Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, Улсын яллагч Э.Ууганзаяа, Хохирогч Д.*******, хохирогчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн 1936002330004 дугаартай, 178/**************/0022/Э индекстэй хэргийг ************** оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Мон******* Улсын иргэн, ******* оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, ******* настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, одоо Ховд аймгийн Манхан сумын ******* ******* багт зоогийн газарт галч хийдэг, ам бүл 10, аав, ээж 2 ах 5 дүүгийн хамт Ховд аймгийн Манхан сумын ******* ******* багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал үгүй, хэрэг хариуцах чадвартай, *******

                           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ Яллагдагч ******* нь *******19 оны 08 дугаар сарын 11-нээс *******19 оны 08 дугаар сарын 12-нд шилжих шөнө Ховд аймгийн Манхан сумын ******* багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.*******тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохисны улмаас баруун нүдний солонгон бүрхэвчийн хавчуулагдсан эвэрлэгийн шарх, баруун нүдний өмнөд таславчийн цус хуралт, баруун нүдний харааны бууралт зэрэг гэмтэл тогтоогдож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв. Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Зүйлчэлийг мөн хүлээн зөвшөөрч байгаа. Хохиролоо шүүхээс тогтоосон хэмжээнд төлж барагдуулахаа илэрхийлж байна гэв. 1. Хохирогч Д.*******ын “ ..*******19 оны 8 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед манай цайны газрын 1 давхарт байрлах караокед эхнэр ******* хамт ажилладаг *******, ******* бид 4 *******гийн төрсөн өдрийг тэмдэглэх зорилгоор орцгоосон. Тэнд 1 шил Ерөөл нэртэй 0.5 граммын архи аваад дөрвүүлээ ууцгаасан. *******гийн дуудсанаар 23 цагийн үед “******* *******” цайны газар ажилладаг , гэх охины хамт ирцгээсэн. , нар архи уухгүй гээд уугаагүй. Шөнийн 01 цагийн үед байх /сайн санахгүй байна/ би караокеноос гараад гэр рүүгээ орсон. Манай эхнэр түрүүлж гэртээ ороод амрах гэж байсан. Би тухайн үед нэлээн согтсон байсан, зарим болсон явдлыг сайн санахгүй байна, сүүлд эхнэрээс сонсоход би зуухан дээр байсан халуун тогоог аваад гэрийн хоймор руу шидчихээд гэрээсээ гарсан гэсэн. Миний санаж байгаагаар би манай цайны газрын дарга гэж дууддаг хүн манай гадна ирсэн гэж сонсоод уулзахаар гараад гэрийн гадаа той таарсан. Би той уулзах гээд түүний зүг явах гэтэл миний баруун нүд рүү 2 удаа цохисон. Би унаад нүдээ дараад босч чадахгүй байсан. Нүдээ дарсан байсан гарт шингэн зүйл урсч мэдрэгдсэн. Би чи миний нүдийг сохлоод хаячихлаа гээд гэр рүүгээ орсон. Манхан сумын хүн эмнэлэгт үзүүлэхэд хүнд гэмтэл авсан байна та аймаг руу явж үзүүл гээд *******19 оны 08 дугаар сарын 12-нд аймагт ирээд эмнэлэгт үзүүлэхэд эм бичиж өгөөд маргааш давтан үзүүл гээд явуулсан. Маргааш нь очиход мэргэжлийн эмч амарсан байгаа ирэхээр нь үзүүл гээд явуулсан. *******19 оны 8 дугаар сарын 19-нд мэргэжлийн нүдний эмч Оюунгэрэл эмчид үзүүлэхэд хот руу яаралтай яв, хагалгаанд орох юм байна гэсэн. Ингээд 8 дугаар сарын 26-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн нүдний тасагт үзүүлээд тэр өдрөө хэвтэж, баруун нүдний хагалгаанд орж оёдол тавиулсан. Уг эмнэлэгт 8 өдөр хэвтэж эмчлүүлээд гарсан. Одоо баруун нүд гэгээ муу мэдэрнэ, юм харахгүй байна..” гэх мэдүүлэг /хх-12-14 хуудас/, Гэрч Т.Буянгийн “.. намайг цохичихлоо гэж гэртээ орж ирсэн. Тэгээд гарахад нүд орчмоос нь цус гарсан юм уу эсвэл шалбарч зурагдсан байдалтай орж ирсэн. Би зөрж гараад той яваад өгсөн.." гэх мэдүүлэг /17-19 хуудас/, Гэрч П.Одсүрэнгийн “..