| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2020/0065/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/55 |
| Огноо | 2020-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Ө |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, Улсын яллагч Т.Өсөхболд, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч *******-д холбогдох эрүүгийн 2*******6000000061 дугаартай, /2020/0065/Э/ индекстэй хэргийг 2020 оны 04 сарын 06 -ны өдөр хүлээн авч 2020 оны 04 сарын 10-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 7 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “******* *******” ХХК-д сласерийн ажил эрхэлдэг, Ховд аймгийн Жаргалант сумын ******* дугаар /*******/ багийн нутаг дэвсгэр ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, *******
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2020 оны 02 сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.*******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар иргэн Б.*******ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоотод оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, оны 10 сарын 01-ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, ам бүл-6 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, 771001 тоот регистрийн дугаартай/ овогт ын *******....... 2020 оны 02 сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт “Гэрэлт хотхон” гэх байранд дүү Чулуунбаатарынд эхнэр Мөнгөнхүү, хүүхдүүдийн хамт оччихоод 23 цаг өнгөрч байхад гараад хүүхдүүдээ гарч ирэхийг хүлээгээд эхнэртэйгээ ярилцаад гадаа зогсож байтал 20 гаран насны залуу ирээд над руу “чи юу гээд байгаа юм бэ” гээд шууд миний баруун хөмсөгний дээд талд гараа атгаж байгаад 1 удаа цохихоор нь би чи яаж байнаа гээд бариад авах гэтэл тэр залуу миний хамарлуу нэг удаа толгойгоороо мөргөсөн. Тухайн үед миний толгой манараад газар явган суусан, хамарнаас их хэмжээний цус гарсан, эхнэр мөн манай хүүхдүүд салгасан. Тэгээд тэр залуу гэрлүүгээ орох шиг болсон удалгүй гарч ирээд миний гар утас алга болчихлоо аваад ир гээд биднээс утас нэхээд байсан. Манай эхнэр тэр залуугийн утсыг намайг цохисон газраас очиж олж ирсэн. Тэгээд цагдаа нар ирээд бид хоёрыг аваад явсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй , гомдолтой байна ... гэх мэдүүлэг /ХХ-ийн 9 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Сандуйгийн Мөнгөнхүү ... 2020 оны 02 сарын 26-ны орой гэр бүлийн хамтаар цагаалаг хийхээр “Гэрэлт хотхон” байранд нөхрийнхөө хамаатны танил айл болох Чулуунбаатар гэх айлд очиж цагаалчихаад тэднийхээс би нөхөр болох Б.*******ын хамт хүүхдүүдээсээ түрүүлж гараад такси барих гээд явж байсан тэгээд бид хоёр байрнуудын ойролцоо очоод манай нөхөр такси барих гээд зогсож байсан би тухайн үед нөхрийнхөө хажууд байрны дэргэд нөхөртэйгөө юм яриад сууж байсан гэтэл дэргэдүүр өнгөрч явсан залуу манай нөхрийг та юу яриад байгаа юм намайг амжихгүй шүү гэж хэлээд үсэрч ирээд манай нөхрийг цохиж зодоод эхэлсэн тэгээд би тэр хоёрыг салгах үед манай нөхрийн нүүрэн хэсгээс цус гарч байсан тэгээд удалгүй цагдаа нар ирээд тэр хоёрыг аваад явсан Надад өөр нэмж ярих зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /ХХ-ийн 10 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч овогт ийн мэдүүлэхдээ ... 2020 оны 02 сарын 25-ны орой ангийнхантайгаа уулзчихаад гэр лүүгээ орох гээд Гэрэлт хотхон байр луу орох гээд явж байтал манай байрны гадна нэг ах эхнэртэйгээ хамт байсан. Тухайн үед би найзуудтайгаа утсаар яриад тэр ахын дэргэд очоод утсаа салгаад кармаалаад гэртээ орох гэтэл чи намайг юу гээд байгаа юм гэж хэлэхээр нь би таныг юу ч гэсэнгүй гэж хэлээд би тэр ахтай маргалдаад би тэр ахыг заамдаж барьж байгаад нэг мөргөсөн тэгээд би гэртээ ороод утсаа хайгаад олохгүй болохоор нь би гарч ирээд гар утсаа энд унагачихаж миний гар утсыг үзсэн үү гэж асуухад тэр ах чи манай эхнэрийг хулгайч гэж хэллээ гэж хэлээд намайг заамдах гээд байхаар нь би тэр ахтай маргалдаад зогсож байтал цагдаа нар ирээд бид хоёрыг аваад явсан....гэх мэдүүлэг /ХХ-ийн ******* дүгээр хуудас/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны ******* сарын 02- ны өдрийн ... Б.*******ын биед гэмтэл тогтоогдлоо. Б.*******ын биед хамар ясны хугарал, баруун хөмсөгний зүүн дээд хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын уг, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Б.*******ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Б.*******ын биед учирсан гэмтэл нь ерөнхий хө*******мөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Б.*******ын биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх *******7 тоот дүгнэлт /ХХ-ийн 15 дугаар хуудас/ Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов Шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: Шүүгдэгч ******* нь 2020 оны 02 сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.*******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар иргэн Б.*******ыг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах хэргийн үйл баримт тогтоогдож байна. . Шүүгдэгч нь ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно. Шүүгдэгч ******* нь 2020 оны 02 сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.*******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар биед хамар ясны хугарал, баруун хөмсөгний зүүн дээд хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын уг, баруун нүдний доод зовхинд цус хуралтууд гэмтэл... гэх хөнгөн гэмтэл учруулсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны ******* сарын 02-ны өдрийн *******7 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдсэн дээрхи гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах ... гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв. Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн 23 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч *******ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжилсэн талаар баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг дурдаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй гэв. Шүүхээс шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан хүсэлт зэргийг харгалзан, улсын яллагчийн санал болгосон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ад дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав. Эрүүгийн 2*******6000000061 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу, дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу, дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн 2*******9000000061 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч *******ад тайлбарласугай
6.Шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС