Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 05

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ц.Нэргүй   даргалж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Т.С-н нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох "С.А-н төрсний гэрчилгээ дээрхи эцгийнх нь мэдээлэл Оготно овогт А.С, гэж буруу бичигдсэнийг Дэжид овогтой Т.С гэж залруулахыг даалгах, мэдээлэлд залруулга хийхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Т.С нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д-р дамжуулан охин А-н төрсний бүртгэл дээрх эцгийнх нь мэдээлэл регистрийн дугаартай А.С гэж миний дүүгийн /нас барсан/ нэрээр буруу овоглосон байсан С.А бол Дэжид овгийн Т.С миний охин бөгөөд энэхүү үйлдлээ залруулахыг улсын бүртгэлд даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийн 1 хувийг ирүүлжээ.

Энэхүү бүртгэлийг шалгахад Хайрхандулаан сумын 2003 оны төрсний бүртгэлийн дэсийн №2 дугаарт С.А нь 2002 оны 12 сарын 04-ний өдөр эцэг А.С эх М.Б нарын гэр бүлд төрснийг 2003 оны 01 сарын 07-ны өдөр төрсөн тухай бүртгэл байна.

Тухайн үед мөрдөгдөж байсан Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12.2, 12.3 дахь хэсгийн заалтуудыг баримтлан бүртгэдэг бөгөөд тухайн үед ажиллаж байсан улсын бүртгэгч одоогоор ажиллаагүй мөн А эцгээр бүртгэгдсэн А.С нь 2015 оны 10 сарын 05-нд нас барсан байх тул Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21.2 дахь хэсэгт "Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд холбогдох мэдээлэл, эх нотлох баримт бичиг байхгүй бол тухайн иргэнтэй холбогдох бусад баримт бичгийг үндэслэн хяналтын улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийн дагуу улсын бүртгэгч иргэний улсын бүртгэлийг хөтөлж болно", 21.3 дахь хэсэгт "Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд иргэний холбогдох мэдээлэл, эх нотлох баримт бичиг байхгүй бол тухайн иргэнтэй холбогдох бусад баримт бичгийг үндэслэн хяналтын улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийн дагуу улсын буртгэгч иргэний улсын бүртгэлийг хөтөлж болно" гэсэн заалтуудыг удирдлага болгон шийдвэрлэхэд дээрх бүртгэл буруу болох нь нотлогдохгүй билээ. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг зөвлөн ажилласан болно гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх хуралдаанаар "С.А-н төрсний гэрчилгээ дээрхи эцгийнх нь мэдээлэл Оготно овогт А.С, гэж буруу бичигдсэнийг Дэжид овогтой Т.С гэж залруулахыг даалгах, мэдээлэлд залруулга хийхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Оготно овогт А.С нь Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс дэхь 2003 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 98 тоот дугаарт бичигдсэн А овогтой С гэсэн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг алдаатай баримт бичгийг Өверхангай "С.А-н төрсний гэрчилгээ дээрхи эцгийнх нь мэдээлэл Оготно овогт А.С, гэж буруу бичигдсэнийг Дэжид овогтой Т.С гэж залруулахыг даалгах, мэдээлэлд залруулга хийхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг залруулахыг Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн дээрх мэдээлэлд залруулга хийхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох нь төрсний гэрчилгээний хуулбар, бусад баримтуудын хуулбаруудаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч Т.С-н нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох "С.А-н төрсний гэрчилгээ дээрхи эцгийнх нь мэдээлэл Оготно овогт А.С, гэж буруу бичигдсэнийг Дэжид овогтой Т.С гэж залруулахыг даалгах, мэдээлэлд залруулга хийхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дугаарт  зааснуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дугаарт заасныг баримтлан Дэжид овогт Т.С-н "С.А-н төрсний гэрчилгээ дээрхи эцгийнх нь мэдээлэл Оготно овогт А.С, гэж буруу бичигдсэнийг Дэжид овогтой Т.С гэж залруулахыг даалгах, мэдээлэлд залруулга хийхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг засаж, залруулахыг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дүгээрт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1 дүгээрт зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.