ын араас гарч ирээд гэрийн ард заамдалцаад зогсож байсан. ын зүүн мөр лүү нь зүүн гараараа 2 удаа цохих шиг болсон. Гэтэл зүгээр байгаач намайг тавь гээд нүүр рүү нь хоёр гараа түлхсэн. ******* арагш хараад газарт унасан. Газарт унаад ******* ээжээ намайг зодчихлоо гэж орилсон. Би ыг хүн зодож болохгүй одоо гэр рүүгээ яв гэж хэлсэн. ..******* согтуу байсан, эрүүл байсан..” гэх мэдүүлэг/хх-*******-21 хуудас/, Гэрч Э.Оюунгэрэлийн “..*******19 оны 8 дугаар сарын 19-нд би ээлжийн амралтаас ажилдаа ороод Д.******* гэдэг хүний нүдэнд үзлэг хийсэн. Уг хүний баруун нүдэнд 10-14 цагийн хооронд өөрөөр хэлбэл нүдэнд цагаар тооцоход склер задарч, завсраар нь солонгон бүрхүүл хавчуулагдсан, өмнөд өмнөд камер битүү цустай байсан учраас 13А маягт бичиж Хот руу эмчилгээнд явуулсан..” гэх мэдүүлэг /хх-22-23 хуудас/, Шинжээчийн *******19 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “..*******19 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн гаргасан 10494 дугаартай дүгнэлтийн 1,2,3-р хариулт үндэслэлтэй байх ба 4-р хариулттай санал нийлэхгүй байна. Д.*******ын биед баруун нүдний солонгон бүрхэвчийн хавчуулагдсан эвэрлэгийн шарх, баруун нүдний өмнөд таславчийн цус хуралт, баруун нүдний харааны бууралт /өмнө 0,02-оос хуруу мэдрэх төдий болсон/. Цаашид баруун нүдний харааны бууралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Д.*******ын биед баруун нүдний солонгон бүрхэвчийн хавчуулагдсан эвэрлэгийн шарх, баруун нүдний өмнөд таславчийн цус хуралт, баруун нүдний харааны бууралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Д.*******ын зүүн нүдний харааны бууралт нь баруун нүдний хараанд нөлөөлөхгүй. Цаашид Д.*******ын баруун нүдний харааны бууралт нь сайжрах боломжгүй..” гэх 1534 дугаартай дүгнэлт /хх-36-37 хуудас/ гэх баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч Цагаанцоожийн нь *******19 оны 8 дугаар сарын 11-нээс *******19 оны 8 дугаар сарын 12-нд шилжих шөнө Ховд аймгийн Манхан сумын ******* багийн нутаг дэвсгэрт үл ялих зүйлээс Д.*******тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохисны улмаас баруун нүдний солонгон бүрхэвчийн хавчуулагдсан эвэрлэгийн шарх, баруун нүдний өмнөд таславчийн цус хуралт, баруун нүдний харааны бууралт зэрэг хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт нь хохирогч Д.******* гэрч Т.Буян, П.Одсүрэн, Э.Оюунгэрэл нарын мэдүүлэг, шинжээч эмч Б.Даваасүрэнгийн гаргасан 10494 дугаартай дүгнэлт, шинжээчдийн 1534 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдсон байна. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв. Шүүгдэгч ******* нь хохирогч Д.*******ын толгойн хэсэгт цохиж хүндэвтэр гэмтэлт учруулснаа хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй ба хохиролд 482.000 мянган төгрөгийг цалингаасаа төлсөн, харин хохирогч Д.******* би 282.000 төгрөгийг бол авсан *******0.000 төгрөгийг өөр хүнээс авсан тул хохирлын хэмжээнээс хасч өгнө үү гэсэн болно. Шүүх шүүгдэгч, хохирогч нар хоорондоо ах хүн, дүү хүнд сургамжтай хандах, дүү хүн ахмад хүнд хүндэтгэлтэй хандах харьцааны зүй бус хандлагаас шалтгаалсан мөн архи согтууруулах ундааны зүйлийг зүй зохистой хэрэглээгүй байдал гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”аар /хх-47 тогтоогдож байна. Шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар гэрч Ц.Мөнхбат, П.