Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, Улсын яллагч Т.Өсөхболд, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч *******-д холбогдох эрүүгийн 19360*******620*******1 дугаартай, 178/2*******0/0033/Э/ индекстэй хэргийг 2*******0 оны ******* сарын 07- ны өдөр хүлээн авч 2*******0 оны ******* сарын 20-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын *******-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* дугаар /*******/ багийн ******* дугаар гудамжны 23 тоотод оршин суух хаягтай /Ховд аймгийн Жаргалант сумын ******* дугаар /*******/ багийн ******* дугаар гудамжны '******* тоотод амьдардаг/, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, *******

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

Шүүгдэгч ******* нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэр ******* дугаар гудамжны ******* тоот хашаанд байрлах өөрийн гэртээ өөрийн төрсөн ах Б.*******тэй маргалдаж улмаар түүнийг зодож Б.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ямхүү / Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 2-******* тоотод оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжил-жолооч, оны 04 сарын 03-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, тоот регистрийн дугаартай/ овогт ийн *******....... Би 2019 оны 09 сарын 25-ны өдөр гэртээ өнжсөн. Тэр орой 22 цагийн орчимд миний дугаар луу амь хохирогч Б.*******гийн найз С.ын эхнэр залгаад *******гийн бие нь муу байна. Яаралтай эмчид үзүүлээрэй гэж хэлэхээр нь Ховд аймагт ирсэнийг мэдсэн. Тэгээд манай хүү, эхнэр хоёр гэр лүү нь орсон. Тэр шөнө миний биеэр юм туураад хоносон. Маргааш өглөө нь би халдвартын тасагт үзүүлчихээд байж байтал 103 дээр бие нь муу ирчихсэн байна гэхээр нь хүрээд очиход сэхээн амьдруулах тасаг руу оруулчихсан ах дүү нар нь орж уулзаарай гэхээр нь орж уулзсан. Би тэгээд эмчдээ үзүүлээд байж байтал манай эхнэр дүү өнгөрчихлөө гэж хэлсэн. Манай дүү нар хоорондоо эвтэй ямар нэгэн байдлаар маргадаггүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 10 сарын 16-ны өдрийн ... Б.*******гийн цогцост гэмтэл тогтоогдлоо. Б.*******гийн цогцост зүүн ташаан толгойн хэсэг болон зүүн цавь, бэлэг эрхтэнг хамарсан 27x20 см хэмжээтэй II зэргийн түлэгдэлт, зүүн ташаан толгой хэсэгт арьсны өнгөц хуулралт, толгойн хуйхны дотор зүүн чамархайн булчинд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацар хэсэгт зулгаралт, зүүн чихний урд хэсэгт зулгаралт, доод эрүүний дунд хэсэгт зулгаралт, доод уруул хэсэгт зулгаралтууд, хүзүүний баруун хэсэгт зулгаралт, зүүн гарын бугалганы гадна хэсэгт, зүүн гарын тохой хэсэгт зулгаралтууд, баруун гарын тохой хэсэгт, баруун тохой хэсэгт олон тооны жижиг зулгаралтууд, баруун гуяны гадна дээд хэсэгт, баруун өвдөг хэсэгт, баруун өвдөгний гадна хэсэгт зулгаралтууд, баруун гуяны гадна доод хэсэгт цус хуралт, зүүн гарын тохойн дотор хэсэгт, зүүн гарын шууны дотор дунд хэсэгт, зүүн өвдөгний урд хэсэгт зулгаралтууд, зүүн гарын бугалганы гадна доод хэсэгт, цээжний зүүн доод хэсэгт, зүүн гуяны гадна доод хэсэгт цус хуралтууд, зүүн мөрний хэсэгт зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Б.*******гийн цогцост учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.*******гийн цогцост учирсан гэмтлүүд нь үхэлд хүргэх шалтгаан болохгүй.Б.*******гийн цогцост учирсан гэмтлүүд нь амьд ахуйдаа үүссэн гэмтэлүүд байна. Б.******* нь олон эрхтний цус эргэлтийн алдагдал, тэжээл дутагдлын улмаас нас барсан байна. Б.*******гийн цогцост шинжилгээ орсоноос 10-******* цаг орчмын өмнө нас барсан байх боломжтой ... гэх 52 тоот дүгнэлт /хх-н 15 дугаар хуудас/ Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов Шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: Шүүгдэгч ******* нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэр ******* дугаар гудамжны ******* тоот хашаанд байрлах өөрийн гэртээ өөрийн төрсөн ах Б.*******тэй маргалдаж улмаар түүнийг зодож Б.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно. Шүүгдэгч ******* нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэр ******* дугаар гудамжны ******* тоот хашаанд байрлах өөрийн гэртээ өөрийн төрсөн ах Б.*******тэй маргалдаж улмаар түүнийг зодож Б.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан улмаар цогцост зүүн ташаан толгойн хэсэг болон зүүн цавь, бэлэг эрхтэнг хамарсан 27x20 см хэмжээтэй II зэргийн түлэгдэлт, зүүн ташаан толгой хэсэгт арьсны өнгөц хуулралт, толгойн хуйхны дотор зүүн чамархайн булчинд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацар хэсэгт зулгаралт, зүүн чихний урд хэсэгт зулгаралт, доод эрүүний дунд хэсэгт зулгаралт, доод уруул хэсэгт зулгаралтууд, хүзүүний баруун хэсэгт зулгаралт, зүүн гарын бугалганы гадна хэсэгт, зүүн гарын тохой хэсэгт зулгаралтууд, баруун гарын тохой хэсэгт, баруун тохой хэсэгт олон тооны жижиг зулгаралтууд, баруун гуяны гадна дээд хэсэгт, баруун өвдөг хэсэгт, баруун өвдөгний гадна хэсэгт зулгаралтууд, баруун гуяны гадна доод хэсэгт цус хуралт, зүүн гарын тохойн дотор хэсэгт, зүүн гарын шууны дотор дунд хэсэгт, зүүн өвдөгний урд хэсэгт зулгаралтууд, зүүн гарын бугалганы гадна доод хэсэгт, цээжний зүүн доод хэсэгт, зүүн гуяны гадна доод хэсэгт цус хуралтууд, зүүн мөрний хэсэгт зулгаралтууд ...гэх хөнгөн гэмтэл учруулсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 сарын 16-ны өдрийн 52 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдсэн дээрхи гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан... гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв. Шүүхээс шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн 74 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч *******гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжилсэн талаар баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг дурдаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй гэв. Шүүхээс шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан хүсэлт зэргийг харгалзан, улсын яллагчийн санал болгосон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг 10 сарын хугацаанд төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав. Эрүүгийн 19360*******620*******1 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй. 4.Эрүүгийн 19360*******620*******1 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч *******д тайлбарласугай

6.Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС