Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа Улсын яллагч Т.Өсөхболд Хохирогчийн өмгөөлөгч Л.цэцэг Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 1936003570014 дугаартай, 178/2020/0042/Э/ индекстэй хэргийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******гол улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ ******* *******” ХХК-нд үйлчлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Ховд аймгийн Цэцэг сумын ******* баг ******* тоотод оршин суух, *******

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч ******* нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сум Жаргалан багийн нутаг дэвсгэрт *******-******* ХОҮ улсын дугаартай “Тоёото Ист” маркын тээврийн хэрэгсэл жолоодож яваад *******гол улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Б.эг мөргөн, эрүүл мэндэд хүнд хохирол уч*******лсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм бу*******тай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв. Шүүгдэгч *******-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид хохирол төлбөр төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой сайн дураараа эвлэрсэн гэх мэдүүлэг, Хэргийн газарт үзлэг хийсэн... Уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт “Вест” караокены урд талын зам дээр болсон байх ба зүүн хаалга талаас *******-******* ХОҮ улсын дугаартай автомашин зогсож байв. Тухайн машинаас 9.4 метр зайд 50 орчим настай эмэгтэй хэвтэж байв. *******-******* дугаартай машины зүүн урд гэрэл хагарсан байв.... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 17-20-р хуудас/ Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 886 дугаартай дүгнэлтэнд Б.эгийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”ын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. гэжээ / хэргийн 23-р хуудас/ Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 78- дугаартай дүгнэлтэнд: Жолооч ******* нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсгийг зөрчсөн. Явган зорчигч Б.э нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6- д “ явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна.” гэх заалтыг зөрчсөн. Гэжээ /хх-33 хуудас/ Гэрч Д.Дашдоржийн: Би төв дөрвөн замаас доош явж байтал “Бишрэлт” караокены орчим нэг эмэгтэй хүн миний машины урдуур гарсан миний урдаас нэг жижиг машин хурдтай ирсэн тэр машин үсэртэл мөргөөд унагаасан. Би аваараа татаад очиход жолооч эмэгтэй сандарсан ”би яах вэ” гэхээр нь цагдаа дууд гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-8х/ зэрэг баритууд хэрэгт авагдсан болно. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Шүүгдэгч ******* нь гэм бу*******гийн болгоомжгүйгээр харанхуй үед өөрийн үзэгдэх орчны хүрээнд өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хурдыг тохи*******лж замын хөдөлгөөнд оролцоогүйгээс зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж шүүх дүгнэв. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэхэд: Шүүгдэгч ******* нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сум Жаргалан багийн нутаг дэвсгэрт *******-******* ХОҮ улсын дугаартай “Тоёото Ист” маркын тээврийн хэрэгсэл жолоодож яваад *******гол улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Б.эг мөргөн эрүүл мэндэд хүнд хохирол уч*******лсан гэмт хэрэгт үйлдсэн нь тогтоогдсон гэж үзэв. Иймд шүүгдэгч *******өнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т заасан Авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол уч*******лсан гэмт хэрэг үйлдсэн гэм бу*******тай тооцов. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-101х/-аар тогтоогдож байна. Хохирогч Б.э, шүүгдэгч ******* нар нь тус шүүхэд хохиролыг хүлээн авах талаар харилцан тохиролцсон тухай бичгээр хүсэлт гаргасан ба нийт 8.010.000 төгрөг төлөгдсөн, үлдэгдэл 1 сая төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 29-нд төлөхөөр тохиролцож гарын үсэг зурж шүүгдэгч *******д гомдолгүй, хорихоос өөр төрлийн ял оногдуулахад татгалзах зүйлгүй гэсэн баримт ирүүлсэн байна. Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан уч*******лсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм бу*******тай байх тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох гэх дүгнэлт, Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс:Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй, түүний хувийн байдал болон хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх санал, дүгнэлт тус тус гаргасан. Шүүхээс шүүгдэгч *******д гэмт хэрэг үйлдсэн гэм бу*******гаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч *******д оногдуулсан 08 сарын хорих ялыг 08 сарын хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримт болох 1 ширхэг DVD-г хэргийг хадгалах хугацаагаар хадгалж, шүүгдэгчийн дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай ангид хүргүүлэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 36.2, 36.6- 36.88 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь 2.3-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол уч*******лсан гэмт хэрэг үйлдсэн гэм бу*******тайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь 2.3-д зааснаар шүүгдэгч *******-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 08 /сар/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 08 /найм/ сарын хорих ялыг 08 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.

4.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид учирсан хохирол төлөгдсөн, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримт болох 1 ширхэг DVD-г хэргийг хадгалах хугацаагаар хадгалж, шүүгдэгчийн дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай ангид хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Цэрэннадмидад даалгасугай.

 5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч *******.- хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч гомдлоо, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.ГАНТӨГС