Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, Улсын яллагч Д.Дуламжав, Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.******* дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******өд холбогдох эрүүгийн 2036000190029 дугаартай, 1*******8/2018/013/Э/ индекстэй хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 08 сарын *******-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй тодорхой эрхлэсэн ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоотод оршин суух, хаягтай, Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 1996 оны ******* дугаар сарын 09-ны өдрийн 10 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 5 жилийн хугацаагаар хорих ял, Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 1998 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 8 сарын хугацаагаар хорих ял, Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 20******* оны дүгээр сарын 06-ны өдрийн 51 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 3 жилийн хугацаагаар хорих ял, 2018 оны 09 сарын 19-ний өдрийн 131 тоот шийтгэх тогтоолоор 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан *******

Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурьдсанаар

Шүүгдэгч ******* нь 2020 оны 01 сарын 09-ний өдрөөс 2020 оны 01 сарын 10- ны өдөрт шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт *******-******* ХОҮ улсын дугаартай “Хонда Пит” маркийн тээврийн хэрэгсэлийг зөвшөөрөлгүйгээр авч явахгэмт хэрэгт холбогдожээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* 2020 оны 01 сарын 09-ний өдрөөс 2020 оны 01 сарын 10-ны өдөрт шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт *******-******* ХОҮ улсын дугаартай “Хонда Пит” маркийн тээврийн хэрэгсэлийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоож болох нь: Хавтаст хэрэгт авагдсан Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн *******- тоотод оршин суух, ПИ8**************1*******1 тоот регистрийн дугаартай, овогт ын ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... Би тэр өдөр Хуягаа ахыг хүргэж өгчихөөд бид хоёр такси барьж Ардчилсан намын байрны гадна ирээд тэндээс би машин жолоодоод Х club бааранд очиж сууж байгаад г эхнэрийнх нь хамт гэрт нь хүргэж өгчихөөд машинаа авахаар гэрээсээ алхаад Ардчилсан намын байран дээр хүрээд ирэхэд машин алга болсон байсан. Тэгээд буцаад дэлгэрдалайгийн гэрт очоод машиныг нь аваад гарч хайгаад олоогүй. Тухайн үед чип нь ажиллахгүй байсан болохоор нь онгорхой хаядаг байсан. Тэгээд цагдаагийн алба хаагч нартай хамт хайж яваад олсон. Урд талаараа юм мөргөсөн байдалтай байсан. Хохирол болох *******50000 төгрөгийг гаргуулж авна гэх мэдүүлэг ... хх-ийн *******-18 дугаар хуудас/ Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2020 оны 01 сарын 09-ний өдөр Ардчилсан намын байрны гадна талаас Пит маркийн машин луу ороход түлхүүр нь байхаар нь аваад асаагаад үзхэд машин нь асаж байсан тэгэхээр нь унаад аймгийн урд талаар явж байгаад унагаасан. Тэгээд тэнд орхиод явсан. Би өөрийн үйлдлээ мэдэж байгаа. Хохирлыг нь ажил хийж байгаад төлнө. / хх-ийн 19-21 дүгээр хуудас/ Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх *******-8/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл хх-ийн 9-******* дүгээр хуудас, Эд зүйлс үнэлсэн тухай тайлан: хх-ийн 35-3******* дугаар хуудас, Кримналистикийн шинжээчийн 13 тоот дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2*******-28 дугаар хуудас/, Хураан авсан цагаан өнгийн Хонда Пит маркийн машины гэрэл зургийн үзүүлэлт , Шүүгдэгч ******* нь 2020 оны 01 сарын 09-ний өдрөөс 2020 оны 01 сарын 10- ны өдөрт шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт *******-******* ХОҮ улсын дугаартай “Хонда Пит” маркийн тээврийн хэрэгсэлийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.******* дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн зааснаар бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан түүнд 1*******.******* дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохистой гэж үзлээ. Хохирогч Г.ид Иргэний хуулийн 9******* дугаар зүйлийн 9*******.1-д зааснаар шүүгдэгчээс *******50000 төгрөг гаргуулж олгуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирлоо төлөхөө илэрхийлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.*******, 36.8, 36.10,36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *******-г Авто тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.******* дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******өд *******00 /долоон зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлийн -д зааснаар ялтаннийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Иргэний хуулийн 9******* дугаар зүйлийн 9*******.1-д зааснаар шүүгдэгчээс *******50000 /нэг сая нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Г.ид олгосугай.

6.Шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. *******.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэххэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ГАНТӨГС