лхагвасүрэн ах гарч ирээд талийгаачийг өргөж гэрт нь оруулаад эмч цагдаа дуудсан чинь удалгүй эмч нар ирээд эгчийг үзээд бурхан болсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/ 10. Гэрч Э. Ариунболдын “..Тухайн үед машинтайгаа хурдан яваад байхаар нь зөөлөн яв гэж хэлсэн. нэлээн согтуу байх шиг байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуудас/ 11. Гэрч Н. Баяр-Эрдэнийн “.. аавынхаа цагаан өнгийн приус-******* маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан, дугаарыг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуудас/ 12. Гэрч С. Лхагвасүрэнгийн “.. Би унтаж байтал 01 сарын 11-ний шөнө 03 цагийн үед хаалга цохихоор нь хэн бэ гэсэн чинь Туяа байна гэхээр нь онгойлгосон чинь эгчийг цагаан өнгийн жижиг машин дайраад зугтчихлаа гэхээр нь босоод хашаагаараа гараад харсан чинь Халзаа эгч манай даамангийн урд талд хэвтэж байсан. Тэгэхээр нь би гэр рүү нь өргөж оруулаад цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн. ...Намайг анх дуудаад би гараад талийгаачийг өргөж гэрт нь оруулчихаад эмнэлэг, цагдаа ирээд гарахад засмал зам дээр цагаан машины бололтой эд анги хагарсан байсан. ...Талийгаачийг анх унасан газраас нь Туяа татаад манай хашааны урд авч ирсэн гэж өөрөө хэлж байсан.” Гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуудас/ *******. Шинжээчийн ************** оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн “...жолооч Г. нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 3.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ Тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог, нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дарааха зүйлийг хориглоно: а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.2 дахь хэсгүүдийг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан болсон байна. Жолооч ******* нь тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүй байна гэж үзэж дүгнэлтийг гаргав...” гэх 2 дугаартай дүгнэлт /хх-ийн 50 хуудас/ 14. Шинжээчийн ************** оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн “...С.гийн цогцост гэмтэл тогтоогдлоо. С.гийн цогцост дух ясны зүүн хэсгийн цөмөрсөн хугарал, цөмөрсөн хугарлаас суурь ясны зүүн өмнөд хонхор, турк эмээл, суурь ясны баруун ар хонхор дайрч дагзны дунд хэсэг хүрсэн хугарал, зүүн уушгины артерийн тасрал, дотуур цус алдалт, тархины 2 тал бөмбөлгийн зулай болон дух хэсгийн цусан хураа, зүүн хөлийн шилбэ ясны дунд хэсгийн хугарал, духны дунд хэсгээс зүүн хацар хэсэг хүрсэн шарх, духны зүүн хэсэгт зулгаралтууд, зүүн хацар хэсэгт зулгаралт, духны баруун хэсэгт зулгаралт, бүсэлхий нурууны хэсэнт зулгаралт, баруун гуяны дотор дунд хэсэгт цус хуралт, зүүн хөлийн шилбэний урд дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. С.гийн цогцост учирсан гэмтлүүд нь гадны мохоо зүйлйн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. С.гийн цогцост учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. С. нь дух ясны зүүн хэсгийн цөмөрсөн хугарал, цөмөрсөн хугарлаас суурь ясны зүүн өмнөд хонхор, турк эмээл, суурь ясны баруун ар хонхор дайрч дагзны дунд хэсэг хүрсэн хугарал, зүүн уушгины артерийн тасрал, дотуур цус алдалт, тархины 2 тал бөмбөлгийн зулай болон дух хэсгийн цусан хураа гэмтлийн улмаас нас барсан байна” гэх 9 дугаартай дүгнэлт /хх-ийн 54-******* хуудас/ 15. Шинжээчийн ************** оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн “...*******ас авсан гэх цусанд 2,0 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх 23 дугаартай дүгнэлт /хх-ийн 67 хуудас/ 16. Шинжээчийн ************** оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн “...Хэргийн газраас авсан гэх маарланд шингээсэн цус мэт хүрэн өнгийн зүйл нь шинжилгээнд тэнцнэ. Хүн малын алиных нь болохыг тогтоох боломжгүй. Хэргийн газраас авсан гэх маарланд шингээсэн цус нь О/I/ бүлгийн цус байна. Уг цус нь амь хохирогч С. гийн цогцосноос авсан цустай бүлгийн харьяалал тохирч байна” гэх 25 дугаартай дүгнэлт /хх-ийн 71 хуудас/ 17. Яллагдагч *******өнхтулгын “...2 эмэгтэй хүн араас нь нэг эрэгтэй хүн явж байхаар нь тухайн хоёр эмэгтэй хүнийг машинаа зогсоож чадалгүй мөргөчихөөд хэргийн газар зогсолгүй шууд яваад гэрийнхээ гадна ирээд машинаа хуччихаад гэртээ ороод амарсан. Тэгтэл цагдаа нэр ирээд намайг бариад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 101-102 хуудас/ Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгов. Шүүгдэгч Г. нь согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгсэл жолоодож Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих мөн Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шинжээч нарын дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгч ын нь согтуурсан үедээ ************** оны 1 дүгээр сарын 10- ны өдрөөс ************** оны 1 дүгээр сарын 11-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн нутаг, “Мөнх таван эрдэнэ” нэртэй дэлгүүрийн урд талын засмал зам дээр *******-******* ХОҮ улсын дугаартай приус-******* загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсгийг зөрчсөний улмаас иргэн С.ы амь нас хохирсон, мөн яллагдагч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж гэмт хэрэг гарсан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн мөн Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсон. Иймд шүүгдэгч *******өнхтулгыг Монгол Улсын Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй болно. Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Г. д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүх хуралдаанд улсын яллагчаас:

Шүүхээс шүүгдэгч *******д Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт, тайлбар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйчлэлийг зөвшөөрсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээр хасаж, 2 жилээр хорих ял оноож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 1, 34.1, 36.2, 36.6-36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч *******д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээр хасаж, хоёр жилээр хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлсүгэй

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж нэг жилийн хугацаагаар хорих ялаар тооцсугай.

5.Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гуперны хагархай, циллодон гэрэлний хагархай бүхий эд зүйлийг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Шүүгдэгч ******* 12*******175 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, камерын баримт болох нэг ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаагаар хадгалсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.ГАНТӨГС