Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Гантуяа, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч *******-д холбогдох, 17*******/**************/0034/ индекстэй, *******360000*******0012 дугаартай эрүүгийн хэргийг ************** оны 02 сарын 17-ны өдөр хүлээн авч, ************** оны 02 сарын *******-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 2 дугаар сарын 23-ны өдөр Увс аймаг Өндөрхангай суманд төрсөн, ******* настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал үгүй, хэрэг хариуцах чадвартай, *******

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:

Шүүгдэгч ******* нь *******19 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрээс хохирогч Х.*******ийн “*******” брэндийн 40 инчийн зурагтыг нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав. Хэргийн газар үзлэг хийсэн... Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоот хашаа байв. Хашааны хаалга нь ертөнцийн зүгээр зүүн зүгт харсан цэнхэр өнгийн төмөр хаалгатай байв. Уг хашааны хүн ордог хаалгаар эгц чигээрээ ороход хашаан дотор 2 монгол гэр, саравчтай тоосгон байшин байв. Зурагт алдагдсан гэх монгол гэр нь гарын зүүн гар талд байрлалтай гэрийн хаалга нь ертөнцийн зүгэр зүүн урд зүгт харсан хаалгатай байв. Уг гэрийн хаалгыг улаан алаг өнгийн зузаан торгоор хавтасласан байдалтай байв. Хаалганд нь vigem гэсэн бичигтэй цоож байв. Цоожинд ямар нэгэн эвдрэл байгаагүй. Гомдол гаргасан иргэн Х.*******ээр хаалганы цоожийг онгойлгуулан дотогшоо нэвтрэв. Монгол гэрийн хаалгаар дотогшоо ороход доороо шар алаг өнгийн хулдаастай гэрийн гол хэсэгт төмөр зуух байх бөгөөд үзлэгийг цагийн зүүний дагуу явуулахаар тогтов. Гарын зүүн гар талаас үзлэгийг явуулахад улаан өнгийн тагтай хятад угаалгын машин, шар өнгийн модон шкаф, төмөр хөлтэй модон сандал, гудас хөнжилгүй төмөр ор байв. Мөн гэрийн хоймор хэсэгт модон авдар байсан ба авдарын дээр “Monel” маркийн 40 инчийн хар өнгийн зурагт байсан гэх газрыг А үсгээр тэмдэглэн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Үзлэгийг цааш нь үргэлжлүүлэхэд модон авдар% хуучин хар өнгийн зурагт, модон диван ор, цагаан өнгийн хөлдөөгч, улбар шар өнгийн шкаф, модон тавиур, зэрэг эд зүйлс байх бөгөөд хэргийн газраас хэрэгт ач холбогдол бүхий гарын мөр, гутлын мөр илрээгүй болно. Үзлэгийн тэмдэглэлийг нийт 11 кадр гэрэл зургаар бэхжүүлэн авав. Үзлэгийн тэмдэглэлийг оролцогч нарт уншиж танилцуулахад ямар нэгэн санал гомдолгүй, санал хүсэлт гаргаагүй ... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 3-6 дугаар хуудас / Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн Чандмань сумын ******* багт оршин суух, одоогоор Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоотод оршин суух, оны 11 сарын 06-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, дугаарын регистртэй/ овогт гийн *******ийн өгсөн ... Би өөрөө хөдөө мал малладаг. *******19 оны 12 сарын 27-ны өдөр хүүхдүүдээ авах гээд аймгийн төв орж ирсэн. Тухайн үед гэрийн түлхүүрээ хөдөө үлдээсэн болохоор гэрээ эргэж тойроогүй. Хөдөө шинэ оноо гаргачихаад ************** оны 01 сарын 04-ний өдөр хадам ээж хагалгаанд орохоор болоод аймагт орж ирээд гэртээ ирэхэд зурагт алга болсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. 3 жилийн өмнө би Номингоос 1.199.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би өөрийн зурагтаа буцаагаад авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй ...” гэх мэдүүлэг / хэргийн 7-******* дугаар хуудас/ Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...Би *******19 оны 12 сарын 26-ны өдөр эхнэрийн нагац ах Х.*******ийн гэрт орж зурагтыг нь аваад хөдөөнөөс ирэхээс өмнө аваачиж тавих зорилготой байсан. Гэтэл тэр хүмүүс гэнэт хүрээд ирсэн. Би ломбарданд мөнгийг нь төлөөд хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү ...гэх мэдүүлэг Эд зүйлс үнэлсэн тухай... Grunding- 1 ширхэг зурагт -400000 төгрөг...гэх тайлан / хэргийн 34 дүгээр хуудас / зэрэг болно. Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 54 дүгээр хуудас/, Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Н.Хэрлэнчимэгийн гэрчээр өгсөн... Би *******19 оны 12 сарын 26-ны өдөр “Арвай” нэртэй ломбарданд зогсож байхад ******* гэдэг залуу ирээд Grunding маркийн зурагтыг 2*******000 төгрөгийн барьцаанд 7 хоногийн хугацаатай тавиад явсан. Түүнээс хойш хугацаа нь хэтрээд ******* хоног өнгөрсөн. Гэтэл өнөөдөр надруу цагдаагийн газраас залгаад уг зурагтыг хурааж авсан. Би нийт 239500 төгрөгийг барагдуулж авна... гэх мэдүүлэг /хх-ийн дугаар хуудас/, Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж үзэхэд: Шүүгдэгч ******* нь *******19 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрээс хохирогч Х.*******ийн “Г рундик” брэндийн 40 инчийн зурагтыг нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллгааны явцад хохирогчид хүлээлгэн өгсөн хэргийн үйл баримт, нөхцөл байдал нь хохирогч Х.*******ийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон тайлан, шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Н.Хэрлэнчимэгийн хохирлыг сайн дураараа барагдуулсан байдал зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч *******ын хохирогч Х.*******ийн эзэмшлийн зурагтыг хохирогчид мэдэгдэлгүйгээр нууцаар авсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан... бусдын эзэмшлийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол... гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгч *******ын үйлдсэн дээрхи гэмт хэрэгт нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг: Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.*******ийн өгсөн... *******аас зурагтаа авсан одоо надад ямар нэгэн санал гомдол байхгүй... гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгч *******ын хохирогч Х.*******эд зурагтыг нь буцааж, хохирлыг бүрэн төлсөн ... мэдүүлэг зэргээс үзэхэд хохирогчийн хулгайд алдагдсан зурагтыг буцаан өгсөнийг хохирол төлөгдсөн гэж үзэв. Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч *******ын бусдад учирсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгов. Эрүүгийн хариуцлагагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь ял шийтгэлгүй болох нь хэргийн 70 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг нь нотлогдсон тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчид ******* сарын хорих ял оногдуулж, зурагтыг буцааж олгосон, хохирогчид төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих саналтай гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд: Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа. Хохирогчид учирсан хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв. Шүүхээс шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хор уршгийг бүрэн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр ******* сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар ... оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэхээр тогтов. Эрүүгийн *******360000*******0012 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******т “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэх нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.*******,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
  2. ТОГТООХ нь:
  3. 1.Шүүгдэгч Бууч овогт Батхуягийн Энхбаярыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  4.  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр ******* сарын хугацаагаар тэнссүгэй.
  5. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар ... оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчиж явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх байх үүргийг шүүгдэгч *******т хүлээлгэсүгэй.
  6.  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар ...тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах...-ыг шүүгдэгч *******т тайлбарлаж өгсүгэй.
  7. 5.Эрүүгийн *******360000*******0012 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
  8. 6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
  9. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3*******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС