| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2020/0067/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/62 |
| Огноо | 2020-04-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Ө |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2020/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Гантуяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунцэцэг, шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэл түйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.А холбогдох эрүүгийн 2036000730072 дугаартай,178/2*******8/00*******/Э/ индекстэй хэргийг 20 оны 04 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч А.А нь 2*******9 оны 8 дугаар сард Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутагдэвсгэр ******* дугаар гудамжны ******* тоот хашаанд байрлах иргэн О.*******гийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эрэгтэй, эмэгтэй хүний хуримын монетон бөгж /хосоороо/, эмэгтэй хүний монетон бөгж, ээмэг, кулон /тус бүр 1 буюу 3 хос/, эмэгтэй хүний монетон бөгж /1 ширхэг/ зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн О.*******д 1.550.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч А.А нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 1.550.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь: - Хавтаст хэрэгт авагдсан хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2*******9 оны 7 сарын сүүлч, 8 сарын эхээр Ховд сумруу өөрийн эзэмшлийн - улсын дугаартай автомашинаар яваад өдөр 15 цагийн үед ирээд хадмындаа байж байгаад орой 17 цагийн орчимд гэртээ ирэхэд манай гэрийн хаалгыг эвдээд хулгай орсон байсан. Гэрээс хуримын хос бөгж, ээмэг, бөгж, кулон хосоороо, эмэгтэй бөгж, бэлэн 400000 төгрөг алга болсон байсан. Надад учирсан хохирлыг төлж барагдуулсан одоо санал хүсэлт байхгүй ...гэх мэдүүлэг /хх 11-13 дугаар хуудас, Гэрч Т.Нурлан нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Тухайн үед О.******* манай ломбарданд ирж бөгж, ээмэг алга болсон талаар асууж ирэхэд би Т.Нурланд А.А гэдэг хүн монетон бөгж барьж орж ирээд 30.000 төгрөгөөр тавина гэхээр би аваагүй, бичиг баримтгүй явсан гэдгийг нь хэлж өгсөн. Тэр ээмэг, бөгж нь эмэгтэй хүний хуримын бөгж байсан санагдаж байна. Моетон бөгж байсан ... гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-20 дугаар хуудас/, Эд зүйлс үнэлсэн тухай тайлангаар: Хос бөгж-650000 төгрөг, эмэгтэй 3 хос-750000 төгрөг, эмэгтэй бөгж-1 ширхэг 150000 төгрөг нийт 1550000 төгрөгний үнэтэй гэх үнэлгээ /хх -32 дугаар хуудас/, Шүүгдэгч А.Аын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: тухайн өдрийг нь санахгүй байна. Би *******гийн хашаа руу ороод *******гийн гэр лүү орох гэж очоод хаалгыг нь татахад цоожтой байсан. Тэгээд бариулнаас нь барьж байгаад хүчтэй татахад хаалга нь онгойхоор нь гэрт нь ороод толины урд талд хар өнгийн хайрцагтай зүйл байхаар нь онгойлгож үзэхэд эмэгтэй хүний монетон эдлэл байсан. Тэгээд би монетон бөгж, монетон ээмэг, монетон гинж зэрэг эд зүйлсийг бүгдийг нь аваад гарсан. Тэгээд 24 айлын ломбарданд ороод барьцаалах гэхэд иргэний үнэмлэх байхгүй болохоор би барьцаалж чадалгүй гэртээ ирээд гэрийнхээ хойд талын хаяаны шороонд булсан байсан. Тэгээд удалгүй О.******* над дээр ирээд миний хулгай хийснийг мэдсэн байсан болохоор би бүгдийг нь гаргаж өгөөд уучлал гуйгаад цагдаад битгий хэлээч гээд явуулсан. Тухайн үед О.*******гийн гэр нууц цоожтой байсан, ...архи уух гэж л тийм үйлдэл хийсэн. Би бусдын гэрт хууль бусаар нэвтэрч хулгайн гэмт хэрэг үйлдэж болохгүй гэдгийг мэднэ. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд зүйлийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч А.А нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч А.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, зэрэг нөхцөл байдал болон хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах нь зохистой гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6,36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.А хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-дзааснаар шүүгдэгч А.Аыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.Ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Ад урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэххэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС