Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/61

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгчийн өмгөөлөгч , шүүгдэгч П.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.Д холбогдох эрүүгийн  дугаартай, индекстэй хэргийг 20 оны 04 сарын 07-ны өдөр хүлээн авчхянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

Шүүгдэгч П.Д нь 20 оны дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн дугаар гудамжны тоот хашаанд байрлах иргэн Ч.*******ын амбаар буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч 25 кг махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Ч.*******ад 200.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Д нь 20 оны дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн дугаар гудамжны тоот хашаанд байрлах иргэн Ч.*******ын амбаар буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч 25 кг махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Ч.*******ад 200000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: - Хавтаст хэрэгт авагдсан хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 20 оны сарын 09-ний өглөө босоод амбаарлуу харсан чинь амбаарын хаалга онгорхой, цоожиг нь эвдсэн байдалтай байсан. Тэгээд амбаар луу орж хөлдөөгчин дотор байсан махаа харахад алга болсон байсан учраас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Амбаарын цүүг нь татаад гаргасан байсан. Дотор нь үхрийн өвчүү, ямааны хаа, гуя 4 ширхэг, сээр, хонины бүтэн өвчүү, үхрийн бага зэрэг мах байсан. Ойролцоогоор 25 кг мах байсан байх гэж бодож байна ...гэх мэдүүлэг /хх 10-11 дүгээр хуудас, Гэрч нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 20 оны сарын 09- ний өглөө би ажил дээрээ байж байтал манай аав ******* залгаад манай амбаарт хулгай орсон байна чи хүрэд рнэ үү гэж ярьсан. Удалгүй яваад очиход амбаарын хаалгыг эвдэж дотор нь байсан мах хулгайлагдсан байсан. Удалгүй байж байтал цагдаагийн алба хаагч нар ирээд ойр хавьд нь үзлэг хийсэн. Би 20 оны 01 сарын 27-ны өдөр Мөст сумаас аавдаа үхрийн өвчүү, бусад жижиглэсэн махнуудыг авчирч өгсөн ...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд ...20 оны дугаар сарын 20- ны өдөр хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр өгсөн “..15 цагийн үед нөхрөө дагуулаад гэртээ ирсэн. Ирээд байж байтал 17 цаг өнгөрч байхад ******* гэрт орж ирсэн. Тэгээд 18 цаг өнгөрч байхад Загдаа 2 шил архи аваад ороод ирсэн. Тэгээд тухайн архийг уусан, ...******* нэг бог малын өвчүүний толгой, цагаан мах, 4 ширхэг хавирга бариад орж ирсэн, тэгээд би хаанаас ямар мах авч ирсэн бэ? гэхэд гэрт очоод хадам ээжийн гэрээс аваад ирсэн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/, Насанд хүрээгүй гэрч нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдэ ... Тэр өдөр Загдаа, ******* ах нар манай гэрт архи уусан байсан. Загдаа ах дэлгүүр орох гээд гарч явж байсан. ******* ах надад ******* ахын дүү хоёулаа доошилъё гэж хэлэхээр нь би хамт дагаад гарсан. ******* ах бид хоёр манай доод талын хашааны гадна ирээд чи наанаа хүн хараад байж бай гэж хэлээд хашааг даваад дотогшоо орсон. Тэгээд хашааны дотроос цэнхэр ууттай мах давуулж шийдсэн. Удалгүй ******* ах хашаа давж гарч ирээд тухайн махыг үүрч аваад дээшээ явсан. Тэгээд ******* ах надад гэртээ орж унт ахын дүү гэж хэлэхээр нь би түрүүлж гэрт ороод удалгүй миний араас ******* ах цулгуй, жижиг мах бариад ороод ирсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-9/ Эд зүйлс үнэлсэн тухай тайлан: үхрийн өвчүү 1 ширхэг, ямааны хаа, гуя- 4 ширхэг, хонины өвчүү -1ширхэг нийт 200000 төгрөгний үнэтэй гэх үнэлгээ /хх -43/, Хураан авсан үхрийн өвчүү 1 ширхэг, ямааны хаа, гуя- 4 ширхэг, хонины өвчүү зэрэгт үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 48-52 дугаар хуудас/, Шүүгдэгч П.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: Би 20 оны сарын -ны өдөр найз Түвшинжаргалынд очоод байж байтал гаднаас Загдаа 2 шил архи авч ирсэн. Тэгээд бид гурав орой 23 цаг хүртэл ууж байгаад би Түвшинжаргалын гэрээс гараад доод айлын хашаа руу давж ороод амбаарын цоожийг эвдээд мах хулгайлсан. Тэгээд хулгайлсан махаа Түвшинжаргалын хашаанд байсан гэрийн ард нуусан. Тэгээд Түвшинжаргалынд ороод унтаж амарсан. Би тухайн үедээ цагдаад баригдахдаа худал хэлсэн. Тухайн үед би ганцаараа явсан. Би хулгайлж авсан махаа буцаагаад айлд нь өгсөн ...гэх мэдүүлэг /хх 60-62 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч П.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч П.Д нь тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч П.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөрөө төлөөгүй, зэрэг нөхцөл байдал болон хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах нь зохистой гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч П.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч Ч.*******ад 200000 төгрөг гаргуулан олгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6,36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч П.Д-г тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-дзааснаар шүүгдэгч П.Дийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

      3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч П.Дид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 200000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ч.*******ад олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэххэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээдшатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.ГАНТӨГС