| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2016/01610/и |
| Дугаар | 1561 |
| Огноо | 2016-12-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 1561
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***.
Хариуцагч: ***/РД:
Зээлийн гэрээний үүрэгт 1 103 489 /нэг сая нэг зуун гурван мянга дөрвөн зуун наян ес/ төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *** нь “***” ХХК-д ажиллаж байхдаа буюу 2014 оны 8 дугаар сарын 29-ны өдөр ***-тай ЗГ1605100991 дугаартай “Зээл болон барьцааны гэрээ”-г байгуулан 2 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай, жилийн 26,4 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон тул зээлдэгч Ш.Батхуягаас үндсэн зээлийн үлдэгдэл 820 434 төгрөг, үндсэн хүү 283 055 төгрөг,нийт 1 103 489 төгрөг гаргуулж өгнө үү.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 1 103 489 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний дотор төлж барагдуулна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн боловч нэхэмжлэгч тал хугацааны хувьд эвлэрэх боломжгүй байгаа мөн хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч*** нь хариуцагч ***т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1 103 489 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үнийн дүнгийн хувьд бүрэн хүлээн зөвшөөрч, 1 103 489 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний дотор төлөх тухайгаа илэрхийлсэн шүүхэд бичгээр тайлбар ирүүлсэн боловч хариуцагчийн тайлбарт заасан хугацааг нэхэмжлэгч тал зөвшөөрөхгүй байгаа болно.
Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” , 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “мөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгнөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасан байна.
Талууд 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “Зээл болон барьцааны гэрээ” байгуулж, зээлдэгч *** нь зээлдүүлэгч Голомт банкнаас 2 000 000 төгрөгийг 18 сарын хугацаагаар, жилийн 26.4 хувийн хүүтэйгээр нь зээлсэн, зээлийн гэрээний хугацаа 2016 оны 2 дугаар сарын 10-ны дуусч, нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүргийг шаардах эрх үүссэн байна.
Иймд хариуцагч ***-аас 1 103 489 төгрөг гаргуулан нэхэжмлэгч ***д олгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн, зохигчдоос гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан ****-аас 1 103 489 /нэг сая нэг зуун гурван мянга дөрвөн зуун наян ес/ төгрөг гаргуулан Голомт банкинд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 034 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31 034 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг, шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