Одсүрэн нарын мэдүүлэг хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нөхцөл байдлыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, битүүүмжлэгдсэн дансыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэх гэх дүгнэлт, Хохиогчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг дүгнэлтэндээ: Шүүхээс шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эхний ээлжинд хохирол төлбөрийг яаралтай гаруулж өгмөөр байна. Манай үйлчлүүлэгч цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг: Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэнээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны үед ч хүлээн зөвшөөрч энэ талаар ямар нэгэн маргаан гаргаагүй, шүүхээс тогтоосон хохиролыг төлж байрагдуулахаа илэрхийлж байна. Аав, ээж нь ажил хөдөлмөр эрхэлдэг учир хохирол төлбрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Улсын ялллагчийн санал болгосон 600.000 төгрөгийг гурван сарын хугацаанд, харин хохирлыг 9 сар хүртэл хэсэгчлэн төлөх хүсэлтэй байна гэв. Хохирогч Д.******* нь шүүх хуралдаан гаргасан саналдаа: Би одоо эрүүл мэндээрээ хохирч байгаа мөн яаралтай эмчилгээнд явах шаардлагатай байгаа тул шүүхээс хохирлыг минь ойрын хугацаанд гаргаж өгнө үү гэв. Шүүх дээр шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримт болон улсын яллагчын дүгнэлт өмгөөлөгчдийн дүгнэлт, хохирогчийн болон шүүгдэгчийн саналыг нэгтгэн дүгнээд шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 03 сарын хугацаанд төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******од тайлбарлаж шийдвэрлэв. Шүүгдэгчээс хохирогч Д.*******т 48******* төгрөгийг цалингийн урдчилгаагаар төлсөн гэх боловч *******0.000 мянган төгрөгийг өөрөөсөө төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтгүй, хохирогч болон гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа тул шүүх нийт хохиролд *******0.000 төгрөгийг нэмж, харин өмгөөлөгчийн саналаар түүнд төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй тул 500.000 төгрөгийг хохирлоос хасч хэрэгт авагдсан баримтын дагуу хохирлыг гаргаж шийдвэрлэв. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгчээс 1.448.771 төгрөг гаргуулж хохирогч Д.*******т олгуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1,4-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.448.771 төгрөгийг гурван сарын хугацаанд төлүүлэх үүргийг шүүгдэгч *******од хүлээлгэж үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдврийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн хувийн болох Төрийн банкны 110800089879 дугаартай данс битүүмжилсэн ************** оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 5/02 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай ” прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээхийг тус тус дурдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 36.2, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгохыг ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******од тайлбарласугай.

 5.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн болох Төрийн банкны 110800089879 дугаартай данс битүүмжилсэн ************** оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 5/02 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай ” прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

6.Шүүгдэгч *******од оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснааршүүгэдэгчээс 1.448.771 төгрөг гаргуулж хохирогч Д.*******т олгуулж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 4-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.448.771 төгрөгийг гурван сарын хугацаанд төлүүлэх үүргийг шүүгдэгч *******од хүлээлгэж үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдврийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.

          9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч *******од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

         10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ГАНТӨГС